Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Гэр бүлийн зөв хооллолт                                                       Зохистой хооллолт гэдэг нь.........         ...
•   Хоол идэж байхдаа шингэн юм ууж болохгүй, шингэн юм ууснаас хойш 10 минут болоод ходоодноос          доошилж өөртэйгээ...
                                                             Хоногт зарцуулах эрчим хүч /кж/                              ...
    Загасны тос, цөцгийн тос, сүү өндөгний шар уураг, буурцаг, элэг, бөөр, загасны түрс болон ургамлын гаралтай           ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

зөв хооллох зөвлөгөө

20,104 views

Published on

  • Be the first to comment

зөв хооллох зөвлөгөө

  1. 1. Гэр бүлийн зөв хооллолт  Зохистой хооллолт гэдэг нь.........      Зөвзохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс билээ. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг. Хоол хүнсээ тохируулж хэрэглэх ерөнхий дүрэм: • Өдрийн хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо байхаар тохируулж хоолло. • Тогтмол жимс хэрэглэ. /өдөрт нэг алим, нэг гадил идэж, нэг аяга жимсний шүүс уу/  • Будаа их ид.  • Өөхгүй хар мах хэрэглэ. Тосонд шарж, хуурсан мах хэрэглэхийн оронд ил гал дээр болон төмөр сараалж дээр шарсан болон жигнэсэн мах хэрэглэ. • Илчлэг багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ /хөөрүүлсэн сүү, тараг, тослог багатай бяслаг/  • Загасыг наад зах нь долоо хоногт нэг удаа хэрэглэ. • Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, төрөл бүрийн амттан, ундаа, торт, жигнэмэг, шоколад зэрэг хүнсний зүйл бага хэрэглэ. • Амьтны гаралтай тос бага хэрэглэж цөцгийн тосны оронд маргарин, ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглэ. • Түлэгдтэл нь шарсан, хайрсан хоолны зүйлс хэрэглэхгүй аль болох жигнэж, буцалгаж хэрэглээрэй. • Өөх, давс, сахарыг бага хэрэглэ.  • Буцалсан ус их уу. Ходоодны шархыг анагаахад тустай ардын уламжлалт аргууд...  • Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн хятад шинэ байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хийж таглан, 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй. • Ходоод муутай хүн өглөө өлөн элгээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Гэхдээ өндгийг орой сайтар угаагаад хөргөлгүй байлгавал зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард зөгийн цэвэр балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань ихэд муудсан бол бүтэн жил эмчилгээ хийхдээ дунд нь нэг сар амарч хавар, намар хоёрт эмчилгээ хийвэл зүгээр. • Ходоодны архаг өвчнийг анагаахад хамгийн үр нөлөөтэй арга бол хоолны нэг халбаганаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж дараа нь мөсөн чихэр юм уу гаатай чихэр хөхөж байгаа юм шиг хөхнө. Залгиж хэрхэвч болохгүй, энэ эмчилгээг 10-20 удаа хийхэд тос өтгөн байснаа шингэн болно. Ингэсний дараа тосоо нулимж хаяад амаа зайлна. Тос нь хамаг биеийн хорыг өөртөө шингээсэн байдаг. Эмчилгээг өглөөд нэг удаа өлөн элгэн дээрээ буюу орой унтахын өмнө хийвэл дээр.
  2. • Хоол идэж байхдаа шингэн юм ууж болохгүй, шингэн юм ууснаас хойш 10 минут болоод ходоодноос доошилж өөртэйгээ хамт дэвтсэн хоолны зүйлийг мөн ялгаран гарсан ходоодны шүүстэй нь хамт аваад явчих тул хоол боловсруулахад хамгийн ноцтой саад болдог. Шингэн юм уухгүй хоолоо идэж сурцгаая.Эрүүл мэндийн увдис сэтгүүлээс.............................. Зөв хооллох    Хүний бие махбодид шаардлагатай бүх шимт бодисыг нэг төрлийн хоол хангаж чадахгүй. Жишээ нь: Мах амин хүчлээр баялагболовч аминдэм, эрдэс давсаар дутмаг байдаг. Талханд нүүрс -ус хангалттай атлаа бусад бодис бага байна. Хоол хүнсэнд уураг,амьтны ба ургамлын гаралтай тос, нүүрс уснаас гадна, аминдэм, эрдэс давсаар баялаг төрөл бүрийн хүнсний ногоо жимс өргөнхэрэглэх шаардлагатай. Хоолны хэмжээ       Хоолтэжээл хүний хөдөлмөрийн чадварыг сэргээж, эрүүл мэндийг хамгаална. Иймээс янз бүрийн мэргэжлийн хүний хоолны хэмжээг тогтоох шаардлага гардаг. Хоолны орцод уураг, тос, нүүрс-ус, аминдэм, эрдэс давс тодорхой хэмжээтэй байх ёстой.      Насанд хүрсэн 65 кг жинтэй хүн хоногт 97-100г уураг, /үүнээс 48г амьтны гаралтай/, 100-110г тос, /үүнээс 30г нь ургамлын гаралтай/ 400г нүүрс -ус тус тус хэрэглэвэл зохино. Ийм бодис бие махбодод шинэ эс бүтээх, нөхөн төлжүүлэх, халдварт өвчний эсрэг дархлаа бий болгох, хүний ажлын чадварыг өндөр байлгах нөхцөлийг хангана.     Янз бүрийн хөдөлмөрийн үед эрчим хүч зарцуулагдах.     Хүмүүсхоногт зарцуулсан эрчим хүчээ хоол хүнсээр нөхөх ёстой. Эрхэлсэн ажил хөдөлмөрөөс шалтгаалж хүн бүрийн хоногт зарцуулах эрчим хүч ялгаатай байдаг.        Янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн хоногийн эрчим хүчний зарцуулалт
  3.   Хоногт зарцуулах эрчим хүч /кж/                         13474 • Биеийн хүчний хөдөлмөртэй холбоогүй мэргэжил                         15086 • Механикжсан хөдөлмөртэй холбоотой мэргэжил                         17270 • Бүрэн механикжаагүй, хөдөлмөртэй холбоотой мэргэжил                         19942 • Огт механикжаагүй, хөдөлмөртэй холбоотой мэргэжил Хүснэгтээс үзэхэд биеийн хүчний ажил гүйцэтгэхэд их, харин биеийн хүчний хөдөлмөртэй холбоогүй буюу оюуны хөдөлмөрийнүед бага эрчим хүч зарцуулагддаг ажээ.Сурагчдын хооллох дэглэм    Сурагчид хичээлдээ өлөн явахгүй байвал сайн. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зохих хэмжээгээр хэрэглэх нь оюуны ба биеийнхүчний ажлын чадварыг сайжруулах ач холбогдолтой. 3-р цагийн хичээлийн завсарлагааны үед хөнгөн зууш хэрэглэж үдийнхоолонд сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоогоор баялаг хоол идэх нь тохиромжтой. Аминдэм /Витамин/Аминдэмийг нээсэн түүхээс     Оросын эрдэмтэн Н.И.Лунин бие махбодод хоол тэжээлээс өөр ямар бодис чухал болохыг тодруулахын тулд сүүнээс ялгажавсан цэвэр уураг, тосоор хулганыг тэжээжээ. Зохиомлоор бэлтгэсэн хоолтой хамт ус, бүх төрлийн эрдэс давс өгчээ. Хэсэгхугацаа өнгөрсний дараа туршилтын хулганууд өвчилж сульдан эцэстээ зарим нь үхсэн байдаг. Гэтэл сульдсан хулгануудадзохиомлоор бэлтгэсэн хоолтой хамт сүү өгөхөд дорхноо сэргэж байв. Н.И.Лунин өөрийн туршлага дээр үндэслэн уураг, тос,нүүрс-ус, эрдэс давснаас гадна шинжлэх ухаанд хараахан мэдэгдээгүй өөр ямар нэгэн бодис сүүнд байдгаас амьтан хэвийнамьдрах боломжтой гэсэн санааг дэвшүүлжээ. Гучин жилийн дараа 1910 онд бусад орны эрдэмтэд уг туршилтыг давтан хийжаминдэмийг нээжээ.Аминдэмийн ач холбогдол     Бие махбодын үйл ажиллагаанд уураг, тос, нүүрс-усны зэрэгцээгээр зайлшгүй байх шаардлагатай амьдралын идэвхт бодисюм. Тэдгээр нь хоол хүнсний найрлагад ялимгүй хэмжээтэй оролцох боловч бодисын солилцоонд хүчтэй нөлөөлдөг тулдутагдвал махбодын хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно. Хүн аминдэмийг ургамал ба амьтны гаралтай хоол хүнсний хамтавч байдаг. Хүний бие махбодод олон төрлийн аминдэм шаардагдана. Аминдэмийг латин үсгээр тэмдэглэж нэрлэсэн байдаг.С аминдэм    Үхрийн нүд, нохойн хошуу, шар лууван, улаан лооль, байцаа, чинжүү, шош, гоньд, нимбэг, нарсны шилмүүс, сонгино, сармисзэрэг олон ургамалд их бий. С аминдэм дутагдахад судасны хананы цус нэвчүүлэх нь ихсэж хамраас цус гоожих, буйл хөхөрчхавдах, арьсанд цусан толбо гарах зэрэг шинж илэрдэг. Мөн цус багасаж, биеийн эсэргүүцэл эрч суларч халдварт өвчнөөрөвчлөмтгий болно. Насанд хүрсэн хүн хоногт 50-75г С аминдэм хэрэглэх шаардлагатай. А аминдэм
  4.     Загасны тос, цөцгийн тос, сүү өндөгний шар уураг, буурцаг, элэг, бөөр, загасны түрс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүндэлбэг байна. А аминдэм дутагдвал нүдний гадна бүрхэвч, уушги, гэдэс үрэвсэнэ. Хүн хоногт 1мг А аминдэм хэрэглэхшаардлагатай.В бүлгийн аминдэм     Ургамал амьтны гаралтай бүтээгдэхүүнд элбэг В1, В2, В6, В12 аминдэм хамаарагдана. Үүнээс В1 нь бодисын солиоцоонднөлөөлөх онцгой ач холбогдолтой. Энэ нь ургамлын үр, өндөгний шар уурагт байдаг. Хүн хоногт 2-3 мг В1 аминдэм хэрэглэх ньтохиромжтой.Д аминдэм     Загасны тос, элэг, өндөгний шар уурганд байдаг. Хоолонд Д аминдэм дутагдвал сульдаа өвчин тусна. Ийм өвчтэй хүүхдийнөсөлт удааширч, ясанд давсны хэмжээ багассанаас араг яс буруу хэлбэржинэ. Хүүхдийн хөл муруйх, толгой томрох, цээжнийхэнхэрцэг буруу хөгжих зэрэг шинж илэрнэ. "Хүн эрүүл аж төрөх үндэс" номноос....................
profvest.com/

www.np.com.ua

progressive.ua

×