Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
БҮЛЭГ

Эдийн засгийн асуудал

2
Энэ бүлгийг судалснаар та дараах чадварыг
эзэмшинэ:
үйлдвэрлэлийн боломжийн муруйг тодорхойлох,
алдагдсан боломжийн зардлы...
Сайн, илүү сайн, хамгийн сайн!
Олон хүний амьдрал сайн, улам сайжирч байна.
Гэвч бид бүгд зардал гаргаж, хамгийн сайн гэж ...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
Үйлдвэрлэлийн боломжийн муруй (ҮБМ) нь бараа,
үйлчилгээний үйл...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
Үйлдвэрлэлийн
боломжийн муруй
Зураг 2.1-д CD, пицца
хоѐрын ҮБМ...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
Үйлдвэрлэлийн үр ашиг
Өөр барааны үйлдвэрлэлийг бууруулахгүйгэ...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
Муруйн дотор орших Z
цэг дээр үйлдвэрлэл үр
ашиггүй байна.
Ийм...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
ҮБМ-н дагуух ацан
сонголт
ҮБМ-н дагуух сонголт
бүр ацан сонгол...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
Алдагдсан боломжийн
зардал
ҮБМ нь алдагдсан
боломжийн зардал
х...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
E цэгээс F цэг рүү
шилжихэд пиццаны
үйлдвэрлэл 1 саяар
нэмэгдэ...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
F цэгээс E цэг рүү
шилжихэд CD-ний
үйлдвэрлэл 5 саяар
нэмэгдэн...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
CD-ний алдагдсан
боломжийн зардал нь
пиццаны алдагдсан
боломжи...
Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба
алдагдсан боломжийн зардал
Нөөцийн бүтээмж үйлдвэрлэлийн хослол бүрт
харилцан адилгүй
бай...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
ҮБМ дээрх бүх цэг дээр үйлдвэрлэл үр ашигтай.
Ялгаатай үйлдвэрлэлийн хувилбаруудаас сонгохын
т...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Зураг 2.2-д пиццаны ахиу
зардлыг харуулав.
(a) хэсэгт АБМ-н дагуу
шилжихэд пиццаны
алдагдсан б...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Зураг 2.2-н (б) хэсэгт
дэх тэгш өнцөгтүүд
пиццаны өсөх ахиу
зардлыг харуулна.
Хар цэгүүд
болон...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Таашаал ба ахиу үр өгөөж
Ташаал гэдэг нь хүмүүсийн аливаа юманд дуртай,
эсвэл дургүй байхын ил...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Бидэнд ямар нэгэн бараа, үйлчилгээ их байх тусам
түүний нэмэлт нэгжид төлөхөд бэлэн байдал баг...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Зураг 2.3-д ахиу үр
өгөөжийн муруйг
харуулав.
Муруйн сөрөг налалт
ахиу үр өгөөж буурах
хуулийг...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
В цэг дээр пиццаны
үйлдвэрлэл 1,5 сая ба
хүмүүс нэг пицца нэмж
худадан авахын тулд 4
CD төлөхө...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Ямар нэгэн барааг нэмж үйлдвэрлэхийн тулд өөр
бараанаас тодорхой х...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Зураг 2.4-д
хуваарилалтын үр
ашгийг харуулав.
ҮБМ-н хуваарилалтын үр
ашигтай цэг дээр ахиу үр
...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Хэрвээ 2,5 саяас цөөн
пицца үйлдвэрлэвэл
ахиу үр өгөөж ахиу
зардлаас давж байна.
Пицца нэмж үй...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Хэрвээ 2,5 саяас олон
пицца үйлдвэрлэвэл
ахиу зардал ахиу үр
өгөөжөөс давж байна.
Пиццаны үйлд...
Нөөцийн үр ашигтай хэрэглээ
Харин яг 2,5 сая пицца
үйлдвэрлэхэд ахиу
зардал, ахиу үр өгөөжтэй тэнцүү байна.
Бид нөөцөөсөө ...
Эдийн засгийн өсөлт
Үйлдвэрлэл өргөжин тэлж, амьдралын түвшин
дээшлэхийг эдийн засгийн өсөлт гэдэг.
Эдийн засгийн өсөлтөд ...
Эдийн засгийн өсөлт
Эдийн засгийн өсөлтийн өртөг
Судалгаа хөгжил, шинэ капитал үйлдвэрлэхэд
нөөц хуваарилахын тулд хэрэглэ...
Эдийн засгийн өсөлт
Зураг 2.5-д бидний
өмнөх тулгарах ацан
сонголтыг харуулав.
ҮБМ0 муруйн дагуу
пицца, пиццаны зуух
үйлдв...
Эдийн засгийн өсөлт
Америкийн Нэгдсэн
Улсын болон
Хонгконгийн эдийн
засгийн өсөлт
1966 онд Хонгконгийн
үйлдвэрлэлийн болом...
Эдийн засгийн өсөлт
2006 онд Хонгконгийн
үйлдвэрлэлийн боломж
(нэг хүнд ногдох) АНУ-ын
үйлдвэрлэлийн боломжийн 80 хувьд хү...
Худалдааны хожоо
Харьцангуй давуу тал ба туйлын давуу тал
Хэн нэгэн тухайн үйл ажиллагааг бусдаас бага
алдагдсан боломжийн...
Худалдааны хожоо
Лизийн кафе
Лиз цагт 40 шил ундаа,
эсвэл 40 таваг зууш
хийнэ.
Лизийн 1 шил ундаа
хийх алдагдсан
боломжийн...
Худалдааны хожоо
Жоегийн кафе
Жое цагт 6 шил ундаа, 30
таваг зууш хийнэ.
Жоегийн 1 шил ундаа
хийх алдагдсан
боломжийн зард...
Худалдааны хожоо
Лизийн туйлын давуу тал
Лиз Жоегоос 4 дахин өндөр бүтээмжтэй байна. Лиз
цагт 20 шил ундаа, 20 таваг зууш ...
Худалдааны хожоо
Лизийн харьцангуй давуу тал
Лизийн ундааны алдагдсан боломжийн зардал 1
таваг зууш.
Жоегийн ундааны алдаг...
Худалдааны хожоо
Жоегийн харьцангуй давуу тал
Жоегийн саладны алдагдсан боломжийн зардал 1/5
шил ундаа.
Лизийн саладны алд...
Худалдааны хожоо
Худалдаанаас хожих нь
Лиз, Жое хоѐр өөрсдийн
харьцангуй давуу талтай
бүтээгдэхүүнээ илүү
үйлдвэрлэнэ:
• Л...
Худалдааны хожоо
Лиз, Жоегийн худалдаа:
• Лиз 10 шил ундаагаар
Жоегоос 20 таваг
зууш авах.
• Жое Лизээс 20 таваг
саладаар ...
Худалдааны хожоо
Худалдааны хожоо:
• Лиз цагт 5 шил ундаа, 5
таваг зуушны хожоотой
буюу тэрээр хуучин 20
шил ундаа, 20 тав...
Худалдааны хожоо
Зураг 2.7-д худалдааны хожоог харуулав.

Анх Жое өөрийн ҮБМ-н А цэг дээр үйлдвэрлэж
байсан.
Мөн Лиз өөрий...
Худалдааны хожоо
Жоегийн салад хийх алдагдсан боломжийн зардал
Лизийнхээс бага.
Тиймээс Жоегийн хувьд салад хийх дээр харь...
Худалдааны хожоо
Лизийн ундаа хийх алдагдсан боломжийн зардал
Жоегийнхоос бага.
Тиймээс Лизийн хувьд ундаа хийх дээр харьц...
Худалдааны хожоо
Хэрвээ Жое зууш дагнаж хийвэл ҮБМ-н В цэг дээр, ундаа
огт хийлгүй 30 таваг зууш хийнэ.
Худалдааны хожоо
Хэрвээ Лиз 25 шил ундаа, 5 таваг зууш хийвэл ҮБМ-н В
цэг дээр байна.
Худалдааны хожоо
Тэд зууш, ундаагаа улаан өнгөтэй “худалдааны шугам”-ын
дагуу солилцоно. Нэг шил ундааг 2 таваг зуушаар со...
Худалдааны хожоо
Жое Лизээс ундаа худалдан авах ба тэр өөрийн ҮБМ-н
гадна орших C цэгт шилжинэ.
Лиз Жоегоос салад худалдан...
Худалдааны хожоо
Динамик харьцангуй давуу тал
Хувь хүн, улс үндэстэн тодорхой бараа, үйлчилгээгээр
төрөлжин үйлдвэрлэх тус...
Эдийн засгийн зохицуулалт
Худалдаанаас хожоо хүртэхийн тулд хүмүүсийн
сонголт уялдан зохицуулагдах хэрэгтэй.
Зохицуулалт ү...
Эдийн засгийн зохицуулалт
Пүүс бол бараа үйлчилгээг үйлдвэрлэж, худалдахын
тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хөлсөлж,
тэдгэ...
Эдийн засгийн зохицуулалт
Зэх зээлийн эргэх урсгал
Дараагийн хуудас дахь зураг 2.8-той ижил эргэх
урсгал зах зээлийн эдийн...
Эдийн засгийн зохицуулалт
Зах зээлийн эргэх
урсгал
Зураг 2.8-д өрхүүд,
пүүсүүд зах
зээлийн эдийн
засагт хэрхэн
холбогдохыг...
Эдийн засгийн зохицуулалт
Шийдвэрүүдийг
зохицуулах нь
Зах зээл шийдвэрүүдийг үнийн
өөрчлөлтөөр
зохицуулдаг.
ЛЕКЦ ДУУСАВ.
Upcoming SlideShare
Loading in …5
×

Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга

12,670 views

Published on

Эдийн засгийн судлах зүйлс, эдийн засгийн нөөц, орчил, зах зээл гэж юу болох талаар судлана.

  • Be the first to comment

Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга

  1. 1. БҮЛЭГ Эдийн засгийн асуудал 2
  2. Энэ бүлгийг судалснаар та дараах чадварыг эзэмшинэ: үйлдвэрлэлийн боломжийн муруйг тодорхойлох, алдагдсан боломжийн зардлыг тооцох үйлдвэрлэлийн боломж ба таашаалыг ялгах, нөөцийн үр ашигтай нэгэн хуваарилалтыг харуулах өнөөгийн үйлдвэрлэлийн сонголт ирээдүйн үйлдвэрлэлийн боломжийг хэрхэн нэмэгдүүлдгийг тайлбарлах төрөлжилт, худалдаагаар үйлдвэрлэлийн боломж хэрхэн нэмэгдэхийг тайлбарлах шийдвэрүүдийг уялдуулж зохицуулдаг эдийн засгийн институцүүдийг тайлбарлах.
  3. Сайн, илүү сайн, хамгийн сайн! Олон хүний амьдрал сайн, улам сайжирч байна. Гэвч бид бүгд зардал гаргаж, хамгийн сайн гэж үзсэн сонголт хийх хэрэгтэй болдог. Энэ бүлгээр ховор хомс байдал, алдагдсан боломжийн зардал ойлголтуудыг илүү тодруулна. Тэгээд эдийн засгийн үр ашгийн санааг өгнө. Үүнээс гадна капитал хуримтлуулах, төрөлжих, бусадтай худалдаа хийх нь үйлдвэрлэлийг хэрхэн өргөжүүлдгийг тайлбарлана.
  4. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал Үйлдвэрлэлийн боломжийн муруй (ҮБМ) нь бараа, үйлчилгээний үйлдвэрлэж чадах, үйлдвэрлэж чадахгүй хослолуудын зааг юм. ҮБМ-г байгуулахын тулд тухайн хугацаанд хоѐр бараан дээр анхаарлаа хандуулж, бусад бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийг тогтмол гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, сонгосон хоѐр барааны үйлдвэрлэлээс бусад бүх зүйл тогтмол байх (ceteris paribus) загвар эдийн засгийг судална.
  5. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал Үйлдвэрлэлийн боломжийн муруй Зураг 2.1-д CD, пицца хоѐрын ҮБМ-г харуулав. ҮБМ-н доторх болон муруй дээрх Z ба E-тэй адил цэгүүд дээр л үйлдвэрлэх боломжтой. ҮБМ-н гаднах цэгүүдэд хүрч чадахгүй.
  6. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал Үйлдвэрлэлийн үр ашиг Өөр барааны үйлдвэрлэлийг бууруулахгүйгээр тухайн барааг нэмж үйлдвэрлэх боломжгүй үед үйлдвэрлэл үр ашигтай байна. Муруй дээрх цэгүүдэд үйлдвэрлэл үр ашигтай байна.
  7. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал Муруйн дотор орших Z цэг дээр үйлдвэрлэл үр ашиггүй байна. Ийм цэгт өөр барааны үйлдвэрлэлийг бууруулахгүйгээр тухайн барааг нэмж үйлдвэрлэх боломжтой байдаг. Z цэг дээр нөөцийг ашиглаагүй, эсвэл буруу хуваарилсан байна.
  8. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал ҮБМ-н дагуух ацан сонголт ҮБМ-н дагуух сонголт бүр ацан сонголт байна. ҮБМ дээр хэдэн пицца нэмж үйлдвэрлэхийн тулд хэдэн CD-нээс татгалзах, эсвэл хэдэн CD нэмж үйлдвэрлэхийн тулд хэдэн пиццанаас татгалзах шаардлагатай
  9. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал Алдагдсан боломжийн зардал ҮБМ нь алдагдсан боломжийн зардал хэмээх ойлголтыг илүү тодорхой болгодог. ҮБМ-н дагуу доош шилжихэд CD-ний үйлдвэрлэлийг бууруулж пицца нэмж хийнэ. Пиццаны алдагдсан боломжийн зардал нь
  10. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал E цэгээс F цэг рүү шилжихэд пиццаны үйлдвэрлэл 1 саяар нэмэгдэнэ. CD-ний үйлдвэрлэл 5 саяар буурна. Тав дахь 1 сая пиццаны алдагдсан боломжийн зардал нь 5 сая CD байна. Нэг пицца 5 CD-тэй тэнцэх зардалтай.
  11. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал F цэгээс E цэг рүү шилжихэд CD-ний үйлдвэрлэл 5 саяар нэмэгдэнэ. Пиццаны үйлдвэрлэл 1 саяар буурна. Эхний 5 сая CD-ний алдагдсан боломжийн зардал нь 1 сая пицца байна. Нэг CD 1/5 пиццатай тэнцэх зардалтай.
  12. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал CD-ний алдагдсан боломжийн зардал нь пиццаны алдагдсан боломжийн зардлын урвуу гэдгийг тэмдэглэе. Нэг пицца 5 CD-ний зардалтай. Нэг CD 1/5 пиццаны зардалтай.
  13. Үйлдвэрлэлийн боломжийн муруй ба алдагдсан боломжийн зардал Нөөцийн бүтээмж үйлдвэрлэлийн хослол бүрт харилцан адилгүй байдаг учир ҮБМ гадагш нумарсан буюу хотгор хэлбэртэй байдаг. ҮБМ-н хотгор хэлбэр аль ч барааны үйлдвэрлэл өсөхөд түүний алдагдсан боломжийн зардал өсдөг гэдгийг илэрхийлдэг.
  14. Нөөцийн үр ашигтай хэрэглээ ҮБМ дээрх бүх цэг дээр үйлдвэрлэл үр ашигтай. Ялгаатай үйлдвэрлэлийн хувилбаруудаас сонгохын тулд зардал ба үр өгөөжийг харьцуулдаг. ҮБМ ба ахиу зардал ҮБМ алдагдсан боломжийн зардлыг тодорхойлдог. Бараа, үйлчилгэний ахиу зардал нь түүнээс нэгийг нэмж үйлдвэрлэсний алдагдсан боломжийн зардал юм.
  15. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Зураг 2.2-д пиццаны ахиу зардлыг харуулав. (a) хэсэгт АБМ-н дагуу шилжихэд пиццаны алдагдсан боломжийн зардал өсдөг. Пиццанаас нэгийг нэмж үйлдвэрлэсний алдагдсан боломжийн зардал нь пиццаны ахиу зардал юм.
  16. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Зураг 2.2-н (б) хэсэгт дэх тэгш өнцөгтүүд пиццаны өсөх ахиу зардлыг харуулна. Хар цэгүүд болон MC шугам пиццаны ахиу зардлыг харуулна. MC муруй туузан дөрвөлжингүүдийн дээд талын төвийг дайрч гардаг.
  17. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Таашаал ба ахиу үр өгөөж Ташаал гэдэг нь хүмүүсийн аливаа юманд дуртай, эсвэл дургүй байхын илэрхийлэл юм. Эдийн засагчид таашаалыг тодорхойлохдоо ахиу үр өгөөж хэмээх ойлголт болон ахиу үр өгөөжийн муруй ашигладаг. Бараа, үйлчилгээний ахиу үр өгөөж гэдэг нь түүнээс нэгийг нэмж хэрэглэснээс авч буй үр өгөөж юм. Ахиу үр өгөөжийг бараа, үйлчилгээний нэмэлт нэгжид хүмүүсийн төлөхөд бэлэн байгаа байдлаар хэмждэг.
  18. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Бидэнд ямар нэгэн бараа, үйлчилгээ их байх тусам түүний нэмэлт нэгжид төлөхөд бэлэн байдал бага буюу ахиу үр өгөөж буурах ерөнхий зүй тогтолтой. Энэ ерөнхий зарчмыг ахиу үр өгөөж буурах хууль гэдэг. Ахиу үр өгөөжийн муруй бүтээгдэхүүний хэрэглэсэн тоо хэмжээ ба түүнээс авах ахиу үр өгөөж хоорондын хамаарлыг харуулдаг.
  19. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Зураг 2.3-д ахиу үр өгөөжийн муруйг харуулав. Муруйн сөрөг налалт ахиу үр өгөөж буурах хуулийг дүрслэдэг. А цэг дээр пиццаны үйлдвэрлэл 0,5 сая ба хүмүүс нэг пицца нэмж худадан авахын тулд 5 CD төлөхөд бэлэн байна.
  20. Нөөцийн үр ашигтай хэрэглээ В цэг дээр пиццаны үйлдвэрлэл 1,5 сая ба хүмүүс нэг пицца нэмж худадан авахын тулд 4 CD төлөхөд бэлэн байна. Харин E цэг дээр пиццаны үйлдвэрлэл 4,5 сая ба хүмүүс нэг пицца нэмж авахын тулд ердөө 1 CD төлөхөд бэлэн байна.
  21. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Нөөцийн үр ашигтай хэрэглээ Ямар нэгэн барааг нэмж үйлдвэрлэхийн тулд өөр бараанаас тодорхой хэмжээгээр татгалзахаас аргагүй болсон байвал үйлдвэрлэлийн үр ашигтай байна. Үйлдвэрлэл ҮБМ дээрх цэг дээр байна. Ямар нэгэн барааг нэмж үйлдвэрлэхийн тулд илүү үнэлдэг бараанаасаа тодорхой хэмжээгээр татзалзахаас аргагүй болсон байвал хуваарилалтын үр ашигтай байна. Энэ үед үйлдвэрлэл ҮБМ дээрх цэгүүдээс хамгийн оновчтой цэг дээр байна.
  22. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Зураг 2.4-д хуваарилалтын үр ашгийг харуулав. ҮБМ-н хуваарилалтын үр ашигтай цэг дээр ахиу үр өгөөж ахиу зардал тэнцүү байдаг. Энэ цэгийг ахиу үр өгөжийн муруй ахиу зардлын муруйтай огтолцох цэгт харгалзах тоо хэмжээгээр тодорхойлно.
  23. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Хэрвээ 2,5 саяас цөөн пицца үйлдвэрлэвэл ахиу үр өгөөж ахиу зардлаас давж байна. Пицца нэмж үйлдвэрлэснээр нөөцөөсөө бид улам их үнэ цэнэ олж болно. ҮБМ-н А цэг дээр бид хэт олон CD үйлдвэрлэх ба муруйн дагуу нэмж пицца үйлдвэрлэснээр сайн сайхан байдал дээшлэнэ.
  24. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Хэрвээ 2,5 саяас олон пицца үйлдвэрлэвэл ахиу зардал ахиу үр өгөөжөөс давж байна. Пиццаны үйлдвэрлэлээ цөөрүүлж нөөцөөсөө бид улам их үнэ цэнэ олж болно. ҮБМ-н C цэг дээр бид хэт олон пицца үйлдвэрлэх ба муруйн дагуу пицца цөөн үйлдвэрлэснээр сайн сайхан байдал дээшлэнэ.
  25. Нөөцийн үр ашигтай хэрэглээ Харин яг 2,5 сая пицца үйлдвэрлэхэд ахиу зардал, ахиу үр өгөөжтэй тэнцүү байна. Бид нөөцөөсөө илүү үнэ цэнэ олж чадахгүй. ҮБМ-н B цэг дээр пицца ба CD-г үр ашигтай хэмжээгээр үйлдвэрлэнэ.
  26. Эдийн засгийн өсөлт Үйлдвэрлэл өргөжин тэлж, амьдралын түвшин дээшлэхийг эдийн засгийн өсөлт гэдэг. Эдийн засгийн өсөлтөд хоѐр гол хүчин зүйл нөлөөлдөг:  Технологийн өөрчлөлт  Капиталын хуримтлал Технологийн өөрчлөлт бол бараа, үйлчилгээ үйлдвэрлэх дэвшилтэт арга, шинэ бүтээгдэхүүний хөгжил юм. Капиталын хуримтлал нь хүмүүн капиталыг багтаасан капиталын нөөцийн өсөлт юм.
  27. Эдийн засгийн өсөлт Эдийн засгийн өсөлтийн өртөг Судалгаа хөгжил, шинэ капитал үйлдвэрлэхэд нөөц хуваарилахын тулд хэрэглээний бараа үйлчилгээний үйлдвэрлэлээ бууруулах шаардлагатай. Тиймээс эдийн засгийн өсөлт бол үнэгүй зүйл биш. Эдийн засгийн өсөлтийн алдагдсан боломжийн зардал нь өнөөгийн бага хэрэглээ юм.
  28. Эдийн засгийн өсөлт Зураг 2.5-д бидний өмнөх тулгарах ацан сонголтыг харуулав. ҮБМ0 муруйн дагуу пицца, пиццаны зуух үйлдвэрлэнэ. Зарим нөөцийг өнөөдөр пиццаны зуух үйлдвэрлэхэд хуваарилснаарҮБМ ирээдүйд гадагш тэлнэ.
  29. Эдийн засгийн өсөлт Америкийн Нэгдсэн Улсын болон Хонгконгийн эдийн засгийн өсөлт 1966 онд Хонгконгийн үйлдвэрлэлийн боломж (нэг хүнд ногдох) АНУ-ын үйлдвэрлэлийн боломжийн дөрөвний нэгтэй тэнцүү байсан.
  30. Эдийн засгийн өсөлт 2006 онд Хонгконгийн үйлдвэрлэлийн боломж (нэг хүнд ногдох) АНУ-ын үйлдвэрлэлийн боломжийн 80 хувьд хүрсэн. Хонгконг нөөцөө капиталын хуримтлалд илүү хуваарилснаар ҮБМ нь АНУ-ынхтай харьцуулахад илүү хурдан тэлжээ.
  31. Худалдааны хожоо Харьцангуй давуу тал ба туйлын давуу тал Хэн нэгэн тухайн үйл ажиллагааг бусдаас бага алдагдсан боломжийн зардлаар гүйцэтгэж байвал тэр үйл ажиллагаагаар харьцангуй давуу талтай байна. Бусдаас өндөр бүтээмжтэй хүн туйлын давуу талтай байдаг. Туйлын давуу тал бүтээмжийг харьцуулдаг бол харьцангуй давуу тал алдагдсан боломжийн зардлыг харьцуулдаг. Үүнийг Лиз, Жое хоѐрын тус тусдаа ажиллуулдаг хоѐр кафены жишээн дээр үзье.
  32. Худалдааны хожоо Лизийн кафе Лиз цагт 40 шил ундаа, эсвэл 40 таваг зууш хийнэ. Лизийн 1 шил ундаа хийх алдагдсан боломжийн зардал 1 таваг зууш байна. Лизийн 1 таваг зууш хийх алдагдсан боломжийн зардал 1 шил ундаа байна. Лизийн үйлчлүүлэгчид зууш ба ундааг ижил хэмжээгээр авдаг. Тиймээс Лиз цагаа тэнцүү хуваарилж цагт 20 шил
  33. Худалдааны хожоо Жоегийн кафе Жое цагт 6 шил ундаа, 30 таваг зууш хийнэ. Жоегийн 1 шил ундаа хийх алдагдсан боломжийн зардал 5 таваг зууш байна. Жоегийн 1 таваг зууш хийх алдагдсан боломжийн зардал 1/5 шил ундаа байна. Жое цаг тутмаас 50 минутыг ундаа хийхэд, үлдэх 10 минутыг зууш хийхэд зарцуулдаг. Тиймээс цагт 5 шил ундаа 5 таваг зууш бэлтгэдэг.
  34. Худалдааны хожоо Лизийн туйлын давуу тал Лиз Жоегоос 4 дахин өндөр бүтээмжтэй байна. Лиз цагт 20 шил ундаа, 20 таваг зууш бэлтгэдэг бол Жоегийнх дөнгөж 5 шил ундаа, 5 таваг зууш юм. Лиз ундаа ба зууш бэлтгэхдээ туйлын давуу талтай байна.
  35. Худалдааны хожоо Лизийн харьцангуй давуу тал Лизийн ундааны алдагдсан боломжийн зардал 1 таваг зууш. Жоегийн ундааны алдагдсан боломжийн зардал 5 таваг зууш. Лизийн ундааны алдагдсан боломжийн зардал Жоегийнхоос бага байна. Тиймээс Лизийн хувьд ундаа хийхэд харьцангуй давуу талтай.
  36. Худалдааны хожоо Жоегийн харьцангуй давуу тал Жоегийн саладны алдагдсан боломжийн зардал 1/5 шил ундаа. Лизийн саладны алдагдсан боломжийн зардал 1/5 шил ундаа. Жоегийн саладны алдагдсан боломжийн зардал Лизийнхээс бага байна. Тиймээс Жоегийн хувьд салад хийхэд харьцангуй давуу талтай.
  37. Худалдааны хожоо Худалдаанаас хожих нь Лиз, Жое хоѐр өөрсдийн харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ илүү үйлдвэрлэнэ: • Лиз 35 шил ундаа, 5 таваг салад хийнэ. • Жое 30 таваг салад хийнэ.
  38. Худалдааны хожоо Лиз, Жоегийн худалдаа: • Лиз 10 шил ундаагаар Жоегоос 20 таваг зууш авах. • Жое Лизээс 20 таваг саладаар 10 шил ундаа авах. Худалдааны дараа: • Лиз 25 шил ундаа, 10 таваг саладтай байна. • Жое 25 шил ундаа, 10 таваг саладтай байна.
  39. Худалдааны хожоо Худалдааны хожоо: • Лиз цагт 5 шил ундаа, 5 таваг зуушны хожоотой буюу тэрээр хуучин 20 шил ундаа, 20 таваг зууш хийдэг байсан. • Жое цагт 5 шил ундаа, 5 таваг зуушны хожоотой буюу тэрээр хуучин 5 шил ундаа, 5 таваг зууш хийдэг байсан.
  40. Худалдааны хожоо Зураг 2.7-д худалдааны хожоог харуулав. Анх Жое өөрийн ҮБМ-н А цэг дээр үйлдвэрлэж байсан. Мөн Лиз өөрийн ҮБМ-н А цэг дээр үйлдвэрлэж байв.
  41. Худалдааны хожоо Жоегийн салад хийх алдагдсан боломжийн зардал Лизийнхээс бага. Тиймээс Жоегийн хувьд салад хийх дээр харьцангуй давуу талтай байна.
  42. Худалдааны хожоо Лизийн ундаа хийх алдагдсан боломжийн зардал Жоегийнхоос бага. Тиймээс Лизийн хувьд ундаа хийх дээр харьцангуй давуу талтай байна.
  43. Худалдааны хожоо Хэрвээ Жое зууш дагнаж хийвэл ҮБМ-н В цэг дээр, ундаа огт хийлгүй 30 таваг зууш хийнэ.
  44. Худалдааны хожоо Хэрвээ Лиз 25 шил ундаа, 5 таваг зууш хийвэл ҮБМ-н В цэг дээр байна.
  45. Худалдааны хожоо Тэд зууш, ундаагаа улаан өнгөтэй “худалдааны шугам”-ын дагуу солилцоно. Нэг шил ундааг 2 таваг зуушаар солино. 1 таваг зуушны үнэ ½ шил ундаа болно.
  46. Худалдааны хожоо Жое Лизээс ундаа худалдан авах ба тэр өөрийн ҮБМ-н гадна орших C цэгт шилжинэ. Лиз Жоегоос салад худалдан авах ба тэр өөрийн ҮБМ-н гадна орших C цэгт шилжинэ.
  47. Худалдааны хожоо Динамик харьцангуй давуу тал Хувь хүн, улс үндэстэн тодорхой бараа, үйлчилгээгээр төрөлжин үйлдвэрлэх тусмаа илүү бүтээмжтэй болж түүнийг үйлдвэрлэх алдагдсан боломжийн зардал нь буурах бөгөөд үүнийг хийхийн хирээр дадлагажих гэдэг. Хувь хүн, улс үндэстэн хийхийн хэрээр дадлагажихийн үр дүнд харьцангуй давуу тал олж авахыг динамик харьцангуй давуу тал гэнэ.
  48. Эдийн засгийн зохицуулалт Худалдаанаас хожоо хүртэхийн тулд хүмүүсийн сонголт уялдан зохицуулагдах хэрэгтэй. Зохицуулалт үр дүнтэй ажиллахын тулд биенээ нөхөх нийгмийн дөрвөн чухал институц бүрэлдсэн байх учиртай. Үүнд:  Пүүс  Зах зээл  Өмчлөх эрх  Мөнгө.
  49. Эдийн засгийн зохицуулалт Пүүс бол бараа үйлчилгээг үйлдвэрлэж, худалдахын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хөлсөлж, тэдгээрийг зохион байгуулдаг эдийн засгийн нэгж юм. Зах зээл бол худалдан авагчид, худалдагчдыг мэдээлэл авах, бизнес хийх боломж олгодог аливаа тохиролцоо юм. Хүмүүсийн үнэлдэг аливаа зүйлийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалтыг хариуцсан нийгмийн тохиролцоог өмчлөх эрх гэнэ. Мөнгө бол нийтээр төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрсөн аливаа эд бараа юм.
  50. Эдийн засгийн зохицуулалт Зэх зээлийн эргэх урсгал Дараагийн хуудас дахь зураг 2.8-той ижил эргэх урсгал зах зээлийн эдийн засагт пүүсүүд, өрхүүд хэрхэн хоорондоо холбогдохыг харуулна.
  51. Эдийн засгийн зохицуулалт Зах зээлийн эргэх урсгал Зураг 2.8-д өрхүүд, пүүсүүд зах зээлийн эдийн засагт хэрхэн холбогдохыг харуулав. Үйлдвэрлэлийн хүчин зүйл болон бараа, үйлчилгээ нэг чиглэлд урсана. Мөнгө эсрэг чиглэлд нь урсана.
  52. Эдийн засгийн зохицуулалт Шийдвэрүүдийг зохицуулах нь Зах зээл шийдвэрүүдийг үнийн өөрчлөлтөөр зохицуулдаг.
  53. ЛЕКЦ ДУУСАВ.
babyforyou.org

https://www.profvest.com

×