Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Сэдэв: Гэрийн ерөөл Анги: 8-р анги Багш Д.Цэнгэлмаа
Сэргээн сануулах Уран яруу үг хэллэгтэй, цэцэн цэлмэг, ардын авъяас билэгт хүмүүс анх зохиож, улмаар ард түмний дунд түгэн...
Ерөөлийн тухай   Ерөөл нь баяр ёслол, хурим найрын үед ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн хэлдэг зан үйлийн уран шүлэглэл бөгө...
Тэр юу вэ? Хүнхэр цагаан заан  Хүнээр дүүрэн
Гэрийн ерөөл
Зорилго, зорилт <ul><li>Гэрийн тухай ерөнхий мэдээлэлтэй болгох
Гэрийн иж бүрдлийг нэрлэж сурах
Гэрийн бүрдлийг нэрлэж сурах ба гэрийн ерөөлийг цээжлэх  </li></ul>
Шинэ мэдээлэл  Гэр  гэдэг үг нь өөрийн амьдрах орон гэсэн үг бөгөөд гадаад хэлнээ шууд орчуулж болдоггүй. Англи хэлнээ хөр...
Монгол гэрийн давуу талууд *  Салхи шуурга болон газар хөдлөлтөнд тэсвэртэй. Намхан бөөрөнхий хэлбэртэй учир бэхэлгээг сай...
Орчин цагийн хэрэглээ  Эрт дээр үеэс уламжлалтай нүүдэлчин ард түмний хэрэглээ байсаар байгаа. 4 хүртэлх ханатай жижиг овр...
Гэрийн бүрдэл хэсэг  ӨРХ ТООНО БҮРЭЭС ЦАВАГ,ДЭЭВЭР УНЬ САГАЛДАРГА ШАЛ ТУУРГА ШАЛНЫ ХӨЛ ХАНА БҮРЭЭС
Гэр барих дараалал
Хананы мялаалга үг  <ul>Хойд хангайн бургасаар  Хавирга юуг нь хийсэн  Хандгай бугын зоогоор  Наана цаанаас нь товчилсон  ...
Унины мялаалга үг  <ul>Урд хангайн модоор  Унь юуг нь хийсэн  Унага дааганы хялгасаар  Сагалдарга юуг нь хийсэн Унь түүний...
Хаалга мялаах үг <ul>Хангайн модыг хагалж хийсэн Харуулын ирээр өөлж хийсэн  Хамаг амьтныг хашин тогтоосон Хаалга түүнийг ...
Тооно мялаах үг  <ul>Хус модыг цавчиж хийсэн  Хуруу даагыг өрөмдөж хийсэн  Нарны гэрлийг нааш оруулагч  Галын гэрлийг гада...
Гэрийн мялаалга  <ul>Далай цагаан дээвэртэй  Даргар цагаан туургатай  Хошлон хялгасан бүслүүртэй  Тагнай ширээстэй үүдтэй ...
<ul>Зээ! Цаанаа чамин хээтэй  Наанаа нанжин хээтэй  Цацаг бүрийдээ найман тахилтай  Намгүр хадган дээрээ  Алтан мөнгөн хун...
/home/bxt/Pictures/bayr hvrgeye.gif Дандар өвгөнийг  Далан долоон хүнтэй нь  Дажгүй өргөдөг  Дархан хоёр аварга
Онгорхой ноёнг  Олон жадаар хатгана.
Гозгор мээрэн  Гогцоо гэзэгтэй
Найзуудаа! гэр   гэдэг үг ямар учиртай үг вэ ? та нар надад  туслаач би мэдэж  авах гэсэн юм.
Тэгвэл найзуудаа  Монгол гэр анх юунаас  үүдэлтэй юм бэ?  Туслаарай
Монгол гэрийн давуу талуудыг  хэлээд өгөөч бид хоёр ч гэсэн  мэдэж авъя тэгэх үү?
Миний хоёр найзад  тусалсан та нартаа  баярлаж байгаагаа илэрхийлээд энэхүү  баглаа цэцгийг  баръя аа
Upcoming SlideShare
Loading in …5
×

гэрийн ерөөл

30,289 views

Published on

гэрийн тухай ба гэрийн ерөөл

Published in: Education
  • Санаа авахаар сайхан хичээл байна. баярлалаа
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

гэрийн ерөөл

  1. 1. Сэдэв: Гэрийн ерөөл Анги: 8-р анги Багш Д.Цэнгэлмаа
  2. Сэргээн сануулах Уран яруу үг хэллэгтэй, цэцэн цэлмэг, ардын авъяас билэгт хүмүүс анх зохиож, улмаар ард түмний дунд түгэн дэлгэрч, үеэс үед ам дамжин уламжлагдан ирсэн уран үгийн бүтээлийг гэнэ. Монгол ардын аман зохиолын төрөл зүйлд үлгэр, тууль, зүйр цэцэн үг, оньсого, таавар, ерөөл , магтаал, дуу, домог, хууч яриа ордог. аман зохиол
  3. Ерөөлийн тухай Ерөөл нь баяр ёслол, хурим найрын үед ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн хэлдэг зан үйлийн уран шүлэглэл бөгөөд гэрийн, даахины, тогоо нэрэхийн гэхчлэн олон ерөөл байдаг.
  4. Тэр юу вэ? Хүнхэр цагаан заан Хүнээр дүүрэн
  5. Гэрийн ерөөл
  6. Зорилго, зорилт <ul><li>Гэрийн тухай ерөнхий мэдээлэлтэй болгох
  7. Гэрийн иж бүрдлийг нэрлэж сурах
  8. Гэрийн бүрдлийг нэрлэж сурах ба гэрийн ерөөлийг цээжлэх </li></ul>
  9. Шинэ мэдээлэл Гэр гэдэг үг нь өөрийн амьдрах орон гэсэн үг бөгөөд гадаад хэлнээ шууд орчуулж болдоггүй. Англи хэлнээ хөрвүүлбэл home буюу өөрийн гэр, орос хэлнээ юрта хэмээн орчуулагддаг. Tent буюу майхан гэдэг үгээр мөн орлуулан орчуулдаг. Түүнчлэн зөөж нүүлгэхэд хялбар байдаг учраас caravan хэмээх үгээр ч хэрэглэгдэх тохиолдол байдаг байна. Монгол гэр анх урц овоохойноос үүдэлтэй гэж үздэг бөгөөд хүмүүсийн амьдрал дээшилж, үүндээ тохируулан өөрчлөн шинэчилсээр иржээ. Эрт дээр үеэс нүүдэлчин ардын орон гэр сууц болсоор ирсэн бөгөөд байгалийн элдэв үзэгдэлд тэсвэртэй байхаар бүтэцлэгдсэн байдаг.
  10. Монгол гэрийн давуу талууд * Салхи шуурга болон газар хөдлөлтөнд тэсвэртэй. Намхан бөөрөнхий хэлбэртэй учир бэхэлгээг сайн хийсэн тохиолдолд салхи шуурганд тэсвэртэй, нурахгүй байж чаддаг. * Борооны үеэрт автахгүй. Тойруулан барьсан хань нь газарт сайн сууж өгдөг бөгөөд үеэрийн аюулын үед хаяаг дээш шуун гэрийг үерт автуулахгүй байх боломжтой. * Хэлбэрийн хувьд зай ашиглалт маш сайтай. Дугуй хэлбэр нь нүүдэлчин ардын тавилга гэр ахуйн хэрэгсэлд хамгийн тохирсон байдаг байна. * Байгалийн гэрэлтүүлэг сайн. Тооно нь орчин үеийн барилгын цонхтой ижил үүрэгтэйгээс гадна агаарын солилцоог хамгийн зөв явагдахад зориулагдсан. Монгол гэрт унтаж амарсан хүнд өлгийндөө тухлан амарсан хүүхэдтэй адил мэдрэмж төрдөг байна. * Цаг агаарын байдалд тохируулан засах боломжтой. Зуны халуун үед дан эсгий бүрээстэй барьж гэрийн сэрүүнийг дотроо хадгална, өвлийн хүйтэнд давхар эсгий бүрээсээр бүрж гэрийг халуун дулаан хадгалж болно. Мөн бороо чийгний үед борооны хамгаалалтаар давхар хамгаалдаг.
  11. Орчин цагийн хэрэглээ Эрт дээр үеэс уламжлалтай нүүдэлчин ард түмний хэрэглээ байсаар байгаа. 4 хүртэлх ханатай жижиг оврын гэрүүд нь байнгын нүүдэл суудал хийхэд тохиромжтой байдаг бол 5-6 ханатай гэр нь хамгийн түгээмэл бөгөөд харьцангуй суурьшмал өрхийн хэрэгцээг хангадаг. 8 болон түүнээс олон тооны ханатай том гэрүүдийг ресторан, зочид буудал, хурал цуглааны заалны зориулалтаар аялал жуучлалын салбарт өргөн хэрэглэгдэх болсон. Хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн янз бүрийн гоёл чимэглэлийг хийх боломжтой. Гэрийн яс модыг огт будаггүйгээр, модны өөрийн байгалийн өнгийг гарган хийж болохоос гадна, улбар шар, цэнхэр, ногоон, улаан зэрэг хэрэглэгчийн хүссэн өнгөөр өнгөлж будан чимэглэл хийдэг. Түүнчлэн модон дээр нь өөрөөс гаргаж хийсэн сийлбэр маш чамин тансаг харагддаг.
  12. Гэрийн бүрдэл хэсэг ӨРХ ТООНО БҮРЭЭС ЦАВАГ,ДЭЭВЭР УНЬ САГАЛДАРГА ШАЛ ТУУРГА ШАЛНЫ ХӨЛ ХАНА БҮРЭЭС
  13. Гэр барих дараалал
  14. Хананы мялаалга үг <ul>Хойд хангайн бургасаар Хавирга юуг нь хийсэн Хандгай бугын зоогоор Наана цаанаас нь товчилсон Хана түүнийг мялаая. </ul>
  15. Унины мялаалга үг <ul>Урд хангайн модоор Унь юуг нь хийсэн Унага дааганы хялгасаар Сагалдарга юуг нь хийсэн Унь түүнийг мялаая. </ul>
  16. Хаалга мялаах үг <ul>Хангайн модыг хагалж хийсэн Харуулын ирээр өөлж хийсэн Хамаг амьтныг хашин тогтоосон Хаалга түүнийг мялаая. </ul>
  17. Тооно мялаах үг <ul>Хус модыг цавчиж хийсэн Хуруу даагыг өрөмдөж хийсэн Нарны гэрлийг нааш оруулагч Галын гэрлийг гадагш дэлгэрүүлэгч Хорол эрдэнийн шинжтэй Тооно түүнийг мялаая. </ul>
  18. Гэрийн мялаалга <ul>Далай цагаан дээвэртэй Даргар цагаан туургатай Хошлон хялгасан бүслүүртэй Тагнай ширээстэй үүдтэй Угалз ширээстэй өрхтэй Цөм бүрэн түүнийг мялаая </ul>
  19. <ul>Зээ! Цаанаа чамин хээтэй Наанаа нанжин хээтэй Цацаг бүрийдээ найман тахилтай Намгүр хадган дээрээ Алтан мөнгөн хундагатай архийг Амсар дүүрэн бялхуулж Намайг ерөө гэсийм биз ээ Урт цагаан туургатай Уран тагнай хаяавчтай Далай цагаан дээвэртэй Дөрвөөр ширмэл Дөрвөн бүслүүртэй Ар өвөр тийшээ зөрөгсөн Арван хоёр оосортой Хойшоо урагшаа зөрөгсөн Хорин дөрвөн оосортой Бөмбий цагаан өргөө юм байна аа! </ul><ul>Түмэн өлзий бүрдсэн Төр улсыг бататгасан Төгс их жаргалын Төвшин сайн өдөр гэж Сарын сайныг саатан хүлээж Өдрийн сайныг өнжин хүлээж Өнөөдрийн өдрийг Өлзийтэй сайн өдөр гэж Өндөр дэнж дээр Өргөөгөө барьж байгаа юм байна Барьсан газрыг нь шинжилж Баруун зүүн талаас нь харвал Барс арслангийн шинжтэй Байр байдлыг ажиглавал Бадамлянхуа цэцэг шиг Бадарч дэлгэрмээр газарт Барьсан юм байна. Ташаа зөрүүлэг дарж уясан Далан хоёр оосортой Далай цагаан өргөө юм байна. </ul>Гэрийн ерөөл
  20. /home/bxt/Pictures/bayr hvrgeye.gif Дандар өвгөнийг Далан долоон хүнтэй нь Дажгүй өргөдөг Дархан хоёр аварга
  21. Онгорхой ноёнг Олон жадаар хатгана.
  22. Гозгор мээрэн Гогцоо гэзэгтэй
  23. Найзуудаа! гэр гэдэг үг ямар учиртай үг вэ ? та нар надад туслаач би мэдэж авах гэсэн юм.
  24. Тэгвэл найзуудаа Монгол гэр анх юунаас үүдэлтэй юм бэ? Туслаарай
  25. Монгол гэрийн давуу талуудыг хэлээд өгөөч бид хоёр ч гэсэн мэдэж авъя тэгэх үү?
  26. Миний хоёр найзад тусалсан та нартаа баярлаж байгаагаа илэрхийлээд энэхүү баглаа цэцгийг баръя аа
  27. Гэрийн даалгавар
  28. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
best-cooler.reviews/best-stainless-steel-metal-cooler/

https://velotime.com.ua

×