Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ 
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ 
Алив сайхнаа бусдаас битгий хармал 
Хэрэггүй үгийн...
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ 
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 
ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА 
Охин үрээ хайрла! 
Омогдо...
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь 
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана 
Охин үрээ энхрийл, орчлонгийн ...
ЦЭЦГЭН ЭРХ 
Ээжээ 
Ээжээ таны цаст цагаан 
Гантиг өлмийд тань 
Цэцгэн эрх өргөе гэж 
Цэцэг түүлээ 
Таны 
Сайхан сэтгэлээ о...
Сайхан ижий минь 
Санчигандаа өнчин хяруу бий 
Эх минь 
Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор 
Одлоо гэж зүүдэллээ 
Одод хийсс...
Ганцхан ижийдээ унших шүлэг 
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой 
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай...
Upcoming SlideShare
Loading in …5
×

шүлэг

9,715 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

шүлэг

  1. 1. Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий хармал Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно Чамд дуралсан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь Чамд хайралсаных нь нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ Бидний амьдрал авь адилхан Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
  2. Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА Охин үрээ хайрла! Омогдож загнахдаа ч хайрла! Охин үрээ хайрла! Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла Үрийн эх болох гэж алтан заадал сална Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
  3. Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
  4. ЦЭЦГЭН ЭРХ Ээжээ Ээжээ таны цаст цагаан Гантиг өлмийд тань Цэцгэн эрх өргөе гэж Цэцэг түүлээ Таны Сайхан сэтгэлээ олдог байсан Номин талаас Сайн мууг ялгалгүй сэрүүцдэг Үүлэн сүүдэр дороос Эзгүйд минь миний дууг сонсдог Эрх танхай Цэнхэр горхины хөвөөнөөс Цэцэг түүлээ Цэцэг түүхдээ би Уйлж түүлээ Унсан харууслын нулимс Онсон цэцэг бүрийг олж түүлээ Таньдаа Цэцгэн эрх өргөе гэхэд Нэгэн зуны байтугай Нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
  5. Сайхан ижий минь Санчигандаа өнчин хяруу бий Эх минь Орчлонгийн өнө мөнхийн шүүдэр дор Одлоо гэж зүүдэллээ Одод хийссэн үхлийн хар шуурганд Осголоо гэж хайллаа Ээжээ би таныгаа Мянган үндэсний үзүүр бүхэнд шингнэж Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа Ирэх шаргал үрээ Эртэшгүй цагаан цолмон болж Эхлэл бүхний манлайд Гялалзана гэж тайтгарлаа Ижий минь та Хагцалаар чулуужсан аялгуу Халуун нараар царцсан сүү Ээжээ Би таны үргэлжлэл.
  6. Ганцхан ижийдээ унших шүлэг Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй Орон дээрээс минь алгасалгүй тонгойж Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа… Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
ремонты квартир

Кодекс Пирата

спортивные велосипеды

×