Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Эртний МОНГОЛчуудын
нүүдлийн мал аж ахуй

МТС-КС-1 Б.Цолмонтамир

Ашигласан ном: МОНГОЛын мал аж ахуйн тззхэн
хөгжил, орчи...
1. Хүннү гүрний нүүдлий мал аж ахуй
2. МОНГОЛын эзэнт гүрний нүүдлийн мал аж
ахуй
- Чингис хааны үеийн мал аж ахуй
- Чинги...
Хүннү гүрний мал аж ахуй
Хүннүгийн эд цэцэглэлтийн үед 1 хүнд 20 толгой мал ноогдож
байсан. Хүүхдээ 4-н настайгаас морь ун...
Хүннү гүрний сонгодог хэлбэрийн мал аж ахуй:

Уламжлалт цогцолбор шинжээр нь авч үзвэл түүхч
Г.Сүхбаатарынхаар:


Монгол ...
- Чингис хааны үеийн мал аж ахуй
Адуун сүрэг
Адуун сүргийн яамыг тусгайлан байгуулж.Жил бүрийн
намар адуун сүргийн тоо тол...
Тэмээн сүрэг
МОНГОЛчууд тэмээг тэргэнд хөллөж тохь тухтай унаа
болгодог байсан. МОНГОЛчууд эзэлсэн улс орнуудаас
тэмээ олз...
Чингис хааны дараах хаадын үеийн мал
аж ахуй
XIII зууны эхэн үеэс мал аж ахуйн хөдөлмөр
зохион байгуулалт болж “Хот-айлын ...
Юан гүрний үеийн мал аж ахуй
МОНГОЛчууд мал, түүнээс гарах түүхий эд,
бүтээгдэхүүнийг зэрглэдээ улсдаа худалддаг байсан.
Ш...
Манж чин улсын үеийн мал аж ахуй
Богд Жавзандамба хутагтын мал 1882 онд 41000 шахам
байснаас адуу 10289, тэмээ 531, үхэр 9...
МОНГОЛд нэвтэрсэн хятад худалдаачдаас мөнгө, эд барааг
жилийн 36%-ийн хүүтэйгээр зээлдэн авч дараа нь төлж
байхыг манжийн ...
БНМАУ-ийн улсын үеийн мал аж ахуй
1924 онд хуралдсан улсын анхдугаар их хуралдаанаас мал
аж ахуйг хөгжүүлэр талаар чухал ш...
Upcoming SlideShare
Loading in …5
×

МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.

22,668 views

Published on

  • Be the first to comment

МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.

  1. 1. Эртний МОНГОЛчуудын нүүдлийн мал аж ахуй МТС-КС-1 Б.Цолмонтамир Ашигласан ном: МОНГОЛын мал аж ахуйн тззхэн хөгжил, орчин үе.
  2. 1. Хүннү гүрний нүүдлий мал аж ахуй 2. МОНГОЛын эзэнт гүрний нүүдлийн мал аж ахуй - Чингис хааны үеийн мал аж ахуй - Чингис хааны дараах хаадын үеийн мал аж ахуй 3. Юан гүрний үеийн мал аж ахуй 4.Манж чин улсын үеийн мал аж ахуй 5. БНМАУ-ийн улсын үеийн мал аж ахуй
  3. Хүннү гүрний мал аж ахуй Хүннүгийн эд цэцэглэлтийн үед 1 хүнд 20 толгой мал ноогдож байсан. Хүүхдээ 4-н настайгаас морь унуулж, хавчаахай нум сумаар дэрсний тоглгойд хатгасан хонины хоргол онуулж, сурган ирээдүйн цэрэг эрсийг бэлтгэдэг байсан. Хүннү нар нар од гариг, нар сарны хөдөлгөөн, тэдгээрийн тохиол, солбицол, эргэлтйин хугацааг ажиж, одны ордыг 12 амьтны нэрээр тэмдэглэж, таваар өсгөн давтаж, жаран жилийн цаг тоолол тогтоосон байна. Хүннүгий хүн ам 1.8 сая байсан гэж эх сурвалжид тэмдэглүүлсэн. Одоогийн Ар МОНГОЛ нутагт таван хошуу малаас гадна илжиг, луус үржүүлж байжээ. Хүн ард нь мах сүү, цагаан идээгээр голлог амьдарч, малын арьс шир, ноос ноолуураар хувцас, эсгий хийдэг байсан нь археологийн орлдвороор нотлогдсон байна. Хүннү нар бөмбөгөр дугуй эсгий гэр болон гэр тэргэнд суудаг, бургас сүлжиж гэр хийдэг, малчид маллахын зэрэгцээ гэр тэрэг, ваар, сав, хүрэл, төмөр зэвсэг хийж, гэрийн жижиг үйлдвэрлэл эрхэлдэг. Гол гатлахдаа адууны ширэн завь, дайн тулаанд дээсэн тор хэрэглэж байсныг(Ү.Сэрээтэр) тэмдэглэжээ.
  4. Хүннү гүрний сонгодог хэлбэрийн мал аж ахуй: Уламжлалт цогцолбор шинжээр нь авч үзвэл түүхч Г.Сүхбаатарынхаар:  Монгол орны байгаль газарзүйн онцлог дээр тохирсон малчдын ухаан  Сүргийн бүрэлдэхүүнтэй байсан.  Экологи мал аж ахуй хоорондоо уялдаатай байсан.  Малын бэлчээрийг сонгох, хуваарилах,ашиглах уламжлалт журам байсан.  Саахалт, хот айл,гэр бүлийн дотор хөдөлмөрийн хуваарь бий болсон.  Бод малыг уналга, хөллөгөө, ачиллагад ашиглах журам технологи байсан  Малын үс ноос ашиглах, бэлтгэх боловсруулах арга технологи байсан.  Нүүдлийн мал аж ахуйтай уялдаатай өвөрмөц сууц, бөмбөгөр эсгий гэр гэх мэт байсан:
  5. - Чингис хааны үеийн мал аж ахуй Адуун сүрэг Адуун сүргийн яамыг тусгайлан байгуулж.Жил бүрийн намар адуун сүргийн тоо толгойг тоолж, зүүн гуянд нь тусгай тэмдэг тавьж “Их тамгат ” адуу гэж нэрлэдэг байсан. Тэр үеийн адуун сүргийн тоог зөвхөн хаан л мэддэг байсан. Гүүний саамаар айраг исгэж, адууны махыг хүнс хүндэтгэлийн зоогонд хэрэглэж, ширийг нь элдэн эд зүйлс хийх, шанх сүүлээр туг хуур хийх, агт морьдоор хойлог үйлдэх, агт, морь арагмаг хүлэгээр бэлэг өгөлцөж авалцах, гэх мэтээр адууны аж ахуйг ашиглаж байсан. Хонины сүрэг Хонины сүү хөөрүүлж уух, өрөм зөөхий авах, тараг эсгэх, ааруул аарц бэлтгэн нөөцлөн хэрэглэх, ноосыг хяргаж хар цагаан эсгий хийх, гэр, гэр тэрэг, мухлаг, тэрэгт бүрээс, хошлон, дээм томох, хонины арьс нэхийгээр дээл, хувцас хийж, тураг, дотор махыг байнгын хоол хүнсэнд хэрэглэх, хатааж борцлон хавар, зуны цагт аян дайны хүнсэнд хэрэглэж байсан.
  6. Тэмээн сүрэг МОНГОЛчууд тэмээг тэргэнд хөллөж тохь тухтай унаа болгодог байсан. МОНГОЛчууд эзэлсэн улс орнуудаас тэмээ олзлон авчирдаг байсан. МОНГОЛд тэмээ цөөн байсан. Ямааны сүрэг Нүүдэлчдийн гэршүүлсэн хамгийн анхны малыг ямаа гэдэг. Ямаа бусад төрлийн малын хүрч чадахгүй өндөр уул хад, асга, цөлийн бэлчээрийг сайн ашиглаж чаддаг, үржил шим сайтай мал. Ямааг голдуу ядуу малчид цөөн тоогоор сүрэглэн тэжээж амьжиргаандаа ашигладаг. Ядуурахад ямааг амь тэжээх мал гэж үзэж, ямааны сүү таргаар амьдарч байв. Үхэр сүрэг XIII-р зууны үеийн хүрээгээр нүүдэллэж байхдаа их тэргэнд 22 үхэр хөлөглөж байсан. Үхрийн махыг борц олгож удаан хугацааны аян дайн, өрх айлын хэрэгцээнд, усмаар цэргийн хүнсэнд хэрэглэгдэг, тэгэхдээ үнхэлцгэнд нь хийж авч явдаг байсан. Тэр үед МОНГОЛ цэргүүд зуурсан гурил шиг өтгөн хуурай сүүг усанд хийгээд задалж хутгаад уудаг байсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэжээ.
  7. Чингис хааны дараах хаадын үеийн мал аж ахуй XIII зууны эхэн үеэс мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалт болж “Хот-айлын ” хэлбэрт 1950 оныг хүртэл байжээ. Өгөдэй хаан малыг дээдлэн хайрлдаг хүн байжээ. Малыг зодож болохгүй, зовоож алж болохгүй, үргээж болохгүй, морийг удаан унаж болохгүй, байнга идээшлүүлж бай гэж зарлиг гаргасан байдаг. Бас 100 хонь тутмаас нэгийг нь ядуучууд тусламж болгон өг гжу зарлигджээ. Тэр үед махнаас гадна зун цагт ихэвчлэн цагаан идээг их хэрэглэдэг байсан. Тэр үеийн цагаан идээг боловсруулах одоог бидний боловсруулдагтай адилхан. -
  8. Юан гүрний үеийн мал аж ахуй МОНГОЛчууд мал, түүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг зэрглэдээ улсдаа худалддаг байсан. Шаньду хот-д адуу, үхэр, хонины зах байсан. Их МОНГОЛ улсын нутагт ардууд нутаг бэлчээр эзэмших эрхгүй, зөвхөн эзний тогтоосон газарт малыг адуулан маллах үүрэгтэй. Газар нутаг, мал хөрөнгө, хүн ам цөм өмчлөгч ихэс дээдэс, эзэн хааны гарт төвлөрчээ. МОНГОЛчууд газар нутаг өмчлөлөөрөө дарлагч дарлагдагч, мал өмчлөлөөрөө баян хоосонд хуваагджээ. Малчид үхэр, хонь, ямаа зэрэг малаар мөн тэрэг, эмээл, хазаар, чөдөр зэрэг эдлэлээр түүнчлэн арьс,ноос,тос, сүү, айраг зэрэг малын бүтээгдхүүнээр гувчуур хураалгадаг байлаа.Малчид биеийн хүч хөдөлмөрөөрөө ихэс дээдэст зүтгэж, малыг маллах, гэр орныг нь нүүлгэх, малыг ноослох, саах гэх зэрэг бор ажлыг хийдэг байсан.
  9. Манж чин улсын үеийн мал аж ахуй Богд Жавзандамба хутагтын мал 1882 онд 41000 шахам байснаас адуу 10289, тэмээ 531, үхэр 929, хонь 28995 байжээ. Жил бүр Жавзанбамба хутагт нар манжийн хаанд найман цагаан морь, нэг цагаан тэмээ өгдөг байсан. XX зууны эхэн үеэр зөвхөн Дарьгангийн үржил сүргийн 1000000 малыг 200 шахам өрх, Онги, Шанхай дахь үржил сүргийн тэмээг 70 гаруй айл маллаж байжээ. Тэр үед Ховдын манж амбаны малыг 38 өрх, Улиастайн манж амбаныхыг 40 өрх, Их хүрээний малыг 10 өрх маллаж байжээ. 1 өрхийн жилийн хөлс 200 лан алттай тэнцэж байв. МОНГОЛчууд манжийн алба гувчуураас гадна МОНГОЛ нутгийнхаа ноѐдод манжйин хааны тогтоосон хуулиар татвар төлдөг. Үүнд: МОНГОЛ ван, гүн, нар жил бүрийн өөрийн харъяат 5-н үхрээс бүхийгээс 1 хонь, 20 хониноос нэг хонь, 2 үхэртэйгээс 6 тогоо амуу, 1 үхэртэйгээс 3 тогоо амуу, Алба барих, чуулган чуулах, хүрээ нүүх, охин өсгөх, бэр авах хэрэг гарваас 10 гэрийн дундаас нэг морь, үхэр тэрэг 1, 3 үнээнээс дээш бүхийд нь нэмж нэг эсгий ав гэж заажээ. Халхын Сайн ноѐн хан аймагийн хан жилд шүүсний хонь 120, хүнсэнд хэрэглэх эр шүдлэн хонь 500, залуу гүү 60, ат 10, эсгий 72 ширхэг, хурганы арьс 500, банз 1000 ширхэг, сонгино 1000 жин, шар тос 100 жин, сүү 3000 жин, тариа 70 тэмээн зэргийг харъяат ардааса татварлан авжээ. Манжийн төрийн олон төрлийн татвар, харийн худалдаачдын мөлжлөг, ган зуд гэх бэрхшээл нь малын өсөлтөд сааж учруулж байлаа.
  10. МОНГОЛд нэвтэрсэн хятад худалдаачдаас мөнгө, эд барааг жилийн 36%-ийн хүүтэйгээр зээлдэн авч дараа нь төлж байхыг манжийн засгийн газар 1761 онд хуульчлан гаргажээ. Гэтэл хятад худалдаачид зээлийн хүүг 500% хүртэл өсгөх, 0,8 лангийн үнэтэй 1 ширхэг цайг ирэх хавар үнэнд 1 төлөг болгож, хүүнд нь 1 төлөг, нийт 2 төлөг болдог байсан ба төлж чадахгүй 4 жил болоход 0,8 лангийн өрийг 6 лан болгон үржүүлж, 216%ийн хүү бодож авдаг байсан гэж И.М Майский “МОНГОЛия Накануне революций” 1959 тэмдэглэгджээ. XX зууны эхээр хятад худалдаачид Ар МОНГОЛоос жилд наад захын 100000 үхэр, 70000 адуу, 3000 тэмээ, 800000 бол малыг хөлөөр нь гаргаж байсан нь бүрэн тоо биш ч барагцаагаар тэр их хэмжээний малыг гаргаж байсан. И.М Майский “хятадад Ар МОНГОЛоос ХХ зууны эхээр жилд хонины ноос 350000 пүү, тэмээний ноос 45000 пүү, хонь ямааны арьс 500-700 мянган ширхэг, бодын шийр 130000 ширхэг, адууны сүүл 500000 ширхэг буюу МОНГОЛын жилд бэлтгэдэг ноосны 90%, адууны дэл, сүүлний 40%, богийн арьсны 50%, бодын ширний 20%-ийг шууд гадаадад гаргаж байв.” гэжээ. 1909 онд Ар МОНГОЛоос баруун чиглэлээр бод 1325, хонь 11436, Хиагтын чиглэлээр бод 21176, хонь 11439, ямаа 51176 тоглойг, Түнхийн чиглэлээр бод мал 16624, хонь 44726 толгойг гаргажээ. Оросууд 1909 онд Хиагт, Хөшөө мод, Усинск боомтоор 2300 пүү угаасан болон бохир ноос гаргаж байсан ба 1910 МОНГОЛд 100 гаруй ноос угаах газар ажилаж байжээ.
  11. БНМАУ-ийн улсын үеийн мал аж ахуй 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хуралдаанаас мал аж ахуйг хөгжүүлэр талаар чухал шийдвэр гаргажээ. 1925 онд Сонгины буланд сайн угсааны бух 4, үнээ 30, меринос хонь 105, Баянтүмэн Хан уулын хошуунд сайн үүлдрийн үнээ 34, бух 4, Алтанбулагт бух 1, бүгд 179 цэвэр үүлдрийн сайжруулагч мал авчиржээ. 1924-1925 онд анхны морин заводыг байгуулж Орловын хатирч, ОрловАмерикийн хатирч азарга авчирч ашиглажээ. 1924 онд үхрийн үржлийн сан байгуулж, симментал бухаар хэлтүүлэг хийж эхэлжээ. Нутгийн хонийг меринос рам булье үүлдрээр сайжруулах үржлийн ажлыг эхлүүлсэн. Мал хээлтүүлгийн аргыг боловсронгуй болгохын тулд, адуун сүрэгт хашаалан хэлтүүлэх арга хэрэглэж үхэр, адуу, хонин сүрэгт гардан хээлтүүлэх арга 7-г байгуулжээ. 1923 онд ЗХУ-с мал их эмч 2, бага эмч 3-ийг урьж ажиллуулж 1924 малын эмч бэлтгэх түр сургуулыг байгуулжээ. 1922-1924 онд татварыг хөрөнгө чинээ харгалзан ноогдуулах болов. 1924 оноос 100 хүртэлх малтай айлыг татвараас чөлөөлж 100-500 малаас 5%, 500-1000-д 15%, 1000-с дээш малтай бол 20%-р татвар авахаар ноогдуулж байв. 1924 оны тооллогоор 13,7 сая мал тоолов.
https://www.etalon.com.ua/

Велосипед Giant

×