Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
LOGO
Данзангийн
Нямсүрэн
Дөрвөн цаг
LOGO
СЭТГЭЛИЙН БАЙГАЛЬ БУЮУ ДАНЗАНГИЙН
НЯМСҮРЭН
"Дарьгангын найрагч түүнийг Эрээнцавын эвдрээгүй
"Нямсүрэн гэж Утга зохиол...
LOGO
Энгийн юм бүхэнд би хайртай
,Эрдэнийн биш ерийн чулуу шиг байх
…дуртай
.Ертөнц бүхэлдээ сайхан өнгөөр түүнд буудаг юм...
LOGO
Дөрвөн цаг
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайсан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
 Хаа нэг...
LOGO
Хөдөө сумын бага сургуулийн багш эр Монголын яруу найргийн
хамгийн онцгой туурвилуудын нэгийг 1979 онд бичжээ. Мөн л
...
LOGO
Шиврэн шиврэн бороо орох нь сайхан
Ширэг зүлэг ногоорох нь сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх с...
LOGO
Дөрвөн цаг өвӨл
Өглөө босоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах
сайхан
Гадаа уул толгод...
LOGO
Дөрвөн цаг өвӨл
Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
,Царайлагхан чамайгаа намайг
тоогоогүйг тоосон г...
LOGO
Дөрвөн цаг хавар
,Цас хайлж ханзрах нь сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан
Шувуу ирээд буух ...
LOGO
Дөрвөн цаг хавар
Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан
Дөрөөн дээр өндийгөөд...
LOGO
Дөрвөн цаг
намар
Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн...
LOGO
Дөрвөн цаг намар
Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан
Хуучин сүмийн тууринд хэмээн ярилцах нь
сайхан
Цонхоор сар туса...
LOGO
Бороо орж байна уу даа, гадаа
Бодол минь сэргэх чинь...
Болдогсон бол дахиад хүүхэд болох сон
Бор биеэ гаргаад
Бороон...
LOGO
"Хаа нэгтээ шувуу ганганах сайхан", "Үүдээр болжморууд нисч
өнгөрөх сайхан", "Хөх лонхон тогоруу дуугарах сайхан", "А...
LOGO
Хөдөөнөөс би
явахгүй
Хөдөө минь
Хөдөө минь
Хөдөөнөөсөө би явахгүй
Хөх тэнгэр
Салхинд сэрчигнэх өвс
Хүсэл мөрөөдөл
Чин...
LOGO
Хүний сайнтай энд л нөхөрлөсөн юм
Хүлгийн сайхныг энд л унасан юм
Хүний үрийг энд л хүлээсэн юм
Хүслийн дуугаа энд л ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

D nimsuren 4tsag

1,630 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

D nimsuren 4tsag

  1. 1. LOGO Данзангийн Нямсүрэн Дөрвөн цаг
  2. LOGO СЭТГЭЛИЙН БАЙГАЛЬ БУЮУ ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН "Дарьгангын найрагч түүнийг Эрээнцавын эвдрээгүй "Нямсүрэн гэж Утга зохиолын их өргөөнд авгайлан дуудах бүлгээ. , ,Гадаад төрх өмссөн зүүсэн тэр ч байтугай яриа хөөрөө нь ч , ,анхаарал татах юмгүй хөдөөх эр гайхамшигг яруу тансаг шүлэг .гоо сайхны этгээд нарийн мэдрэмжтэй бүлгээ Энэ найрагч дэлхийн чулуунд хяруу ,цавцайх өглөө эрт дэрсээр шүлгээ бичиж явсан .нэгэн бүлгээ Модны мөчирт шувуу навчны нь , ,оронд суухыг анзаарч цэлгэр талд шүлгээ бичиж " “цэнгэг агаарт халамцаж явдаг энэ найрагч “ ,онгон шөнийн цагаан униараас аяга дүүрэн ууж " “дээлийн хормой шиг ногоон толгодын дунд жаахан охины гарыг дэрлэж унтаад сэрэхдээ дорнын цэнхэр аялгууг мэдэрч шүлэг .бичсэн бүлгээ Тэр бол энгийн юмнаас энгийн бус гоо сайхныг олж харах төрөлхийн билигтэй найрагч билээ. "Тэнд Эрээнцавд яагаа ч үгүй эрт, зуны зургадугаар сард ганц шар навч модноос тасарч унадаг“ тэр бол Нямсурэнгийн шүлэг юм. Нямсүрэн бол үнэхээр олон ногоон навчин дундах ганц шар навч бүлгээ.
  3. LOGO Энгийн юм бүхэнд би хайртай ,Эрдэнийн биш ерийн чулуу шиг байх …дуртай .Ертөнц бүхэлдээ сайхан өнгөөр түүнд буудаг юм , , ,Бороо ганц нэг дусалж борог өвс норох сартай шөнө бухал дээр унтах .чөдөртэй морьд тургилах нь түүний хувьд ер бусын юм ,Энгийн юмны гоо сайхныг олж хардаг чанар нь түүнийг найрагч болгож хорвоо дээр ердийн юм гэж үгүй " “бүгд гайхамшигтай гэсэн ойлголт төрүүлдэг. " .Тэнд нэг өвс салхинд сэвэгнэх нь Нямсүрэнгийн хувьд ер бусын юм , ,Хонох айлд үеийн бүсгүй байх хоточ нохой сарны гэрэлд хуцах " “ .тэр ч байтугай аймаар санагдах нь хүртэл түүнд сайхан санагдана ,Хаврын өглөө эрт хазаар аваад мориндоо явахад сэрүүн цас үнэртах ,дээврийн цас хайлж янжуурын цог дээр тусах бүүр түүр холд нэг .юм жингэнэхийг энэ найрагч андахгүй , ,Морины хомоол усанд хөвж долгион дээр ганц нэг ялаа сууж модон ,тэрэгний ялуу урсгаж салхинд одод зүлгэгдэхэд .сэрж мэдэрдэг найрагч
  4. LOGO Дөрвөн цаг Бороо ганц нэг дусах нь сайхан Борог өвс норсон байх нь сайсан Хаврын цас гэр лүү урсах нь сайхан  Хаа нэгтээ шувууд ганганах сайхан Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан Аяны хүн манай уяан буух сайхан Айлын маань айлд бүсгүй байх сайхан . Айл нүүж ирэх сайхан Хангайн бороо гэнэт асгах нь сайхан Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан .Холоос гийчин ирэх сайхан   Шаргал талын өвс халиурах нь сайхан Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан Сартай шөнө бухал дээр унтах сайхан ,Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан  Үе үе бороо амсхийх нь сайхан Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан Үүдээр болжморууд нисэн өнгөрөх . сайхан Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан Шүлэг нойроос сэрж орчлонг бодох сайхан Өрхний завсраар гэгээ орох сайхан Өглөө болох сайхан Цайран цайран бороо орох нь сайхан Цавьдар морьтой хүнь наашаа давхих нь сайхан Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан Сартай толгодод ингэ гунганах сайхан - -Шанзны үзүүрт Ай нан аа суух сайхан Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан ,Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан Хөх лонхон тогоруу дуугарах сайхан Хөдөө цайдам борооших сайхан Анирхан ахуйд цэцэг дохих сайхан Аадрын өмнөх байдал сайхан Тооноор сар гэрэлтэх сайхан Тогоотой сүүнд тусах сайхан Шөнө орой сар гарах сайхан Чөдөртэй морьд тургилах сайхан Зун
  5. LOGO Хөдөө сумын бага сургуулийн багш эр Монголын яруу найргийн хамгийн онцгой туурвилуудын нэгийг 1979 онд бичжээ. Мөн л Нацагдоржийнхтой адилхан “Дөрвөн цаг” нэртэй тэр шvлэг маш энгийн бvтэцтэй, ер бусын тансаг сайхан дvрслэлтэй, хамгийн чухал нь гэгээн сайхан сэтгэлээр бичигдсэн: vvХаврын цас гэр л урсах нь сайхан …Хаа нэгтээ шувууд ганганах сайхан Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан v v …Царай з с б дэг бадаг гэрэлтэх нь сайхан Гадаа уул толгод гялбалзах нь сайхан …Ганц нэг өвс салхинд сэвэгнэх сайхан vСар орой болж х йтрэх нь сайхан v …Салхинд одод з лгэгдэх нь сайхан Тэр ганганаж байгаа шувууд, галын гэрэлд царай зvс нь бvдэг бадаг vзэгдэх бvсгvйчvvд, салхинд зvлгэгдээд улам гялтганаж буй оддоос бид амьдралд өшрөхгvй, цөхрөхгvй, сөхрөхгvй, vзэн ядахгvй байх хvчийг авдаг. Тийм хvчийг яруу найраг өгдөг юм аа гэдгийг ийм энгийнээр хэлчихдэг, Нямсvрэн vнэхээр сайхан яруу найрагч байжээ. Г Аюурзана
  6. LOGO Шиврэн шиврэн бороо орох нь сайхан Ширэг зүлэг ногоорох нь сайхан Зүүн өмнө солонго татах сайхан Зүс бороо гэрэлтэх сайхан   Гэгээн борооны усыг тосох сайхан Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан Агь хүмүүлийн үнэр сэнгэнэх нь сайхан Аясхан бодол хол ойрыг санах сайхан   Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан   Эх нутаг минь шүлэг шиг сайхан Эх орон минь дуу шиг сайхан Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан Эрээнцавд бороо орох нь сайхан Дөрвөн цаг Зун
  7. LOGO Дөрвөн цаг өвӨл Өглөө босоход цас орсон байх нь сайхан Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан Гадаа уул толгод гялбалзах нь сайхан Ганц нэг өвс салхинд сэвэгнэх сайхан Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан Үрээ морины хөл хөнгөрөх сайхан Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан Тооноор цас будран орох нь сайхан Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан Гэрийн хойморт аав суух сайхан Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан Хөтлийн оройд нар тусах сайхан Хөсөг тэрэг гарч ирэх сайхан Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан Тэргэн дороос шувуу нисэх сайхан Тэнгэр будангуйрч судайх нь сайхан Тэртээ холын юм үзэгдэх үгүйтэй нь сайхан ,Салхи эргэж утаа хуйрагнах сайхан Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайхан Зуухны галд нозоорон нойр хүрэх нь сайхан Зуны орой согтуу гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан - ... ?Хээ н Цай уу гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан Хэн гуай нь эгч гараас зөөлөн татах нь сайхан Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан Цагаан өдөр мэлтэс мэлтэсхийх сайхан Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан Онгон талд адуу минь байх шиг сайхан Он цагийн гурьан марал бодол зөгнөх сайхан Ондоо гарагийн хөлөг ирж явах шиг сайхан
  8. LOGO Дөрвөн цаг өвӨл Цас орон орон лавсах нь сайхан Цаг эргэж ирэх сайхан ,Царайлагхан чамайгаа намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан Цаг гэрт цохисоор байх нь сайхан Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан Тэргэн дээр хураасан бараа сүглийх сайхан Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан Тийшээ очмооргүй аймаар санагдах нь сайхан Явган шуурга гадаа исгэрэх нь сайхан Яндан юмуу нэг юм хаа нэгтээ дар дархийх сайхан Гэнэт гэнэтхэн нүдгүйлэн харанхуйлах нь сайхан Гэрийн хаяагаар цас хунгарлах сайхан Айлын гэрээс хүмүүс гарцгаах сайхан Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан Уул тал руу гүйх сайхан Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан Эх нутаг минь шүлэг шиг сайхан Эх орон минь дуу шиг сайхан Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан Эрээнцавд цас орох нь сайхан
  9. LOGO Дөрвөн цаг хавар ,Цас хайлж ханзрах нь сайхан Цаг ирэх сайхан Чамайг хүлээх сайхан Цаг харах сайхан Шувуу ирээд буух сайхан Чулуун дээр суугаад нисэх сайхан Харгуй замаар хүн явах сайхан Хадан дээр би суух сайхан Айлын бүсгүй усанд явах сайхан Арын булаг руу дурандах сайхан Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан Цэнхэр дээл чамд зохио нь сайхан Толгодын орой зэрэглээтэх сайхан Торгон салхи сэвэлзэх сайхан Хөх ногооны униар татах сайхан Хөх мананд нь ороолдон суух сайхан Амгалан шөнө нойр хулжих сайхан Алсын чимээ анирлах сайхан Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан Бүүвэй бүүвэй хорвоо сайхан Хэн нэгэн ирээд явах сайхан , ?Хэрэг богож надаас гал байна уу Гэх сайхан ,Ертөнцийг аргадах хийгээд бусдыг бодох сайхан ,Юм бүхнийг хайрлах гол мөрөн урсах хоёр сайхан ,Цөн түрж гол урсах нь сайхан ,Цөмөрвөл би ч бас урсана даа гэж бодох сайхан ,Өглөө голын эрэгт ганцаархнаа сайхан Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан Хашаа тэргэн дээр шаазгй үглэх сайхан Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан
  10. LOGO Дөрвөн цаг хавар Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан Хаврын өглөө эрт босох сайхан Хазаар аваад моринд явах сайхан Сэрүүн цас үнэртэх нь сайхан Сэмжин мөснөөс нь хүлхэх сайхан Он он жил хөдөө суух сайхан Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан Дээврийн цас хайлж янжуурын цог дээр дусах сайхан Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан Утасны мод хөхөрч гандах нь сайхан Он жилүүд ирэх сайхан Он жилүүд одох сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан Эх нутаг минь шүлэг шиг сайхан Эх орон минь дуу шиг сайхан Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан Эрээнцавд гол урсах сайхан
  11. LOGO Дөрвөн цаг намар Навч ганц нэг унах нь сайхан Нар толгодын цаанаас гарах сайхан Сэв сэв салхи үүсэх сайхан Сэм сэмхэн хуй босох сайхан Гол мяралзан урсах нь сайхан Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан Морины шарх хомоол тэрүүхэнд хөвөх сайхан Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан Хол ойрыг санагалзаж уярах сайхан Хот айлаас хэн нэг нь явахад үг захимаар сайхан Торолзох барааг харах сайхан Торгон алчуур дэрвэх сайхан Сэмжин цагаан үүл нүүх сайхан Сэтгэл зүрхэн дундуур хөвөх сайхан Шивэр авир бороо салхилах сайхан Шивээн толгой ганхах сайхан Морьтой хүн давхин одох сайхан Морин төвөргөөн дуулдах сайхан Тэнгэрийн хаяаг харах сайхан Тэрэг хөсөгний зам зурайх сайхан Өмнө зүгт шувуу нисэх сайхан Үүлсийн дунд ганганах сайхан Наран шаргалтаж тоорогтох сайхан Навчсын шар шуурга хаялах сайхан Шаргал бороо нартай орох сайхан Шанз ятгын утас буйлах нь сайхан Шаавай төрсөн Хонгорзул эгчирхэх нь сайхан Шалдар бульдар дүү минь түүнийг санах нь сайхан Ган жийжүү дөрөө гадаа дуугарах сайхан Ганган морьтой хүн буух сайхан Намрын сарын шинийн гурван ирэх сайхан Намуун үдэш аргын тооны сар гарах сайхан
  12. LOGO Дөрвөн цаг намар Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан Хуучин сүмийн тууринд хэмээн ярилцах нь сайхан Цонхоор сар тусах шөнө үлгэр ярих сайхан Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ гэх сайхан Сар орой болж хүйтрэх нь сайхан Салхинд одод зүлгэгдэх нь сайхан Өдөр шөнө тэнцэх хорин хоёрон болох сайхан Хүлэг морь адилхан цаг унтах сайхан Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан Дэндүү ойрын хайраас холд байх нь сайхан Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан Монгол аялгуугаар жиргэх сайхан Дээр төрийн сүлдний нар мандах сайхан Дэргэд алтан соёмбоны гал ноцох сайхан Хэн нэгэн ирээд дуулах сайхан Хэн нэгэн одоод гуних сайхан Эргэх нэгэн хайр зүрхэнд хөгжимдөх сайхан Ээлжлэн ирэх цаг хонхоо цохих нь сайхан Үдшийн бүрийгээр ирэх сайхан Үүрийн гэгээгээр явах сайхан Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан Алаг нүдний нулимсан дусалд Ай миний эх орны дөрвөн цаг Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа
  13. LOGO Бороо орж байна уу даа, гадаа Бодол минь сэргэх чинь... Болдогсон бол дахиад хүүхэд болох сон Бор биеэ гаргаад Борооны дундуур гүйхсэн дээ... Д.Нямсүрэнгийн яруу найраг ертөнцийг дэндүү гэхээр гэрэл гэгээтэй харж, эгэл юмсын чанадыг ер бусын яруу сайхнаар мэдэрч, түүнийг дээд оюуны эрчимлэг мандалд энэрэхүй зөөлөн утга уянгаар адисладаг Г. Мэнд - Ооёо
  14. LOGO "Хаа нэгтээ шувуу ганганах сайхан", "Үүдээр болжморууд нисч өнгөрөх сайхан", "Хөх лонхон тогоруу дуугарах сайхан", "Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан", '"Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан", "Шувуу ирээд буух сайхан", "Дөрөөн дээр босоод исгэрэн давхихад, дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан", "өмнө зүгт шувуу нисэх сайхан", "модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан'", "хойноос ирээд сартай толгоддоо шувуу шиг би өнжлөө“ "Өмнийн цэнхэр энэ ууланд очихдоо өөрийнхөө шувуудтай ингэж эгшиглэв ээ' гэж нэгэн шүлэгт нь буй. "Өөрийнхөө шувуудтай" гээд байгаа шүү. Түүнд өөрийн шувууд буй. Тэр шувууд бол түүний сэтгэлийн тэнгэрт ниссэн шүлгүүд нь юм. "Шувуу солонгорон донгоджээ", "Хаа газрын шувуу шиг л тэр хаврын хөх зэрэглээн дунд яваа", "Өвгөн шувуу шиг гундан суусныг нь бодвол", "Дөрвөн цагийн шувуу болжмор минь зүүдлэгдэх ахуй", "хаврын шувуудын жиргээн дунд хайртай гэж дахин хэлнэ’ Шувуунд маш их хайртай. Тэр танд олон шувуудаар дамжуулан юу ?хэлнэ вэ Тэр дээвэр дээр түрүүхэн Нэг бүрзгэр болжмор байсан Тэнгэрийн дуунаар Газар унаагүй байгаа? Шувуу бол түүнд эрх чөлөө, ирэх буцах, дураар аялахын бэлгэдэл мэт!
  15. LOGO Хөдөөнөөс би явахгүй Хөдөө минь Хөдөө минь Хөдөөнөөсөө би явахгүй Хөх тэнгэр Салхинд сэрчигнэх өвс Хүсэл мөрөөдөл Чиний нүдтэй учирсан Хөдөөнөөсөө би холдохгүй Хүлэг морьд Шувуудын жиргээ Хөх нуурын хотгороо Орхиж чадахгүй Зээр гөрөөс нь Зэрэгцэж хоносон Зэндмэнэ шаргал талаа Орхиж чадахгүй Орчлонгийн зайд Од мэт орших Орон сууцны дан байшингаа ч Орхиж чадахгүй Одоо ч бас байгаа Олон олон утасны модны жингэнээ Орой үдшийн бүхнээ Орхиод явж чадахгүй Эргэнэгийн тэнд Ээрүүлтэй утсаа дунгуйлдаж суугаа Эмэг эхээ Орхиод явж чадахгүй Хөх Монголын нүүдэл Хөсөг тэргээ орхихгүй Буурлын сургаалаас холдохгүй Буянт малаасаа хөндийрөхгүй Хүйтэнд нь ч хөрч үзсэн Халуунд нь ч халж үзсэн Хөгшдийн цайнд ч идээшсэн Хөдөөгөө би орхихгүй Хайр сэтгэл Халамцуу өдрүүд Сайн муу хоёроо Сар нартайгаа орхихгүй
  16. LOGO Хүний сайнтай энд л нөхөрлөсөн юм Хүлгийн сайхныг энд л унасан юм Хүний үрийг энд л хүлээсэн юм Хүслийн дуугаа энд л зохиосон юм Уул усанд нь уярч Урьхан сэтгэлтэй болсон би Уй баяслаа хуваалцаж Урт богино дуугаа дуулсан би Хөдөө минь Хөдөө минь Хөдөөнөөсөө би явахгүй Хөх тэнгэр Салхинд сэрчигнэх өвс Хүсэл мөрөөдөл Чиний нүдтэй учирсан Хөдөөнөөсөө би холдохгүй. Хөдөөнөөс би явахгүй
Opel Vivaro аккумулятор купить

www.ry-diplomer.com

www.ry-diplomer.com

×