Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Илтгэл гэж юу вэ?Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоорбэлтгэсэн эхийг илтгэл гэнэ...
Илтгэлийн бүтэц   • Оршил   • Үндсэн хэсэг   • ДүгнэлтОршил   • Сэдэв /... хэмээх сэдвээр бичсэн бидний илтгэл нь .../   •...
• Хүмүүс анхааралгүй сонсч байгаа мэт санагдваас дууныхаа өнгийг өөрчил, зогсоц       хийж анхаарлыг нь тат.   • Ярих зүйл...
Илтгэл хэрхэн бичих вэ?2011-05-04 23:41:34Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний до...
1. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан эхлэх Арга хэмжээ болж буй газар, цаг агаарынбайдал, тухайн өдрийн төлөвлөгөөнд орсон...
Төгсгөл хэсэгАливаа илтгэлийн төгсгөл нь сонсогчдын ой тогтоолтод хамгийн их тогтоогддог хэсэг.Тиймээс илтгэлийн төгсгөл с...
Илтгэл хэрхэн бичих тухай    1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх    2. Шинэ санаа дэвшүүлсэн байх    3. Санаагаа зөв товч т...
бүр сайн. Лектор болох гэж байгаа буюу чөлөөтэй тайван ярих чадвар хараахан эзэмшээгүй хүмүүслекцээ бичиж бэлтгэх нь илүү ...
ойлгомжтой, утга төгөлдөр байхыг хэлнэ. Хэрэв таны өөрийн утга төгөлдөр байдал дутагдаадбайвал Мэргэдийн онч мэргэн үг хэр...
Upcoming SlideShare
Loading in …5
×

илтгэл

60,277 views

Published on

  • I went from getting $3 surveys to $500 surveys every day!! learn more... ■■■ https://tinyurl.com/make2793amonth
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Have you ever heard of taking paid surveys on the internet before? We have one right now that pays $50, and takes less than 10 minutes! If you want to take it, here is your personal link  http://ishbv.com/surveys6/
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • илтгэл байна уу
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • орон нутгийн хөгжилд '' хувь хүний оролцоо''
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

илтгэл

  1. 1. Илтгэл гэж юу вэ?Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоорбэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.Илтгэл бэлтгэх үе шат: • Зорилгоо тодорхойлох • Шаардлагатай материалыг цуглуулах • Илтгэл бичих төлөвлөгөөг зохиож, цуглуулсан мэдээлэл, бусад мэдээ материалаа төлөвлөгөөнийхээ дагуу логик дараалалтайгаар хуваарилах • Илтгэлээ бүтэц нэг бүрээр нь хэлбэржүүлэх • Илтгэлийнхээ агуулгыг сайтар уншиж тогтоох, агуулгыг товч ярихын тулд товчлол бэлтгэх • Зохих аялгуу, өргөлт, нүүр амын болон толгой гарын хөдөлгөөнөөр яриагаа “чимэх”- ийн тулд тусгай бэлтгэл хийж хэд хэдэн удаа давтаж үзэх /эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд энэ хэсэг бага хамааралтай/Сэдэв сонгох • а/ Хичээл дээр тавих илтгэлийн хувьд анги танхимд үзээгүй, хичээлээс гадуур бие дааж судлахаар өгөгдсөн сэдвээс сонгох нь зүйтэй /лекцийн агуулгыг баяжуулах, оюутны бие даах чадварыг хөгжүүлэх/ • Эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд тухайн оюутан цаашид гүнзгийрүүлэн судалж дипломын ажил, магистрын дипломын ажил, бүр цаашлаад докторын хэмжээний судалгаа болгох тийм ирээдүйтэй, өөрийн хамгийн сайн ойлгосон зүйлээ сонгон авах шаардлагатайИлтгэл бичих үе шат • Тухайн сэдвээр уншиж судлах бүтээлийн жагсаалтыг багшийн удирдлага дор нарийвчлан гаргах • Судалсан материалаасаа өөрийн сэдэвт нэн холбогдол бүхий хэсгийг түүвэрлэн авч анализ хийх • Анализ хийсэн материалаа нэгтгэн логик дараалалд оруулж дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах • Уг төлөвлөгөөнийхээ дагуу эрдэм шинжилгээний хэл найруулгаар илтгэлээ бичих
  2. Илтгэлийн бүтэц • Оршил • Үндсэн хэсэг • ДүгнэлтОршил • Сэдэв /... хэмээх сэдвээр бичсэн бидний илтгэл нь .../ • Бусад сэдэвтэй хэрхэн холбогдох, бусад асуудлын дотор тухайн асуудал ямар байр суурь эзэлж байгаа тухай • Сэдвээ нээн харуулахын тулд ашигласан ном зохиол, хэрэглэгдэхүүнээ тоймлон дурьдахҮндсэн хэсэгТөлөвлөгөөнийхөө дагуу логик далаалал сайтай, илүү дутуу үггүйгээр, хоорондын уялдаахолбоог сайтар баримтлан баталгаа нотолгоотой, итгэл үнэмшилтэй, эрдэм шинжилгээнийхэл найруулгыг баримтлан бичнэДүгнэлтЭх зохиол унших, судалгаа хийх явцдаа ямар ямар үр дүнд хүрснээ логик дэсдараалалтайгаар тоочин бичих ба энэ сэдвээр өөрийн гэсэн ямар ямар үндсэн дүгнэлтхийснээ товч бөгөөд тодорхой илэрхийлнэ.Ач холбогдол • Илтгэл бичсэнээр шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгээ баяжуулна. • Судалгааны ажил хийх дадалтай болно. • Шинэ зүйлийг танин мэдэх шинжлэх ухааны аргуудтай танилцана. • Олны өмнө “нүүр хагарч”, олны танил хүн болох гараагаа эхэлнэ.Хэрхэн илтгэх вэ? • Цагаа авч өмнөө тавь. • Үзүүлэх, тараах материал ашигла.
  3. • Хүмүүс анхааралгүй сонсч байгаа мэт санагдваас дууныхаа өнгийг өөрчил, зогсоц хийж анхаарлыг нь тат. • Ярих зүйлээ жижиг жижиг цаасан дээр урьдчилан тэмдэглэсэн бай, энэ нь өөртөө итгэлтэй ярихад тустайгаас гадна гараа хийх газраа олж ядахаас “аварна”. • Тараах материал тус болж ч мэдэх, “ус” болж ч мэдэх тул бага хэмжээгээр байх нь зүйтэй. • Заагуур мод /указка/ бэлтгэ, хуруу гараараа заан ярих нь таны нэр хүндийг унагана. • Техник хэрэгсэл ажиллуулж буй хүнтэй хамтарч слайд, цацах материалаа урьдчилан сайтар шалгангаа сургууль хийсэн бай. • Илтгэх үедээ ганц хүн рүү хараад байлгүй, бүх хүн рүү харж ярь /танхимыг “эзэмд”/. • “Хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэр л сайн тогтоогддог” гэсэн Штирлицийн нууцыг санаж илтгэлээ цоглог аялгуугаар төгсгө. • Нэрт эрдэмтэн мэргэдээс ишлэл татах, зүйр цэцэн үг, оновчтой сургааль үг үе үе хавчуулах нь таны илтгэлийг чимэхээс гадна өөрийн тань мэдлэгийн цар хүрээ, уншсан зүйлийн тань агуу их болохыг хүмүүст илтгэн харуулдгийг ямагт сана.Асуулт гарвал яах вэ? • Тайван, өөртөө итгэлтэйгээр хариул. • Хэцүү, эсвэл ээдрээтэй асуулт гарвал “Уучлаарай, асуултаа давтана уу” гээд дахин сонсч асуултаа сайн ойлгож ав, ойлгоогүй байж хариулах нь цээжээрээ пулемѐтын ам хаахтай адил гэдгийг сана. • Хариулж чадмааргүй бол уучлалт гуйгаад “Сэдэвт шууд хамааралгүй учраас би энэ удаад хариулж чадашгүй нь” хэмээн үнэнээ өч, энэ нь утгагүй зүйл ярьж нэрээ хугалахаас хамаагүй дээр. • Хариултандаа итгэл төгс биш байгаа бол, эсвэл нэг үгээр хариулахад бэрх байвал “Та өөрөө юу гэж бодож байна?” гээд буцаагаад асуу. Зөв хариултыг тэр дор нь олж авахаас гадна танхимыг “сэрээдэг” ач холбогдолтойСургалт Хичээл
  4. Илтгэл хэрхэн бичих вэ?2011-05-04 23:41:34Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроосярих урлаг, харилцааны соѐл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадварбайх болно гэдэгт илтгэлтэй байж болно. Тэгвэл яагаад илтгэх урлаг хэрэгтэй чадвар байхвэ? ямар ач тустай вэ? гэсэн асуултад хариулья. Үүнд:-Өөртөө итгэлтэй болох-Эв эеийг эрхэмлэгч иргэнлиг хүн болгоно-Харилцааны өндөр соѐлтой илтгэгч болгоно-Амжилтанд хүргэгч хүч болно гэх мэт ерөнхий ач холбогдолтой. Илтгэх урлагтсуралцахын тулд нэн тэргүүнд илтгэл хэрхэн бичиж сурах талаар мэдэгдэхүүнтэй байхшаардлага зайлшгүй урган гарна.Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулгаИлтгэлийн бүтэц нь ойлгоход хялбар бөгөөд бидний дунд сургуульд үзсэн сонгодогөгүүллэг шиг бүтэцтэй байдаг. Илтгэл нь дараах үндсэнхэсгүүдтэй байна. Үүнд:-Оршил хэсэг /15%/- Үндсэн хэсэг /70%/- Төгсгөл хэсэг / 15% /Аливаа илтгэл нь 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх нь зүйтэй. Үүнээс удаанхугацаанд үргэлжилбэл сонсогчдыг чилээж болно.Оршил хэсэгОршил хэсгийг илтгэхдээ сонсогчид тантай "дасан зохицох" нэгээс хоѐр минутынхугацаааг тэдэнд олгоорой. Сонсогчид таны дуу хоолойны өнгө, дасал болсон дохиозангаа, нүүрний хувирал болон гадаад төрх байдалд дасан зохицож, сонсогчид болон таныхооронд харилцан итгэлцэл бий болоход энэ хугацаа шаардлагатай байдаг. Танд мөн адилтанхимын дуу авианы ойлт, тархалт сонсгол зүйд дасан зохицож сандарч тэвдсэн байдлаадаван туулахад төдий хэмжээний хугацаа шаардлагатай. Та сонсогчидтойгоо нөхөрсөгхарьцаа тогтоох хэрэгтэй. Илтгэлээ хэт чанга бас сул бус өнгөөр эхлэх нь зүйтэй. Мөнтэдэнтэй харцаараа харилцаа тогтоох нь танхимын уур амьсгалыг тооцоолоход ашигтайбайх болно. Та илтгэлээ эхлүүлэхдээ дараах аргуудыг хэрэглэвэл тохиромжтой. Үүнд:
  5. 1. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан эхлэх Арга хэмжээ болж буй газар, цаг агаарынбайдал, тухайн өдрийн төлөвлөгөөнд орсон хамтарсан хоол, өмнөх илтгэгчийн ярьсанзүйлтэй уялдуулах гэх мэтээр эхлэх2. Хошин түүх, онигоо Илтгэлийн эхэнд хошин үг яриагаар эхлэх нь маш сайн үр дүнтэйаргуудын нэг бөгөөд маш сайн нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хэрэв мэдэрччадаагүй зүйл ярьж тэр нь танхимд сайхан сэтгэгдэл үлдээж чадахгүй бол таны илтгэлбараг л сөнөлөө л гэсэн үг.3. Ишлэл татаж эхлэх Сайн эх сурвалжаас ишлэл татах нь боловсролтой сайн хүнийшинжийг илэрхийлнэ. Ишлэлийг ардын уран цэцэн үг, эрдэмтдийн хэлсэн ишлэлээс татажболно. Гэхдээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн ишлэл сонгоорой4. Тухайн сэдэвтэй холбоотой өөрт болон таны танилд тохиолдсон жишээгээр эхлэхИлтгэлийн оршил хэсэг нь маш чухал бөгөөд үндсэн хэсгээс дутахааргүй хугацаагзарцуулах хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн.Үндсэн хэсэгИлтгэлийн үндсэн хэсэг нь таны илтгэлийн гол цөм байдаг. Илтгэлийн үндсэн хэсгийгбэлдэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгэтэй.1. Ямар үндэслэлүүдийг гарган тавих2. Ямар үндэслэл нь таны илтгэлд илүү тохиромжтой бас оновчтой байх3. Үндэслэлүүдээ ямар дэс дараалалтайгаар тавих4. Үндэслэлийн ямар хэлбэрийг сонгох.Үндэслэл нь жишээ, судалгаа, тоо баримт байж болно. Илтгэгч хүн үндэслэлээ сонгохдоодараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.1. Миний сонсогчид ямар хүмүүс байх вэ?2. Тэд энэ сэдвийн талаар юу мэдэх бол?3. Тэд сонгон авсан сэдвийн талаар эерэг эсвэл сөрөг сэтгэгдлийн алинтай нь үлдэх бол?Илтгэлийн үндсэн хэсэг нь сонсогчдод сонсох тусам улам сонирхол татахуйц сонирхолтойбайх нь илүү үр дүнтэй байна. Иймээс илтгэлээ дараах асуулгаар тавьбал тохиромжтой.Үүнд:1. Та энэ асуудлыг хэрхэн нээсэн2. Асуудлыг шийдэх гарцыг олохгүй байсан тухай3. Эцэст нь асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэж чадсан тухайҮнэндээ сонсогчид сонирхолтой, адал явдалтай, адармаатай өгүүллэг сонсохоорирцгээдэг. Тэдэнд хүссэнийг нь өгөх нь зүйтэй. Ингэж байж таны илтгэл амжилттайболно.Илтгэл бүхэн өөрийн гэсэн оргил цагтай байдаг. Энэ нь хамгийн сонирхолтой хэсэг нь.Илтгэлийн оргил цэгүүд дараах байдалтай байж болно.Үүнд:1. Хамгийн үнэмшилтэй үндэслэл2. Өдгөөг хүртэл нууцалж байсан санааг олон нийтэд гэнэтийн бэлэг мэт дэлгэх3. Хямралын үед өөрийн байр суурийг оновчтойгоор илэрхийлэх4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн түр зуурын гацалт, дохио зангаа илэрхийлэх5. Илтгэлийн хамгийн сонирхолтой түүх болон онигоог илтгэхИлтгэлийг хэр үнэмшилтэй болгох нь оргил цагийн шийдэх асуудал.
  6. Төгсгөл хэсэгАливаа илтгэлийн төгсгөл нь сонсогчдын ой тогтоолтод хамгийн их тогтоогддог хэсэг.Тиймээс илтгэлийн төгсгөл сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй оргилуун байх ѐстой. Утгын хувьдтөгсгөл хэсэг нь илтгэлийн гол санааг агуулж байдаг учир түүнийг сонсогчдын хувьдойлгогдох хамгийн боломжтой хэлбэрээр өгүүлэх нь тохиромжтой.Төгсгөлийг тохиромжтой хийх хэд хэдэн арга байдаг. Үүнд:1. Утгын хувьд илтгэлийн оршил хэсэгт уялдуулах.2. Дүгнэлтийг гурван өөр сэдвийн хүрээнд хийх.3. Учир шалтгаануудыг нэгэн үзүүрт зангидах4. Өөрийн дэвшүүлсэн саналын хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэх5. Бүх хүний эв санааны нэгдэл, нэгдсэн ойлголтонд тулгуурласан сэтгэл хөдлөм уриалгагаргах6. Хамтран ажиллахыг шаардах7. Харилцан буулт хийх саналуудыг гаргах8. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх9. Алиа хошин түүх ярих10. Бэлэг өгөх, хандив өргөх Төгсгөл хийхдээ анхаарах зүйл гэвэл олон илтгэгчдийнхийдэг алдаа нь илтгэлийнхээ төгсгөлийг албан ѐсоор зарласан атлаа үргэлжлүүлэнярьсаар байдаг явдал яах аргагүй мөн билээ.
  7. Илтгэл хэрхэн бичих тухай 1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх 2. Шинэ санаа дэвшүүлсэн байх 3. Санаагаа зөв товч тодорхой дэвшүүлсэн байх 4. Практик ач холбогдолтой байх 5. 5,Илтгэл удирдагчтай байх 6. Илтгэл 5-10 хуудсанд багтах ингэснээр илтгэл нуршигдахаас сэргийлнэ. 7. Илтгэл Удирдагчтай байх Шаардлагатай.Эрдэм шинжилгээний илтгэлийн дараалал1. Хураангуй: Яаж судалгаа хийсэн талаархи Товч бичиж, илтгэлийнхээ ерөнхий санааг дэвшүүлнэ.2. Түлхүүр үгс: Уг илтгэлд гарах судалгааны ерөнхий ойлголт үгнүүд байх3. Оршил: Судагааны байдал {Уг сэдвээр урьд өмнө ямар эрдэмтэн ямар бүтээл хийж байсан,тэрхүү бүтээл нь уг бүтээллээс юугаараа ялгаатайг товч тодорхой бичих, } мөн бүтээлдээ холбогдохсудалгааны материал болон бүтээлийг ашиглаж болно.4. Сэдвээ сонгон авсаны учир: Та уг сэдвийг сонгон авсаны учир болон, таны сонгон авсан сэдэвюугаараа ач холбогдол өгч байгаа талаар бичнэ.5. Судалгааны ач холбогдол: Уг сэдвийг сонгон бичсэний эцэст хэнд ямар ач холбогдол үзүүлэхталаар бичнэ. Уг судалгааны эцэст гарах ур дүнгийн талаар бичих.6. Судалгааны арга: Аливаа судалгаанд Шинжлэх ухааны тодорхой аргыг хэрэглэхгүйгээр угсудалгаа амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр судалгааны сурвалжлага хийх, анкет бөглүүлэх, ажиглалтхийх, харицуулах, мөн туршилт хийх зэрэг аргууд байдаг. Энэхүү олон аргуудаас зэрэг судалгаахийвэл судалгааны хийсвэр байдлыг үгүй болгох буюу чанарыг бий болгох юм. 7. Үндсэн хэсэг:Өөрийн санаагаа дэвшүүлэн батлах, Мөн энэ хэсэгтээ та судалгаанд холбогдох судалгааны эсрэгбаримтыг ашиглаж болно. 8. Дүгнэлт: Дүгнэлтэнд сонгосон сэдэв материалын талаархи өөрийндүгнэлтийг бичих бөгөөд та энэ хэсэгтээ эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө 9. Ном зүй: Ашигласанматериал10. Илтгэлдээ та иш татсан зохиолууд {зохиол сурвалж бичгүүдээс хэсэгчлэн оруулж өгнө гэсэнүг} оруулж өгч болно энэ таны судалгааны ажлыг илүү эрдэм шинжилгээний үндэс, баримтнотолгоотой болгож өгдөг. Танд зөвлөхөд: Судлаач нь өөрийн судлагааны бүтээлийн үнэ цэнэ угбүтээлийг олонд таниулан хүргэх үйл явцтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр судлаач хүн тасудлагч хүнийхээ хажуугаар нэгэн зэрэг маш сайн илтгэгч байх шаардлагатай болж байгаа юм.Тэгэхээр ЛЕКТОР /илтгэгч/ -д хүргэх зөвлөмж гэж байдаг байна. Үүнийг танд толилуулбал:Лекторгэрэлтэйхэн газраас нүүр царайгныхаа байдлаар илэрхийлэн гаргах ёстой. Лекц бэлтгэхдээ Угсэдэвт шууд буюу шууд биш холбогдох сонирхолтой материал цуглуулж аль болох товчхонтөлөвлөгөө зохио. Ярих зүйлээ найруулгын хувьд сайтар боловсруулж чанга дуугаар уншиж үзвэл
  8. бүр сайн. Лектор болох гэж байгаа буюу чөлөөтэй тайван ярих чадвар хараахан эзэмшээгүй хүмүүслекцээ бичиж бэлтгэх нь илүү ашигтай. Лектор энгийн хувцасласан байх ёстой. Хувцас хэтэрхий гялцал/этгээд хурц өнгөтэй, дэндүү дэгжин маягын/ юмуу, эсвэл хиртэй навсгар байх нь хүмүүсттааламжгүй сэтгэдэл төрүүлнэ. Лекторын байдал цугларагчдын сэтгэл санаанд яриа эхлэхээс бүрөмнө тэнхимд орж ирэнгүүт нөлөөлж эхлэдэг болохоор үүнийг санаж байх нь зүйтэй. Лекцэхлэхийн өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал толгойдоо уридаар бодож, яв цав болго. Хэрэвлектор хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй, тайван итгэлтэй ярьжчадна. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж сэтгэл зовох явдалөмгөөлөгч, дуучин, хөгжимчин зэрэг хүмүүст олонтоо тохиолддог сэтгэл зовох явдал шинэ залуулекторд үлэмж саад болдог. Сэтгэл догдлох явдал хэзээд байх боловч дадлагажихын хирээрбагасдаг. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш аль болох энгийнбөгөөд Утга төгөлдөр хийх хэрэгтэй. Ярианы өнгө нь итгэл төгс байда, итгүүлэх хүч ёадал шингэсэнбайх ёстой. Ярианы өнгийг өргөж болох боловч өгүүлбэр бүрийн Тэр ч байтугай үгс тус бүрийнутга санаа ач холбогдолтойгоо уялдуулан дуу хойлооныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өндөрдуугаар ярьж байснаа гэнэт зог тусам дуугаа намсгаж дууныхаа өнгийг өөрчлөх нь заримдаа сайнбайдаг. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг. Яриа хоорондын завсарлагын /пауз/ ачхолбогдлыг санаж бичлэгтээ тэмдэглэх нь зохимжтой. Дохио хөдөлгөөн нь яриаг амьдруулахашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал. Утга санаа илэрхийлэх хөдөлгөөн /гарааөргөх, нудрага зангидах, огцом хөдлөх/ зэрэг нь тухайн өгүүлбэр зарим үгний утга санаа ачхолбогдолтой уялдаж ярианы хүчийг нэмдэг. Тайзан дээр холхиж явах, хоёр хөл дээрээ байнгасэлгэх, босож суух зэрэг давтагдсан хөдөлгөөн хийх хэрэггүй.Сонсогчийг хэсэг хэсгээр нь байнабайна харж байх нь /ялангуяа багавтар танхимд/ ашигтай. Учир нь өөрийгөө арж байгаасонсогчдыг лектор хааяа харж байх нь тэдэнд тааламжтай байдаг. Ямарч тааламжгүй байдалдбиеэ барих чадвар, хатуу тэвчээр лектор хүнээс шаарддаг. Шуугианы тухайд бол чимээгээ аядахыганхааруулаад яриагаа үргэлжлүүл. Хэрэв лекц эхлэхийн өмнө танхимд мэдэгдэхүйц шуугиантай,танхимд суугчдын сэтгэл санаа тогтворгүй байвал сонсогчдыг анхаарлаа төвлрүүлж чимээгүйболгоход чиглэгдсэн өгүүлбэр хэл. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Иймяриа ялангуяа лекцийн эцэс, сүүлд ярих нь нэн хортой. Сонсогчид нэг хэвийн яриагаар лекцэээхэлдэг лекторыг төдийлөн таашаадаггүй. Ярианы нэг төрлийн яриа давтахгүй, нэг үгийг ойройрхон хэрэглэхгүй байх нь чухал. Флобер, Мопассан нар нэгэн сэдвийн дотор нэг үгийг 200хүрэхгүй мөрийн дотор давтахгүй байхыг зөвлөдөг байжээ. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтойбайвал сайн. Гадаад үг хэллэг оруулж болно. Гэхдээ түүнийгээ тухай бүрт тайлбарлах хэрэгтэй.Тайлбар нь товчхон маш оновчтой байх ёстой. Ойлгомж муутай егөө ёгт үгнүүдийг хэрэглэхгүйбайх хэрэгтэй. Тэгэхээр лекцээ амжилттай болгохын тулд: сонсогчдын анхаарлыг татах Сонсогчдынанхаарлыг яриа дуустал бариж байх хэрэгтэй. Сонсогчдын анхаарлыг татна гэдэг хамгын хэцүүажил. Ингэхлээр лекторын ярианы эхлэл хамгийн энгийн ойлгомжтой бас сонирхолтой байхэрэгтэй, сонсогчдыг анхаарлыг дуусан дуустал барьж байх хэрэгтэй. Анхаарлыг татах удиртгал үгмаш олон янз, Иймээс үг яриагаа бодож цэгнэж эргэцүүл. Энэ бол тэр аяараа бүтээлч ажиллагааюм. Лекторын гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэв санаа нь нэгээснөгөөд үсэрч дүүлээд тасалдаад байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тэгэхээр яриагаанэг нь нөгөөгөөсөө урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй. Сайхан яриа гэдэг бол энгийн тод
  9. ойлгомжтой, утга төгөлдөр байхыг хэлнэ. Хэрэв таны өөрийн утга төгөлдөр байдал дутагдаадбайвал Мэргэдийн онч мэргэн үг хэрэглэж болох юм.
ford.niko.ua

Buy Clenbuterol-Ver online in Canada

×