Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
Амьтдын тухай шүлэг зохиох чадварыг 
хөгжүүлэх арга зүй / 3-р анг...
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
1.2 Бичихийн өмнө ярилцах , өөрийн болгох 
 Шүлгийн утга агуулгы...
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
 Зохиолчдын бичсэн шүлгүүдийг дахин дахин унших, дэвтэртээ бичих...
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
2-р үе шат “Дадлагажин чадваржих үе” 
2.1 Дадлагажих үе 
 Сурагч...
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
Багшид өгөх зөвлөгөө: 
 Энэхүү технологийг хүн орчин хичээлийн а...
Upcoming SlideShare
Loading in …5
×

шүлэг заах арга зүй

8,468 views

Published on

М.Оюун Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

шүлэг заах арга зүй

  1. 1. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Амьтдын тухай шүлэг зохиох чадварыг хөгжүүлэх арга зүй / 3-р анги / М.Оюун Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш 1-р үе шат “Багшийн чиглүүлгээр арга барилд суралцах үе” 1.1 Арга барилын баримжаа авах  Хүүхдийн зохиолчдын бичсэн богино шүлгүүдээс уншиж танилцуулах 1. Ишиг Сониуч байрын ааштай Шодгор жижигхэн сүүлтэй Хуруувчин чинээ эвэртэй Хуруун дайтай хөлтэй Цэнхэр хөх ишгээ Сэвгүй гэгч маллаж Самнаад баршгүй ноолууртай Сайхан ямаа болгоё. 2. Унага Толгой хаялан нааддаг Тоос татуулан давхидаг Сүүлээ шарван тонгордог Сүүдрээ хараад бусгадаг Эр хүний нөхөр Эмээл хазаарын эзэн Хөөрхөн цовоо унагаа 3. Хэрэм Соотойсон чихтэй Сормуусан нүдтэй Сагсайсан сүүлтэй Сааралхан хэрэм Самар цөмөхдөө Сармагчин шиг Дархинаас дүүлэхдээ Далавчтай юм шиг 4. Таван төл Тугал тугал тоглоно Туул голдоо очно Унага унага тоглоно Онон голдоо очно Ботго ботго тоглоно Борзонгийн говьдоо очно Хурга хурга тоглоно Хадан дээгүүр наадна Ишиг ишиг тоглоно Эргэн дээгүүр наадна Хөвсгөл багш М. Оюун Page 1
  2. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 1.2 Бичихийн өмнө ярилцах , өөрийн болгох  Шүлгийн утга агуулгыг ярилцах Ишиг- Ишигний гадаад төрхийг дүрслэн үзүүлсэн байна Унага- унаганы үйл хөдөлгөөний онцлогийг тусган харуулсан Хэрэм- хэрэмний гадаад тэрх болон үйл хөдлөлийн шүлэглэсэн Таван төл- төл малын үйл хөдлөл хөдөлгөөний онцлогийг харуулсан  Амьтдын үр төлийг нэрлэх Хонь - хурга Тэмээ - ботго Үхэр - тугал Нохой - гөлөг Бар - бамбар Гахай – торой Зараа - бөөдий Туулай - бүжин Үнэг – гавар Баавгай - бамбарууш  Амьтдын тухай оюуны зураглал хийх Хөвсгөл багш М. Оюун Page 2
  3. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ  Зохиолчдын бичсэн шүлгүүдийг дахин дахин унших, дэвтэртээ бичих, чээжлэх зэрэг үйл ажиллагаануудыг хийж болно  Амьтдын үр төлийн зураг цуглуулах, түүгээрээ бяцхан ном хийх, ажиглах үйлүүдийг хийлгэх ярилцах, зэргээр бичих гэж буй зүйлд нь судалгаа хийлгэнэ. Хөвсгөл багш М. Оюун Page 3
  4. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 2-р үе шат “Дадлагажин чадваржих үе” 2.1 Дадлагажих үе  Сурагчид ямар амьтны тухай шүлэг бичихээ сонгоод бичиж эхэлнэ.  Бичих шүлгийнхээ сэдвийг сонгоогүй сурагчид тусална.  Бичсэн шүлгээ бусаддаа уншиж өгч ярилцана.Багш сурагчид юу нь сайн болсон юуг анхаарах хэрэгтэйг ярилцана. 2.2 Засан сайжруулах үе  Багш болон найз нөхдийнхөө зөвлөснөөр өөрийн шүлэгтээ засвар хийнэ.  Бичих явцдаа зөв бичгийн алдаа гаргасан тохиолдолд түүнийгээ засаж дараа ахин алдахгүй болтлоо нүдэлнэ.  Энэ үе шатанд хосдоо болон багийн гишүүддээ засан сайжруулсан шүлгээ уншиж өгнө, бие биедээ зөвлөгөө тусламж өгч хамтран ажиллана.  Сурагчид өөрийн бичсэн шүлгээ ангидаа дахин уншиж өгч хэлэлцүүлэг хийнэ. 2.3 Чадваржих үе  Бие биенийхээ шүлгээс санаа авч дахин дахин хэд хэд шүлэг бичих  Энэ үе шат нь 2-3 өдөр үргэлжлэх ба бие биедээ зөвлөн туслах ажил давхар хийгдэнэ.  Өөрийн бичсэн шүлгээ уран яруу унших хүнд хүрэх ажил хийгдэнэ. 3-р үе шат “Үр дүнг тайлагнах үнэлэх” 3.1 Үнэлэх үе  Сурагч өөрийн бичсэн шүлгээсээ хамгийн сайн болсон шүлгээ сонгоно.  Шүлгээ дахин хянаж зөв бичгийн алдаа байвал засна.  Багш хүүхэд нэг бүрийн шүлгийг уншиж үзээд дүгнэлтээ хийнэ. Үүнд толгой сүүл холболт ,үг сонголт, дүрслэл хэр ашигласан байдал , зөв бичгийн алдаа гэх мэт  Сурачдын сайн болсон шүлгүүдээр эмхэтгэл хийх Үүнд : зохиогчийн намтар, зураг, зохиогчийн үг, сэтэгэдэл ,шүлэг зохиолтой холбоотой зураг дүрслэл гэх мэт зүйлийг оруулан эмхэтгэл гаргана. 3.2 Тайлагнах үе  Хүүхдүүд эцэг эхдээ өөрийн бичсэн шүлгээ уран яруу уншиж өгөх, 5 минутад шүлэг зохиох зэрэг үйл ажиллагаануудыг хийнэ.  Өөрийн бичсэн шүлгийн эмхэтгэлээрээ эцэг эхдээ бэлэг барина. Хөвсгөл багш М. Оюун Page 4
  5. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Багшид өгөх зөвлөгөө:  Энэхүү технологийг хүн орчин хичээлийн амьтдын тухай сэдэвтэй холбон хэрэглэх  Нэгдүгээр үе шатанд багш зохиолчдын шүлгийг өөрөө болон өсвөл хүүхдээр уран яруу уншуулах чээжлүүлэх шүлэгээр хүүхдийг хөгжүүлэх технологитой хослон хэрэглэх  Толь бичиг хэрэглэх арга зүйг хамтатгах  Оюуны зураглал хэрхэн хийх зөвлөмжийг сайтар өгснөөр хүүхэд мэдээллээ багцлах гол ба гол бус зүйлийг ялгах чадвар суух тул үүнд анхаарах  Сурагчдынхаа санаачлагыг дэмжин урамшуулах  Багш өөрөө 5 минутад шүлэг бичиж сурагчдаар хэлэлцүүлэх  Хүүхдүүдийг шүлэг яруу нарагт шунан дурлуулах, хэл ярианы болон үгийн баялгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах Хөвсгөл багш М. Оюун Page 5
www.zaraz.org.ua

Sport Trades отзывы

www.ry-diplomer.com

×