Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Алтай хот   Говь-Алтай аймгийн Есөнбулаг   сумын 12 жилийн I сургуулийнбага ангийн багш Ц.Бямбатогтохын            2011 он...
МУГБ Б. Гомбын нэрэмжит 12 жилийн 1-р сургуулийн бага ангийн багш                            Ц. Бямбатогтохын ажлын тайлан...
•         Сургуулийн ур чадварын уралдаанд оролцов. Мөн бусдын хичээлд сууж туршлага судлав•         Хүмүүжлийн ажлын тала...
Ajliin tailan
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ajliin tailan

14,936 views

Published on

Published in: Education
  • Be the first to like this

Ajliin tailan

  1. 1. Алтай хот Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн I сургуулийнбага ангийн багш Ц.Бямбатогтохын 2011 оны үр дүнгийн гэрээний тайлан 2011.05.26.
  2. МУГБ Б. Гомбын нэрэмжит 12 жилийн 1-р сургуулийн бага ангийн багш Ц. Бямбатогтохын ажлын тайлан 2011.05.26 2010-2011оны хичээлийн жилд 2а ангийг даан төгсгөв. Үүнээс 15 эрэгтэй, 12 эмэгтэй сурагчтайгаар 2-р ангийг төгсгөв. Энэ хугацаанд Математик, Монгол хэл, Хүн-Орчин, Зураг урлал, Биеийн тамир хичээлээр стандартын дагуу жил, улирлаар бүлэг сэдвийн, нэгжчилсэн, нэгж хичээлийн, ээлжит хичээлийн хөтөлбөр хийн тухай бүр сургалтын менежерээр батлуулан ажиллалаа. 1.Сургалтын талаар Энэ хичээлийн жилд цахим сургууль болж буйтай холбогдуулан Математик ,Монгол хэл, Хүн Орчин, Зураг урлал.Биеийн тамир хичээлүүдээр орчин үеийн дэвшилтэт аргууд болох мэдээлэл харилцааны технологийг /Ubuntu програм/ ашиглан цахим хичээлүүдийг бэлтгэн заасаар ирэв. Ингэхдээ сургуулийн утасгүй сүлжээ болон утастай сүлжээг ашиглан интернэтээс хэрэгцээтэй мэдээ мэдээллийг төвөггүй хурдан шуурхай авч ашигласаар ирсэн нь давуу талтай байлаа. Мөн өөрийн гэсэн блог хаягтай болж тогтмол ажиллуулан эцэг эхчүүдэд /сургуулийн удирлага болон бусад хүмүүст/ мэдээ мэдээлэл өгөх, даалгавар өгөх зэргээр хичээл сургалтандаа ашиглаж сурав. Мөн улирал бүрт хичээлүүдийн бүлэг сэдэв , сэдвийн шалгалт ,ЗАН-ийн шалгалт , Боловсрол соёлын газрын шалгалт, Сургуулийн захиргааны шалгалт хөндлөнгийн шалгалтуудыг авч стандарт хангалт бүрт анализ хийн ажиллав . Боловсрол соёлын газраас авсан хөндлөнгийн шалгалтын үнэлгээ: А В C D F A-B A-D 16 7 2 1 1 85 96 Сургалтын явцад ангийнхаа сурагчдад анги нийтээр болон, хэсэгчлэн, ганцаарчлан математик ,монгол хэлний хичээлээр бататгах, гүнзгийрүүлэх, олимпиад уралдаан тэмцээнд оролцох зорилгоор давтлага консултацийг тусгай төлөвлөгөөний дагуу өгч байв. Мөн Математик хичээлээр сурагчдыг олимпиадад амжилттай бэлтгэн оролцуулав. Жишээ нь: сургуулийн математик олимпиадад сурагч М.Чулуунхүү IY, Сэтгэх чадварын олимпиадад О.Ачитмаа IY байрыг тус тус эзлэв. Сэтгэх чадварын Аймгийн YIII олипиадад О.Ачитмаа YI , М.Сумьяабазар 16-р байранд жагссан байна. Мөн сургуулиас зохион байгуулсан уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцов. Жишээ нь: Эрдмийн баяр- Сургуулийн кросс гүйлтийн тэмцээнд ангиараа 2-р байр Дуулах өв сургуулийн дууны тэмцээнд сурагч А.Алтанзул амжилттай оролцов. .1. МЭРГЭЖИЛ МЭДЛЭГЭЭ дээшлүүлэх талаар• ДЗОУБ-аас зохион байгуулсан Компьютерийн ахисан шатны бага ангийн багш нарын семинар• Скаутын 2 кредит цагийн семинар• Бага ангийн багш нарын Мэдээлэл зүйн бага олимпиадад оролцож мэдлэгээ дээшлүүлэв.• Бага ангийн багш нарын Монгол хэл, Сэтгэх чадварын олимпиадад оролцов.• Ubuntu програм ашиглан цахим болох гурван удаагийн сургалт семинарт сургагч багшаар суралцав.• Сургууль, ЗАН- ээс зохиогдсон уралдаан тэмцээнд тухай бүр амжилттай оролцож ирэв. /Сургуулийн залуу багш нарын нэгж хичээлийн уралдаанд 2-р байр/
  3. • Сургуулийн ур чадварын уралдаанд оролцов. Мөн бусдын хичээлд сууж туршлага судлав• Хүмүүжлийн ажлын талаар Даасан ангийнхаа сурагчдыг 100% завсардуулалгүйгээр төгсгөв. Сурагчдын дунд сэтгэл судлалын ,оюуны үйлдлийн , өсөлт хөгжилтийн , ахуй амьдралын судалгаа явуулж дүгнэн ашигласаар ирэв. Мөн ангийнхаа сурагчдыг 1-р улиралд шар өвчин ихээр дэлгэрч буйтай холбогдуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулан шинжилгээ хийлгэв. Мөн шар өвчин дэлгэрсэнтэй холбогдуулан анги тэнхмийг байнга ариутган хоёр, гурван удаа ангийн шал, ширээг будав Норвегийн хөгжлийн сантай хамтран сурагчдад амны хөндийн эрүүл мэнд үзүүлэх сургалт зохион байгуулсан. Үдийн цай хөтөлбөрт зориулан гар ариутгагч хэрэгсэл суулгаж өгөв. Бага ангийн сурагчдад зориулан 4 дэх өдөр сонсгол хийдэг болов. Сурагчид сонсголоор мэдээ мэдээлэл сонсох, зүйр цэцэн үг сургаал үг олныг мэдэж авах болсон. Анги хамт олноороо сургуулийн Эрдмийн баяр нээлтийн кросс гүйлтийн тэмцээнд 2-р байр Хүнд өвчин туссан Амарбаясгалан хүүд 4400 төгрөг цуглуулж өгсөн гэх мэт сургуулиас зохион байгуулсан болон ангийн ажилд анги хамт олноороо амжилттай сайн оролцож ирэв. Хүмүүжлийн ажлыг ангидаа долоо хоног бүрийн 1 дэх өдөр эцэг эх болон сурагчдын дунд зохион явуулж сурагчдын авьяас сонирхол ,бие бялдар, оюун ухааныг сорин улам хөгжүүлэхийн тулд чармайн ажиллав.  Шүлгийн уралдаан  Орон нутгийг судлах музей үзэх  Уран уншигч  Дууны тэмцээн  Сэтгэх чадварын тест ажиллах  Даам тоглож суръя  Чихрийн цаасаар бүтээл хийе  Гар барилдаан  Хэн хамгийн хурдан вэ?  Алтан хонх  АХА  Би чадна зэрэг хүмүүжлийн ажлыг зохион явуулж шалгарсан сурагчдыг хичээлийн хэрэгсэл болон бусад зүйлээр урамшуулан шагнав. Ингэснээр сурагчдын идэвх сонирхол, оролцоо улам нэмэгдэхийн зэрэгцээ авьяас чадварыг нь илрүүлэх сайн талтай ажлууд болов. Тайланг бичсэн багш ......................................Ц.Бямбатогтох Шалгасан сургалтын менежер .................................Ч.Цагаанцоож
best cooler 2018

best-cooler.reviews

×