Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН 
БАГА БОЛОВСРОЛЫН “ХҮН БА ОРЧИН” 
ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ 
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ 
I-III АНГ...
ХҮН БА ОРЧИН 
2014 он 
2
ХҮН БА ОРЧИН 
ГАРЧИГ 
НЭГ: УДИРТГАЛ 
“ ХҮН БА ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН 
ЗОРИЛГО . .........................................
ХҮН БА ОРЧИН 
НЭГ: УДИРТГАЛ 
Бага, дунд боловсролын хуульд заасан зорилгыг1 ерөнхий боловсролын түвшин 
бүрт нарийвчлан то...
ХҮН БА ОРЧИН 
өөрийгөө нээх, сурах арга барил эзэмших 
Хүн ба орчны сургалтын зарчим 
Хүн ба орчин хичээлээр хүүхэд бүрийг...
ХҮН БА ОРЧИН 
· Сурагчдын бодит үйл ажиллагаагаар дамжуулан анзаарч мэдсэн зүйлийнх 
нь талаар эргэцүүлэн бодуулах үүднээс...
ХҮН БА ОРЧИН 
илэрхийлэх 
· Сургуулийн орчинд дасан зохицох, анги, хичээлийн дэг мөрдөх 
· Орчноо эрүүл, цэвэр байлгах дад...
ХҮН БА ОРЧИН 
сэтгэхүйн онцлогт нийцэж байгаа эсэх, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч 
байгаа бэрхшээл хүндрэлийг т...
ХҮН БА ОРЧИН 
НЭГДҮГЭЭР АНГИЙН “ХҮН БА ОРЧИН”-Ы АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ 
Оршил 
Энэхүү арга зүйн зөвлөмжид суралцахуйн зорилтод ...
ХҮН БА ОРЧИН 
Үйл ажиллагааны удирдамж 
№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 
1 Анги хамт олон 
сургуул...
ХҮН БА ОРЧИН 
№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 
1 Хичээлийн хэрэглэлээ 
ялган таних, үүрэг 
зориула...
ХҮН БА ОРЧИН 
3 Эрүүл мэнд, аюулгүй 
байдалдаа анхаарах 
Нүд, чих, ам, хамар, гарын ариун цэвэр сахихын ач 
тусыг ойлгох 
...
ХҮН БА ОРЧИН 
Миний тоглоом 
Хүрэх үр дүн: Сурагчид тоглоомоороо дамжуулан 
- өөрийгөө илэрхийлэх: тоглоомоо нэрлэх, танил...
ХҮН БА ОРЧИН 
3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: 
- Хүүхдийн төрмөл ухааныг бэхжүүлэн “өөрөө сурах” анхны хамгийн том,...
ХҮН БА ОРЧИН 
2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: 
- Сурагчид асуулт асуух явцдаа мэдээлэл цуглуулах чадварт суралцана....
ХҮН БА ОРЧИН 
- Утасны дугаар тэмдэглэх хуудас бэлтгэж өгнө. 
2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: 
- Хүүхэд өөрийнхөө х...
ХҮН БА ОРЧИН 
ургамал” гэсэн дэд сэдвүүдийг сонгож юмс үзэгдлийг сонирхон судлах; хэм хэмжээ, 
дэглэм сахих; үнэт зүйлийг ...
ХҮН БА ОРЧИН 
№ Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 
1 Ургамал, амьтан амьд бие 
болохыг мэдэх 
· Өөрсди...
ХҮН БА ОРЧИН 
онцлог, хэрэглэгдэхүүний нөөцөөс хамааруулан дэд сэдвийг судлах хугацаа харилцан 
адилгүй өөр байж болно. 
О...
ХҮН БА ОРЧИН 
- Мөн та энэ үйл ажиллагааг хийлгэж байхдаа газрын зургийн тухай товч тайлбарлаж, 
энэ жижиг цаасан дээр ман...
ХҮН БА ОРЧИН 
харагдах байдлаар ялган таних, зөв ашиглаж хамгаалах, чадварт суралцана. 
Үйл ажиллагааны удирдамж 
№ Суралц...
ХҮН БА ОРЧИН 
№ Суралцахуйн 
зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 
1. Гэрийн тэжээвэр 
амьтдыг ялган 
таних, ашиг шим...
ХҮН БА ОРЧИН 
“Манай дэлхий” хам сэдвийн хүрээнд “Өдөр ба шөнө”, “Жилийн дөрвөн улирал” гэсэн дэд 
сэдвүүдийг сонгон судла...
ХҮН БА ОРЧИН 
Хүрэх үр дүн: Өдөр, шөнө ба улирлаас байгалийн юмс, үзэгдэл хэрхэн хамаардгийг 
ойлгож мэдсэнээр юмсын шинж ...
ХҮН БА ОРЧИН 
мэдэх, төлөвших үйл, хэрэглэгдэхүүнийг зөвлөсөн. Суралцахуйн зорилт нь сурах үйл 
ажиллагааны үр дүн буюу су...
ХҮН БА ОРЧИН 
Бидний бие 
Хүрэх үр дүн: Биеийн бүтцийн хэсгүүдийг нэрлэх ба ялгаж таних, олон төрлийн 
харьцуулалт хийж су...
ХҮН БА ОРЧИН 
Миний тоглоом 
Хүрэх үр дүн: Сурагчид хамтран тоглох явцдаа нийтэч,үнэнч шударга, бие биенээ 
сонсох, харилц...
ХҮН БА ОРЧИН 
сонсох, хүндэтгэх зан үйлд суралцсан байдлыг ажиглаарай. Сурагчдын даалгавар 
гүйцэтгэх ялгаатай байдлыг ажи...
ХҮН БА ОРЧИН 
Сурагчид хичээлийн хэрэглэл гэсэн энэ сэдвийн агуулгаар дамжуулан материалын шинж 
чанарын тухай анхны төсөө...
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН
Upcoming SlideShare
Loading in …5
×

БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН

12,570 views

Published on

БАГА БОЛОВСРОЛЫН “ХҮН БА ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
I-III АНГИ

Published in: Education
  • Be the first to comment

БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА ОРЧИН

  1. 1. БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН БАГА БОЛОВСРОЛЫН “ХҮН БА ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ I-III АНГИ Улаанбаатар хот
  2. ХҮН БА ОРЧИН 2014 он 2
  3. ХҮН БА ОРЧИН ГАРЧИГ НЭГ: УДИРТГАЛ “ ХҮН БА ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ЗОРИЛГО . .......................................3 “ХҮН БА ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ЗАРЧИМ...........................................4 “ХҮН БА ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ ................................................................................................................ ..4 СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ......................................................................................5 ХОЁР: “ХҮН БА ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА............................................................5 ГУРАВ: АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ ................................................................................... ...6 ДӨРӨВ: ҮНЭЛГЭЭ................................................................................................................6 ТАВ: “ХҮН БА ОРЧИН”ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ НЭГДҮГЭЭР АНГИ........................................... .......................................................7 ХОЁРДУГААР АНГИ...............................................................................................22 ГУРАВДУГААР АНГИ..............................................................................................38 . 3
  4. ХҮН БА ОРЧИН НЭГ: УДИРТГАЛ Бага, дунд боловсролын хуульд заасан зорилгыг1 ерөнхий боловсролын түвшин бүрт нарийвчлан тодорхойлох нь стандарт, хөтөлбөрийг боловсруулах чухал шаардлага, нөхцөл юм. Бага боловсролын 1-3 дугаар ангийн буюу 6-8 настай сурагчид нь бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хувьд 4, 5 дугаар ангийн сурагчдаас онцлог ялгаатай. Тухайлбал, тэд тоглоомноос бүрэн салаагүй байх ба танин мэдэхүйн үйл ажиллагааны хөгжилд нь зориудын бус шинж чанар давамгай байдаг. Энэ насны хүүхэд байгаль нийгмийн үзэгдэл, үйл явдлыг гэр бүл, анги, сургуулийн амьдралын хүрээнд танин мэддэг. Иймээс тухайн хүрээнд үүсэж буй харилцаагаар дамжуулан хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжсэн хичээл сургалтыг зохион байгуулснаар тэдний хөгжлийг дэмжих боломжтой. Энэхүү сургалтын хөтөлбөр нь 1-3 дугаар ангийн Хүн ба орчны сургалтын үйл явцын удирдамж байна. Сургалтын хөтөлбөр нь зорилго, агуулга, арга зүй, орчин, үнэлгээ бүхий суралцахуйн болон багшлахуйн үйл, хөгжлийг дэмжсэн байна. Хүн ба орчны сургалтын зорилго 1-3 дугаар ангийн Хүн ба орчны сургалтын зорилго нь ойр орчныхоо хүмүүс, байгаль, нийгэмтэй харилцах явцад өөрийгөө нээн таних, сурах арга барил, эрүүл аж төрөх энгийн дадал, хэвшилд суралцах бүхий л нөхцөл боломжийг дэмжихэд оршино. Бодит үйл явдал болон туршлагаар нь дамжуулан 1 Бага, дунд боловсролын тухай хууль., УБ.,2006 4
  5. ХҮН БА ОРЧИН өөрийгөө нээх, сурах арга барил эзэмших Хүн ба орчны сургалтын зарчим Хүн ба орчин хичээлээр хүүхэд бүрийг нээж, сурах арга барилыг эзэмшүүлэхдээ дараах зарчмыг баримтална. Үүнд: - 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн эргэн тойронд болж буй бодит үйл явдал, тэдний туршлага дээр тулгуурлах замаар тэдний хөгжих нөхцөлийг хангах: Энэхүү зарчмыг Хүн ба орчин хичээлийн агуулгыг сонгох, суралцахуйн удирдамжийг боловсруулах, хичээл, сургалтыг удирдан явуулах бүхий л явцад мөрдөнө. - Сургалтын агуулгыг тодорхой сэдвүүдэд багцалсан байх. Хам сэдвүүд нь: o Тухайн хичээлийн зорилгыг биелүүлэхэд чиглэх o Сурагчдын нас, сэтгэхүй танин мэдэхүйн онцлог, хэрэгцээнд нийцэх o Хүүхдэд сонирхолтой, тэдний оролцоотойгоор хэрэгжих o Хүн ба орчин хичээлийн агуулгыг бүрэн хамрах Хүн ба орчны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги Багшийн заах арга, хичээлийн зохион байгуулалт · Хүүхэд бүр бусад хүмүүс болон байгаль, нийгэмтэй хамааралтай, тэдэнтэй харилцаж байдгийг бодитойгоор ойлгуулахад анхаарах. Үүний тулд o Орон нутаг, нийгэм, байгалийн боломж бололцоог ашиглах o Хичээлд бодит үйл явдал, үзэгдэл, хүмүүсийн яриаг ашиглах, тэдэнтэй харилцах боломжийг бүрдүүлэх o Танхимын гадуурх арга хэлбэр ба хичээлээс гадуурх үйл ажиллагааг хичээлийн зорилготой холбох · “Би өөрөө, Хүмүүс болон нийгмийн харилцаа, Хүмүүс болон байгалийн харилцаа” гэсэн Хүн орчин хичээлийн агуулгын хүрээ нь тус тусдаа зүйл биш тул багш бодит үйл ажиллагаа, туршлагаар дамжуулан эдгээрийг агуулга, арга зүй, үйл ажиллагааны нэгдмэл байдлаар заана. Тухайлбал, хүүхдүүд сургуулийнхаа нийтийн эзэмшлийн (сургуулийн бүх сурагчдад хамаатай газар) газарт ажиглалт, тэмдэглэл хийхээр бол тэнд баримтлах дүрэм журмыг сахихын зэрэгцээ орчин (сургуулийн хашаанд бол мод, ургамал, хөрс, шороо, сургуулийн хонгилд бол цэцэг, таримал ургамал)-ыг ажиглах, тоолох, тэмдэглэх, бусадтай харилцах, тэднийг хүндэтгэж хийж буй ажлаа танилцуулах хэрэгтэй болно. Тэд сургуулийн хашаанд хөрс, шороо, мод бутанд хүрч, эсвэл цэвэрлэсэн бол ангидаа ороод гараа угаах юм уу ариун цэврийн нойтон цаасаар гараа арчих үйлийг сургах гэх мэт. Энд үлгэрлэсэнчлэн дээрх гурван агуулга буюу хүүхэд бүр хүмүүс, нийгэм, байгальтай холбоо хамааралтай, тиймээс өмнөх туршлагадаа тулгуурлан хөгжих, сурах арга барил эзэмшүүлэх нь чухал юм. · Бага ангийн сурагчдын харааны ой сонсголын ойгоос илүү байдаг тул багш өөрөө ярьж өгөхөөс татгалзан тэдэнд харуулах, үзүүлэх мөн бариулах, тэмтрүүлэх зэрэг хүүхэд өөрөө хийх үйл үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах шаардлагатай. 5
  6. ХҮН БА ОРЧИН · Сурагчдын бодит үйл ажиллагаагаар дамжуулан анзаарч мэдсэн зүйлийнх нь талаар эргэцүүлэн бодуулах үүднээс олж харах, таамаглал дэвшүүлэх, харьцуулах, ажиглалт, таамаглал болон бодит байдлыг дүгнэх тайлбарлуулах зэрэг сургалтын аргуудыг хэрэглэнэ. · Хүн ба орчин хичээлийн зорилго нь нэг цагийн, нэг улирлын хичээлээр хэрэгжих боломжгүй бөгөөд байнгын, тасралтгүй ажиглалт, туршилт, үйл ажиллагаа хэрэгтэй. Тухайлбал, хүүхдүүд амьтан, ургамлыг ажиглах, сургууль, нийтийн эзэмшлийн газарт биеэ авч явж сурахад хугацаа хэрэгтэй бөгөөд үүнийг багш бодолцон үргэлжилсэн байдлаар хүүхэд бүрт зориулан хичээл сургалтаа төлөвлөн зохион байгуулна. Сургуулийн менежмент - Бага сургуулийн зорилго болон хүн орчин хичээлийн зорилгыг уялдуулах - Хүн ба орчны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчныг сургууль дээрээ бүрдүүлэх. Тухайлбал, сургуулийн танилцуулга, бүдүүвч зураг, анги танхим бусад өрөө тасалгааны хаяг, сургууль дээр байх дохио тэмдгүүд зэрэг нь энэ хичээлийн маш чухал орчин болохын зэрэгцээ сургалтын хэрэглэгдэхүүн болдог. - Танхимын бус арга хэлбэрийг дэмжих. Үүний тулд o эцэг, эх, хувь хүн, байгууллага, олон нийтийн оролцоог хангасан хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй байх o хичээлээс гадуурх ажил болон танхимын бус сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд багш, сурагчдад туслах, байгууллага хүмүүстэй холбох, аялал экскурсыг зохион байгуулах, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг уян хатан хийх ХОЁР: ХҮН БА ОРЧИН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА Хүн ба орчин хичээлийн агуулга нь өөрийгөө нээх, байгаль, нийгмийг танин мэдэх, эрүүл зөв дадал хэвшил эзэмшүүлэхэд чиглэх бөгөөд дараах контекстэд суурилсан байна. 1. Би 2. Миний гэр бүл 3. Манай сургууль 4. Миний нутаг 5. Манай дэлхий Зорилт: Нэгдүгээр анги · Тодорхой агуулгыг сонирхон судлахын тулд бусдаас асуулт асуухыг хичээх · Орчин тойрон дахь байгаль, нийгмийн бодит зүйлсийг ажиглах, нэрлэх, ялган таних · Сурах болон бусад үйл ажиллагааг төлөвлөх, оролцох, бие даан сурах арга барил эзэмших · Бодит байдал, үйл ажиллагааны үр дүнг үг яриа, дүрс тэмдэгтээр 6
  7. ХҮН БА ОРЧИН илэрхийлэх · Сургуулийн орчинд дасан зохицох, анги, хичээлийн дэг мөрдөх · Орчноо эрүүл, цэвэр байлгах дадал хэвшилтэй болох, аюулгүй байдлаа сахих, сэргийлэхэд сурсан мэдлэгээ хэрэглэх (аливаа зүйлд эмх цэгцтэй, цэвэрч нямбай хандах, ариг гамтай хэрэглэх, аюулаас сэрэмжлэх нэх мэт) · Бусдад санал бодлоо илэрхийлэх Хоёрдугаар анги · Тодорхой агуулгыг сонирхон судлах, бусдаас асуулт асуух явцдаа шинэ санаа цуглуулах · Орчин тойрон дахь байгаль, нийгмийн бодит зүйлсийг ажиглах, баримт нотолгоо цуглуулах · Сурах болон бусад үйл ажиллагааг төлөвлөх, оролцох, хосоор хамтран ажиллах · Орчин тойрон дахь бодит зүйлс, үйл ажилаагааны үр дүнг харьцуулан баталж тайлбарлах, гарч буй өөрчлөлтийг хүснэгт, диаграм хэлбэрээр илэрхийлэх, бичвэр, хүснэгт, диаграман мэдээллийг унших, ойлгох, хэрэглэх · Сургуулийн орчинд баримтлах дэгийг сахиж мөрдөх, тэвчээртэй, хүлээцтэй хандах · Гэр, анги, сургуулийн орчинд биеэ аюулгүй, зөв авч явах, эрүүл таатай орчин бүрдүүлэхэд оруулж чадах хувь нэмрээ тодорхойлох · Бусдыг сонсох, хүндлэх, бусдад туслах Гуравдугаар анги · Тодорхой агуулгыг сонирхон судлах явцдаа мэдээллийг ангилан бүлэглэх · Орчин тойрон дахь байгаль, нийгмийн бодит зүйлсийг ажиглах, таамаглал дэвшүүлэх, асуулт асуух явцдаа мэдээллийг эмх цэгцтэй ойлгох · Хялбар туршилт хийх хэрэглэгдэхүүнээ хэрхэн бэлтгэх талаар хэлэлцэх (2-4 гишүүнтэй жижиг бүлгээр ажиллах) · Хялбар сорил, туршилтаар зүй тогтлыг илрүүлэх, гарч буй өөрчлөлтийг хүснэгт, диаграммаар илэрхийлэх, бичвэр, хүснэгт, диаграм, графикаар илэрхийлсэн мэдээллийг унших, ойлгох, хэрэглэх үр дүнг бусдад танилцуулах, тайлагнах · Сургуулийн дэг, дүрэм журмыг хэвшүүлэхэд оролцох, бүлгийн шийдвэр гаргах (2-4 гишүүнтэй жижиг бүлгээр ажиллах), түүнийг хүлээн зөвшөөрөх · Сургуулийн орчин тойрны аюулгүй байдал, эрүүл орчин бүрдсэнийг үнэлэх · Бусадтай хамтран ажиллах (2-4 гишүүнтэй жижиг бүлгээр) ГУРАВ: АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ Багш сурагчийн суралцахуйд дэмжлэг үзүүлэхдээ бусадтай харилцахөөрийгөө танин мэдэх, илэрхийлэх, харилцааны чадвар, эрүүл мэндээ хамгаалах болон сурах чадварууд (ажиглах, таамаглах, өмнөх мэдлэгээ ашиглах, мэдээлэлтэй ажиллах, таамаглалаа шалгах, турших, үр дүнд шинжилгээ хийх, дүгнэлтийг тайлбарлах, танилцуулах, холбоо хамаарлыг илрүүлэх)-ыг эзэмшүүлэхэд анхаарна. Багш сурагчийн сурахуйд дэмжлэг үзүүлэхээс гадна туршилтын сургалтын хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилтууд, үйл ажиллагаа нь сурагчдын нас 7
  8. ХҮН БА ОРЧИН сэтгэхүйн онцлогт нийцэж байгаа эсэх, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа бэрхшээл хүндрэлийг тодорхойлж, цаашид боловсронгуй болгоход судлаачид, хөтөлбөр боловсруулагчдад туслах чиг үүргийг гүйцэтгэнэ. ДӨРӨВ: ҮНЭЛГЭЭ Бага боловсролын түвшинд дараах үнэлгээний хэлбэрүүдийг хэрэглэнэ. Үүнд: 1. Гарааны үнэлгээ буюу оношилгоо - сургалт эхлэхийн өмнө сурагчдын мэдлэг, чадвар, сонирхлыг тодорхойлохын тулд оношилгоо хийх ба үр дүнг нь багш тухайн ангид сургалт явуулах үйл ажиллагааг төлөвлөхөд хэрэглэнэ. 2. Явцын үнэлгээ - сурагчид юуг алдаж онож байна, цаашид ямар туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа, сурагчид даалгаврыг ялгаатай гүйцэтгэж байгаа байдлыг илрүүлэх зорилгоор явцын үнэлгээ хийх ба тэдгээрийн үр дүнг суралцахуйн болон багшлах үйл ажиллагаанд хэрэглэнэ. 3. Эцсийн үнэлгээ нь багшлах үйл ажиллагааны тодорхой хугацааны төгсгөлд хийгдэх бөгөөд сурагчдын юу мэдсэн, ойлгосон, чаддаг болсон вэ? гэдгийг тодорхойлох үйл ажиллагаа юм. 8
  9. ХҮН БА ОРЧИН НЭГДҮГЭЭР АНГИЙН “ХҮН БА ОРЧИН”-Ы АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Оршил Энэхүү арга зүйн зөвлөмжид суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагчийн танин мэдэх, төлөвших үйл, хэрэглэгдэхүүнийг зөвлөсөн. Суралцахуйн зорилт нь сурах үйл ажиллагааны үр дүн буюу сурагчийн эзэмших чадвар юм. Тухайн суралцахуйн зорилтыг хэд хэдэн ээлжит хичээлээр эзэмшүүлнэ. Сурагчийн эзэмших чадвар Хам сэдэв (контекст) Сонирхон судлах Хэм хэмжээ, дэглэм сахих Харилцах, үнэт зүйлийг эрхэмлэх · Би - Би сурагч боллоо - Миний хичээлийн хэрэглэл - Миний бие - Миний тоглоом - Миний найз · Миний гэр бүл - Манай гэрийнхэн - Миний гэр орон · Манай сургууль - Сургуулийн гадаад орчин - Сургуулийн дотоод орчин · Миний нутаг - Орон нутаг ба хүмүүс - Орон нутаг ба байгаль · Манай дэлхий · Хүрээлэн буй орчноо ажиглах (танилцах) · Сонирхсон зүйлийн талаар асуулт асуух · Юу болохыг баримжаалах · Асуултад хариулт авч мэдээлэл цуглуулах · Хичээлийн хэрэглэлээ бэлтгэх, сонгох · Хичээлийн хэрэглэлийг зориулалтын дагуу хэрэглэх, зааварчилгааг сахих · Болсон зүйлийг таамаглалтай харьцуулах ·Шинэ санааг дүрс, зургаар илэрхийлэх ·Шинэ санааг тайлбарлах, харилцах · Хэм хэмжээг зохицуулсан дохио тэмдгийг ялган таних · Сургуулийн орчинд дасан зохицох, анги, хичээлийн дэг мөрдөх · Өдрийн дэглэм сахих · Аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх санаа гаргах · Санал бодлоо илэрхийлэх, тайлбарлах · Байгаль, хүрээлэн буй орчинд эерэг хандах · Үнэт зүйлийг танин мэдэх - Хувийн - Гэр бүлийн - Найз нөхдийн БИ “Би” хам сэдвийн хүрээнд “Би сурагч боллоо”, “Миний хичээлийн хэрэглэл”, “Миний бие”, “Миний тоглоом”, “Миний найз” гэсэн дэд сэдвүүдийг сонгосон нь сурагчид ойр орчныхоо хүмүүс, байгаль, нийгэмтэй харилцах явцад өөрийгөө нээн таних; сонирхон судлах арга барил эзэмших; эрүүл аж төрөх энгийн дадал, хэвшилд суралцах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд тухайн орон нутгийн хэрэгцээ, сургуулийн онцлогийг харгалзан дэд сэдвийг судлах дараалал хувилбартай байж болно. Би сурагч боллоо Хүрэх үр дүн: Сурагчид анги сургуулийн орчинтойгоо танилцаж, найз нөхөд, багш, ахмад хүмүүсийг хүндэлж, мэндлэх, талархах ёс болон эрүүл аюулгүй амьдрах энгийн дадал хэвшилд суралцана. 9
  10. ХҮН БА ОРЧИН Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Анги хамт олон сургуулийн орчинд дасан зохицох, сургуулийн дэг журмын талаар мэдлэгтэй болох · Сургуулиар аялж сургуулийн ойр орчинд байгаа тэмдэг тэмдэглэгээг ажиглах, танилцах · Сургуулийн орчинд байгаа тэмдэг тэмдэглэгээг болох, болохгүй гэж ялган таних Сургуулиар аялах аялалын маршрут 2 Зөв бурууг ялган таних Хаана юу хийж болох, хаана юуг хийж болохгүйг багштайгаа хамтран тодорхойлох Сургууль дотор аюулгүй, бусдад саад учруулахгүй явж сурах Сургуулийн орчинд байх таних тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх 3 Эцэг эх, ахмад хүмүүс, найз нөхөд, багштайгаа мэндэлж сурах Багш, сургуулийн ажилтан, найз нөхөд, ахмад хүмүүстэй мэндлэхэд хэрэглэдэг өөрсдийн мэддэг үг хэллэгийн талаар харилцан мэдээлэл солилцох Эдгээр үгсээс ялгаатай ба төсөөтэй үг хэллэг байгаа эсэхийг ялган тайлбарлах Бие биедээ ( хосоороо) мэндийн үг хэлэх дасгал ажиллах Сурах бичиг Зурагт үзүүлэн ТӨМ Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: Анги танхим, сургуулийн орчинд аюулгүй байдлаа хангах, өөрийгөө хамгаалах чадварт сургахад багшийн хичээлийн арга зүй чиглэгдэх бөгөөд бэлтгэл хөтөлбөрийн агуулгатай уялдуулан заах боломжтой. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Үгэн бус харилцааны нэг хэлбэр нь тэмдэг, тэмдэглэгээг уншиж ойлгох чадвар байдаг. Сурагчид сургуулийн орчинд баримтлах дэгийг илэрхийлсэн тэмдэг тэмдэглэгээг ялган таниж чадсанаар, бага хугацаанд олон хүний ойлголцол нэг болж сургуулийн орчинд амархан дасан зохицож чадах болно. Иймээс багш хичээлээрээ дамжуулан сурагчдын хөгжил төлөвшилд нөлөөлөх зарим асуудлуудыг сургуулийн удирдлагуудад танилцуулан орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаараарай. 3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Дүрд тоглох гэх мэт хичээлийн арга зүйгээр дамжуулан монгол уламжлалыг сурагчдад таниулах, бусдыг хүндэтгэн мэндчилдэг мэндийн үг хэллэгийг хэрэглэж сурахад нөлөөлнө. Миний хичээлийн хэрэглэл Хүрэх үр дүн: Хичээлийн хэрэглэлээ сонгож, зөв, ариг гамтай хэрэглэх, хадгалах чадвар эзэмшинэ. Үйл ажиллагааны удирдамж 10
  11. ХҮН БА ОРЧИН № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Хичээлийн хэрэглэлээ ялган таних, үүрэг зориулалтаар нь хэрэглэх, хадгалах талаар бусдад ярих · Хичээлийн хэрэглэлийг сонгоход хэн тусалсан бэ? Яагаад ийм сонголт хийснийг аав, ээж, ах, эгчээсээ асууж судлах · Ямар хичээлд, хэрхэн яаж хэрэглэж сурснаа ширээнийхээ найздаа тайлбарлах · Хичээлийн хэрэглэлийг зөв хадгалах талаар найздаа зөвлөх Дөрвөлжин шугамтай дэвтэр, шугам Тууш шугамтай дэвтэр, үзэг Зургийн дэвтэр, усан будаг, бийр Нотны дэвтэр, харандаа, баллуур Цаас, цавуу, хайч Биеийн тамирын хувцас, пүүз Бусад хичээлийн хэрэглэл Багшид өгөх санамж 1-р ангийн “Хүн ба орчин” хичээлийн энэ суралцахуйн зорилтыг бэлтгэл хөтөлбөрийн агуулгатай уялдуулан заах боломжтой. Гол нь: - Хичээлийн хэрэглэлийг сонгох - Зориулалтын дагуу ариг гамтай хэрэглэх - Зөв хадгалах чадварт сургаж, хэвшүүлэхэд багш хичээлийн арга зүйгээ чиглүүлээрэй. Миний бие Хүрэх үр дүн: Өөрсдийн мэдрэмжээ ашиглан эргэн тойрноо судлахад хэрхэн ашиглах талаар мэдэж авах, амьд биеийг ажиглаж тодорхойлох, хайрлах хамгаалах чадварт суралцана. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Нэг нь нөгөөтэйгөө юугаараа төстэй, нэг нь нөгөөгөөсөө юугаараа ялгаатайг танин мэдэх Сурагчид зурган мэдээлэл дээр ажиллан, ялгааг ажиглах, тоолох, тайлбарлах дасгал хийх Өөрийн бие дээр болон тоглоом дээр зааж нэрлэх Зурагт үзүүлэн Тоглоом 2 Хүрээлэн буй орчны юмсыг мэдэрч, хэрхэн зохицдогийг таньж мэдэх Сурагчид дуу шүлгээр мэдрэмжээ илэрхийлэх Харах- бидний нүд өнгө, хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн байршлыг харж тодорхойлдогыг дасгал хийж нотлох Сонсох- чихний сонсголыг шалгах туршилтыг төлөвлөх Үнэрлэх- хамрын мэдрэх онцлогийг турших Мэдрэх- гар, хуруугаар тэмтэрч мэдрэх туршилт хийх Амтлах- хэлний мэдрэх онцлогийг турших · Өсгөгч шил, харааны шил · СD дуу/ шүлэг · Хоол/үнэртэн · Тэмтрэх цүнх 11
  12. ХҮН БА ОРЧИН 3 Эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаарах Нүд, чих, ам, хамар, гарын ариун цэвэр сахихын ач тусыг ойлгох Элсээр тоглож гар хэрхэн бохирдож байгааг турших Гар угаах дарааллыг зурагт үзүүлэнгээс харж даган дуурайх ба зөв угаах аргыг эзэмших, усыг хэмнэх талаар санаагаа хэлэх, бусдаас суралцах Анги, сургуулийн орчин хог хаягдлын цэг хаана байгааг ажиглах, өөрийн хэрэгцээнээс илүү гарсан хогийг зориулалтын саванд хийж сурах Сургуулийн аврах гарц, хог хаягдлыг хадгалах газрыг таниулах Элс бүхий сав Гар угаах дараалал бүхий зурагт үзүүлэн 4 Хичээл, амралтаа зөв зохицуулах, өдрийн дэглэм зохиох, баримтлах Цаг уншиж сурах Гэрийнхэнийхээ тусламжтайгаар өдрийн дэглэмийн хуваарь хийж мөрдөх Дасгал хөдөлгөөн хийх, хөдөлгөөн хийхийн ач тусыг тайлбарлах Биеийн бүтцийг харуулсан зураг Өдрийн дэглэмийн цагийн хуваарийг харуулсан зураг Дасгал хөдөлгөөн хийж буй зураг Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Багш хичээл заахдаа ангид орон зайн чөлөөтэй нөхцөл бүрдүүлэхэд анхаараарай. - Биеийн бүтцийг хэсгүүдийг нэрлэх, үүргийг ярилцах бататгахдаа сурагчдын өдөр тутам тоглодог тоглоом (хүүхэлдэй, робот хүн гэх мэт )-оор тайлбарлах бүтээлч хувилбарыг ашиглаж болно. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Мэдрэхүйн эрхтнээ хамгаалах, хэт ойр ба холоос ном, зурагт үзэхгүй байх, хэт чанга дуу авиа сонсохгүй байх, чихэвч, гар утсыг зөв зохистой хэрэглэх аргыг зааж сургахад анхаарах хэрэгтэй. - Мөн хэн, юунаас харшил авч болох эсэхийг урьдчилан судласны үндсэн дээр хичээлийн хэрэглэгдэхүүнээ сонгон бэлтгээрэй. 3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Эрүүл ахуйн зөв дадал хэвшилд сургахад анхаарах хэрэгтэй. 4 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Өдрийн дэглэмийн хуваарь хийх загварыг (тэмдэглэх, зурах, будах) хүүхэд бүрт өгч хийлгэх ба мөрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. - Сурагч бүрийн сурах арга барил, хурд ялгаатай байдгийг анхаарч дагуулж хийх, зөвлөх зэргээр хүүхэд бүрт хүрч ажиллах арга зүйг сонгож хичээлийг зохион байгуулаарай. 12
  13. ХҮН БА ОРЧИН Миний тоглоом Хүрэх үр дүн: Сурагчид тоглоомоороо дамжуулан - өөрийгөө илэрхийлэх: тоглоомоо нэрлэх, танилцуулах, асуух, хариулах - бусадтай харилцахдаа бусдыг сонсох, хүлээц, тэвчээртэй байх, дэг журмыг мөрдөх бөгөөд тэд аливаа зүйлсийг сонирхон судлах чадвар, арга барилыг эзэмшинэ. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Тодорхой зүйлийн тухай ярих, танилцуулах, бусдын яриаг анхааралтай сонсох чадвараа хөгжүүлэх · Өөрийн тоглоомоо танилцуулах: өнгө, хэлбэр дүрс, хийсэн материал, тоглох арга, дэг журам · Тоглож үзүүлэх · Бусдынхаа танилцуулгыг анхааралтай сонсох, асуух, сонирхох Хүүхдүүдийн авчирсан болон ангид буй тоглоомуудыг бэлтгэсэн байна. 2 Тоглох үеийн дэгийг дагаж · Тоглоом тоглох, тоглоомын дүрэм мөрдөх: Шагайн тоглох: шагай няслах, морь уралдуулах, шагай таалцах · Тоглоом ба эрүүл ахуйн дэглэм: тоглоомоо цэвэр, ариг гамтай, эмх цэгцтэй байлгах, хэрэглэх, гараа угаах мөрдөх, хожиж хожигдож сурах, тэвчээртэй хүлээцтэй хандах чадвараа хөгжүүлэх Тоглох аргуудыг харуулсан зураг дүрмийг танилцуулсан бичмэл болон зурган үзүүлэн 3 Эд зүйлсийг сонирхон судлах чадвар, арга барилыг эзэмших · Тоглоом бүтээх: - Дүрс, тэмдэгт ашиглан цаасаар тоглоом бүтээх - Хичнээн, ямар дүрс, тэмдэгт ашиглан тоглоом бүтээснээ тайлбарлах Загвар өгч болно. Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Эцэг, эхэд суралцахуйн зорилтыг танилцуулан, хүүхэд бүрийг тоглоомоо танилцуулахад тэдний туслалцааг аваарай. Хүүхэд өөрийнхөө эдэлж хэрэглэж буй зүйлээ болон тоглоомоо ялган таньдаг, түүнийхээ үнэ цэнийг мэдэрдэг, хайрлан хамгаалдаг. Үүнд нь үндэслэн бусадтай хамтран тоглох, тоглоомоо бусдад тайлбарлан танилцуулж чаддаг, бусадтай зөв харилцдаг чадварт сургах нь чухал. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Сурагчид тоглох явцад тоглоомын дүрмийг хэрхэн сахиж байгааг ажиглаж зөвлөөрэй. Хүүхдийн хувьд тоглоом гэдэг хамгийн эрхэм бөгөөд зөв хүн болон төлөвших үндэс суурийг тавих гол түлхүүр гэж хэлж болно. Иймээс тоглоомоор дамжуулан дүрэм журмыг сахих, эмх цэгцтэй, цэвэрч байх чадварыг төлөвшүүлнэ. Тоглох явцдаа хүлээцтэй тэвчээртэй хандаж сурна гэдэг хүний хамгийн шилдэг чанар гэдгийг багш анхааралдаа авч сурагчдад төлөвшүүлэхэд анхаараарай. 13
  14. ХҮН БА ОРЧИН 3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Хүүхдийн төрмөл ухааныг бэхжүүлэн “өөрөө сурах” анхны хамгийн том, мартагдашгүй, зугаатай, чөлөөтэй дамжаа нь тоглоом юм. Тоглоом бүтээх явцад сурагчдад дүрсийг нүдлүүлэх, хичээлийн хэрэгсэлтэй зөв харьцах чадварыг эзэмшүүлнэ. Хүүхдийн зохион бүтээх, эвдэн сүйтгэх, эвийг олох, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан нь өөрөө болоод үе тэнгийнхнээс хамааралгүй байдаг гэдгийг анхаараарай. Миний найз Хүрэх үр дүн: “Миний найз” сэдвийг судалснаар ойр дотныхоо хүн (найз, багш, эцэг эх г.м)-ий тухай бусдад танилцуулахад суралцана. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Найзаасаа болон түүний ойр дотны хүмүүсээс асуулт асуух, асуултад хариулж чаддаг болох · Өөрийн найзын нэр, нас, хүйс, амьдардаг газар, сурдаг сургуулийн талаар асуух (хосоор ажиллах) · Найзынхаа дуртай, дургүй зүйл (дуртай тоглоом, хоол, амьтан г.м)-ийн талаар зураг үзүүлж асуух · Найзаа өөртэйгөө харьцуулж, төсөөтэй ба ялгаатай тал (би найзаасаа өндөр, нам, би ...-д дуртай байхад миний найз ...-д дуртай г.м)-ыг олох Найзын зураг, хоол, тоглоом, өнгө, амьтдын зургууд Найзаасаа болон түүний аав, ээжээс асуух асуултын жишээ Цагаан цаас (А4), өнгийн харандаа, цавуу, хайч 2 Найзыгаа бусдад танилцуулж чаддаг болох · Найзаасаа болон түүний ойр дотны хүнээс асууж мэдсэн зүйлээ ярих, дуртай, дургүй зүйлийнх нь зургийг цуглуулах · Найзыгаа бусдад хэрхэн (ярьж, зурагт хуудас үзүүлж) танилцуулж болох талаар ярилцах · Найзыгаа танилцуулах дарааллаа тогтоох · Өөрийн найзын талаар зурагт хуудас бэлтгэх · Зурагт хуудас ашиглан найзынхаа талаар бусдад танилцуулах · Найз нөхөрлөлийн тухай домог,үлгэр, эх шүлэг дуу, бичлэг зурагт үзүүлэн байж болно · Интернэтийн хаяг: http://pics1.this pic.com/key/good friend worksheet Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Эдгээр үйл ажиллагаанд аль болохоор бүх сурагчийг хамруулах, сурагч бүрт тэгш оролцох боломжийг олгоход анхаарна. - Сурагчид бусдаас асуух асуултаа бэлтгэхдээ хэнээс ямар асуулт асуухаа төлөвлөж сурахад багшийн үйл ажиллагаа чиглэгдэх бөгөөд сурагчдыг хосоор нь ажиллуулна. 14
  15. ХҮН БА ОРЧИН 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Сурагчид асуулт асуух явцдаа мэдээлэл цуглуулах чадварт суралцана. - Найзынхаа талаар хэнээс юу мэдэж авсан тухайгаа зураг цуглуулах, зурж дүрслэх зэргээр бусдад танилцуулах боломж олгон тэдний ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарна. МИНИЙ ГЭР БҮЛ “Миний гэр бүл” хам сэдвийн хүрээнд “Манай гэрийнхэн”, “Миний гэр орон” гэсэн дэд сэдвүүдийг сонгосон нь сурагчид ойр орчныхоо хүмүүс, байгаль, нийгэмтэй харилцах явцад сонирхон судлах; хэм хэмжээ, дэглэм сахих; үнэт зүйлийг эрхэмлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн бөгөөд тухайн орон нутгийн хэрэгцээ, сургуулийн онцлог, хэрэглэгдэхүүний нөөцөөс хамааруулан дэд сэдвийн сонголт хувилбартай байж болно. Манай гэрийнхэн Хүрэх үр дүн: Гэр бүлийнхээ тухай бусдад ярих, бие биедээ харилцан туслах, хайрлан хүндэтгэх чадварт суралцана. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Гэр бүлийнхнээ танилцуулах, утасны дугаарыг мэдэх, шаардлагатай үед бусадтай холбоо барих аргыг мэдэх · Гэртээ хамт амьдардаг хүмүүсээ нэрлэх, ах эгчээ авгайлан дуудах · Гэр бүлийн цомгийг нэр, эрхэлдэг ажил, утасны дугаар, дуртай зүйл гэсэн бүтэцтэйгээр хийх · Гэрийнхнийхээ утсыг мэдэх, бусдад хэлэх · Гэр бүлийнхэнийх нь фото зургийг авчруулна · Гэр бүлийн зургийн цомгийн загвар 2 Гэр байраа цэвэр байлгахад юу хийж чадахаа тайлбарлах, гэр бүлийн гишүүддээ туслах · Цэвэр, бохир орчныг харьцуулж, гэр байраа цэвэр байлгахын ач холбогдлыг ярилцах · Гэр байраа цэвэр байлгахад юу хийж чадахаа тайлбарлах (хогоо хогийн саванд хийх гэх мэт хамгийн наад захын зөв зуршил) · Гэртээ хэн юу хийдгээ бусдад зураг, жишээгээр тайлбарлах · Гэр бүлийнхэн өвдсөн, ядарсан үед бие биедээ хэрхэн тусалдаг тухай ярилцах · Орчны ялгаатай фото зураг · Орчноо цэвэр байлгахад зөв,буруу үйлдэл хийж байгаа хүүхдийн зураг (хог хаяж байгаа, хогоо хогийн саванд хийж байгаа гэх мэт) Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Гэртээ хамт амьдардаг хүмүүсээ нэрлэж, тэдний зургийг гэрээс нь авчруулж гэр бүлийн цомог хийлгэнэ. 15
  16. ХҮН БА ОРЧИН - Утасны дугаар тэмдэглэх хуудас бэлтгэж өгнө. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Хүүхэд өөрийнхөө хайртай зүйлээ хамгийн гоёоор зурахыг хичээх ба дургүй зүйлээ хайш яйш зурдаг гэдгийг ажиглаарай. - Гэхдээ хүүхдийн зурах, сэтгэн бодох чадварыг харгалзан энэ даалгаврыг гүйцэтгүүлээрэй Миний гэр орон Хүрэх үр дүн: Гэр орны хаана юу байдгийг ажиглаж нэрлэх, таних, гэр, байраа эргэн тойрны юмстай харьцуулж хаана оршдогийг тодорхойлж сурна. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Орчин тойрны зүйлстэй харьцуулж гэр, байраа хаана оршдогийг мэдэх · Гэр сургуулийн эргэн тойрны барилга байгууламжийг ажиглах (сумын төв, дүүргийн барилга байгууламжийг) · Гэрийн эргэн тойронд байгаа зүйлтэй харьцуулж гэрийнхээ байрлалыг үндсэн 4 зүг чигээр тодорхойлох · Гэр байрны эргэн тойрны юмсын байрлалыг харж болохуйц фото зураг 2 Гэр, байрны орчин тойронд (тухайлбал, гал тогоо) хаана, юу байдгийг нэрлэх, таних, гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах Манай гэрийн гал тогоонд хаана юу байгааг нэрлэх Тэдгээрийг ямар зориулалтаар, яаж хэрэглэдгийг тайлбарлах Гэр ахуйн цахилгаан хэрэгслээс болгоомжлох тухай ярилцах · Гэр, байрны зураг · Гал тогоо, унтлагын өрөө, зочны өрөөний зураг · Монгол гэрийн зураг(эд хогшил тавилгатай) · Цахилгаан зуух, индүү, зурагт, радио, хөгжим, цахилгааны залгуур гэх мэт Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Гэрийнхээ эргэн тойрны юмсыг ажиглах хугацааг төлөвлөнө. - Гэр, байр нь сургууль болон тодорхой барилга байгууламжаас хэр ойр, хол байгааг баримжаалан ажиглахад тусална. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Гэр ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэл гэх мэт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох зүйлтэй болгоомжтой харьцах дадал хэвшилд сургахад анхаарна. МАНАЙ СУРГУУЛЬ “Манай сургууль” хам сэдвийн хүрээнд “Сургуулийн гадаад орчин”, “Манай ангид ургадаг 16
  17. ХҮН БА ОРЧИН ургамал” гэсэн дэд сэдвүүдийг сонгож юмс үзэгдлийг сонирхон судлах; хэм хэмжээ, дэглэм сахих; үнэт зүйлийг эрхэмлэх чадварыг эзэмшүүлэх бөгөөд тухайн орон нутгийн хэрэгцээ, сургуулийн онцлогт нийцүүлэн агуулга сонголт хувилбартай байж болно. Сургуулийн гадаад орчин Хүрэх үр дүн: Энэ бүлгийн агуулгаар сурагчид сургуулийн орчинд өдөр бүр тохиолддог маш олон төрлийн дуу болон дуу гаргадаг биеийг мэдэж авна. Мөн дуу чимээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ойлголттой болно. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Дуу чимээ өөр өөр байгааг ялган таних Сурагчид хэсгүүдэд хуваагдаж тус бүр заасан чиглэлийн дагуу явж сургуулийн орчинд хаана ямар дуу сонсогдож байгаа талаар судлах Өөрийн мэдсэн зүйлээ бусдадаа тайлбарлаж дуу бүхэн ялгаатай сонсогдож байгаа талаар санал солилцох Дуу чимээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох талаар ярилцаж дүгнэлтэд хүрэх · Чиглэл заасан сум · Ажиглалтын хуудас · Ангид ба эргэн тойронд байгаа дуу гаргадаг биеүд · Чихэвчний хөгжим Багшид өгөх санамж - Сурагчдад ажиглалт хийж явахдаа сургуулийн дэгийг баримтлах, бусдад саад учруулахгүй байхыг сануулаарай. - Ажиглалт хийх хугацааг тодорхой хэлж өгнө. - Ажиглалт хийх чиглэл, замыг тодорхой болгож тэмдэг тэмдэглэгээ тавьж өгөх (өнгийн хуулга, цаасаар сум хайчлан хана, шалан дээр байрлуулах) нь бага цагт ажиглалт хийх боломжийг бүрдүүлж өгдөг гэдгийг санаарай. - Багш сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртэж мэдрэх боломжийг олгоно. Сонсоно гэдэг нь тэдний хувьд их хэцүү гэдгийг анхаараарай. Манай ангид ургадаг ургамал Хүрэх үр дүн: Ургамал амьд бие бөгөөд үндэс, иш, навч, цэцэг, үр байдаг гэдгийг мэдэх, ургамлын нүдэнд харагдах хэсгийн ялгаа ба төсөөг тодорхойлж танилцуулах чадварт суралцана. Үйл ажиллагааны удирдамж 17
  18. ХҮН БА ОРЧИН № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Ургамал, амьтан амьд бие болохыг мэдэх · Өөрсдийн тоглодог тоглоомоо авч ирэн амьтан, ургамлыг нэрлэх · Амьтан ургамлыг ялган таних · Тоглоом 2 Ангид ургаж байгаа ургамлын бүтцийн хэсгүүдийг ажиглаж, нэрлэх · Цэцэгт ургамлын бүтцийн хэсгүүдийг (эрхтэн) ялган таних, нэрлэх · Ургамлын навчны ялгаатай байдлыг ажиглах (өнгө, хэлбэр, хэмжээ), зурж дүрслэх · Ургамлын цэцгийн ялгаатай байдлыг харьцуулах (дэлбэ, цоморлог, дохиур, үрийн орон) · Ургамлын бүтцийн хэсгүүдийг бүтээл хийж урлах · Бодит ба хиймэл ургамал · Ургамлын бүтцийн хэсгүүдийг харуулсан зураг · Ургамлын навчны зураг, тасалгааны ургамлын навч · Цэцгийн бүтцийн зураг, загвар Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: 1-р ангийн “Хүн ба орчин” хичээлийн энэ суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд сурагчдын өмнөх буруу төсөөллийг залруулах, сурагч нэг бүрээр хийлгэх үйл ажиллагааг нарийн төлөвлөх хэрэгтэй. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Сурагчид тасалгааны ургамлыг хараад “цэцэг” гэж хэлдэг боловч цэцэг гэдэг нь ургамлын зөвхөн нэг эрхтэн, тэгэхээр ургамлын нэг эрхтний нэрээр нэрлэсэн ерөнхий нэршил төдий л оновчтой бус. Иймээс “ургамал” гэдэг ерөнхий нэршлээр нэрлүүлж сургахад анхаарах хэрэгтэй. - Ургамлын биеийг бүрдүүлж байгаа хэсгүүдийг (эрхтэн) зөв нэрлүүлэхдээ ургамлын олон янз байдлыг ажиглуулж чөлөөтэй сэтгүүлэх боломж бүрдүүлээрэй. Жишээ нь: ургамал навчтай боловч навчны өнгө, хэлбэр, хэмжээгээрээ өөр өөр ялгаатай байдаг гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Гэхдээ эрхтэн гэдэг үгийг хэрэглэхгүй, харин эдгээр нь ургамлын биеийг бүрдүүлж байгаа бүрдэл хэсгүүд гэж дүрслэх урлагын хичээлийн агуулгатай холбон ойлгуулж болно. - Сурагч бүрийн сурах арга барил, хурд ялгаатай байдгийг анхаарч ангид ургасан ургамлын ялгааг олж ажиглах, зааж нэрлэх, тэмдэглэх, зурж дүрслэх, биетээр хийх үйлд сургахад дагуулж хийх, зөвлөх зэргээр хүүхэд бүрт хүрч ажиллах арга зүйг сонгож хичээлийг зохион байгуулаарай. МИНИЙ НУТАГ “Миний нутаг” хам сэдвийн хүрээнд “Орон нутаг ба хүмүүс”, “Манай нутагт ургадаг ургамал” “Гэрийн тэжээвэр амьтан” гэсэн дэд сэдвүүдийг сонгосон нь байгаль, нийгмийн үзэгдэл юмсыг сонирхон судлах; хэм хэмжээ, дэглэм сахих; харилцах, үнэт зүйлийг эрхэмлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэх бөгөөд тухайн орон нутгийн хэрэгцээ, сургуулийн 18
  19. ХҮН БА ОРЧИН онцлог, хэрэглэгдэхүүний нөөцөөс хамааруулан дэд сэдвийг судлах хугацаа харилцан адилгүй өөр байж болно. Орон нутаг ба хүмүүс Хүрэх үр дүн: Өөрийн эргэн тойрныхоо хүмүүс болон нийгэмтэй харилцах арга, чадвараа хөгжүүлнэ. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Гэр, сургуулийнхаа болон аймаг, хот, сум, дүүргийнхээ нэр, хаягийг хэлэх, танилцуулах · Гэр, сургуулийнхаа хаягийг хэлж, танилцуулж, бичиж сурах, аль хот, аймаг, дүүргийн харьяа болохыг тайлбарлах · Өөрийн амьдарч буй аймаг, хот, сум, дүүргийнхээ нэрийн мэдэх, хэлэх Орон нутгийн зураг Хаяг бичих ажлын хуудас 2 Орон нутагтаа байдаг, өөрсдийн үйлчлүүлдэг, очдог газруудыг танилцуулах: нэр, хаяг, байрлал, хэрхэн яаж үйлчлүүлдэг, очоод юу хийдэг (ямар хүмүүстэй хэрхэн харилцдаг) г.м · Өөрийнхөө болон гэр бүлийхнийхээ хамгийн их очдог, үйлчлүүлдэг газар болон байгууллагуудыг нэрлэх, тэдгээрээс сонгон танилцуулахад бэлтгэх, танилцуулах: o хаана байдаг (хаяг), яагаад очдог, тэнд ямар хүмүүс ажилладаг, тэдэнтэй хэрхэн харилцдаг гэх мэт. · Орон нутгийнхаа аль нэг байгууллагаар танилцах аялал экскурс хийх. Үүний тулд: o Тэнд очоод юу хийхээ, ямар асуулт тавихаа бэлтгэх o Очих газрынхаа зургийг зурах o Хэн, ямар үүрэг хариуцлага хүлээх (хэн, юу хариуцах), ямар дүрэм баримтлах зэргээ ярилцах o Аялал экскурс хийсэн тухайгаа танилцуулах Орон нутгийн байгууллагуудын хаяг Танилцах аялал экскурс хийх удирдамж Аялал экскурс хийх маршрут Аялалын тэмдэглэл хийх хуудсыг хүүхэд бүрт Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: 1-р ангийн “Хүн ба орчин” хичээлийн энэ суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн ангийн сурагч нэг бүрээр хийлгэх бодит үйл ажиллагааг төлөвлөх явдал туйлын чухал юм. Тухайлбал, - Хүүхэд бүр харах, заах, хүрэх үйлдлийг хийлгэхийн тулд та монгол орны засаг, захиргааны нэгжийн газрын зураг бэлтгээрэй. Ингэснээр хүүхэд бүр: - аймгийнхаа болон хотынхоо нэрийг өөрөө олох - олсноо бие биедээ болон багшдаа хэлэх - хэлснээ бүтэн өгүүлбэрээр бичих боломжтой болно. 19
  20. ХҮН БА ОРЧИН - Мөн та энэ үйл ажиллагааг хийлгэж байхдаа газрын зургийн тухай товч тайлбарлаж, энэ жижиг цаасан дээр манай эх орныг бүхэлд нь харуулж чаддаг ухааныг гайхан бишрүүлэх боломжтой. - Хүүхэд бүр гэрийнхнийхээ тухай танилцуулж, ярьж сурсан. Харин одоо оршин суугаа газрынхаа хаягыг мэдэх болно. Түүнийгээ эвлүүлэх бичиж, хэн нэгэнд чөлөөтэй танилцуулдаг болохын тулд хүүхдүүдээр юу хийлгэж, ямар ажлыг төлөвлөж болох вэ? - Хүүхэд бүрт гэрийнхээ болон сургуулийнхаа хаягийг бичих ажлын хуудас тарааж болно. Тухайлбал: Манай сургууль ............................... хотын/аймгийн..................дүүргийн/сумын ..................... хороонд/багт байдаг. Манай гэр ............................... хотын/аймгийн .................дүүргийн/сумын ..................... хороонд/багт байдаг. - Дүрийн тоглолт хийлгэж болно. Хүүхдүүд хос, хосоороо болж бие биедээ өөрийн аймаг, хот, гэр, сургуулийнхаа байрлал, хаягийг танилцуулах (танихгүй хүмүүст танилцуулах хэрэгтэй бол захиа бичиж хаягаа тодорхой бичих гэх мэт) 2дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Тухайн орон нутагт байдаг үйлчилгээний газруудыг нэрлэж тэдгээрийн үйл ажиллагаа, байр байршлыг танин мэдэхэд чиглэгдсэн аялал экскурсыг зохион байгуулна. Ингэхдээ аялалын тухай мэдээлэл цуглуулах тэмдэглэхэд зориулагдсан зургийн аппарат, камер гар утсаар бичлэг хийх зэргийг ашиглаж болно. - Зарим үйлчилгээний ажилтнуудаар хийж буй үйл ажиллагааг нь тайлбарлуулна. Энэ нь багш ярьснаас илүү сонирхолтой хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, хүнийг хүндэтгэн хайрлах, бахархах сэтгэлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. - Багш, сурагчийг өөрсдийгөө болон бусдыг үнэлэхэд болон багшлах, суралцах үйл ажиллагааг сайжруулахад ашиглаж болохуйц мэдээллээр хангаж байхад чиглэгдсэн үнэлгээний олон аргуудыг хэрэглэхийг хичээгээрэй. (Гэрлэн дохио, хоёр од нэг хүсэл) гэх мэт Mанай нутагт ургадаг ургамал Хүрэх үр дүн: Өөрийн эргэн тойрноо ажиглах, орон нутагтаа ургадаг ургамлыг нүдэнд 20
  21. ХҮН БА ОРЧИН харагдах байдлаар ялган таних, зөв ашиглаж хамгаалах, чадварт суралцана. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Орон нутагт ургадаг ургамлыг ажиглах · Жилийн 4 улирал ба ургамлын талаар таамаглал дэвшүүлэх, ажиглах, харьцуулах, хэлэлцэх · Ургамлыг хүмүүс бид хэрхэн ашигладаг тухай ярилцах · Ургамлыг хоол хүнс ба чимэглэлийн гэдэг утгаар нь таньж мэдэх (үр тариа- талх, чацаргана-жимс, гацуур- шинэ жилийн сүлд мод гэх мэт) · Жилийн 4 улирлын зураг · Орон нутгийн ургамал · Сурах бичиг 2 Орон нутагт ургадаг ургамлын цэцэг, навчны өнгө, хэлбэр, хэмжээг ажиглаж ялган таних · Орон нутагт түгээмэл ургадаг зарим ургамлын цэцэг, навчийг ялган таних, дадлага ажил хийх ( модлог ургамал ба яргуй, багваахай зэрэг өвслөг ургамал байж болно). · Яргуй ба багваахайн тухай бичлэг, зурагт үзүүлэн Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: Сурагч нэг бүрээр хийлгэх бодит үйл ажиллагааг нарийн төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал: - Ажиглах үйлийг хийлгэхийн тулд зурагт үзүүлэн, ургамлын хатаадас хэрэглэхээс гадна орон нутгийн музей, сургуулийн гадаа ба орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнд очиж ажиглалт хийж болно. - Хичээлийн явцад сурагчдын ялгаатай байдалд тохирсон даалгавар өгч тэдний суралцах үйлийг дэмжиж, урамшуулах нь зүйтэй. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Манай орон жилийн дөрвөн улиралтай, зуны дэлгэр сайхан цагаар сурагчдын амралт эхэлдэг тул хүүхдүүд тэр бүр орчиндоо ургадаг ургамал, ногоотой танилцаж чаддаггүй. Иймээс багш нар маань орон нутгийн онцлогт тохируулан зарим нэг ургамлын онцлог, хэрэглээ, ач холбогдлыг хүүхдүүдэд таниулж байгалийн тэнцвэрт байдалд ургамлын үүргийг ухааруулах, хайрлан хамгаалах сэдэл төрүүлэх нь чухал юм. Танай орон нутагт хавар эрт цэцэглэдэг яргуй, багваахайн тухай сонирхолтой арга зүйгээр хичээлийг зааж болно. Гэрийн тэжээвэр амьтан Хүрэх үр дүн: Өөрийн эргэн тойрноо ажиглах, орон нутагтаа амьдардаг гэрийн тэжээвэр амьтныг ялган таних, амьтдыг хамгаалах чадварт суралцана. Үйл ажиллагааны удирдамж 21
  22. ХҮН БА ОРЧИН № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1. Гэрийн тэжээвэр амьтдыг ялган таних, ашиг шим, хайрлан хамгаалах аргыг бусдад тайлбарлах · Идэх уух ба өмсөх хувцасны хэрэгцээний тухай хэлэлцэх · Гэрийн тэжээвэр амьтдын үр төл, өсөж том болж байгаа амьтдын зургийг харьцуулах, нэрлэх · Гэрийн тэжээвэр амьтдын ашиг шим (малаас гарах хэрэгцээт зүйлс)-ийн талаар тайлбарлах · Гэрийн тэжээвэр амьтан гэж нэрлэсний учрыг тайлбарлах · Амьтдыг хайрлах, өсгөж үржүүлэхэд өөрийн оруулж чадах хувь нэмрээ тодорхойлох · Гэрийн тэжээвэр амьтдын зураг · Үр төлийн зураг · Өөрийн тэжээдэг амьтан Багшид өгөх санамж - Хүүхдүүд хичээлийн цагаар гэртээ тэжээдэг амьтдаа авчирч амьдралын онцлогоос нь танилцуулах мөн орон нутагтаа эрхэлдэг мал аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцах, амьтны ашиг шимийг танин мэдэхэд чиглэгдсэн аялал экскурсыг зохион байгуулна. - Багш сурагчдын ялгаатай байдлыг олж харж өмнөх төсөөлөлд нь тулгуурлан хичээлийн арга зүйгээ төлөвлөхийн тулд дасгал ажиллуулж болно. Багшийн ажиллуулах дасгал, даалгавар нь амьтныг хайрлах, хамгаалах сэдэл төрүүлэхэд чиглэгдсэн байхыг анхаараарай. Тухайлбал: 1. Амьтдыг хараад чамд ямар сэтгэгдэл төрсөн бэ? (Зураг болон биет үзүүлэн ашиглаж болно). А. Таалагдсан  бол яагаад?............................................. Б. Айсан  бол яагаад?............................................. 2. Хүснэгтэд өгөгдсөн дасгалыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан ажиллуулж болно. Бидний хэрэглээ Ургамлын гаралтай Амьтны гаралтай Бидний хоол хүнс Мах   Сүү   Бидний өмссөн хувцас Цамц   Өмд   Дээрх дасгалыг ажиллуулах явцад “Би энэ амьтныг хараад айсан, надад таалагдаагүй” гэж хариулсан хүүхдүүд байж болохыг харгалзан үзэх хэрэгтэй. Тиймээс бидний хэрэглээ хүснэгтийн дүгнэлтийг таниулах замаар тэдгээр амьтдад дасаж дотносох, хайрлан хамгаалах сэдэл төрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Сурагчид ургамлын гаралтай, амьтны гаралтай гэдэг үгийн утгийг ойлгохгүй бол багш тайлбар өгч болно. МАНАЙ ДЭЛХИЙ 22
  23. ХҮН БА ОРЧИН “Манай дэлхий” хам сэдвийн хүрээнд “Өдөр ба шөнө”, “Жилийн дөрвөн улирал” гэсэн дэд сэдвүүдийг сонгон судлах хувилбарыг санал болгож байна. Тухайн орон нутаг, сургуулийн онцлог, хэрэгцээг харгалзан тухайн агуулгыг гүнзгийрүүлэх, өөрчлөх зэргээр дэд сэдвийн сонголт хувилбартай байж болно. Өдөр ба шөнө Хүрэх үр дүн: Өдөр шөнийг ялгаж сурснаар хүмүүс болон эргэн тойрны юмсын хоногийн хэмнэлийг ойлгодог болно. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Өдөр шөнийг ажиглаж ялгах Өдөр шөнийн ялгааг тэнгэрийн эрхэс (нар, сар, од), гэрэл ба харанхуй, дулаан хүйтэн болон юмсын шинж тэмдгээр ялгах Нарны мандах ба жаргах зүгийг ялган тодорхойлох Хүмүүсийн амьдралын хэв маягийг өдөр шөнөөр ялган жишээ гаргах Унтаж байгаа, өглөө нар мандаж байгаа гэхчлэн өдөр шөнийн ялгааг үзүүлсэн зураг, сэтгүүл ном гэх мэт Нар, сарны хэлбэрийг үзүүлсэн зураг 2 Өдөр, шөнийг ажиглаж дулаан ба хүйтнийг ялгах Нар, сар, одыг ялгаж, аль нь дулаан өгдөг болохыг мэдэх. Нар дулаан өгдөг болохыг мэдэж, шөнө нь өдрөөсөө сэрүүн гэдгийг ялгах Өдөр шөнийн зураг Нартай үеийн зураг Тэнгэрт сар, од харагдаж буй зураг Термометр юмуу түүний зураг Дулаан ба хүйтнийг харьцуулах Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Нар мандах (зүүн) ба жаргах (баруун) зүгийг өмнөх улиралд үзсэнтэй холбох ба зүгийг их нарийвчлан авах шаардлагагүй. Хүүхдийн их сайн мэдэх уул, хад (хөдөөгийн хүүхдийн хувьд), юмуу өндөр барилга (хотын хүүхдийн хувьд) зэргээр баримжаалж болно. - Өдөр болоход нар гардаг, шөнө од, сар харагддагийг шууд ажиглах, зурах, үлгэр унших, зураг харж ялгах, гэр орныхоо амьдрал дээр жишээ гаргах зэрэгт анхаарна. Жишээ нь: шөнө болоход малаа хотлуулдаг (хөдөөгийн хүүхдийн хувьд), гэрлээ (лаа) асаадаг гэх мэтээр сурагчид өөрсдийн амьдралын жишээ гаргана. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Өдөр болоход дулаан болдог, наргүй тул шөнө сэрүүн, хүйтэн байдгийг мэдэх, жилийн улирлыг нэрлэх, ялгах, дарааллыг нь мэдэхэд үйл ажиллагааг чиглүүлнэ. Жишээ нь: Намрын дараа өвөл болдог гэх мэт. Жилийн дөрвөн улирал 23
  24. ХҮН БА ОРЧИН Хүрэх үр дүн: Өдөр, шөнө ба улирлаас байгалийн юмс, үзэгдэл хэрхэн хамаардгийг ойлгож мэдсэнээр юмсын шинж тэмдгээр хоногийн хэмнэл, улирлын ялгааг мэддэг болно. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Байгалийн үзэгдэл улирлаас хамаардгийг ажиглаж, ялгах Жилийн улирлыг нэрлэж, дарааллыг мэддэг болох Байгалийн юмс, үзэгдэл улирлаас хамаарч хэрхэн өөрчлөгддөгийг ажиглаж ялгана. Жишээ нь: Өвс ургамал намар шарладаг, хавар ногоорч эхэлдэг гэх мэт Байгалийн үзэгдлийг ажиглаж, улирлыг ялган таньдаг болох Жишээ нь: Голын мөс хайлж байгаа зургийг харж хавар гэдгийг ялгах гэх мэт Тухайн нэг газрын төрх байдал намар, өвөл, хавар, зунд ямар болдгийг харьцуулсан зураг 4 улирлын төрхийг үзүүлсэн зургууд. Жишээ нь: хөлдсөн гол нуур, цантсан цонх, хайлж байгаа цас, мөс, шарлан унаж байгаа навч, цэцэгтэй талын зураг гэх мэт Үлгэр, домог, киноны хэсэг Усны шувуудын зураг Багшид өгөх санамж - Байгалийн үзэгдэл юмс улирлаас хамаарч өөрчлөгдөж байгааг бодит жишээгээр тайлбарлах ба үүнд орон нутгийн онцлогийг харгалзана. Жишээ нь: ой модтой газар намрын улиралд модны навч унадаг тухай авч үзэж байхад модгүй газар бол өвс, ургамлаар жишээ авч болно. Хотын хувьд байрны гадаах мод, зүлэг, цэцгийн мандлаар жишээ авна. Түүнчлэн хотын хүүхдийн хувьд цонх цантах, зам талбайд мөсөн бүрхэвч үүсэх, усан оргилуур хэдийд ажилладаг, хүүхдийн паркад аль улиралд очдог гэх зэргээр жишээ татахад тохиромжтой бол хөдөөний хүүхдийн хувьд гол, нуур хөлдөх, гэсэх, цас орох зэргээр жишээ авч болох юм. - Байгалийн үзэгдэл улирлаас хамаардгийг мэдэхээс гадна тухайн үзэдлээр ямар улирал болж байгааг ялгадаг болоход анхаарна. ХОЁРДУГААР АНГИЙН “ХҮН БА ОРЧИН”-Ы АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Оршил Энэхүү арга зүйн зөвлөмжид суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагчийн танин 24
  25. ХҮН БА ОРЧИН мэдэх, төлөвших үйл, хэрэглэгдэхүүнийг зөвлөсөн. Суралцахуйн зорилт нь сурах үйл ажиллагааны үр дүн буюу сурагчийн эзэмших чадвар юм. Хэд хэдэн ээлжит хичээлийн зорилтууд тухайн суралцахуйн зорилтыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Сурагчийн зэмших чадвар Хам сэдэв (контекст) Сонирхон судлах Хэм хэмжээ, дэглэм сахих Харилцах, үнэт зүйлийг эрхэмлэх · Би - Миний бие - Миний тоглоом - Миний найз - Миний хичээлийн хэрэглэл · Миний гэр бүл - Манай гэрийнхэн - Миний гэр орон · Манай сургууль - Сургуулийн гадаад орчин - Сургуулийн дотоод орчин · Миний нутаг - Орон нутаг ба хүмүүс - Орон нутаг ба байгаль · Манай дэлхий · Ажиглалт хийнгээ баримт нотолгоо цуглуулах · Асуулт асуух явцдаа шинэ санаа олох · Яагаад гэдгийг таамаглах, юу хийхээ бодох · Багшийн болон бусдын дэмжлэгтэйгээр шинэ мэдээлэл цуглуулах · Хаана, Юуг, Хэзээ хэрэглэх, зөв сонгохоо төлөвлөх · Энгийн багаж хэрэгсэлийг ашиглан хэмжилт хийх, аюулаас зайлсхийх · Болсон зүйл, таамаглалийн хамаарлыг тодорхойлох · Үр дүнг зураг, бичвэр, хэлбэрээр илэрхийлэх, хүснэгтэн мэдээллийг унших · Таамаглал, гарсан үр дүн болон яагаад ийм зүйл болсныг тайлбарлах · Хэм хэмжээг зохицуулсан дохио тэмдгийг ялган таних, ухаарч ойлгох · Сургуулийн орчинд баримтлах дэгийг сахих, мөрдөх, хэвшил болгох, тэвчээртэй, хүлээцтэй, хандах · Аюулгүй байдлаа хангах · Аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэхэд оролцох · Бусдыг сонсох, хүндлэх, бусдад туслах · Амьтан, ургамлыг хайрлах, хамгаалах · Үнэт зүйлийг ялгах - Хувийн - Гэр бүлийн - Хамт олны БИ “Би” хам сэдвийн хүрээнд “Бидний бие”, “Миний тоглоом”, “Миний хичээлийн хэрэглэл”, “Миний найз” гэсэн дэд сэдвүүдийг сонгосон нь сурагчид ойр орчныхоо хүмүүс, байгаль, нийгэмтэй харилцах явцад өөрийгөө нээн таних сонирхон судлах арга барил эзэмших; эрүүл аж төрөх энгийн дадал, хэвшилд суралцах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд тухайн орон нутгийн хэрэгцээ, сургуулийн онцлогийг харгалзан дэд сэдвийг судлах дараалал хувилбартай байж болно. 25
  26. ХҮН БА ОРЧИН Бидний бие Хүрэх үр дүн: Биеийн бүтцийн хэсгүүдийг нэрлэх ба ялгаж таних, олон төрлийн харьцуулалт хийж сурна. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Биеийн бүтцийн хэсгүүдийг таниж нэрлэх · Толгой, их бие, дээд доод мөч ( гар, хөл), тэдгээрийн нүдэнд харагдах хэсгийг зураг болон өөрийн бие дээр зааж зөв нэрлэж сурах · Биеийн бүтцийн хэсгүүдийн ижил төсөөтэй ба ялгаатай шинжүүдийг харьцуулан судлах (нүд,сормуус, хөмсөг, хуруу, хумс гэх мэт ) · Улс орон болон өөрийн орны олон үндэстэн хүмүүсийн зураг · Нүдийг тойрсон хэсгүүд харуулсан зураг . 2 Биеийн бүтцийн хэсгүүдийн үүргийг тайлбарлах (гарын хуруу юмыг барих, хөдөлмөр хийх, хөл тулгуур болох гэх мэт ) Биеийн бүтцийн хэсгийн үүргийг жишээгээр тайлбарлах Хүний гар, хөл хөдөлгөөний гол үүргийг хэрхэн гүйцэтгэдэгийг өдөр тутмын ажил хөдөлмөрийн жишээгээр тайлбарлана. (Үзэг барих жишээн дээр гарын сарвууны хөдөлгөөн, хурууны онцлогийг ярилцах ) Нуруу, хөл түшиг тулгуурийн үүрэг гүйцэтгэдэг болохыг жишээгээр тайлбарлах Хүний биеийн загвар Хүний ажил хөдөлмөрийг харуулсан зурагт үзүүлэн Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: - Бага насны хүүхдүүдэд хүний биеийн эрхтэн гэхээс илүүтэйгээр нүдэнд харагдах биеийн бүтцийн аль нэг хэсгүүдийг таниулах, үүргийг нь сонирхон судлах боломж олгохыг чухалчилсан болно. - Багш хичээлд хүний биеийн бүтцийн зурагт үзүүлэн хэрэглэхээс гадна хүүхэлдэй тоглоомыг ашиглах гэх мэт өөр бүтээлч хувилбарыг сонгон ашиглаж болно. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: - Энэ сэдвийг заахад зарим хүүхдийн хувьд эмзэг байж болзошгүй. Иймд тухайн сурагчийн сэтгэлд ямар нэг таагүй мэдрэмж төрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. - Хүүхэд бүрт анхааралтай хандаж ямар нэг гэмтлээс нүд, чих, гар, хөлөө хамгаалж байх талаар сургалтын явцад анхааруулж сануулга өгч байх нь зүйтэй. - Хичээлийн явцад сурагч бүрийн хичээлд оролцох идэвхийг урамшуулан дэмжиж, сурагчийн өөрийн үнэлгээний хуудсыг хэрэглэж болно. 26
  27. ХҮН БА ОРЧИН Миний тоглоом Хүрэх үр дүн: Сурагчид хамтран тоглох явцдаа нийтэч,үнэнч шударга, бие биенээ сонсох, харилцан хүндэтгэх зан үйлд суралцана. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Хэн, хэзээ, хаана, яаж, ямар гэдэг асуултад хариулах, асуулт тавихад суралцах · Аав, ээж, өвөө, эмээгийн тоглодог байсан тоглоомыг гэрийнхнээсээ асууж судлаад танилцуулах · Бусад хүүхдийн аав, ээж, өвөө, эмээ ямар тоглоомоор тоглодог байсныг сонирхон мэдээлэл цуглуулж ярилцах Мэдээлэл цуглуулах ажлын хуудас өгөх 2 Тоглох үеийн дэгийг дагаж мөрдөх, хожиж хожигдож сурах, тэвчээртэй хүлээцтэй хандах чадварыг хөгжүүлэх · Тоглох, тоглоомын дүрэм мөрдөх: - Сургуулийн орчинд хөдөлж буй тоглоомыг олох, тоглоом тоглох - Хөдөл, зогс, хурдан, удаан хөдлөх командыг хэрхэн гүйцэтгэх талаар таамаглах · Тоглоом тоглохдоо эрүүл ахуй, аюулгүй байдлыг сахих: гараа угаах соёлд суралцах Тоглоомын заавар 3 Эд зүйлсийг сонирхон судлах аргыг эзэмших · Тоглоом бүтээх: · тоглоом бүтээж, ямар хөдөлгөөн хийж байгааг ажиглах - Салхин сэнс - Машин гэх мэт · Эдгээр тоглоомуудын хөдөлгөөний шалтгааныг тайлбарлах · Тоглоомоо хэрхэн явуулах талаар таамаглал дэвшүүлэн ярилцах · Туршилтыг зөв хийх аргад суралцах Гарын доорх материал: угаалгын шингэн болон тараг сүүний сав , Өнгийн цаас Хадаас Биет үзүүлэн Савх Дугуй (хуучин машины дугуй ашиглаж болно. Эсвэл ундааны бөглөө байж болно. ) Багшид өгөх санамж 1 дүгээр суралцахуйн зорилтын хүрээнд: Сурагчийн ярих чадварын ялгаатай байдлыг ажиглаж туслаарай. Багш сурагчдын оролцоо, дадал хэвшил, зан чанарын төлөвшлийг ажиглан тэмдэглэж чиглүүлэх нь чухал. Эцсийн үр дүн нь хүүхэд бүрт эргэн тойронд болж буй үйл явцад өөрийгөө нээсэн, өөртөө итгэлтэй, хамтач нөхөрсөг чанарыг төлөвшүүлэхэд багш та анхаарлаа хандуулаарай. 2 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Хүүхэд хамтран тоглож байгаа эсэх, үнэнч шударга нийтэч байгаа эсэх, бие биенээ 27
  28. ХҮН БА ОРЧИН сонсох, хүндэтгэх зан үйлд суралцсан байдлыг ажиглаарай. Сурагчдын даалгавар гүйцэтгэх ялгаатай байдлыг ажиглаж зөвлөнө.Тоглох явцад дүрэм журмыг баримталсан, эсэх талаар ярилцаж хүүхэд өөрийгөө болоод бусдыг үнэлнэ. Хүүхэд өөрийгөө үнэлнэ гэдэг хамгийн шударга бөгөөд өөрийнхөө алдааг ухамсарлан ойлгоход маш их нөлөөлдөг болох нь туршлагаас харагдсан. 3 дугаар суралцахуйн зорилтын хүрээнд: Цаасаар сэнс хийж ямар хөдөлгөөн хийж байгааг ярилцана. Мөн сэнсээ хурдан эргүүлэхийн тулд хэрхэн сайжруулах талаар бодно. Өөрийн үгээр тайлбарлана. Эргэх хөдөлгөөн хийж байгаа өөр ямар зүйлс байгааг ажиглан нэрлэнэ. Төрөл бүрийн гарын доорх материал ашиглан машин бүтээж хөдөлгөөнийг ажиглана. Гарын доорх материал ашиглахад сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдалд маш сайн анхаарах хэрэгтэй. Учир нь энэ насны хүүхдүүд юу аюултай, юу эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талаар төсөөлөл бага байгаа. Өөрийн хийсэн зүйлээ бусдадаа тайлбарлаэ танилцуулах боломж олгоорой. Сурагчид ярихдаа татах, түлхэх, хурдан, удаан, шулуун, муруй гэсэн үг хэллэгүүдийг оруулан ярилцана. Сурагчид хөдөлгөөнтэй тоглоом бүтээж хүч, хурд, чиглэл заасан үг хэллэгийг зөв хэрэглэж хөдөлгөөнийг ангилаж сурна. Миний хичээлийн хэрэглэл Хүрэх үр дүн: Ангид орших сургалтын хэрэглэгдэхүүнийг материалын шинж чанарт үндэслэн шинж чанараар нь ангилах чадварт суралцана. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Ангид байгаа сургалтын хэрэглэгдэхүүнийг юугаар хийгдсэн болохыг судлах, зөв хэрэглэх талаар найздаа зөвлөх Ангид байгаа сургалын хэрэглэгдэхүүнийг юугаар хийгдсэнээр нь ангилах (даавуу, арьс ширээр, цаасаар, хуванцар ба модоор хийсэн гэх мэт) Ямар шинж чанартай болох талаар таамаглал дэвшүүлэх Таамаглалаа баталж туршилт хийх (хэврэг, хатуу, уян хатан, ус шингээдэг, соронзон шинж чанартай гэх мэт) Туршилтын үр дүнг бусдадаа тайлбарлан танилцуулах Ангид байгаа сургалын хэрэглэгдэхүүнийг яаж хэрэглэх талаар зөвлөмж боловсруулах Самбар, самбарын алчуур Ширээ сандал Ном, дэвтэр, цаас Уян хатан хуванцар, модон ба төмөр шугам Үзэг харандаа Баллуур Хайч Бусад хичээлийн хэрэглэл Шилэн аяга Дэвтрийн цаас, уугч цаас (сальфетка) шохойтой буюу кардон цаас (номны хавтас) Багшид өгөх санамж Энэ бүлгийн суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багш туршилт хийх аргачлал, хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байна. 28
  29. ХҮН БА ОРЧИН Сурагчид хичээлийн хэрэглэл гэсэн энэ сэдвийн агуулгаар дамжуулан материалын шинж чанарын тухай анхны төсөөлөл, ойлголттой болно. Үүний тулд: - Таамаглал дэвшүүлэх (Жишээ нь: Төмөр шугам бол бат бөх, харин хуванцар шугам хэврэг, номны хавтас бол усыг удаан шингээнэ, харин ОО-ийн цаас усыг сайн шингээнэ гэх мэт). - Туршилт хийх (Жишээ нь: Соронз гэх мэт энгийн багаж хэрэгсэл ашиглан шинж чанарыг нь тодорхойлж, юугаар хийсэн болохыг тайлбарлах гэх мэт). - Хичээлийн хэрэгсэлээ хэрхэн ариг гамтай хэрэглэх талаар хэлэлцүүлэг хийх - Ангид байгаа сургалтын хэрэглэгдэхүүнийг хэн, яаж арчилж хамгаалах тухай ярилцаж болно. Миний найз Хүрэх үр дүн: “Миний найз” сэдвийг судалснаар найзынхаа зан чанарыг танин мэдэж, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, шүүмжлэлтэйгээр эргэцүүлэн бодох чадварт суралцана. Үйл ажиллагааны удирдамж № Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1 Найз нөхөд, ахмад хүмүүс, дүү нараа хүндэтгэх , тэдэнд туслах · Найз нөхдөө хүндэтгэх хүндэтгэлийн үг хэллэгийг хэрэглэж хэвших · Харилцан бие биенээсээ уучлалт гуйх үйлдлийг бичгээр , зургаар болон бие, сэтгэлээрээ илэрхийлэх · Бусдын алдааг нөхөрсөгөөр хэлж ойлгуулах · Хүндлэх ёсыг харуулсан зургууд болон бичлэг ашиглах 2 Хаана юуг хийж болох, юуг хийж болохгүйг ялган таних · Сургуулийн орчинд баримтлах дэгийн талаар ярилцах (Завсарлагааны үе) · Дэг журмыг хэрхэн биелүүлж болох талаар бусдад ойлгуулж тайлбарлах · Дэг журам сахихын сайн тал, дэг журам зөрчихийн сөрөг талыг хэлэлцэх Сургуулийн орчинд баримтлах дэгийг мөрдөж хэвшүүлсэн үлгэр жишээ болохуйц зураг, бичлэг үзүүлэх 3 Найзынхаа эерэг зан чанарыг таних · Хэнийг найзаа гэж боддог талаар ярилцах · Өөрийн найзын ямар зан чанарыг дуурайхыг хичээдэг вэ?, ямар зан чанар нь чамд таалагддаг вэ? зэрэг асуултын хүрээнд ярилцах · Ямар үед, яаж найздаа тусалж байснаа ярилцаж, яагаад туслах болсноо тайлбарлах, дүрд тоглох · Найзыгаа ямар байгаасай гэж хүсдэгээ ажлын хуудсанд бөглөх · Найздаа хэлэх талархлын болон уучлалт хүсэх үг хэллэгийг ярилцах замаар найзыгаа хайрлаж, хүндэтгэж явдгаа илэрхийлэх Ажлын хуудсыг сурагч бүрт тарааж өгнө. Хүүхдүүд нэг нэгэндээ тусалж байгаа зургийг бэлтгэсэн байна. Найз нөхдөдөө хэлэх талархлын болон уучлалт гуйх үгсийн жагсаалт Найз нөхдийн нөхөрлөлийн тухай эх, өгүүллэг, домог үлгэр, бичлэг богино хэмжээний кино, зурагт үзүүлэн байж болно. “Муу нөхөр”, “Тэмүжин Боорчийн нөхөрлөл”, 29
грузчики

www.profshina.kiev.ua

https://www.profvest.com

×