Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Ойрад Монголын зан үйлийн соёл
1. Зүгийн хөх луугийн гэр >>-т долоон од,хойд зүгийн <<хар барсын гэр>> баруун зүгийн <<цаг...
Нэгт: Уларил дамжин нүүдэллэж амьдрах жиүүртэн шувуудын эрт ирэх ба орой ирэх байдлаар цаг
агаар ямар болохыг ажиглаж мэдд...
Есд: Ичээлэх амьтдын байдлаар цаг агаар ямар болохыг
мэддэг.Жишээлбэл:тарвага,зурам,могой,мэлхий зэрэг амьтад орой ичвэл ө...
( Гурав ) Буурийн шинж
Ойрад хүмүүс буух буурь, суух суурийг их чухалд үздэг тул ардын хэллэгт ба ерөөлд баатар ааваа
буур...
хүү гэнэ. Энэ бол даруй хэдэн үеийн ноён суух нутаг болно. Барс шинжит уул газрын хэвлийд
нутагшина. Сүүлийнх нь хажууд ну...
Гуравт: буух буурийн салхи шорооны нөмөр байхыг боддог. Ялангуяа салхины аман газарт буурь
сонгодоггүй байж, уг газрын сал...
барсын хөл, эрийн хавирга, хэвтсэн арслан, тулгын хүрээ, алтан гадас гэх мэтээр зүйрлэн үзэж буух
бууриа аль талд нь байрш...
олдон халдах ба хяруу ба догшин хур мөндөр, аянга гялбаан, галын түймэр, усны уруу, улаан салхи ,
газар малтах газар эвдрэ...
шагшвал хүнээс хар өнгийн бөс бараа авахын шинж, зүүн өмнө зүгээс ирж шагшвал бороо орж
хүйтэрхийн шинж, өмнө зүгээс ирж ш...
Upcoming SlideShare
Loading in …5
×

түүх

1,183 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

түүх

  1. 1. Ойрад Монголын зан үйлийн соёл 1. Зүгийн хөх луугийн гэр >>-т долоон од,хойд зүгийн <<хар барсын гэр>> баруун зүгийн <<цагаан 2. барсын гэр>> -т долоон од, өмнө зүгийн <<улаан богширгын гэр >>-т долоон од хэмээн 4 хувааж, тэдгээр оддын байршил хөдлөл өнгө зэрэг талаас цаг агаарын байдал болон жил сарын байдлийг ажигладаг байна.Энэхүү <<одон гэр>>хуваах зурхай нь эртний Библээс үүсэлтэй зурхай байж <<Монголын эртний угсаа Сяньби нар төв Азийн нутагт төр гүрнийг байгуулахдаа соёл шинжлэх ухааны ихэд хүндэтгэн үзэж, эртний Хятад соёлыг хүлээн авч үсэг бичиг хэрэглэх төдийгүй одон орон зурхай судлахыг чухалчлан үзэж, Энэтхэг Грек эртний ном судрыг оруулан шар замын 12 одон гэрийн системийг ч хүлээн авч байжээ<<, эртний библийн шар замийн арван хоёр одон гэр бол нарны нэг жилийн хугацаанд ашидын оддын дундуур эргэхдээ өнгөрсөн<< одон гэр >>-үүдийг заасан юм.Нарны эргэсэн энэхүү замыг шар зам гэж, энэхүү зам дагуу оддыг арван хоёр одон гэрт ангилан үзсэнээр <шар замын арван хоёр одон гэр>> гэдэг /41/ гэж хэлдэг. Малчин хүмүүс зурхайн үзлэгээр цаг агаарыг үзэх болов энгийн амьдрал дундаа өөрийн нутгийнхаа байдалд үндэслэн одны байдлыг ашиглах туршлагатай болсон байдаг тул тэдгээр туршлагатаа үндэслэж шинждэг. Нэгт:Огторгуйн гүнд гарсан одод гэрэлтэй болох болов ч доор байсан буюу тэнгэрийн хормойн захаар байх одод нь гэрэл гэгээ сул дээрээ балархай үзэгдэх юм болвол лавтай хур орох буюу бороо болно гэдэг.Гэмээр тэнгэрийн тагнайд байх оддын гэрэл гэгээ нь сул байж тэнгэрийн хормойд байх одод нь гэрэл гэгээтэй болвол хур ус буухгүй буюу бороо болохгүй гэж үздэг. Мөн одод гэрэлтэй болвол <<маргааш нь агаар дулаан болно>>гэж, бүтэн гарвал маргааш өдөр нь хүйтэн болно>> гэдэг. Хоёрт: нар сар хотлох үзэгдэлээр ирэх өдийн цаг агаар ямар байдалт болох тухай барагцаадаг заншил байдаг нар сар хотлох гэдэг нь нар буюу сарны гадуур нэг давхар гэрэл цагираг татаж хүрээлэх үзэгдлийг хэлдэг. энэхүү үзэгдлийг <<нар сар хиртэх >> гэж хэлэх тохиолдол ч байдаг.<<Нар хотолвол нэмнээ бэлд сар хотолвол сааль бэлд гэдэг туршлагат үг байдаг энэ нь нар хотолвол хүйтэн болно гэсэн үг буюу бороо болохын тэмдэг бөгөөд сар хотолвол дулаан болно гэсэн утгатай үг мөртөө бороо болохгүй цэлгэр байж сааль, цагаан идээ хийхэд ашигтай байдаг гэсэн үг болох юм.Мөн нар шарангуй өнгөтэй гарах буюу цайж шингэвэл<<бороо болно>>гэдэг ба улайж шингэвэл дулаан болно гэдэг Гуравт: гурван сарын хойноос эхэлж тэнгэр дугардаг гэж хэлдэг бөгөөд тэгж тэнгэр дуугарахыг <<бурхан /тэнгэр/ дуугарав>> гэж мөн хэлдэг. Тэнгэр дуугарав гэдэг нь хаврын улирлын анхны луу дуугарахыг зааж байх үг байдаг.Хэрэв урьдаар зүүн талд дуугарвал үхэр сүүтэй болно гэж, баруун талд дуугарвал гүү сүүтэй болно гэдэг буюу хур ус элбэг болно гэж хэлдэг. (Дөрөв) Амьтны үйл байдлаар цаг агаарыг шинжих заншил Элдэв жигүүртэн араатан болвол байгалийн хувиралд цаг агаарын байдлыг өөрчилөн мэдэх онцын чадвартай болохоор тэдгээр олон зүйлийн амьтан араатны хөдлөл, дуу чимээ ирэлт буцалт, гүйлт оролт зэрэг байдлыг Ойрад түмэн маань амьдрал ахуйдаа ажиглаж, тэдгээрийн биеэр дамжуулан цаг агаар ямар болохыг туршлагын хувьд дүгнэж хураангуйлж ирсэн байж билээ. Тэдгээр туршлагын чанартай уламжлалын зүйлсыг хаман авч үзэхэд доорх мэт байдаг.
  2. Нэгт: Уларил дамжин нүүдэллэж амьдрах жиүүртэн шувуудын эрт ирэх ба орой ирэх байдлаар цаг агаар ямар болохыг ажиглаж мэддэг. Жишээлбэл: ардын дунд <<долоон есөнд нугас, найман есөнд галуу >> гэж хэлдэг. Энэ нь шувуу ирэхээр цаг агаар ямар болсныг мэдэж байгаа учиртай юм. Мөн <<ы ирэв үү галаа түлий, ангир ирэв үү айргаа бүлий>> гэдэг бага хөвгүүдийн дуу байдаг нь дээрх ёс учрыг заасан утгатай байдаг билээ. Нэн ялангуяа ангираар ахалсан улиралын шувууд эрт ирэх юм болвол <<хавар эрт ирлээ зуд шуурга сүүл хураав >>гэж хэлдэг. Иймээс хэдийгээр хавар цаг болсон боловч ангир галуу мэт шувууд ирэхгүй болвол <<хавар оройтож байна, зуд болохын тэмдэг>> гэж удахгүй ирэх бороо шуурганы байдлыг урьдчилан мэддэг. Хоёрт: Жигүүртэн шувууны эрт буцахаар цаг агаарын ямар болохыг мэддэг жилийн улирал хэдийгээр гурав гурван сартай болох боловч зарим жилд хавар дуусаагүй байхад зун болж заримдаа намар дуусаагүй байхад өвөл болж орхидог буюу өвлийн улиралд орсон байтал дулаараад, намрын өнгөөр байгаад байдаг байдал гардаг. Ийм байдлыг малчин ард шувуудын байдлаар баргалж мэддэг явдал байдаг. Жишээлбэл: намрын улиралд нүүдлийн шувууд эрт буцах юм болвол намар ахуй болж, өвөл эрт ирэхийн тэмдэг гэж мэддэг. Мөн адилаар зарим намар нүүдлийн шувууд орой буцдаг үзэгдэл байдаг. Хэрэв ийм байдал илэрвэл намар урт болж өвөл ахар болохын тэмдэг гэж мэддэг. Гуравт: Хар хэрээ асган үдийн барагт баруун хойд биеэс ирж дуугарвал <<борооны чимээ авчирч байна>> гэдэг ба ердөө ирж дуугарвал мөн бороо болох юм байна гэж үздэг. Дөрөвт: Агаар цэлгэр сайхан байж байтал богшиого түргэн хурж нисээд байвал бороо болохын тэмдэг гэж хэлдэг ба <<богширго дүрхивэл бороо болно, бушуу түргэвэл алба гардаг >> гэсэн дурсгалт үг энд ч зүйрлэн бичсэн байдаг билээ. Тавт: Шаазгай шувуу намар болоход хүзүүнийх нь ноос унасан болвол намар дуусч өвөл ирж байхын тэмдэг гэдэг.Ийм шаазгайн тухай хэлэхдээ шаазгай шувуу хааныхаа зарлигаар хөхөө шувууг унагалдан дулаан оронд хүрээд ирсэн тул хүзүүнийх нь ноос хагзарч одсон юм.Хүмүүс ер нь хөхөө хэзээ явсныг мэддэггүй тул хөхөө нэгэнт явган гэдгийг шаазгай хүзүү хагзарснаар мэддэг юм гэнэ. Зургаад: Зарим нэг амьтан ихдэх буюу багадхаар цаг агаарын хувиралын байдлыг бараглаж мэддэг. Жишээлбэл:Хулгана өвөл цас зузаан орохыг урьдчилан мэддэг амьтан тул тэр жил цас их орох байдалтай болвол айл гэрийн хашаа хорооруу нүүж хүрдэг гэнэ.Иймээс хулгана ихдэх үзэгдэл гарвал << энэ өвөл цас их орох юм байна >> гэж хэлдэг заншилтай байдаг. Долоод: Ан гөрөөсний нийлж гүйх байдлаар цаг агаар ямар болохыг мэддэг.Ан гөрөөг гоолдуу намрын сүүл сард нийлдэг тул хэрэв намрын адаг сарын сүүлээр эрт нийлэх юм болвол өвөл ахар хавар эрт болохын тэмдэг гэж хэлдэг.Хэрэв намрын сүүл сарын адгаар нийлэх буюу өвлийн эхэн сард нийлэх юм болвол тэр өвөл урт болж хавар оройтоно гэж хэлдэг.Үүнд найман сарын найманд бороо болдог бөгөөд энэхүү бороог бугын зайлбар гэх буюу <<бугын дуу>>дуу гэж хэлдэг. Зарим байдалд буга эрт урамдвал ирэх жилийн хавар эрт ирэх ба орой урамдвал ирэх жилийн хавар орой блно гэж мэддэг. Наймд : Үхрийн сүүл цацарвал бороо болохын тэмдэг. Намар мал салхи сөрж бэлчээд байвал өвөл зуд болохын тэмдэг. Өвөл мал мөргөлдөөд байхын бол зуд ихэдхийн тэмдэг гэж хэлдэг.
  3. Есд: Ичээлэх амьтдын байдлаар цаг агаар ямар болохыг мэддэг.Жишээлбэл:тарвага,зурам,могой,мэлхий зэрэг амьтад орой ичвэл өвөл урт болж хавар орой болно гэдэг ба эрт ичвэл хавар эрт болно гэдэг. Мөн тарвага эрт дошондоо орж ичээлвэл ирэх хавар эрт ирнэ гэдэг ба цагаан сарын арван таванд тарвага нүхнийхээ аман дээр гардаг гэдэг ба цагаан сарын адагаар ичээний амьтан гардаг гэж хэлдэг. Иимээс тэдгээр амьтан цагаасаа өмнө гарвал хавар ахуй болж зун урт болно гэдэг ба орой гарвал хавар орой болохын тэмдэг гэдэг. Аравт: Морь тургиж амьсгалаа дотогш сорвол <<удахгүй хур орно>>гэдэг. Морины сүүл цацарвал <<хол аянд явах болж байна>> гэж хэлдэг. Хонь тургивал тэнгэр цэлмэг болж ямаа тургивал тэнгэр бүрхэнэ гэдэг. Үхрийн сүүл цацарвал хавар оройтхын тэмдэг гэж үздэг. Тэмээ тургивал хүйтэрхийн тэмдэг гэж үздэг. Тоодог шувуу сүрэглэн нисвэл <<үер уснды аюул болно>>гэдэг (Тав) салхины байдлаар цаг агаарыг шинжих заншил Шиньжян оронд тархан суусан Ойрад нутгийн өлгий газарт билгийн улиралын найман сараас эхэлж баруун хойдоос хүйтэн жавар үлээж хүйтэн урсгал орж ирдэг энэхүү жавар үлээх цаг хугацаандаа үлээвэл тэр жилийн өнгө сайн болно гэдэг ба тэр цагтаа салхи салхилахгүй нам жим болвол цаг агаарын байдал тийм сайн болох гэж дараа жилийн цаг агаар сайн болно гэж,энэхүү салхи цагтаа үлээхгүй хар салхи үлээх юм болвол тэр жилийн цаг агаар муу болно гэж үздэг. Салхины байдлаар цаг агаарыг шинжих заншилыг зарим судар номд бичсэн байдаг бөгөөд эд сийрүүлвэл<<намар өвөл салхи баруун өмнөө байвал хурын тохиолгүй. Хавар зун салхи зүүн хойноо байвал хур хаана байх вэ? Ердийн салхи үл одмой, оройн салхи хур хүчтэй , хавар зуны зургаан сард баруун өмнөө салхитай боол тэнгэр асууж юу хийнэм, намар өвөл гагцхүү зүүн хойноос босвол цөм урьхан бололтой . зуны салхи шөнө дөл салхивал орой урьдхан зогсон хийж одох бүлгээ. Салхи хур өглөө гарвал өдөртөө сүр сүр салхитай, шинийн гурванд сүр сүр салхи хөхөл 4 бас салхитай,15,23 ны өдөр их бага ч салхитай бол 7,8 магад салхитай.Цагаан сарын шинийн нэгэн салхитай бол хавар цастай . 3сарын 18 хуртай бол 4 сарын 8 хүрч зогсоно. 5сарын 5ны өдөр салхивал хоёр ест цээрлвээс зохино.7сарын 11,12нд салхилвал намартаа салхитай >>/42/гэж бичсэн байна. Иймээс болж <<монгол малчид хаврын хавсарга, зуны аагим халуун, намрын хонгор салхи,өвлийн хүйтэн салхи хэмээн салхины хүчийг ашиглах нь ашиглаж мөн түүнээс хамгаалах аргыг ч сайн мэднэ /43/ гэж дүгнэсэн байдаг. Үүнээс гажаа цагаан сарын байдлаар цаг агаар шинжих, өвлийн ес эхлэх байдлаар цаг агаарыг шинжих, улирлын байдлаар цаг агаарыг шинжих гэх мэт цаг агаарыг шинжих заншил байдаг. Үүнд ес эхлэх байдалыг ажиглах талаар жил бүр билгийн улирлын 11сарын дотор ес эхэлдэг тул ес эхэлмэгц хүйтэн болвол жилийн өнгө сайн болно гэж үздэг ба ирэх жилийн хавар эхлэхдээ дулаан болно гэдэг. Хэрэв ес эхэлмэгц хүйтрэхгүй дулаараад байх юм болбол ирэх жил нь хавар эхлэхдээ хүйтэн болно гэх буюу хавар ойртож мал хард муу болно гэж хэлдэг. Улирлын байдлаар цаг агаарыг шинжих талаар ер нь нэг улирал нь уур болдог тул энэхүү ахар улирлын байдалд үндэслэж цаг агаар ямар болохыг ажиж мэддэг. Жишээлбэл намар урт болбол өвөл нь ахар болдог. Урт намар гэдэг нь билгийн улирал есөн сард сүүл хорих намар нь дулаан хэвээрээ арван сар хүртэл үргэлжлэх юм бол урт намар боллоо гэж үздэг юм. Үүнтэй адилхан хавар урт болох юм болвол жилийн өнгө муу болно гэж үздэг ба намрын эхэн сар өвөл болж хүйтрэх юм болвол өвөл уртдаж байна гэж хэлдэг ба ирэх хавар ахар бөгөөд сайн болно гэж үздэг юм .
  4. ( Гурав ) Буурийн шинж Ойрад хүмүүс буух буурь, суух суурийг их чухалд үздэг тул ардын хэллэгт ба ерөөлд баатар ааваа буурьд бууж, баян эгчээ суурь сууж>> гэх буюу буурийн сайхнаар баяждаг. Борооны муугаар үгүйрдэг гэж хэлдэг. Нэн ч шинэ бууринд буух үедээ өвгийн цагийг өвөлжин, аавын цагийн буурь, үзэсгэлэнтэй сайхан дэлхий минь, өлзий хишигээ хайрлагтун ! бууриндаа хандан шившин сан сүр тавьдаг ёс ч байдаг. Энэ нь буух буурийг аж амьдрал, өлзий буян, аз жаргал, ач үртэй холбож үзсэний илрэл болох бөгөөд олон үеэрээ нэг нутагт амьдарсан хүмүүс уламжлан ирсэн бууриа залан эзэгнэн суудаг заншилынх нь илрэл болох юм. Тиймээс малчин ард мал маллан нүүж буухдаа бууриа онцлон шинжиж хү ба мал сүрэгт зохистой эсэхийг олон талаас нарийн ажиглаж лавдархай шинжсэний суурь дээр өлзийтэй гэж үзсэн бууриндаа буудаг дадалтай байдаг. Өөрөөр хэлбэл, буурь шинжих зан үйл нь шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, соёл сэтгэлгээ, аман зохиол мэттэй олон талтай холбогдохоор барахгүй цаг улирал, орчин байгал,мал сүрэг, үр сүлжээ, аж байдал, эрүүл мэнд гэх мэтийн олон талтай холбогдох соёлын үзэгдэл болно. <<Буурь шинжих ёсон>> Эрт дээд үеэс байсан бөгөөд шинэ гэр барих газар сольж нутаглах байшин ордон байгуулах шинээс шинэ засаг төрийн төв тогтоох мэт байдалд буурь шинждэг. Ийнхүү буурь шинжих заншлыг тухайн ахуй амьдралын үндэслэн судалж өнгөрөөсөн байдаг бөгөөд <<хан улсын үеэс нааш хятад хүний дотор газар үзэх дадлагатай болсон гэдэг. Үүнтэй төсөрхүү борогчуун хэлбэр монгол малчдын дотор буй гэж өгүүлэн өгсөн газар буй бөгөөд түвдийн соронцагамба хааны (617-650 ) оны үед хятад хэлнээс түвд хэлд <<газрын шинж >> ба зурхайн зохиолыг орчуулж авсан гэх яриа ч буй. Яриа нь аман зохиол болон судар номноос үзэхэд буурын шинжийг чухалчилсан явдал олон илэрдэг бөгөөд туульсын байдлаас үзэхэд ихэвчлэн өндөр уулын өмнөх үлгэн буюу нуур далайн хөвөөн дэхь цутгалан, нарны ээвэр хүрэлцэх газрыг сонгодог байжээ. Эрт дээр үед болвол олонхидоо уул хайрханы наран ээвэр талын тавцан буюу хойд биеэрээ уултай өмнө биеэрээ гол мөрөн ба нуур далайтай, баруун зүүндээ хараа алдам тэвхэнтэй газрыг өлзий хишиг бүрдсэн газар гэж бамбалай босгодог байжээ. Энэхүү уламжлалт заншилын ёсыг бид<<жангар>> мэт туулийн дүрслэлээс тодорхой мэдэж болдог. Тэр үед богд жангарын арван давхар есөн өнгийн бамбалайг << чихэр уулын тавцан дээр, өргөн шарт далайн хөвөөнд, бумба далайн цутгаланд, өөрөө ургасан эрдэнийн цагаан уулын өмнөх үлгэн дор барьсан>>гэж дүрсэлсэн байдаг. Энэ нь бид хаан ордон босгохдоо тэр тусхи онцлогтой газрыг сонгосон байдаг гэдгийг мэдэж болохын хамт тухайн буурь сонгох баримжааг ч мэдэж болдог билээ. Өнгөрсөнд буух буурийн байдлыг шинжихдээ << газрын шинжийн бичиг оршивой >> гэх мэт судар номыг үзэж, түүний агуулганд бууж буурилах газраа шинжлэх ёсон байжээ. Энэ сударт << эдүгээ ер газрын бэлгэ чанар гадаад дөрвөн сахиулсан бүрдсэн өврийн орон эс урвасан гэмээс хагацсан сайн нэгэн уул хэрэгтэй. Гадаад дөрвөн сахиулсан бүрдсэн газар эр барс хэрэгтэй, тэр нь их зам мөн. Баруунд хөх луу хэрэгтэй, тэр нь усан мөн. Шингэхэд улаан шувууд хэрэгтэй, тэр нь хад мөн. Зүүнд халтар мэлхий хэрэгтэй, тэр нь ой шугуй мөн.....>> гэх мэтээр буух буурийн дөрвөн талын уул ус ямар байвал сайн болох тухай буюу тэдгээр байгалын орчин тойрны тогтолцоо байдал нь ямар бэлгэдлийн утга агуулгатай болохыг тоочин өгүүлсэн байдаг. Энэ тусгагаар зурхайн номонд << нутаг үзэхэд тэнгэрийн арга хий, газрын билиг хийтэй зохицсон газрыг олох. Хий салхинд сарнихгүй, ус хурамдсан газар, ардаа түшлэгтэй, зүүн баруундаа халхавчтай, өмнө ус ба халхавчтайгазар сайн байдаг. Арын их түшлэгийг луу гэнэ. Баруун талын түшлэгийг цагаан барс гэж, зүүн талын түшлэгийг луугийн мутар гэж, өмнө талын хаагчийг гал бялзуухай гэж, өмнөх усыг газрын
  5. хүү гэнэ. Энэ бол даруй хэдэн үеийн ноён суух нутаг болно. Барс шинжит уул газрын хэвлийд нутагшина. Сүүлийнх нь хажууд нутаглавал дайн буюу гамшиг учирна >> гэсэн ба << монгол хүн гэрийн бууц нутаг шинжиж сонгон үзэхдээ баруун хойд зүг нь сэтэрхий бол юм тогтохгүй, зүүн өмнөө сэтэрхий нутаг бол туулай луу зүгээс буян хишиг хуралдан ирнэ гэсэн шүтлэгтэй билээ. >> гэж бичсэн байлаа. Үүгээр барахгүй бас газрын өнгийн талаар ямар өнгөтэй газар ямар малд зохимжтой болох, ямар малд зохимжгүй муу болох,хавар, зун, намар, өвлийн улиралд буюу хавар зуны завсар, зун намрын завсар, намар өвлийн завсар ямар байцтай газарт буувал сайн болох тухай ч дэлгэрэнгүй бичсэн байдаг. Дээрхи мэт судар номноос үзэж газар нутаг болон буурь суурь шинжих үйл нь угтаа шинжээч хүмүүс болон лам зурхайч нарын хийдэг үйл байсан буюу хаан ноёны дэргэд << буудалч >> нэртэй буудлын газар шинжих шижээч хүн явдаг байжээ. Ийнхүү зурхайчаар буудал үзүүлэх заншил сэтгэл санааны талын сүжигтэй холбоотой тул << зурхайчийн үзэж тоосон өлзий хутагт нутгийг сэтгэлийн угаасаа биширдэг болохоор бишрэлдээ итгэлтэй байж, итгэл нь аливаа бүхнийг хөдөлгөх хүчин болж хувирч, бишрэл, итгэл, хүчин гурав нь аж мөрийн идэвхижилийг бадруулан ямар аж хийсэн ч аждаа зоригтой байж санасан үйлэс сэтгэчилэн бүтдэг. >> гэж үздэг. Гэтэл хойно нь болж ирээд шинжлэх ухаан соёл мэдлэг төөмжлөгдсөнөөс ийм зан үйлийг анхааран чухалчилах хүмүүс цөөрч, тэр болгоныг шинжих зан үйлийг хүндэтгэхгүй болсон боловч малчин ардын дунд тэр бүхнээрээ ор тасарч гээгдэлгүй одоо болтол уламжлагдан үзсэн байна. Ер нь малчин хүмүүс буурь сонгохдоо маллаж байгаа малынхаа бэлчээрийг юуны түрүүнд боддог тул идвэр сайтай, бэлчээр нь тэгш, өвс нь шимлэг, ус нь тунгалаг газар бууриа байрлуулдаг тул буурь шинжихдээ байгалын орчин тойрон болон мал сүргийн тохиролцооны хоорондох харилцааг гол болгож шинждэг. Иймээс << малчдын сонгодог сайн буурь өлзийтэй газрын тогтоц байц нь нарны тусалт, илчийн хоромдол нь ашигтай , шилдэг сайн тэжээл өвсний ургалтад ашигтай, ус унд цэвэр тунгалаг гүйвэр хангамжтай, салхи жаврын чиглэл гүйдлийн хэв зөвийн, хөрс шороо бохирдол агуулагдац нь хүн малын эрүүл өсөлтөд ашигтай орон зай болно. Ингэж монголчуудын буурь бууцыг шалгаж шүүж яваа нь тэдгээрийн урт удаан хугацааны амьдралын явцдаа энэхүү орон зай ашиг хорын нарийн жимийг гүнзгий ойлгосны үр дүн болно >> гэдэг ба << монголчуудын буурь бууц халайх нь нэгэн ёсон болж тогтсоны хувьд, тэд морины хар хурдаар одож үзээд тогтоож орхих биш харин нилээд удаан байлах байрыг хамаг цөөн гэхдээ хоёроос дээш моритой хүн хүрч, салхин жаврын чиглэл гүйдэл, анир чимээний дуу хөг, орчин тойрны уул хадны байрлал байц, ус гол хаалга замын байдал чиглэл, өвс ургамлын төрөл зүйл, ойр холын малын хариулгын цэвэр цээрийн байдал,урьд өмнө тус газарт учирч өнгөрсөн аюул гамшгийн байдал зэргийг үндэслэн тогтоодог >> гэж хэлдэг. Үүний хамт гол таван хошуу малын өөр өөрийн тохиролцох бэлчээр байдаг тул ямар мал маллаж байвал тэр малынхаа байдалд тохируулан буурь сонгодог тул голдуу доорхи мэт хэдэн талыг баримт болгож буух бууриа тогтоодог заншилтай байдаг. Нэгт: буух буурийн өндөр далагай, цээж аажуу, хур бороонд халхавчтай, үер усны гүйдлээс төсөр газар буюу норог зовохгүй газрыг сонгож, тохиромжтой гэж үзсэн тэгш газарт гэрээ барьдаг. Харин булгийн эхэн, гоо сай голын ул мэт амьдрал ахуйд зохимжгүй газар гэр барьдаггүй. Иймээс ерөөл дотроо<< өндөр газар гэрээ барьж, өргөн газар зэлээ татаж >> гэж хэлдэг буюу<< чулуутай газар гэрээ барьж, чонотой газар хонио хариул >> гэж хэлдэг хэллэг гарч байсан билээ. Хоёрт: буух буурь нь ар биедээ уулын түшлэгтэй, баруун зүүн болон өмнө биедээ тэвхэнтэй холын холдоо өсгөлүүртэй байвал сайн гэж үздэг. Үүнд ар биеийн уул түшлэг болвол аливаа гай барцад, аюул гамшгийг тусах халхлуур болж, холын холхи өсөглүүр нь аливаа сайн сайхан бүхэн, олз омог, хишиг буяныг гадагш явуулахгүй хорих алтан хашаа болдог гэж хэлдэг.
  6. Гуравт: буух буурийн салхи шорооны нөмөр байхыг боддог. Ялангуяа салхины аман газарт буурь сонгодоггүй байж, уг газрын салхин аль зүгээс цохих гүйдлийн замыг таниж, салхи ирэх талдаа нөмөртэй байхыг чухалчилдаг. Нэн ч өвөлжөө хоёр талдаа уултай, хөр цасан хурдаггүй газрыг сонгодог бөгөөд нөмөртэй байхыг онц анхаардаг. Учир нь өвөлжөөний өвс тажиг болсон ч дулаан нөмөртэй болвол зуд бороотой жил боллоо ч мал адган гэмтдэггүй гэдэг. Дөрөвт: буух буурийн эргэн тойрон ба өвс ногоо, дөлгөөн ус ямар байхыг шинждэг. Эргэн тойрон хэдийгээр өвс ногоо сайн болох боловч бартаа ихтэй, хад ганшаатай болвол мал сүрэгт муу гэж үздэг. Мөн << дөлгөөн усны ойр нь сайн , төрөл элэгний хол нь сайн >> гэж уух ус, түлэх түлээ ойр байдаг газарт буурь сонговол ажил ахуйд тустай сайн болно гэж үздэг. Тавд: буух буурийн тэр эргээний тухай хууч яриаг чимээлэн сонсдог. Ямар нэг газарт ч угаасаа уламжилж ирсэн түүх тууж байдаг болохоор зарим газарт угтаа ямар хүн бууж юу болсон тухай тэр нутгийн мэдээтэй настадаас хуучлан ярьдаг. Гэмээр өнгөрсөнд тэр газар ямар нэг айл бууж сайн болсонгүй болвол хойнохи хүмүүс сэжиг буюу муу гэж үздэг тул бараг буудаггүй . ийм газар нутаг нутагт бүр байдаг болохоор үе дамжин уламжлан хэлж явдаг ба тэр газар хүн ирж буухыг хориглодог дадалтай байдаг. Зургаад: буух буурийн тахилга шүтээний газар, догшин савдагтай газраас хол байршуулдаг. Онцгойлон хүний яс тавьж байсан газар ба ямар нэгэн өвчин гэм дэлгэрч өнгөрсөн газраас хол байж, сэтгэл санаанд хир тусахаас онц сэргийлдэг. Мөн байрлах газрынхаа ямар савдагтай болохыг үздэг ба ердөө савдаг сивдаг догшин газар болвол мөн буудаггүй. Энэ байдлыг лам зурхайчид үзүүлж, << тэр газрын савдаг танд ширүүн байна>> гэж хэлэх юм болвол тэнд буухаа байж өөр газар шилж буурь сонгодог байлаа. Долоод: хол ойрдоо өнгийвэртэй байх эсэхийг шинждэг. Өнгийвэр гэдэг нь уулын орой, оргил, шорон хад, суварга ,цамхагмэт ямар нэг юман орой дээгүүр гэрлүү өнгийсөн зүйлийг хэлдэг. Үүнд уулын дээгүүр өнгийх, хад шорон нь хөтөл даваан дээгүүр өнгийх, суварга, цамхаг довон дээгүүр өнгийх, асган хад гэрийн өрхөөрөнгийх мэт зүйл байж болдог. Ийм өнгийвөртэй газарт буувал мал харын гаралга гарна гэх буюу хүний гаруу болно гэж үздэгээс бууж буурилахыг цээрлэдэг. Гэхдээ гэрлүү өнгийсөн юм бүхэн өнгийвөр болдоггүй. Жишээлж хэлэхэд, цаадах уулын орой, наадах уулын орой дээгүүр хүний толгойн чинээ үзэгдвэл өнгийвэр болж, хүний бэлхүүс чинээ буюу цээжийн барагтай үзэгдэж байх юм болвол тэр нь өнгийвэр биш болдог.ийнхүү өнгийвэр гэх үгийн тухай буурийн шинжийн сударт<< өнгийлгө хэмээгч: уулын орой бултайж үзэгдэх, модны орой бултайж үзэгдэх, өмнө дов, оройн цаагуур зам байж замаар замаар явах хүний толгой бултайж үзэгдэх зэрэг буй >> гэж бисэн байдаг.өнгийвэрийг холын өнгийвөр болон ойрын өнгийвөр гэж хоёр хуваадаг. Хэд хэдэн уул давж үзэгдэхийг нь холын өнгийвөр гэж, гэрийн хажуу дахь хамар толгой дээгүүр цаадах уул нь малгайн чинээ үзэгдэх юм болвол тэр нь ойрын өнгийвөр болдог. Ийм өнгийвөртэй газар заавал буух чухалтай болвол зохих дарлага хийж тэрхүү өнгийвөрийн өмнөөс мод чулуу овоолж хэрэм босгон өнгийн халайх харааг нь тосч халхалдаг буюу лам залж дарлагын ном уншуулдаг. Наймд : бууж суух газрынхаа байц байдлыг шинждэг. Малчин ард нутгийнхаа орчины байр байдлыг араатан амьтан, жигүүртэн шувуу, эдлэл хэрэгсэл мэт зүйлтэйзүйрлэн дүрсэлдэг заншилтай байдаг тул буух буурийнхаа орчин тойронд байдаг хад, хөтөл хамар, эргэ тохой зэрэг нь юуг дуурайсан болвол тэр байдлаар нь зүйрлэн үзэж холбон боддог ба түүний улмаас байрлах нөцөл боломж байх эсэх буюу өлзийтэй эсэхийг шинждэг. Жишээлж хэлэхэд: морины сайр, мэхлийн сайр, зааны зоо,
  7. барсын хөл, эрийн хавирга, хэвтсэн арслан, тулгын хүрээ, алтан гадас гэх мэтээр зүйрлэн үзэж буух бууриа аль талд нь байршуулах гэдгээ тогтоодог. Есд: буух гэж үзсэн буурийнхаа шороог нь хүрзээрээ гишгиж аваад дахин уг байранд нь тавиад дарж үздэг бөгөөд тэрхүү малтаж авсан шороо нь уг орондоо зөв болох юм болвол тэр буурь нь тийм сайн биш гэдэг ба малтаж авсан шороо нь угийнхаасаа их болж илүүдэж гарах юм болвол тэр буурь нь их сайн буурь гэж үздэг. Аравт: өмнө биетээ нууртай газарт буурь сонгож буудаг ба сайхан нэртэй, байдал нь өлзийтэй , сав санхыг дуурайсан хэлбэртэй газар болвол буухад өлзий дэмбэрэлтэй гэж үздэг. Жишээлбэл: тэвш,цөгц, аяга, хайсан мэт хэлбэр байдалтай газар болвол өлзий буян хурах сайн газар гэж үздэг. Гэтэл << даваанд ойр болвол баянгүй, давсанд ойр болвол бэлчээргүй>> гэж давааны ойр бууж ёуухыг цээрлэдэг. Арван нэгт: салаа урсгалтай голын дундах нуруун буюу хоёр болдгийн уулзуурын дээд дээд биеийн өндөр сайргал газар болвол луугийн луугийн нуруун гэж сүм хийд барих явдал байдаг. Жишээлбэл: баянгуул нутагт хоёр хайдагийн нийлдгийн эхэн дээр багш хэнхэйгийн сүмийг барьсан явдал болвол дээрх мэт сайн газар гэж үзсэнээс болсон юм гэж хэлдэг. Арван хоёрт: өвсний өнгийг халайж, өвс ургамал нь хар хөх буюу тосон өнгөтэй болвол тэр газар сайн гэж буудаг. Гэмээр чийг ус дутмаг хуурай, ургамлын байдал тэгш биш байж, малын идвэрт ашиггүй болвол буудаггүй. Иймээс << тосон өнгөтэй өвсний шим, торгон өнгөтэй усны шим >> гэж ерөөлд хэлдэг юм. Арван гуравт: хаалга замын доорд бие, өнчин ганц модны хавь, туулай үнэгний жимтэй газарт буурь сонгодоггүй. Буурийн араар хаалга замтай болвол гэрийн ёүлд буурч тэр айл өөд гарахгүй гэж үздэг ба туулай үнэгний жим дээр буурилвал өвчин тахал тарах болно гэж үздэг юм. Үүнээс гажаа эрт дээр үед сонгож суусан тэр газарт нь гай барцад ихдэх, өвчин тахал тарах, буг шулам босох мэт байдал гарвал газар ус буурь суурийн зохимжгүйгээс болж байна гэж үзээд нүүж шинэ бууринд буудаг байсан ба зарим айл хүний гаруу болох, мал харын гаруу гэнэт ихдэх, хөвгүүд хүүхэд тасралтгүй шартаад бортоод байх нохой шөнө болгон улин хуцаад байх, гэрийн доторх авдар ширээ хараач дарам аяндаа дуугарах, гэрийг гэнэт усан авах могой мэлхий ихдэх мэт байтал гарвал мөн дээрхийн адил буйр сольж нүүдэг заншилтай байжээ. Бас зарим буйрын байц байр нь сайн болох боловч мал хотондоо тогтохгүй залгаагаар олон шөнө бэлчиж өөр газарт одож хоног өнгөрүүлэх үзэгдэл гарвал буйрын яман нэг юман мал сүргийн байдалд тохирохгүй байхын тэмдэг гэж үзээд буйр сольж буудаг байна.Үнэндээ энэхүү заншил нь мал сүргийн сонгосон байраар буух буйраа тогтоож байгаа явдал мөртөө буух буйр сонгоход мал сүргийнхээ санаа дурыг харгалзаж дур тавыг нь таасан хэрэг болох юм. Шинэ буйрын сан Найман сансрын хамгийн найман аймаг хийгээд ой шугуу бэлчээр их зам тэргүүтэнд оршсон тэнгэр лус өдрийн эх нар дэлхийнэзэд хүн бусад бид нар элдэв зүйл бүхэнд гурван цагаан тост гурил тэргүүтэн, элдэв зүйл идээ, элдэв зүйл үр эм хийгээд сайн өнөрт ба торго, бас модон хийгээд ангилах сайн өдөрт элдэв зүйл түлсэн үүний үүлэн огторгуйд түгээмэл болтугай . Бус бас сэтгэлээр хувилсан тхаилын чуулган баясгаланг өргөхийн тул өргөмүй, залбиран тахимуй, зооглон соёрх. Бүрт буйг үл мэдэхээр танд хор хүргэх догшрох юун боловч, хилэгнэн хүйтэрхээр найдангуй үл
  8. олдон халдах ба хяруу ба догшин хур мөндөр, аянга гялбаан, галын түймэр, усны уруу, улаан салхи , газар малтах газар эвдрэх хийгээд хүн малын өвчин, зуд турхан хийгээд чоно довтлох чухал хөнөөгч алинаар үл болон хур ус цагтаа ороод үр жимс тариан болоод, хамаг мал дэлгэрэн өсөөд эрдэнийн сан эд дараа бүрдэн аривжиж, амар жаргалыг өргүүлж тасралтгүй ханижин нөгцөн зохьё. Эндэх хүн хийгээд хүн бус бид нарын чуулган амар жаргаланг зохион үйлдээд, ном лугаа зохицолдлн, сэтгэлийн үйлдвэр сайн явдлаа ялгасны шашин зүг бүхэнд дэлгэрэх болтугай. Лам хийгээд гурван эрдэнэ номын сахиусны агуу хүч хийгээд цагаан зүгт тэтгэгчийн чадал ба шүтэн барилдсан үнэний хүчээр сайн жаргалангийн чуулган чинь далай мэт дэлгэрэхийн өлзий хутаг орших болтугай. Дөрөв. Шаазгайн шинж Ойрад хүмүүсийн өөрийн заншлын хэллэгтээ “ Шаазгай шувуу болбол бэлэгч шувуу “ гэж хэлдэг бөгөөд гэрийн хорооны хажууд шаазгай шувуу ирж шагшвал “ Гийчин ирэх юм байна “ гэж ёрлон бэлэгшээдэг буюу “ Ямар нэг хэрэг үйл болох юм байна “ гэж эргэлзэн хэлдэг үзэгдэл байдаг. Ийм нэгэн заншил нь голдуу шаазгайн хэлний домог буюу энэ талын бичиг судраас эрэлтэй байдаг байлаа. Үүнд: Дээр үеэс “ Шаазгайн хэлний судар “ гэж олны дунд тархсан нэг хуучны гар бичмэл судар байсан ба тэр судар нь шаазгай шувууны шагших дуу чимээ болон ямар цагт аль зүгээс ирж шагшсан байдлаар удахгүй юу болох тухай бараглан таамагладаг. Тиймээс үүнийгээ “ Шаазгайн шинж “ гэж хэлэхийн заншилтай болсон байдаг. Энэхүү “ Шаазгайн шинж”-ийн агуулгыг сийрүүлбэл: доорх мэт. Нэг: Туулай цагийн шинж Зүүн зүгээс ирж шагшвал их олз ирэхийн шинж, зүүн өмнө зүгээс ирж шагшвал санасан хэрэг бүтэхийн шинж, өмнө зүгээс ирж шагшвал ноён сайд, садан төрөл ирэхийн шинж, баруун өмнө зүгээс ирж шагшвал хур бороо салхины шуурга дэгдэхийн шинж, баруун зүгээс ирж шагшвал хэргэ үл гарч сандрах, яарахын шинж, баруун хойд зүгээс ирж шагшвал өвчин тахал болж муу явдал болохын шинж, хойд зүгээс ирж шагшвал золив олдохын шинж, зүүн хойд зүгээс ирж шагшвал муу үг сонсогдож, хэрүүл ам болохын шинж. Хоёр: Луу цагийн шинж Зүүн зүгээс ирж шагшвал ураг төрөл ирэхийн шинж, зүүн өмнө зүгээс ирж шагшвал муу үг сонсогдохын шинж, өмнө зүгээс ирж шагшвал муу үг сонсогдох буюу маланд өвчин тусахын шинж, баруун өмнө зүгээс ирж шагшвал эх эцэг буюу ах дүү хүмүүсийн бэлэг тэмдэгтэй айлчилж ирэхийн шинж, баруун хойд зүгээс ирж шагшвал салхи шуурга болох буюу бороо орохын шинж, хойд зүгээс ирж шагшвал хэрэг явдлаар хүн ирж, үг хүүр болж, юм хум сураглахын шинж, зүүн хойд зүгээс ирж шагшвал шөнө муу зүүд зүүдлэхийн шинж. Гурав: Могой цагийн шинж Зүүн зүгээс ирж шагшвал холоос хүн ирж, хар эд өгөхийн шинж. Зүүн хойд зүгээс ирж шагшвал хур цас орохын шинж. Дөрөв: Морин цагийн шинж Зүүн зүгээс ирж шагшвал маланд чоно орж, аюул болохын шинж, зүүн өмнө зүгээс ирж шагшвал өлзий хутаг оршихийн шинж, баруун өмнө үгээс ирж шагшвал мал гээгдэж, эрэл сурал хайхын шинж. Тав: Хонь цагийн шинж Зүүн өмнө зүгээс ирж шагшвал лм хувраг хүн ирэх буюу эсгэж эд мал олж, эрэл сураг тодрохын шинж, өмнө зүгээс ирж шагшвал худал төгс сайн, сан тавибал сайн болно. Баруун өмнө зүгээс ирж шагшвал эд мал олдохын шинж. Баруун зүгээс ирж шагшвал лам хүн ирэхийн шинж тул ном уншуулах хэрэгтэй. Баруун хойд зүгээс ирж шагшвал гээгдсэн мал сүрэг олдох буюу эд олдохын шинж, хойд зүгээмс ирж шагшвал их номтой мэргэн хүн ирэхийн шинж, зүүн зүгээс ирж
  9. шагшвал хүнээс хар өнгийн бөс бараа авахын шинж, зүүн өмнө зүгээс ирж шагшвал бороо орж хүйтэрхийн шинж, өмнө зүгээс ирж шагшвал сайн номтой лам ирэхийн шинж, баруун өмнө зүгээс ирж шагшвал сэтэртэй морь барихын шинж, баруун хойд зүгээс ирж шагшвал хол газраас ургийн хүн ирэхийн шинж, хойд зүгээс ирж шагшвал муу болох тул хариулга уншуулах хэрэгтэй. Мичин цагийн шинж: Зүүн зүгээс ирж шагшвал явуут хүн улаан эд авч ирэхийн шинж, зүүн өмнө зүгээс ирж шагшвал хур цас орохын шинж, өмнө зүгээс ирж шагшвал аян жин замд гархын шинж, баруун өмнө зүгээс ирж шагшвал хулгайн аюул гарахын шинж, баруун зүгээс ирж шагшвал хоёр хүн хүүхэн ирэхийн шинж, баруун хойд зүгээс ирж шагшвал салхи шуурганы аюул болохын шинж, хойд зүгээс ирж шагшвал хулгай дээрэм гарахын шинж. Зүүлт тайлбар [ 1 ] Баянсан найруулсан зохиосон “ Монголын бурхны шашин “ / дээд доод / , Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо, 2008 оны хэвлэх, 187-р нүүр. [ 2 ] / Монгол / Х. Сампилдэндэв “Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн туршлага “ , Өвөрмонгол ардын хэвлэлийн хороо, 2006 оны хэвлэл, 81-р нүүр. [ 3 ] Хошоод ноён Убаши түмний туурвисан “ Чи Ойрадын түүх “ , Бадай, Алтан-Оргил Эрдэнийн эмхэтгэн тайлбарласан “ Ойрад түүхт сурвалж бичиг ” Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, 1985 оны хэвлэл, 194-р нүүр. [ 4 ] “ Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээн оршвой ” Бадай, Алтан-Оргил Эрдэнийн эмхэтгэл тайлбарласан “ Ойрад түүх сурвалж бичиг “ Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, 1985 оны хэвлэл, 276-р нүүр. [ 5 ] Түвшиний 2004 онд найруулсан “ Монгол үзлэгийн найман шинжилгээ “ гэдэг хэвлэл нь үл мэдэгдэх номоос ишлэв. [ 6 ] Өрөг янгаг “ өрөг “ гэж гүйлсийг заадаг. “ Янгаг ” гэж хошууг заадаг. [ 7 ] Өвөрмонголын их сургуулийн Монгол хэл утга зүйн салбараас эмхэтгэсэн “ Шинжиланы Монгол ардын дуу шүлэг “ , Өвөомонгол ардын хэвлэлийн хороо, 1959 оны хэвлэл.
https://mitsubishi.niko.ua

http://www.gefest-sv.kiev.ua

У нашей организации популярный блог с информацией про рожь цена рожь цена

×