Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Монгол хэл1 дүгээр ангиСэдэв: Эвтэй дөрвөн амьтан                           Эцэг эхчүүдийн анхааралд Таны хүүхэд нэгдүгээр...
Эвтэй дөрвөн амьтан                                     (Үлгэр)                                            Эрт урьд цагт Э...
Эцэг эхчүүдийн тайлбар:                                                        1. Зааныг тугал байхад                    ...
Үйл ажиллагаа 3 .  1. Эвтэй дөрвөн амьтны амьдарч байсан сайхан ой модны модыг хийж     сурцгаая.                         ...
Тагтаа                                          Толгой, нүдийг дугуй дүрсээр                                          Их...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Evtei 4 amitan i angi

9,101 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

Evtei 4 amitan i angi

  1. 1. Монгол хэл1 дүгээр ангиСэдэв: Эвтэй дөрвөн амьтан Эцэг эхчүүдийн анхааралд Таны хүүхэд нэгдүгээр ангид орсон хэдий ч бие даан уншиж, бичиж хараахан сураагүй байгаа тул та зааврыг хүүхдэдээ уншиж өгч, даалгавраа хийхэд нь туслаарай. Та эхлээд хүүхэдтэйгээ хамт дараах хэрэглэгдэхүүнийг бэлтгээрэй.  зургийн дэвтэр, ногоон, улаан өнгийн цаас тус бүр нэг, хайч, цавуу, харандааХүүхдүүдээ! Амьтны дуу авиаг сонсоод ямар амьтан болохыг таагаарай. Эцэг эхчүүд ээ! Заан, сармагчин хоѐрын гаргадаг дуу авиаг дуурайн хэд хэдэн удаа дуугарч, хүүхдэдээ сонсгоорой. Тэгээд хүүхдээрээ таалгана уу.Хүүхдүүд ээ!Үлгэрээ сонсохоос өмнө Бутны цаанаас бүлтгэр гайхалоньсогыг таагаарай. Дэрсний цаанаас дэлдэн гайхал Тэр ямар амьтан бэ? ..................................... ... Энхтайван гээд гарчиг тавилаа Эхний мөрийг үүсгэн бичлээДараа нь дууны шүлэгт ямар Сүр сар хийх чимээ гарлааамьтан гарч байгааг таагаарай. Сандран харвал тагтаа байлааҮйл ажиллагаа 1. Үлгэрийг анхааралтай сонсоод, аав ээжийнхээ асуултад хариулаарай.Эцэг эхийн анхааралд Та хүүхдэдээ үлгэрийг уншиж өгөхдөө  Үлгэрээ уншиж дууссаны дараа  хэт хурдан биш, тогтуухан уншиж эхлээд юу болов?, дараа нь өгөөрэй. яасан бэ? гэх мэт асуулт тавьж,  Амьтдын зан авирыг гарган үйл явдлыг дэс дарааллаар нь жүжигчлэн уншихыг хичээгээрэй. ярилцаарай.
  2. Эвтэй дөрвөн амьтан (Үлгэр) Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. -Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн нэг нь ах болбол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ. Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж: -Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв гэжээ. Үүнд сармагчин хэлэв: -Намайг жаахан байхад энэ мод тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв. Туулай хэлэв: -Намайг бага байхад энэ мод саяүндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ. Гэтэл тагтаа хэлжээ: -Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ модургасан билээ гэв. Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин,отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тул заансармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөндээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гаргавал өнөөх том модны үржимсэнд хүрч, дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү энэ дөрвөн амьтанхүндлэх ба тэтгэх ѐс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэнэ.Ярилцах асуулт: - Үлгэрт ямар ямар амьтан гарсан бэ? - Тэд юу гэж ярилцсан бэ? - Аль нь хамгийн дүү, аль нь юу хамгийн ах болов?Үйл ажиллагаа 2. 1. Үлгэрийн үйл явдлыг гэрийнхэндээ ярьж өгөөрэй. Үлгэрийг дараах зургийн тусламжтайгаар гэрийнхэндээ ярьж өгөөрэй.
  3. Эцэг эхчүүдийн тайлбар:  1. Зааныг тугал байхад энэ мод заантай чацуу байжээ. Тийм амьтан энэ модыг шөргөөдөг байсныг бодоход мод маань нэлээд том ургасан байжээ.   2. Сармагчныг жаахан байхад энэ мод тоглож дүүлэх мөчиргүй сүүдэр нь арай чамай халхалдаг байжээ.   3. Туулай бага байхад энэ мод дөнгөж үндэслэж, түүнээс нь туулай малтаж иддэг байжээ. Тэгэхээр сармагчин туулай хоѐрын туулай нь ах болж таарч байна.   4. Тагтаа анх энэ модны - үрийг газарт унагааснаас мод ургаэжж. - - Тэгэхээр хамгийн ах нь юу болж байна?Энэ бүгдээс үзэхэд үлгэрт дүү нь ахыгаа, ах нь дүүгээ хүндэлж тэтгэж явбал эвтэйнайртай аз жаргалтай амьдардаг юм гэдгийг харуулсан байна 2. Хүүхдүүдээ! Амьтдын биеийн хэмжээ болон модны ургаж том болж байгааг зургаас ажиглаад, харьцуулаарай.
  4. Үйл ажиллагаа 3 . 1. Эвтэй дөрвөн амьтны амьдарч байсан сайхан ой модны модыг хийж сурцгаая.  Цаасаа дөрвөн тэнцүү нугална.  Дөрвөн тэнцүү нугалсан цаасаа дахин голоор нугална.  Цаасны битүү талаас модоо хагаслан зурна.  Зурсаны дагуу дөрвөн цаасаа давхарлан хайчилна.  Цаасныхаа нэг, нэг талуудыг цавуудан наана. 2. Модны хажууд дөрвөн амьтнаа өөрсдийн хамгийн сайн мэддэг дугуй зуйван, гурвалжин дүрсээр зурж суръя.Заан  Чихээ хагас дугуй дүрсээр зурна.  Толгойг жижиг дугуйгаар, их биеийг том дугуйгаар зурна.  Зааны хошуу, нүдийг жижиг дугуйгаар дүрсэлнэ.  Хоѐр хөлийг хагас дугуй дүрсээр зурна.  Сүүлийг долгионон зураасаар зурна.Сармагчин  Толгойг том дугуй дүрсээр зурна.  Их биеийн зуйван дугуй дүрсээр дүрсэлнэ.  Чих, хамар, нүдийг жижиг дугуй дүрсээр дүрсэлнэ.  Хоѐр гарыг жижиг зуйван дүрсээр  Хоѐр хөлийг хагас дугуй дүрсээр  Сүүлийг урт нарийн зураасаар зурна.Туулай  Толгой, их биеийг том дугуй дүрсээр  Нүд, хамар, сүүлийг жижиг дугуй дүрсээр  Хоѐр чих, дөрвөн хөлийн зууван дугуй дүрсээр тус тус дүрсэлнэ.
  5. Тагтаа  Толгой, нүдийг дугуй дүрсээр  Их биеийг хагас дугуй дүрсээр  Далавч, сүүл, хөл, хошууг гурвалжин дүрсээр тус тус дүрсэлнэ. 3. Дараа нь зурснаа хайчилж цагаан цаасан дээр наагаарай. Хэрэв цагаан цаасан дээр зурсан бол өнгийн харандаагаар будаж болно.Гэрийн даалгавар. Монгол хэлний сурах бичгийн 12 дугаар хуудсыг нээгээд “Эвтэй дөрвөн амьтан”үлгэрийн зураг байгаа. Зургийг харж үлгэрээ ярьж сураарай. Хичээл заасан багш: Д. Дэлгэрмаа (73 дугаар сургууль) Ч.Болорсайхан (93 дугаар сургууль)
эксклюзивная мебель

Котлы на дизельном топливе Казахстан

×