Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
НОМТОЙ НӨХӨРЛӨХИЙН УЧИР
/Эсээ/
Манай ард түмэн “Эрхэм баян эрдэм ном” гэдэг. Чухамхүү энэхүү баян-номыг бүтээгч-
ухаантан ...
Ном нь хамгийн дээд бэлэг дурсгалд тооцогддог. Эцэг, эх, эмээ, өвөө нь үр хүүхэд ач зээ
нартаа үддээх үнэт өв хөрөнгө нь н...
гаргаж суртачлах зэрэг ажил зохион байгуулах нь номтой зөв харьцах ажлын өмнөтгөл болж чадна.
Соёлтой хүний ном содон байд...
Upcoming SlideShare
Loading in …5
×

номтой нөхөрлөхийн учир

1,871 views

Published on

"Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон улсын эсээ бичлэгийн уралдааны аймгийн тэргүүн байрын шагналт эсээ

Published in: Education
  • Be the first to comment

номтой нөхөрлөхийн учир

  1. 1. НОМТОЙ НӨХӨРЛӨХИЙН УЧИР /Эсээ/ Манай ард түмэн “Эрхэм баян эрдэм ном” гэдэг. Чухамхүү энэхүү баян-номыг бүтээгч- ухаантан мэргэдийг дээдлэн хүндэтгэх, суралцагчдыг номтой нөхөрлүүлэх талаар саналаа хуваалцахыг хүсэж байна. Номыг ноолруулсаар нөхөр нь болохгүй. “Боловсон хүн гэж учир тоймгүй их уншигчийг ч хэлэхгүй. Ухаан билгүүний өөдөс төдийхнийг мэдлээ болоочийг ч хэлэхгүй. Бие биедээ шүтэн барилдлагатай мэдлэгийг олоход ёс горимоор нь унших аргад мэргэшсэн хүнийг хэлнэ. М.И. Калинин Аль ч сургуулийн номын санд хавтас нь хуучирч ноолорсон, хуудас нь урагдаж салсан ном олон байна. Сайн номыг хүүхэд бүр гар дамжуулан амтархаж уншдаг нь сайшаалтай боловч хүүхдийг номд зөв хандаж сургаагүйд бид түмэн буруутай. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа үр ашигтай зөв өнгөрүүлэх, хичээлээр сурч мэдсэнээ бататгах, бие даан шинэ мэдлэг эзэмших гол хэрэглүүр бол ном боллоо. Харин сурагчдын ном унших нь багш сурган хүмүүжүүлэгч, ахмад хүмүүсийн хараа хяналтаас ангид байснаас ном унших зөв аргад сураагүй, хиртэй тоостой гараар номыг барих, хэвтэж байхдаа ба хоол идэж байхдаа ном унших, ном дээр юм эрээчих, хуудсыг нь нугалах зэрэг зохисгүй дутагдлууд хэдийнээ газар авчээ. Номд хавтас хавчуулга хийж занших, уншсан зүйлдээ тэмдэглэл карт хөтлөх, номын өвийн сандаа бүртгэл католог гаргаж ашиглах зэрэг нь номтой нөхөрлөх анхны алхам юм. Гэтэл зарим сургууль, номын сан бусад хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд дээр “Номтой нөхөрлөх” гэдгийг өрөөсгөл ойлгож зөвхөн ном унших тоо гүйцээхийг голлон “Д. Нацагдорж” тэмдэгтэн, “Номын сайн нөхөр” цол олгож байгаад анхаарууштай. Замбараагүй, хяналтгүй байдлаас “Ертөнцийг харах цонх” ном маань хэдхэн хүүхдийн гараар орж, цөөхөн жил наслах гэж үү? Сүүлийн жилүүдэд сургуулийн сурагчдын дунд өрнүүлсэн “Сурах бичгээ эмчилье”, хөдөлгөөнийг бусад сургууль, олон нийт дэлгэрүүлэн хэрэгжүүлмээр. Сурагчдын өөрөө удирдах зөвлөл, ахлах дунд ангийн сурагчид бага ангийн сурагчдад ном унших, сэргээн засах, номтой харьцах талаар тусгай хичээл заадаг туршлагыг бид авч хэрэгжүүлмээр байна. Үнэт өвийн үр ашгийг үзэх нь “Ном бол нэг үе нөгөө үедээ үлдээсэн оюун ухааны гэрээс, нөгчиж байгаа эцгээс орь залууд захисан сургааль” А.И. Герцен Манай ард түмэн эртдээ номыг баринтаглаж, шоголд хийж, гэрийн хойморт хүндтэй байранд залж, ховор цөөн номыг гар дамжуулан хуулж олшруулан, хэрэглэж, номоо гүн их хүндэтгэж байсан нь сүсэг бишрэл огт биш бөгөөд хойч үе нь бахархаад барахгүй сайхан уламжлал билээ.
  2. Ном нь хамгийн дээд бэлэг дурсгалд тооцогддог. Эцэг, эх, эмээ, өвөө нь үр хүүхэд ач зээ нартаа үддээх үнэт өв хөрөнгө нь ном боллоо. Ном бол ганц нэг хүний хөрөнгө болж хэвтэх үү, эсвэл байнгын эргэлтэд орж эрдэм мэдлэг түгээх жууч байх уу гэдэг асуудал маш чухал. Номыг хүндлэх, номтой нөхөрлүүлэх, хувийн номын санг өргөн дэлгэрүүлэх ашиглах хөдөлгөөн өрнүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байгаа. Ном хураагаад эс үзэх нь эд хураагаад эдлэх буянгүйтэй адил бөлгөө. Ном-хүн юм Орчин үед шинээр гарсан ном хэвлэлийг унших нь бүү хэл нэрлэн тоочиход ч хэцүү боллоо. Иймд хүүхэд залуучуудыг өөр өөрийн хайрлаж хүндэтгэдэг зохиолчтой, олон номоос өөрт зайлшгүй хэрэгтэйг шилж уншдаг чадвар дадлагатай болгоход анхаарах цаг болжээ. Зохиолчдын ойг тэмдэглэх, уран бүтээлийн өдөрлөг, уулзалт, үдэшлэг зохиох, нэг зохиолчийн бүтээлээр үзэсгэлэн гаргах, зохиолчдын өвийн хавтсыг хамтран бүтээлгэх, шинэ номын тоймыг мэдээллийн төрөл бүрийн хэрэгслээр ялангуяа сурагчдын хамгийн ойрын хэвлэл, өөрсдийн нь бүтээл ханын сонингоор суртачлахад багш эцэг эхчүүд бидний санал зөвлөгөө хамтын ажиллагаа үлэмж хэрэгтэй. Адал явдалт, зөгнөлт, уран зохиолоос шинжлэх ухааны хялбаршуулсан ном хэвлэл, үйл явдлыг хөөцөлдөхөөс утгыг эрхэмлэн уншихад хүүхдийн анги насны онцлогийг харгалзан ахмад хүмүүс бодлого, зорилготой чиглүүлж өгөх явдал чухал байна. Зохиолчийг хайрлаж хүндэтгэх нь номыг шилж сонгож уншихтай нягт холбоотой. Зохиолчийг хүндэтгэхгүйгээр номд дурлахгүй. Соёлтой хүний ном содон. Ном худалдан аваад хувийн өмч хэмээн дээр нь гарын үсгээ зурах, бичих хоцрогдсон арга хаягдаж, соёлтой хүн бүр хувийн номдоо таних тэмдэг-экслибрис өргөн хэрэглэдэг байжээ. Монголчууд эртнээс номын таних тэмдэг хэрэглэдэг байсан тухай зарим хүмүүсийн судалгаа ч бий. Тэр үеийн олон хүмүүсийн номын таних тэмдэгт тэдний өөр өөрийн хүсэл сонирхол, зохиол бүтээлийн онцлогийг тусгасан байснаас жишээ татвал зохиолч Д. Сэнгээ тагтаатай, Ч. Чимэд монгол гэртэй, Д. Нямаа тэмээний дүрс бүхий таних тэмдэгтэй, зураач Д. Пушкин цаа буга унасан хүүхэд, сэтгүүлч С.Жамбалдорж ном уншиж байгаа Шаалуу хүүгийн зураг гэх мэт таних тэмдэг хэрэглэж байжээ. Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн “Миний амийг хайрла” гэж хэлээгүй мөртлөө “Тарьсан цэцэг, ухаантны бүтээсэн номыг битгий сүйтгээч” хэмээн дайснаас гуйж байдаг. Номд дуртай болно гэдэг мэргэн ухаанд ойртоно гэсэн үг гэж эрдэмтэн мэргэд ч сургадаг. Тэгвэл хүүхдэд ном хайрлах ухаан, хүмүүжил сэтгэл төлөвшүүлэхийн тулд “Номд дуртай болцгооё”, “Номтой нөхөрлөе” хэмээн мянга дахин хэлж, бичсэнээс өөрсдийн үлгэр жишээгээр нөлөөлбөл илүү тус үзүүлэх нь мэдээж. Багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд номын таних тэмдгийн учрыг хүүхэд залуучуудад ойлгуулж, таних тэмдгийн төрөл бүрийн загвар зохиох, тайлбарлах, экслибристэй номын үзэсгэлэн
  3. гаргаж суртачлах зэрэг ажил зохион байгуулах нь номтой зөв харьцах ажлын өмнөтгөл болж чадна. Соёлтой хүний ном содон байдгийн нэг учир энэ билээ. Аман зохиолын экспедиц Усан далай булгаас эхтэй Ухаан далай номоос эхтэй /Монгол ардын зүйр цэцэн үг/ Тууль хайлж, үлгэр домог ярьж, оньсого таалгаж, ерөөл тавьж, магтаал хэлж, уртын дуу дуулдаггүй эмээ өвөө гэж бараг байдаггүй үе саяхан байлаа. Тэд ард түмнийхээ олон зуун жил үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн баялаг туршлага дээр үндэслэн ач, зээ нартаа аман зохиолын сонгодог хичээл заасаар ирсэн билээ. Үе дамжсан тэр сонгодог хичээлд багачуудыг татах увидас бий. Гагцхүү эгэл жирийн “Аман зохиолч-багш нар”-ын хичээлийг нандигнан бичиж авч, “гэрийн сургуулийн сурах бичиг” болгон хэрэглэдэг байжээ. Иймд сурагчдын дунд аман зохиол төрөлжүүлэн цуглуулах, судлах хөдөлгөөн өрнүүлбэл зүйтэй. Хэрвээ хүүхэд залуучууд бага наснаасаа аман зохиолын аль нэгэн төрлөөр махруун, нэг чиглэл барин хөөцөлдвөл хойчийн өдөр ард түмнийхээ эх хэл, утга зохиол судлалд гавьяатай үйлс бүтээхгүй гэх газаргүй. Сургууль, номын сан, бусад олон нийтийн байгууллагууд хамтран мэргэжлийн хүмүүсийн туслалцаанд түшиглэн хүүхэд залуучуудын дунд “Аман зохиол цуглуулах, судлах экспедиц” зохион байгуулах хөдөлгөөнийг өрнүүлбэл тэднийг хөгжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй. Цаасан дээр буух уу? Ажил болгох уу? Хүнийг үерхэж байгаа нөхрөөр нь, уншиж байгаа номоор нь таньж болно гэж эрдэмтэн мэргэд эртнээс сургасаар иржээ. Дэлхийн бусад орнуудад номын хорхойтнууд сайн дураараа хамтран өөрсдийн байгууллага, хамт олонтой болж ажилладаг сайхан туршлагууд байжээ. Монгол улсын Боловсол шинжлэх ухааны яамнаас 2013 онд “Ном хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном суртачлах, түгээх дэлгэрүүлэх, бүтээлч ажлуудыг хийх, сурагчдыг хөгжүүлэх зорилготой билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд доорх ажлуудыг санаачлан зохион байгуулах нь ажил урагшлах нэг алхам болж чадна гэж бодном. Үүнд: Сайхан ном, бичил ном, ховор номын үзэсгэлэн гаргах, олонд алдаршсан номын ой тэмдэглэх, орон сууц гэр хороололд ном дамжуулан унших шуудан бий болгох, номын үлгэр дуурайлтай баатрын нэрэмжит ажил зохиох, асуулт хариулт, мэтгэлцээн зэрэг аль ч анхан шатны байгууллага хэзээ ч хийж болохоор хөрөнгө мөнгө шаардахааргүй шинэ хэлбэрийн ажил санаачлан хийвэл зохистой. Номын хорхойтой хүүхэд залуусыг нэгтгэж, тэдний бусдад үзүүлэх нөлөөг хүчтэй болгоход бид ажлаа чиглүүлэх цаг болсон. Сургууль ном хоёрыг салгаж ойлгох аргагүй. Эсээ бичсэн Н.Азжаргал /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IY сургуулийн сургалтын менежер / 2014 оны 01 сар
http://www.chemtest.com.ua

https://best-products.reviews

У нашей организации полезный веб портал , он рассказывает про http://budmagazin.com.ua.

×