Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Ном бол
ертөнцийг
харах цонх мөн
1. Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг
Та өөрийгөө болон хүрээлэн бу...
Ухаан далай
номноос эхтэй
6. Ном унших нь амар амгаланг бий болгоно
Багш нар, эцэг эхчүүд, насанд хүрэгчид хэн боловч ном ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ном унших зөвлөмж

11,532 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

Ном унших зөвлөмж

  1. 1. Ном бол ертөнцийг харах цонх мөн 1. Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг Та өөрийгөө болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож хардаг болох бөгөөд хамгийн чухал нь өөрөө өөрийгөө таньж мэдэх болно. Сайн номыг заавал ахин унш. Тэндээс та ямар нэгэн шинэ зүйлийг олж харах болно. 2. Ном унших нь таны эрүүл мэндэд тустай Уйгагүй бүгдийг дуустал уншиж түүнийгээ бодитойгоор сэтгэж, үүгээрээ зохиолч юу хэлэх гээд байгаад дүгнэлт хийж, өөрийн бодол тайлбарыг хийх зэрэг нь оюуны дасгал болдог. Энэ нь таны эрүүл мэндэд үнэ төлбөргүй оруулж буй хөрөнгө оруулалт юм. 3. Ном унших нь орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөг Хэрэв та ном уншиж байвал цаг зав чинь дэмий зүйлд зарцуулагдаагүй гэсэн үг. Ном унших нь компьютер ашигласанаас хялбар юм. Та ном уншиж байна гэдэг нь элдэв дугаарлал түгжрэлийг багасгаж, гудамаар хий хоосон сэлгүүцэхгүй, машин барьж агаар бохирдуулахгүй байна гэсэн үг. 4. Ном унших нь таныг харилцаанд сургана Та өгүүлэх явцдаа өчигдөрийн спортын үйл явдлын талаар телевизийн нэвтрүүлэгийн тухай ч юм уу өөр ямар нэгэн зүйлрүү ярианыхаа сэдвийг гэнэт өөрчилж чадаж байвал таны ярих авьяас чинь хөгжиж төсөөлөн буй зүйлээ хялбархан илэрхийлж чаддаг болж байна. гэсэн үг. Ялангуяа энэ нь бараг ном уншдаггүй хүмүүст илүү их өндөр сэтгэлдэл төрүүлнэ. 5. Ном унших нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд тустай Ном нь олон төрөл байдаг тул та хэзээ ч бүгдийг уншиж амжихгүй. хэрэв бүгдийг уншиж дуусгая гэхэд хүний амьдралын хэд хэдэн үе ч хүрэлцэхгүй. Маш олон төрлийн номноос сонголт хийж уншиж болох боловч өөртөө хамгийн их хэрэгтэй гэсэн үнэхээр сэтгэлийн ханаж авч болох тэр л номоо сонгон унш. Үүнийгээ олтол бүү шантар. Тэр амьдралыг чинь өөрчилж мэднэ.
  2. Ухаан далай номноос эхтэй 6. Ном унших нь амар амгаланг бий болгоно Багш нар, эцэг эхчүүд, насанд хүрэгчид хэн боловч ном уншиж байгаа хүүхдийг хараад хайр нь хүр ч сэтгэлийн баяр эдэлдэг бөгөөд дараагийн удаа түүнийг яасан ч зэмлэдэггүй гэнэ. 7. Ном унших нь таны мөнгөнд хэмнэлттэй Ном нь цахим тоглоомоос хямд Хэрэв ном унших дуртай бол таньд найз нөхөд чинь бэлэг сонгохдоо ямар ч эргэлзээгүй дуртай номыг тань сонгоно/Таньд анхаарах ганц зүйл хэрэгтэй номынхоо жагсаалтыг гаргасан байх хэрэгтэй. Энэ нь таньд ашигтай/ Ном унших дуртай хэнд ч номын сангууд нээлтэй. Тэнд та ямар ч мөнгө төлөхгүй ном уншиж болно. 8. Ном унших нь оюун ухаанааа төвлөрүүлэхэд тустай Хөгжим сонсож байхдаа ч юмуу ер нь хаа ч явсан эргэн тойрныхоо зүйлд анхааралаа сарниулахгүйгээр ном уншиж болдог. Туршлагатай уншигч телевизийн 4 суваг сольж үзэж байхдаа уншиж чаддаг байна. Хэрэв та өөрөө хүсэх л юм бол автомашин болон нийтийн тээврээр зорчиж байхдаа ч ном уншиж чадна. 9. Ном унших нь таны гадаад үзэмжинд эерэгээр нөлөөлдөг Илүү жинтэй болохоос битгий айцгаа. Ном их уншдаг хүн амьдралд тохиолдох хүнд бэрхийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог бөгөөд бусдыг бодвол арай хөнгөн байдлаар бэрхшээлийг туулж гардаг. Номтой нөхөрлөснөөр та оюун сэтгэхүйгээрээ уран зөгнөлт хүсэлдээ хөтлөгдөн бодол ухаанаараа хязгааргүй орчинд аялан явж чадна. Мөн таны оюун сэтгэхүйд номын үйл явдлууд кино мэт хөврөн үзэгддэг болохоор кино театрт попкорн идэж суух ямар ч шаардлаггүй болно. 10. Ном унших нь эцэг эхчүүдэд ашиг тустай Хүүхэд хэрхэн ном уншиж түүнд автаж байгааг хараад ажил ихтэй ном унших завгүй хүмүүс хүртэл түүнд татагддаг. Ном уншихын жаргалыг мэдрүүлж байр баясгалан авчирсан уншигч хүүхдүүдээ эцэг эхчүүд нь ахин талархах болно.
mitsubishi.niko.ua

http://steroid-pharm.com

https://steroid-pharm.com

×