Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
ХИЧЭЭЛИЙН ЗАРЧИМ
Цаг баримтлана.
Бусдыг хүндэтгэн анхааралтай сонсоно.
Бусдад сонсогдохоор ярина.
50-р сургууль Б.Мөнхсугар
Хүмүүнийг хорвоод
төрүүлдэг, өсгөдөг,
хайрладаг, хүмүүжүүлдэг,
сургадаг энэрэнгүй их ачтан
хэн бэ?
Эхээс төрөөгүй эрэлхэг баатар
суу билигтэн
эрх тушаалтан
эгэлгүй их авьяастан
энэрэлт санваартан
гэж байхгүй.
10 САРЫН 13
Ц. ХУЛАН “Ганцхан ижийдээ унших
шүлэг” тэй танилцах
төрүүлдэг хүмүүжүүлдэг
Эхийн
ач
сургадагхайрладаг өсгөдөг
Зорилго
 Суралцагчдын үг ярианы баялагыг
нэмэгдүүлэх
 Суралцагчдаар бүтээлийн сан хийлгэх
Зорилт:
Хурдан унших, цээжлэн тогтоох
аргад суралцах
Ургуулан бодож уран сэтгэмжээ
хөгжүүлэх
Ганцхан ижийдээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг
сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж
минь та урт наслаарай
Ма...
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил
сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж,
хуримын өмсгөл чимэглэж
Балчр...
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө
минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж
суухад мин...
Шүхэр тэнгэрийн доор алдаж
эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч
нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л
хэвэ...
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэд...
Ээждээ барих бидний бэлэг
4 мөрт:
 Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн
 Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын
 Буян бялхсан хайрын дээд тэнгэр м...
5 мөрт шүлэг зохиох
•1-р мөр 1 нэр үг
•2-р мөр 2 тэмдэг нэр
•3-р мөр 3 үйл үг
•4-р мөр зүйр үг, хэлц
үг, онч мэргэн үг
•5-...
Тулгуур үгийг ашиглан
ил захидал бичих
Өршөөдөг
Хайрладаг
Залбирдаг
Энэрдэг
Өмөөрдөг
Уярдаг
Бүүвэйлдэг
Хөхүүлдэг
...
Ээждээ бичсэн захидал
Сонин санагдаж байна, ээждээ захиа бичиж байгаагүй болохоор ч тэрүү, ярих
хэлэх гэснээ утсаар хэлчих...
Гэрийн даалгавар
 Ц. Дамдинсүрэнгийн “Буурал ээж минь
“ найраглалыг цээжлээрэй.
 Ц. Хулангийн “Ганцхан ижийдээ унших
шүл...
ХИЧЭЭЛД ИДЭВХТЭЙ
ОРОЛЦСОНТА БҮХЭНДЭЭ
БАЯРЛАЛАА.
Ээжийгээ хайрлаж яваарай
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
Upcoming SlideShare
Loading in …5
×

U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440

3,473 views

Published on

монгол хэл

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440

  1. 1. ХИЧЭЭЛИЙН ЗАРЧИМ Цаг баримтлана. Бусдыг хүндэтгэн анхааралтай сонсоно. Бусдад сонсогдохоор ярина. 50-р сургууль Б.Мөнхсугар
  2. Хүмүүнийг хорвоод төрүүлдэг, өсгөдөг, хайрладаг, хүмүүжүүлдэг, сургадаг энэрэнгүй их ачтан хэн бэ?
  3. Эхээс төрөөгүй эрэлхэг баатар суу билигтэн эрх тушаалтан эгэлгүй их авьяастан энэрэлт санваартан гэж байхгүй.
  4. 10 САРЫН 13 Ц. ХУЛАН “Ганцхан ижийдээ унших шүлэг” тэй танилцах
  5. төрүүлдэг хүмүүжүүлдэг Эхийн ач сургадагхайрладаг өсгөдөг
  6. Зорилго  Суралцагчдын үг ярианы баялагыг нэмэгдүүлэх  Суралцагчдаар бүтээлийн сан хийлгэх
  7. Зорилт: Хурдан унших, цээжлэн тогтоох аргад суралцах Ургуулан бодож уран сэтгэмжээ хөгжүүлэх
  8. Ганцхан ижийдээ унших шүлэг Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
  9. Ганцхан намайг гэж ижий та Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
  10. Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн “А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
  11. Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
  12. Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий! гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла
  13. Ээждээ барих бидний бэлэг
  14. 4 мөрт:  Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн  Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын  Буян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь  Би би…. хүмүүний дээд ээжтэй хүн шүү дээ.  Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
  15. 5 мөрт шүлэг зохиох •1-р мөр 1 нэр үг •2-р мөр 2 тэмдэг нэр •3-р мөр 3 үйл үг •4-р мөр зүйр үг, хэлц үг, онч мэргэн үг •5-р мөр утга адил 1 үг
  16. Тулгуур үгийг ашиглан ил захидал бичих Өршөөдөг Хайрладаг Залбирдаг Энэрдэг Өмөөрдөг Уярдаг Бүүвэйлдэг Хөхүүлдэг Сургадаг
  17. Ээждээ бичсэн захидал Сонин санагдаж байна, ээждээ захиа бичиж байгаагүй болохоор ч тэрүү, ярих хэлэх гэснээ утсаар хэлчихдэг болохоор таньдаа захиа бичнэ гээд үзэг цаас нийлүүлсэн чинь нээрээ их л сонин санагдаж байна. Угаасаа би ээжтэйгээ нэг их нялуурч байгаагүй болохоор, утсаар ойр зуурын хэрэгтэй хэрэггүй зүйлээ ярихаас хэтэрдэггүй болохоор ингээд сэтгэл зүрхэнд минь нуугдаж байдаг таньдаа зүрхэлж хэлээгүй тэр үгсийг бичнэ гэдэг амаргүй юмаа. Энэ захиаг уншвал миний муу ээж яаж баярлах бол. Сураг сонсохнээ, зурагтаар захидлын уралдаан зарласан гэдгийг дуулаад та охиноо захиа бичнэ гэдэгт бүүр итгэчихсэн байгаа бололтой. Аав над руу утасдсан. Чи захиа бичээрэй гээгүй л дээ, зүгээр л "Миний охин, зурагтаар ээжийн тухай захидлын уралдаан зарласан байна" гэж хэлсэн нь "Ээж чинь чамайг захиа бичээсэй гэж бодож байгаа шүү гэж сануулсан хэрэг байлаа. Ээжээ, би таньдаа үнэхээр маш их хайртай. Хүний амьдралд нандин дурсамжууд гэж байдаг бол миний хувьд тэр бүх сайхан дурдатгалууд бүгд тантай минь холбоотой. Таны үнэр, таны дуу хоолой, таны инээмсэглэсэн царай надад хамгийн эрхэм байдаг билээ. Заримдаа энд тэнд явж байхад гэнэт тийм гэж хэлэхийн аргагүй таны дотно үнэр үнэртэхэд би ээжийгээ маш их санадаг. Жилдээ хоёр гуравхан удаа очихдоо хамт сугадалцан салхинд гарч, гангар гунгар хийсэн шиг явахад ээж таны минь царайд гэрэл гийж, хажуугаар өнгөрөх хүмүүст би ийм сайхан үртэй хүн шүү гэж харцаараа бахархаж байхыг чинь хараад би өөрөө нэг их сайхан буянтай ажил хийчихсэн юм шиг додигор байдаг гээч. Миний сайхан гэж юу байхав дээ, ээж минь. Танд царай муутай охин чинь бүхнээс хөөрхөн харагддаг болоод л тэр байх. Тандаа би чинь дандаа хэлээд байдаггүй "хайртай" гэдэг үгийг сэтгэлдээ харин үргэлж хэлдэг юм шүү, Ээжээ. Би таньдаа Хайртай.
  18. Гэрийн даалгавар  Ц. Дамдинсүрэнгийн “Буурал ээж минь “ найраглалыг цээжлээрэй.  Ц. Хулангийн “Ганцхан ижийдээ унших шүлэг” тэй харьцуулан бичээрэй.
  19. ХИЧЭЭЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОНТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Ээжийгээ хайрлаж яваарай
www.pharmacy24.com.ua

автополив

www.www.220km.com.ua

×