Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Батлав. Сургалтын албаны дарга

/Док.проф.Ю.Намсрай/

“УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
1 . Индекс :
SS103
2. Кр...
10
11
12
13
14

15
16

Улс төрийн соёл ба оролцоо
Орчин үеийн улс төрийн үзэл суртлууд, хувьсал, Улс төрийн
дэглэм
Төрийн ...
3.Засаглалын талаархи үзэл баримтлалууд, төрийн ба улс төрийн засаглал
Сайн засаглалын үзэл баримтлал нь ил тод байдал, ха...
 Засаглал нь: НИЙГМИЙН ХӨГЖИЛ ХЭЛБЭРЖИЛТИЙН ЯВЦАД орчин нийгэм, улс
төрийн онолын нэг чухал хэсэг болж хөгжиж ирсэн.
 Ни...
3. Төрийн аппаратыг засаглал хувиарлах зарчмын дагуу зохион байгуулна. Хууль
тогтоох байгууллага нь парламент байна.
4.
Ул...
6. Улс төрийн нам, намын систем
Намуудыг зохион байгуулалтаар нь 4-н төрөлд хуваадаг.
1.Хороо намууд:
Энэ намууд нь боловс...
12/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам.
8. Улс төрийн үйл ажиллагаа
“Нийгмийн амьдрал дахь улс төрийн үзэгдэл...
10. Орчин үеийн улс төрийн үзэл суртлууд, хувьсал, Улс төрийн дэглэм
Улс төрийн дэглэм нь улс төрийн засаглалыг хэрэгжүүлэ...
өрнийг улс төр, эдийн засаг, соёлын түмэн шижмээр холбож, найрсаг харилцааг
хөгжүүлэх, олон улсын болон улс орны дотоодод ...
социалист, коммунист үзэл номлолын хандлага арай илүү тодрох болов. Үүнээс
үүдэн улс төрийн намуудыг үзэл номлолын хувьд
•...
16.Улс төрийн манлайлал
Манлайллын тухай ойлголтыг тайлах оролдлого эрт үетэй холбоотой. Эрт үед улс төрийн
манлайлал нь т...
Өөрийн санал, дүгнэлт, үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх
Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч, соёлтойгоор тавих
Хэлэлц...
•
•
•
•
•
•
•

Duverger. M. Political Parties
Aron.R. The Democracy and Totaliatarism
Easton.D. Political System
Parry .G....
Upcoming SlideShare
Loading in …5
×

хөтөлбөр

595 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

хөтөлбөр

  1. 1. Батлав. Сургалтын албаны дарга /Док.проф.Ю.Намсрай/ “УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 1 . Индекс : SS103 2. Кредит цаг : 2 3. Судлах улирал : Дурын 4. Залгамж холбоо : Логик гүн сэтгэлгээ, Хүний хөгжил 5. Дараа нь үзэх хичээл: Философи 6. Заагдах улирал: 1,2 7. Зорилго: Улс төрийн суурь боловсролын сургалт нь оюутан сурагчдыг улс төрийн хөгжлийн онол практикийн болон суурь тулгамдсан асуудлуудтай танилцуулж, онолын боловсрол олгоход чиглэгдэнэ. 8. Зорилт: • Улс төрийн суурь онол, үзэл баримтлалуудтай танилцуулах • Дэлхийн улс орнууд болон өөрийн орны улс төрийн түүх, нөхцөл байдал, улс төрийн системийг харьцуулан судлуулах • Улс төрийн асуудлыг ойлгож тайлбарлах, дүгнэх, анализ хийх, мэтгэлцэх зэрэг оюуны чадварыг хөгжүүлэх • Нийгэм улс төрийн болон сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй, шүүмжпэлтэй, рационаллаг оролцох хандлага эзэмшүүлэх • Ярилцлага, маргаан, сорил, эссе, бүтээлийн сан, судалгааны болон бусад төрлийн тайлан зэргийг ашиглан улс төрийн мэдлэг эзэмшүүлнэ. 9. Мэдлэг, чадвар, дадал Улс төр судлал хичээл нь улс төрийн шинжлэх ухаан болон улс төрийн тухай, түүнээс хүн ба нийгэмтэй харилцах харилцааны тухай судалдаг хичээл юм. Нийгмийн амьдралын улс төрийн хүрээнд илрэн үйлчилж байдаг гол бөгөөд тогтвортой харилцаа холбоо, зүй тогтлыг улс төрийн шинжлэх ухааны онолын мэдлэгийн үндсэн дээр ойлгож хүлээж авах суурь мэдлэг эзэмшинэ. Улс төрийн зөв сонголт хийх, зөв шийдвэр гаргах 10.ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ № 1 2 3 4 5 6 7 8 9 Хичээлийн сэдэв Улс төрийн ШУ-ны судлах зүйл, судалгааны аргууд Улс төрийн бодлого гэж юу вэ? Түүний мөн чанар Засаглалын талаархи үзэл баримтлалууд, төрийн ба улс төрийн засаглал Засаглалын талаархи элитийн онол Сонгодог ба плюраль ардчиллын онол Төрийн үүсэл гарлын талаархи үзэл баримтлалууд, төрийн хэлбэр, хэв маяг, эрх зүйт болон социаль төр Улс төрийн нам, намын систем Төрийн бус байгууллага, түүний бүтэц Улс төрийн үйл ажиллагаа 1 Цаг 2 2 2 Х/х Лекц Лекц Лекц 2 2 2 Лекц Лекц Лекц 2 2 2 Лекц Лекц Лекц
  2. 10 11 12 13 14 15 16 Улс төрийн соёл ба оролцоо Орчин үеийн улс төрийн үзэл суртлууд, хувьсал, Улс төрийн дэглэм Төрийн гадаад бодлого, олон улсын харилцаа Сонгуулийн мажоритар, пропорционал, холимог тогтолцооны онцлог, мөн чанар Улс төрийн үзэл суртал. Үзэл суртлын нийгэмд гүйцэтгэх үүрэг; либераль, неолибераль, либертарь; консерватив, неоконсерватив; коммунист, социаль демократ үзэл суртлын онцлог; Улс төрийн систем. Улс төрийн системийн тухай Д,Истон, Г.Альмонд, К.Дойчийн загвар; Нээлттэй ба хаалттай систем; Улс төрийн манлайлал 2 2 Лекц Лекц 2 2 Лекц Лекц 2 Лекц 2 Лекц 2 Лекц 11.Сэдвийн агуулга 1. Улс төрийн ШУ-ны судлах зүйл, судалгааны аргууд Хүн төрөлхтөний түүхийн чухал, чухал үйл явдал улс төрийн амьдралд хамаарна. Нийгмийн амьдралын нийтлэг хандлага, чиглэлийг тодорхойлон, түүнд үлэмжхэн нөлөө үзүүлдэг шийдвэр гаргах ба үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрх мэдэл эзэмших хийгээд түүнд тавигдах хяналтыг бий болгоход чиглэсэн хүмүүсийн үйл ажиллагаа нь улс төрийн орчин болдог. Үүнд: нийгэм дотроо, нийт хамт олноороо амьдрал ахуйгаа зохион байгуулах нөхцөл орчноо хуучнаар хадгалах эсэх, өөрчлөх эсэх, шинэ нөхцөл орчныг бүрдүүлэх эсэх гэх мэт асуудлаар зохион байгуулагдан, хяналт тавихад зорьсон хүмүүсийн үйл ажиллагаа нь улс төрийн үйл ажиллагаа гэсэн цогц ойлголтыг эзэмшинэ. 2. Улс төрийн бодлого гэж юу вэ? Түүний мөн чанар Улс төрийн сэтгэлгээний тоталитарист хэв шинжтэй байдал нь тухайн хүнийг амьдрах үйл ажиллагааг ба зан байдалд хоёрдмол шинжтэй хэм хэмжээг бий болгодог. Энэ утгаараа хувь хүн хоёрдмол шинжтэй бүхий үзэл баримтлалтай байдаг. Ер нь үзэл суртлаар дамжуулан дарангуйллаа хэрэгжүүлсэн нийгмийн төр ба намын улс төрийн шийдвэрүүд нь “имунитет” халдашгүй шинэ үг хэллэгийг нийгмийн амьдралд хэвшүүлдэг. Жишээлбэл: халуун дотно, нийтээр зөвшөөрөгдсөн, санал нэгтэйгээр, төр, нам, засгийнхаа ачаар сайшаан дэмжигдсэн, төрийн зүтгэлтэн, төрийн ноён нуруутай хүн, төрийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн гэх үг хэллэгээр дамжуулан хэрэгжүүлж ирсэн. Энэ зохиомол арга хэрэгсэл нь хүн амын ерөнхий массад хоёрдмол санааг төрүүлж, оюуны гэмт хэрэг гэх үзэгдэл үүссэн. Санаа-сэтгэл, оюун санааны гэмт хэрэг гэгч үйлдэгдэх нь уг чанартаа “тоталитаризм” гэсэн үзэл санааны цэвэр сонгодог хэлбэрээрээ оршин буйн шинж төдийгүй төрхийг оршихуйн төгсгөлийнх нь эхлэл юм. 2
  3. 3.Засаглалын талаархи үзэл баримтлалууд, төрийн ба улс төрийн засаглал Сайн засаглалын үзэл баримтлал нь ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, шийдвэр аргахад олон түмний оролцоог хангасан байх хэмээн хураангуйлан хэлж болно. М.Вебер: улс төрийн Үндсэн асуудал бол засаглал-д оролцох, түүнийг эзэмшихдээ салшгүй холбоотой гээд засаглалыг нэг нь нөгөөгөө захирах ухагдахуун гэж тайлбарласан байдаг  Улс төрийн шинжлэх ухаан нь засаглалыг ойлгох, түүнийг тайлбарлахад чиглэсэн олон янзын үзэл санаа хандлагууд байдаг.  Учир нь засаглалын агуулга-аас хамааран улс төрийн үйл явц ба институт тэрчлэн хувь хүн, нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхол, улс төрийн үйл байдлын мөн чанар, хэрэгжих арга механизмыг тодорхойлдог. 3. Засаглалын талаархи элитийн онол Эрх мэдэл бол хүний нийгмийн суурь ойлголтын нэг билээ. Хүмүүсийн тогтвортой нэгдэл байгаа тэр газарт сайн засаглал зайлшгүй байдаг. Засаглалын мөн чанар бүтэц  Улс төрийн шинжлэх ухааны тулгуурын ойлголтын нэг нь засаглал юм.  Бүх цаг үеийн улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэнд УЛС ТӨР, ЗАСАГ, ЗАСАГЛАЛ-ын асуудал ямагт дэвшигдэж ирсэн байдаг. 3
  4.  Засаглал нь: НИЙГМИЙН ХӨГЖИЛ ХЭЛБЭРЖИЛТИЙН ЯВЦАД орчин нийгэм, улс төрийн онолын нэг чухал хэсэг болж хөгжиж ирсэн.  Нийгмийн хөгжил дэвшлийн үйл явц дахь ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦАН ХАМААРЛЫН НЭГДЭЛ нь Засаг засаглалын харилцаа-тай ямар нэгэн байдлаар холбоотой байж ирсэн гэдэгт хэн ч маргахгүй.  Элитийн онол  Ардчиллын эхэн үеийн үзэл санаанд тулгуурлан хөгжлөө олсон сонгодог, олонхийн ардчиллын дээд эрмэлзэл орчин үеийн нийгэмд хэрэгжих бололцоо бага гэж үздэг. Ардчиллын энэ баримтлалын дэвшүүлж буй эрмэлзэл нь нийгмийг зохион байгуулж, хувь хүний эрх чөлөөг хангахад чиглэсэн улс төр, эдийн засаг, эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөх нь цөөнгүй юм. Учир нь нийгэм бол хоорондоо эсрэг тэсрэг сонирхол бүхий социал бүлгүүдээс бүрдэх бөгөөд нийгмийг олонхи биш харин цөөнх захирдаг гэж элитийн онолын талынхан үздэг байна.  Элитийн үзэл санааг үүсгэгчид сонгодог ардчиллын онолын суурь үзэл санааг эсэргүүцэн гарч ирсэн түүхтэй. Сонгодог ардчиллынхан олонхи захирах ёстой гэж үзэж байгаа бол элитийн талынхан олонхи гэдэг бол хэзээд идэвхигүй, улбагар байдаг учраас тэд захирна гэвэл нийгэмд ашигтай юм авчирч чадахгүй. Гагцхүү бусдаас өөрийн онцгой шинжээрээ тодорч ялгарсан цөөнх уг үүргийг амжилттай гүйцэтгэж, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж өөрсдийн үзэл санааг дэвшүүлж иржээ. 4. Сонгодог ба плюраль ардчиллын онол АНУ-ын ерөнхийлөгч А.Линкольны “Ардчилал бол ардч түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал” бөгөөд сайн засаглалын өнцгөөс ардчиллын эд эсийг авч үзвэл: • Хуулийг дээдлэх • Хүний эрхийг хууль ёсоор баталгаажуулах • Ардчилсан чөлөөт сонгууль • Олонхийн саналаар асуудлыг шийдэх боловч, цөөнх өөрсдийн эрх ашиг, үзэл бодлыг нээлттэй хамгаалах, эрхийг баталгаажуулах • Нийгмийн хэргийг удирдахад иргэд шууд ба төлөөллийн байгуулагаар уламжлан оролцох эрхийг хослуулах • Төрийн дээд байгууллагад сонгогдсон хүмүүсийг эгүүлэн татах эрхийг хууль ёсоор баталгаажуулах • Улс төрийн олон ургальч байдал хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх... 1. Засаглалын төлөөллийн байгууллага нь бүх нийтийн сонгуулийн үндсэн дээр буй болдог. 2. Иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх. Энэ хүрээнд иргэд нь засгын газрын бодлого үйл ажиллагааг дэмждэг. Иргэд олон нийтийн байгууллагууд сөрөг хүчин буй болж үйл ажлаа чөлөөтэй явуулах боломжтой байна. 4
  5. 3. Төрийн аппаратыг засаглал хувиарлах зарчмын дагуу зохион байгуулна. Хууль тогтоох байгууллага нь парламент байна. 4. Улс төрийн олон улсын ургалч үзэл дэлгэрсэн (плюрализм) байна. 5. Засаглалын ил тод байдал хэрэгжинэ. 5. Төрийн үүсэл гарлын талаархи үзэл баримтлалууд, төрийн хэлбэр, хэв маяг, эрх зүйт болон социаль төр Улс төрийн систем бүр өөрийн мөн чанар, үзэл суртлаас үл хамааран угаас оршин тогтнохыг эрмэлздэг. Үүний учир, аливаа дэглэм нийгэмшлийн үйл явцад хүүхэд наснаас эхлэн онцлон анхаардаг. АНУ зэрэг ардчилсан орнуудад хувийн эрх чөлөө, олон янз байдалд тэвчээртэй хандах гэх мэт үнэт зүйлсийг бага ангиас нь зааж сургаж байна. Сургууль өмнөх үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн онцлог содон чанарыг товойлгон харуулдаг. Жишээ нь, бага насны сурагчдад ерөнхийлөгч Жорж Вашингтон, Авраам Линкольн нарыг ямагт улс төрийн мэргэн ухаан, нэгдэл нягтралын үлгэр жишээ болгон үзүүлдэг. Улс төрийн нийгэмшлийн хувьд дарангуйллын дэглэмүүд нэлээн ээдрээтэй асуудалтай тулгардаг. Түгээмэл байдаг авторитар дарангуйллын дэглэм дарангуйлагчын хувийн зан байдлыг тойрон эргэлдэж байдаг. Жирийн иргэд түүний ялагдашгүй, гоц гойд чанарт итгэн үнэмших ёстой бөгөөд түүнийг хүрээлж байгаагаа үнэхээрийн аз гэж үзэх учиртай. Жишээ нь, өөрийн дэглэмийг дэмжих үүднээс тухайн үед ямар санаа илүү нийцтэй буйгаас шалтгаалж Саддам Хуссейн өөрийгөө бүх Арабын удирдагч, исламын фундаменталист, Иракийн баатарлаг үндсэрхэг үзэлтэн хэмээн зарлаж байв. Хаа сайгүй, ялангуяа сургуулийн анги танхимд дээд удирдагчийн инээмсэглэсэн зураг байдаг нь дарангуйллын дэглэмийн нөхцөл дэх улс төрийн нийгэмшлийн түгээмэл дүр төрх юм. 5
  6. 6. Улс төрийн нам, намын систем Намуудыг зохион байгуулалтаар нь 4-н төрөлд хуваадаг. 1.Хороо намууд: Энэ намууд нь боловсон хүчний нам бөгөөд сул зохион байгуулалт бүхий нотаблейнчүүдийн нэгдэл байдаг. 2.Салбар намууд  Энэ нь олон тооны анхан шатны байгуулгуудтай, дотоод хатуу зохион байгуулалт бүхийл харилцаатай ажээ. Дайны өмнөх бүх социалст, социол, деморкрат намуу энэ ангилалд багтдаг. 3. Үүр намууд  Энэ нь илүү хатуу бүтэцтэй. Намын “үүр” нь үйлдвэрлэлийн буюу нутаг дэвсгэр үйлдвэрлэлийн зарчимаар байгуулагддаг. Намын дотоод холбоо харилцаа нь босоо бөгөөд дээрээс удирдамж, доороос түүнийг биелүүлсэн тухай тайлан өгдөг. 4.Цагдаа-намууд  Энэ нь цэрэгжсэн бүтэц бүхий нэгдмэл удирдлагын зарчимтай. Террорист байгууллагууд зарим улсуудын улс төрийн намыг (Ливан, Умард Ирлан) энэ төрөлд багтдаг.  Намын системийн ангилалт  Намын систем хэмээх ойлголт нь засаглалын төлөө тэмцлийн үйл явц дахь улс төрийн намуудын харилцан үйлдлийн арга замуудыг тусгадаг ойлголт юм. Уламжлалт тоон шалгуурын дагуу намын системийг намгүй, нэг намын, хоёр намын, олон намын систем гэж ангилах бололцоотой байдаг. Намын систем хэмээх ойлголт нь засаглалын төлөө тэмцлийн үйл явц дахь улс төрийн намуудын харилцан үйлдлийн арга замуудыг тусгадаг ойлголт юм. Уламжлалт тоон шалгуурын дагуу намын системийг намгүй, нэг намын, хоёр намын, олон намын систем гэж ангилах бололцоотой байдаг. 7. Төрийн бус байгууллага, түүний бүтэц Ардчилсан нийгэмд иргэдийн үүсгэл снаачлагын байгууллагууд оршин, үйо ажиллагаа явуулж байдаг бөгөөд эдгээр нь иргэний ардчилсан нийгмийн үндсийг бүрдүүлдэг. Иргэд ТББ-уудад нэгдэн өөрсдийн эрх ашиг, сонирхлыг эдгээр байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ, төрөөс иргэдэд хүргэж чадахгүй байгаа хүмүүнлэгийн, нийгмийн болон байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бүлгийг халамжлах зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг. Үүний хамт ТББ нь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн илрэл болж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа явуулдаг. Төрийн бус байгууллагын дүрэм Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана: 1/ төрийн бус байгууллагын нэр, хаяг; 2/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он,сар, өдөр; 3/ төрийн бус байгууллагын зорилго; 4/ төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын 5/ удирдах зөвлөлийн эрх хэмжээ; 6/ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар; 7/удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа; 8/ удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар; 9/ удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц; 10/ удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам; 11/ төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай ; 6
  7. 12/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам. 8. Улс төрийн үйл ажиллагаа “Нийгмийн амьдрал дахь улс төрийн үзэгдэл үйл явцын мөн чанар, тэдгээрийн хоорондын холбоо харилцаа илэрхийлсэн ерөнхий мэдлэг буй болгох улс төрийн шинжлэх ухааны судалгааны зорилго юм” гэж тодорхойлсон байдаг. монголын нийгмийн сэтгэл зүйд зонхилж байсан шүүмжлэлт уур амьсгал янз бүрийн тэмдэглэлт арга хэмжээ, албан ёсны хурал, зөвлөлгөөний үеэр нилээд тодорхой илэрч байв. Тухайлбал 1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр хуралдсан залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөнд оролцсон уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч залуучууд зөвлөлгөөний үеэр тухайн цаг үеийн онцлог, цаашид анхаарч шийдвэрлэх асуудлын талаар хурц, шүүмжлэлт өнгө аястайгаар санаа бодлоо илэрхийлж, улмаар зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуучууд улс орон дахь өөрчлөлт, шинэчлэлтийн үйлсийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой шинэ байгууллага байгуулах санал гаргаж, түүнийгээ ажил хэрэг болгохоор шийдвэрлэснээ зарласан. 9. Улс төрийн соёл ба оролцоо Улс төрийн соёл ба улс төрийн практик Тухайн орны ялангуяа ардчилсан улсуудын улс төрийн соёлын гол агуулга нь тэдгээрийн үндсэн хуулиар хэрэг дээрээ илэрхийлэгдсэн байдаг. Ардчилсан нийгмүүд улс төрийн хэлбэрийн хувьд ихэвчлэн адил байдаг ч тус бүр онцлог нөхцөл байдалд бий болжээ. Жишээ нь францууд ерөнхийлөгчдөө Америкийн ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэл олгосон байдаг. Францын ерөнхийлөгч “онц байдлын эрх мэдэл” эдэлдэг байхад тус эрхийг АНУийн ерөнхийлөгч хэрэглэе гэхэд албан тушаалаасаа татан буугдах дайралтад өртөж мэдэх юм. Гэтэл францын улс төрийн сүёл үндсэн хуулиндаа тусгасны дагуу өргөн эрх мэдлийг зөвшөөрсөн байдаг. Олон тооны туршилтын хувьд чанга хатуу боловч бүх нийтээр сонгогдсон ерөнхийлөгч тохиромжтой хэмээн францчууд тодорхойлжээ. Улс төрийн соёл нь төлөв нийгмийн гишүүд бүхэлдээ хамрагддаг ерөнхий соёлоос гарал үүсэлтэй. Нийтлэг соёлын бүх нийтээрээ өргөн хуваалцаж, хүлээн зөвгшөөрөгдсөн үнэт зүйлс нийгмийг нэгтгэж ганих хүчин зүйл болдог. Төсөөлж хэлэхэд улс төрийн соёл, улс төрийн хүрээний л нэг хэсэг нь юм. Өрсөлдөж буй сонирхлууд улс төрийн үндсэн бүтцийг ойлгон хүлээн авч, улс төрийн тоглоомын нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрмийг баримталдаг. Тухайлбал, АНУ зэрэг ардчилсан улс оронд нийгмийн зүгээс үг хэлэх эрх чөлөө, үзэл санааны эрүүл, ил тод өрсөлдөөн, сонгуулийн дүнг тайван хүлээн зөвшөөрөх зэрэг зарчмуудыг улс төрийн хэвийн амьдралд зайлшгүй шаардлагатай хэмээн тооцдог. Консервативууд ба Либералууд, Ардчилагчид, Бүгд найрамдахчууд ба индипендентүүд хэрэглэх байдлаараа ихээхэн ялгаатай ч дээрх зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нийгэмүүд улс төрийн үйл явц чөлөөтэй, хэрэгжихдээ арга хэлбэрт хүлэгдэж баригдаагүй байх ёстой гэж итгэдэг. 7
  8. 10. Орчин үеийн улс төрийн үзэл суртлууд, хувьсал, Улс төрийн дэглэм Улс төрийн дэглэм нь улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн нийлбэр цогц. Тухайн улсын улс төрийн дэглэм нь төрийн удирдах байгууллагуудыг сонгох сонгуулийн үр дүнд бий болсон байх учиртай. Тухайлбал улс төрийн дэглэм засгийн эрхэнд өмнөө ямар зорилго тавьсан улс төрийн хүчин гарч ирснээс шинж чанар нь хамаарна Улс төрийн дэглэм гэдэг нь улс төрийн системийн бүтцүүдийн тодорхой дэг журам бүхий харилцаа холбоо ба засаглалыг хэрэгжүүлэх, улс төрийн зорилгод хүрэх аргуудын нэгдэл юм. Улс төрийн дэглэм нь тухайн нийгмийн мөн чанарыг илЭрхийлж байдаг бөгөөд төр нийгмийн доторхи улс төрийн эрх мэдэл ба нөлөөлөл хэрхэн хуваарилагдаж байна гэдгийг тусган харуулдаг.  Ардчилсан дэглэм -Либераль дэглэм -консерва тив дэглэм -охлократ дэглэм  Ардчилсан бус дэглэм - тоталитари дэглэм -авторитари дэглэм - цэргийн дэглэм 11. Төрийн гадаад бодлого, олон улсын харилцаа Хааны дэргэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн түшмэл ажиллаж, дипломат бичиг баримт, захиа сэлтийг боловсруулан илгээнэ. Элчээр илгээх захидлыг монгол болон тухайн орных нь хэлээр үйлдэж, хаан гарын үсэг зурж, төрийн тамга дарна. Монголын элч нарын гэрэгэ бол эртний Грекийн элч нарын замд авч явдаг “дипломат” гэдэг хоёр давхарласан модон самбартай учир утгаараа төсөөтэй зүйл байжээ. Хааны зарсан элчийг тохиолдох газар орны эрх баригчид цөмөөр хүндэтгэн өнгөрүүлэх, элчийн зэрэг дэвийн их, багыг үл харгалзан, эрхэм суудалд суулгах, харуул гаргаж сахиулах, элчийг дэвийн их, хаалгыг гадна угтан уулзахдаа хэнгэрэг дэлдэн, хөгжим үүсгэн, хиур далбаа барьж жагсах зэргийн нарийн ёс журам байсан тухай 1221 онд Яньцзин (Бээжин)”д ирж монгол хааны төлөөний сайд Мухулайтай уулзаж байсан Хятадын Өмнөд Сүн улсын элч Жао Хун өөрийн тэмдэглэлд бичсэнийг академич Ш.Бира эш татсан байна. Зарим элч захидал хүргэн хариу авах төдийгөөр үйл ажиллагаа хязгаарлагдана. Тэд модон пайз хэрэглэж байсан. Элч хаанд бараалхахын өмнө хааны өргөөнөөс харавсан сум тусахуйц газар мориноосоо бууж, тэндээ морь, дагуул хиа, мөн зэр зэвсгээ орхино. Хааны ёслолын түшмэл харийн элчийн хэрэг зоригийг асууж, хэлэлцсээр орд өргөөнд ирнэ. Элч нарыг ордонд морилохын өмнө нэгжиж үзээд хоёр галын дундуур оруулж ариутгаад, хаанд бараалхах ёс журмыг танилцуулна. Ёслолын түшмэл элчид өргөөний эсгий үүдний зүүн талаар босгонд хөл хүргэхгүй орох, хаанд бараалхахдаа зүүн хөлөөрөө сөгдөн мэндлэх ёстойг биечлэн үзүүлж сануулна. Бүхэлд нь хураангуйлан дүгнэвэл Их Монгол, Эзэнт гүрний гадаад бодлого тухайн цагийн олон улсын харилцаанд үйлчилж байсан зарчмыг дагаж, найрамдахаасаа дайтах замыг илүү сонгож байсан нөхцөлд ялан дийлэх нь түрэмгий шинжтэй байсан ч дундад зуунаас олон улсын харилцаа дипломат ёсыг шудрага дэвшилт олон зүйлээр баяжуулсан юм. Тухайлбал хаант төрдөө үнэнч байж улс үндэстнийхээ төлөө халуун амь, улаан голоо тасартал зүтгэх, төрийн элчийн аюулгүй байдлыг хангах, дорно, 8
  9. өрнийг улс төр, эдийн засаг, соёлын түмэн шижмээр холбож, найрсаг харилцааг хөгжүүлэх, олон улсын болон улс орны дотоодод амгалан тайван байдлыг эрхэмлэн, нарийн дэг журам тогтоож хэвшүүлэх, харь орны эрдэмтэн мэргэдэд хүндэтгэлтэй хандаж, тэдний санааг саах, шашин суртлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, олон үзлийн найралт ёсыг эн тэргүүнд тавих, эрх тэгш, чин шударгуу зарчмыг монголын хаад ялангуяа Чингис тогтолцоо; хаан хатуу баримтлаж улс орон бүрт нэвтрүүлэн төлөвшүүлхийг хичээж байжээ. 12. Сонгуулийн мажоритар, пропорционал, холимог тогтолцооны онцлог, мөн чанар Санал хураалт явуулах замаар хийж байгаа улс төрийн сонголтыг сонгууль гэнэ. Сонгуулийн эрх, сонгуулийн зарчим, сонгуулийн дүнг гаргах, суудал хуваарилах арга зэргийг тодорхойлсон хэм хэмжээний цогцыг сонгуулийн тогтолцоо гэнэ. МАЖОРИТАР СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО Тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Тухайлбал, бусад бүх нэр дэвшигч 1-хан санал авсан тохиолдолд 2 санал авсан нэр дэвшигч сонгогддог. Олон мандаттай тойрогтой тохиолдолд нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, мандатын тоогоор суудал хуваарилана. ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ Аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялж, дангаараа Засгийн газар байгуулах магадлалтай ба хүчтэй сөрөг хүчин бий болдог. Улс төрийн нам, нэр дэвшигчтэй хариуцлага тооцох буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуулиар шийтгэж, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх бүрэн боломжтой.. Газарзүйн төлөөлөл илэрхий учраас парламентын гишүүн, сонгогчид нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нөхцөл бүрэлддэг. Хувь хүн болон улс төрийн намын фактор хоёулаа чухал үүрэгтэй байдаг тул хүчтэй бие даан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулах боломжтой. СУЛ ТАЛ Олонхийн зарчим нь суурь сайтай, томоохон улс төрийн намуудад давуу байдал олгодог ба тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн, жижиг намуудад халгаатай. Сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай. Дов жалганы үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг. Олонхийн саналыг цуглуулахад чиглэсэн популист амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэх шаардлагатай болдог. 13. Улс төрийн үзэл суртал. Үзэл суртлын нийгэмд гүйцэтгэх үүрэг; либераль, неолибераль, либертарь; консерватив, неоконсерватив; коммунист, социаль демократ үзэл суртлын онцлог; Улс төр судлалын болон хууль зүйн шинжлэх ухаанд бодгалийн эрх, эрх чөлөө суурь институтын нэг юм. Эдгээр нь хувь хүнд өөрийн үзэмжийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжийг хангах (эрхийн энэ хэсгийг эрх чөлөө гэж нэрлэнэ) буюу тодорхой үр шимийг хүртэх (энэ нь үндсэндээ эрх болно) төр, хүний хоорондын харилцааны хэм хэмжээ, зарчмыг агуулна. 1. Манай улс төрийн намуудын улс төр-үзэд санааны эх сурвалж бүр эхнээсээ үндэсний ардчилсан үзэл болж ирэв. Харин 90-ээд оны дунд үеэс эл үзэл санаанаасаа улбаалан намуудад либщраль, консерватив, социал-демократ 9
  10. социалист, коммунист үзэл номлолын хандлага арай илүү тодрох болов. Үүнээс үүдэн улс төрийн намуудыг үзэл номлолын хувьд • Либераль-ардчилсан үзэл баримтлалттай либерал маягийн намууд, • Социалист, социал-демократ үзэл санааг баримтласан зүүний чиглэлийн намууд • Марксизмын удирдлага болгосон коммунист нам гэж хувааж үзэж болохоор байна. 2. Манай улс төрийн намуудын нийгмийн бааз суурь нь анх үүсхээсээ нийгмийн янз бүрийн бүлэг, давхрааг багтааж байсан боловч, үндсэндээ нэг төрлийн шинжтэй байв. Сүүлийн үед монголын нийгэмд ялгарал, давхраажилт гарч байгаа боловч, нийгмийн аль нэг тодорхой анги бүлэг, давхрааны эрх ашгийг зонхилж хамгаалсан тийм улс төрийн хүч хараахан бий болоогүй байна. Өөрөөр хэлбэл, аль ч намын нийгмийн бааз нь нийгмийн янз бүрийн бүлэг, давхрааг төлөөлсөн, олон түмний шинжтэй хэвээр байна. Харин насны хувьд намын гишүүдийн их зонхи нь залуучууд боллоо. 3. 1990-ээд оны дунд үе хүртэл улс төрийн намуудын ихэнх нь үндэсний хэмжээнд өөрийн зохион байгуулалтын бүтцээ бүрдүүлж амжаагүй, бүрэн цэгцрээгүй байв. Харин 1990-ээд оны дунд үеэс өдгөө парламентын намууд нийт үндэстний хэмжээнд зохион байгуулалтын бүтцээ бүрдүүлж чадсан байна. Эдгээр намуудын зохион байгуулалтын бүтэц нь төв аппарат, орон нутгийн намын байгууллагууд, парламент дахь намын бүлэг гэсэн үндсэн гжрван бүлэгтэй байна. 4.Улс төрийн намуудыг өдгөө парламентын ёсыг хэрэгжүүлж байгаа байдлаар нь : • Парламентын эрх баригч нам (“Ардчилсан холбоо” эвсэл-МҮАН, МСДН) • Парламентын сөрөг (оппозиц) хүч МАХН • Улсын бүртгэлтэй, парламентын гадна үйл ажиллагаагаа явуулж буй намууд гэж ангилж болохоор байна. 14. Улс төрийн систем. Улс төрийн системийн тухай Д,Истон, Г.Альмонд, К.Дойчийн загвар; Нээлттэй ба хаалттай систем; Ардчилал ба дарангуйллын суурь ялгааны утга санааг олон эрдэмтэн судлан харьцуулж, энгийн загварт оруулсан байдаг. Энд, тухайлбал, Р.Доол,- Ж. Бондель, Э. Френкель нар улс төрийн системийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрыйн хоорондын хамаарал, эрх мэдлийн хуваарилалт зэрэг олон асуудлыг логик, арга зүйн үүднээс задлаж тодорхойлон загварынхаа хэлбэрийг гаргажээ. Эрдэмтдийн гаргасан ангилалд тулгуурлан ардчиллын ялгааг тод тусгаж буй байдлаар (тоталитар) болон (ардчилсан) гэсэн байдлаар нэгтгэвэл дараахи ялгааг гаргаж болохоор байна. 15. Улс төрийн эрх мэдэл. /Эрх мэдлийн төрөл, Улс төрийн лигитем шинж/ “Иргэдийн ухамсарт хүний талаарх ангилал, ялгаварлан гадуурхах үзэл ноёрхож дайсны дүр төрх, харийн хүн, хүний хүн, дутуу төлөвшсөн ба дулмиг хүмүүжсэн хүний төрх, жинхэнэ хүн биш гэх ойлголт төлөвшиж, хүнийг алах зэрэг үйлдлүүд боловсрогдсон байна. Хувь хүний нийгэмд эзлэх байр суурь нийгэм улс төрийн болон бусад тулгамдсан асуудлуудыг нэгдмэл ойлголт болгосон хандлага нь сайн ба муу зүйлийг хэт заагласан бурхан ба чөтгөрийн түвшинд ертөнцийг хувааж эрсдэл хийсэн байна. Олонхийн засаглалын үйлчлэл эдүүгээ төлөөллийн системээр хэрэгждэг болоод удаж байна. Гэхдээ тэрээр “олон түмний ардчилал" дахь зайлшгүй байх ёстой зүйл бас биш гэх хандлага байдаг бөгөөд энэ нь зөвхөн институционал бүрдлийн асуудлыг хөндөнө. Ардчиллын нөхцөл дэх эрх мэдлийг тээгч субьектийн асуудлаас урган гарсан энэхүү мэтгэлцээн нь бүр эсрэг тэсрэг хоёр ойлголтыг бий болгожээ. Энэ хоёрын ялгаа нь академик, онолын гэхээсээ илүү практикт хэрэгжсэн байдалтай холбоотой байна. С.Л 10
  11. 16.Улс төрийн манлайлал Манлайллын тухай ойлголтыг тайлах оролдлого эрт үетэй холбоотой. Эрт үед улс төрийн манлайлал нь тодорхой хувь хүний нэр хүнд, түүний давуу тал дээр бий болсон нөлөөлөл бүхий хувийн шинж чанартай холбоотой байв. Эртний Геродот, Плутарх гэдэг түүхчид улс төрийн манлайлагчийг түүхэн тэмцлийн явц дахь баатарлаг гавъяагаар тодорхойлоход анхаарсан. Улс төрийн манлайллын судлахад Н.Макиавелли (1469-1527) маш чухал хувь нэмрийг оруулсан ба түүний гол бүтээл болох “Хаан хүү”-д төрийн удирдлагын гол хөшүүргийг эрх мэдэл хэмээн тодорхойлсон. Түүний үзэж байгаагаар манлайлагч гэдэг нь нийгэмд бүхэл бүтэн өөрийн ноёрхлыг хадгалах, нийгмийн хэв журмыг тогтооход ямар ч дурын хэрэгслийг ашигладаг хаан гэж үзсэн. 12.Бие даалтаар гүйцэтгэх ажил: - Холбогдох ном, хэвлэлийн материал уншиж судлах, - тодорхой сэдвээр эсээ, реферат бичиж хамгаалах, - гоо зүйн түүхийн эх зохиол болон түүний судалгаанд харьцуулсан анализ хийх, - өөрийн сонгож авсан сэдвийн хүрээнд судалгаа хийж, илтгэл, өгүүлэл бичиж хэлэлцүүлэг зэрэг төрлүүдээр бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. 13.Эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал Мэдлэгийн хувьд: ■ Улс төрийн тухай үндсэн ойлголт, зарчим, хэм хэмжээ ■ Улс төрийн номлол, үзэл санааны түүхэн тойм ■ Улс төрийн сэтгэгчдийн талаарх үзэл баримтлал ■ Улс төрийн хүмүүжлийн онцлог ■ Улс төрийн харилцаа V. Чадварын хувьд: ■ Юмс үзэгдэлд гоо зүйн хэм хэмжээний үүднээс өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэлтэй хандах 10. Хөтөлбөрийн арга, арга зүй Лекцээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үндэслэлүүд, уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн тухай мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно. Лекцийн хичээл : Лекцийн гол санаа, дүгнэлтийг оюутнууд товч ойлгомжтой тэмдэглэж авна. Хичээлийн технологийн сахилгыг сайн баримтална. Бие даалтын ажил: Бие даалтын ажил нь оюутнуудаас бие даан ажиллах чадварыг ихээхэн шаардана. Бие даалт нь оюутнууд лекцийн хичээлээр судалсан зүйлийг нарийвчлан эзэмшихэд туслах бөгөөд тэдний ном бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзчмших, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх биеэ зөв авч явах, ёс суртахууны болон гоо зүйн өндөр мэдрэмжтэй болоход тусална. Оюутнуудын анхаарах зүйл: Бусад оюутнуудын хэлж, ярьж буй зүйлийг анхааралтай сонсон, тэд нарын хэлсэн зүйлийг өөрийнхөө санаа бодолтой харьцуулах Хэлэлцүүлэгт аль болох идэвхтэй оролцох 11
  12. Өөрийн санал, дүгнэлт, үндэслэлээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх Шүүмжлэлээ үндэслэлтэй бүтээлч, соёлтойгоор тавих Хэлэлцсэн асуудлын эцсийн зөв хариултыг томъёолж байх нь чухал 11. Оюутныг үнэлэх үнэлгээ : А. Үнэлгээний хэлбэр: Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ УБИС-ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг баримтална. Үүнд : • Ирц-10 оноо • Явц -20 оноо • Явцын шалгалт-20 оноо • Бие даалт -20 оноо • Батлах шалгалт -30 оноо Б. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд - Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно. - Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн байдал ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийж тайлан бичсэн, ном хэвлэлийн материал уншиж судалсан байдлыг харгалзаж, явц, бие даалтын оноог тооцож үзнэ. - Тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын түвшингээр явцын шалгалтыг үнэлж дүгнэнэ. Үнэлгээнд нээлттэй, бодитой байх зарчмыг баримтална. Улирлын явцад авах хяналтын ажил бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ. 12. Хөтөлбөрийн хүрээнд судлах ном зохиолын тойм: • Улс төрийн шинжлэх ухаан. (Ред. Ц.Ганболд) УБ., 2001 • Улс төр судлал. УБ., 1995. (Ред Б.Дэлгэрмаа) • Улс төрийн шинжлэх ухаан. (Хураангуй лекц) УБ., 2005. • Д.Содномгомбо. Улс төрийн товч толь. УБ., 1996. • Д.Содномгомбо. Ч.Найдансүрэн. Улс төрийн соёл, түүний Монгол дахь төлөвшлийн асуудал. УБ.2000 • А.Цанжид. Улс төрийн шинжлэх ухаан. УБ., 1997. • Ё.Довчин. Улс төр судлал. УБ., 2002. • Пугачев.В.П. Основы политической науки. М., 1992.7. • Гаджиев.К.С. Введение в политическую науку. М.,1997.8. • Р.Т.Мухаев. Политология (хрестоматия) М.,2000. • А.Юндэндорж. Нийгэм иргэнлэг ардчилсан хэв шинжийг олоход төрийн институтын гүйцэтгэх үүрэг. УБ.2001. • Н.Хавх. Нийгмийн гүн ухаан. УБ.1996 • Н.Хавх.Монголын соёл иргэншлийн гүн ухаан. УБ.1995 • Ж.Болдбаатар. Д.Лүндээжанцан. Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал. УБ.2011 • А.Жамбал. Улс төрийн сургаалийн түүх. (Эртний үе). УБ.2001 • М.Санждорж. Монгол төрийн түүхээс. УБ.1998 • Г.Цэнд-Аюуш. Улс төрийн ухамсар: түүхэн судалгаа. УБ.2012 • Weber. M. Political as a Vocation • Michels.R. Political Parties 12
  13. • • • • • • • Duverger. M. Political Parties Aron.R. The Democracy and Totaliatarism Easton.D. Political System Parry .G. Political Elities Rustow. D. Transition to Democracy Parry. G. Political Elities. Rosenbaum. W. Political Culture Боловсруулсан багш : Докторант Д.Отгончимэг 13
У нашей организации нужный веб портал , он описывает в статьях про уборка государственних структур киев cleansale.kiev.ua
https://cleansale.kiev.ua

уборка больниц

×