Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Я. Баярхүү Ph.D /                                                                  ...
үржлийн явцад удамших шинж тэмдэг нэг удмаас нөгөө удамд дамждаг. Бэлгийн үржлийнүед эр эм бэлгийн эсүүд хоѐулаа удамшлыг ...
хоѐрдугаар удмыг гаргаж авах тул энэ эрлийзжүүлгийн генотип томьѐог дараах байдлаарбичнэ.                    Аа х Аа =АА; ...
генүүд юм. Харин У,R, ген нь хоорондоо аллель бус бөгөөд өөр өөр хромосомд байрлана.Нийлүүлэгт орсон шар, гөлгөр үртэй (УУ...
мутаци гэдэг нэр томъѐог анх шинжлэх ухаанд дэвшүүлсэн. Мутаци бол генотипийгзаавал өөрчилдөг учраас удам дамждаг.Мутацийг...
зүйл ба генотипийн харилцан үйлчилгээний үр дүнд бий болох тул эцэг эхээс үр удамддамжихгүй. Энэ нь зөвхөн нэгэн биеийн ху...
Upcoming SlideShare
Loading in …5
×

5 lekts

14,964 views

Published on

  • Sain baina u? Генийн вариацийн талаар мэдээлэл оруулж болохуу? Genetic variation in Population
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

5 lekts

  1. 1. Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Я. Баярхүү Ph.D / Лекц № 5 Удамшил ба хувьсал 1. Удамшил хувьслын тухай ерөнхий ойлголт 2. Удамшлын үндсэн зүй тогтлууд 3. Менделийн хуулиуд 4. Хувьсалын тухай 5. Мутацийн шинж чанар Удамшил хувьслын тухай ерөнхий ойлголт: Амьд биеийн амьгүйгээс ялгагдах нэг үндсэн шинж нь өөртэйгээ ижил шинж чанар бүхий үр удам төрүүлэн амьдарч эцэг эх биеийн шинж тэмдэг үр төлдөө дамжин удамшдагт оршино. Ямарч амьд биес гарсан шинэ удам бүр тухайн амьд биеийн зүйлийн шинжийг өөртөө тусгах чанартай байх төдийгүй, эцэг эх биеийн хувийн шинж чанар онцлогыг ямагт илэрхийлж байдаг. Эцэг эх биеэс үр төлд тухайн амьд биеийн зүйлийн ба бодгаль биеийн шинжтэмдэг дамжих чанарыг удамшил гэнэ. Амьд бие бүхэнд удамших чанар байхын зэрэгцээхувьсан өөрчлөгдөх чанар байдаг. Удамшил хувьсал гэсэн энэ хоѐр үзэгдлийн харилцаннөхцөлдсөн үйлчлэлийн үр дүнд амьд бие тогтвортой оршин тогтнохын зэрэгцээ идэвхтэйхувьсан өөрчлөгдөж, энэ явцад дэвшин хөгжиж байдаг. Удамшил, хувьслын үзэгдлийгсудалж, түүний мөн чанар, зүй тогтлыг илрүүлдэг шинжлэх ухааны салбарыг генетикгэнэ. Генетик нь биологийн шинжлэх ухааны харьцангүй шинэ салбарын нэг юм. Чехийнэрдэмтэн И. Г. Мендель (1856-1863) вандуйг эрлийзжүүлэн үржүүлэх судалгаа хийснээрудамшлын зүй тогтлыг илрүүлж удамшил явагдах эх үндэс нь бэлгийн эсэд байна гэжүзсэн. Менделийн энэ нээлтийг тухайн үед хэн ч ойлгоогүй. Зөвхөн зарим нэг эрдэмтэдудамших зүй тогтлыг дахин баталснаас хойш удамшлын процесс бүх амьд биед нийтлэгнэг зүй тогтлын дагуу явагддаг хуультай болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Хувьсалбол удамшлын эсрэг үзэгдэл юм. Эхний удмын шинж тэмдэг дараагийн удамд өөрчлөгдөнхувирах чанарыг хувьсал гэнэ. Удамшил хувьсал хоѐр хэдийгээр эсрэг тэсрэг үзэгдлүүдболовч амьд ертөнцийн түүхэн хөгжлийн явцад хамтран үйлчилж байдаг. Амьд биеийн
  2. үржлийн явцад удамших шинж тэмдэг нэг удмаас нөгөө удамд дамждаг. Бэлгийн үржлийнүед эр эм бэлгийн эсүүд хоѐулаа удамшлыг дамжуулна. Эсэд зөвхөн тодорхой шинжтэмдэг бүрэлдэн хөгжихөд нөлөөлдөг хүчин зүйлүүд агуулагдана. Түүнийг удамшлынмэдээлэл гэнэ. Эсийн хромосомд агуулагдан байрлаж, удамшлын мэдээллийг дамжуулдагматериаллаг хэсгийг ген гэнэ. Ген бол аль нэгэн шинж тэмдэг эсвэл ямар нэгэн шинжчанар үүсэн хөгжихийг нөхцөлдүүлж байдаг удамшлын нэгж материал юм. Генүүдхромосомд цувран байрлана. Эрлийзжүүлж байгаа биеүүдийн хооронд эрс ялгаатай шинжтэмдгүүд байдаг үүнийг альтернатив буюу нэг нь нөгөөгөө харилцан үгүйсгэдэг шинжтэмдэг гэж нэрлэнэ. Альтернатив шинжийг нөхцөлдүүлж байгаа генийг аллель ген гэнэ.Аллель ген нь гомолог хос хромосомд байрлана. Гомолог хос хромосомд байрлан аль нэгшинж тэмдгийг тодорхойлж байгаа аллель генүүд хоорондоо ижил байвал тийм биеийггомозигот бие гэнэ. Хэрэв аллель ген хоѐр өөр янзын шинжийг илэрхийлж байвал тиймбиеийг гетерозигот бие гэнэ. Амьд биед байгаа удамшлын бүх хүчин зүйлийннийлбэрийг генотип гэнэ. Амьд биед бүрэлдсэн бүх шинж тэмдгийн нийлбэрийгфенотип гэнэ. Өөрийнхөө мэдээллийг шинж тэмдэг болгон илэрхийлэх талаар илүүдавамгайлсан байдлаар үйлчилж байгаа генийг доминант ген (ноѐлогч) гэнэ. Харинөөртөө байгаа удамшлын мэдээллийг шинж тэмдэг болгон бүрдүүлэх үйлчилгээ өгччадахгүй байгаа генийг рецессив буюу дарагдмал ген гэнэ. Удамшлын үндсэн зүй тогтлуудыг анх Мендель судлан илрүүлсэн. Нэг л хос шинж тэмдгийн удамших байдлыг судлахаар цэвэр сортын ургамлыг эрлийзжүүлэхэд түүний хоѐрдугаар удамд эцэг эхийн нь шинж тэмдэг Нэг л хос шинж тэмдгийн удамших байдлыг судлахаар цэвэр сортын ургамлыг эрлийзжүүлэхэд түүний хоѐрдугаар удамд эцэгэхийн нь шинж тэмдэг 3:1 гэсэн харьцаагаар удамшдаг энэ үзэгдэл бүх амьд биеийнудамшилд тохиолддог нийтлэг үзэгдэл учраас түүнийг Мендель удамшлын нэгдүгээрхууль буюу шинж тэмдэг ялгарах хууль гэнэ. Эрлийз нэгдүгээр удмууд генетикийн хувьдгетерозигот чанартай болно. Гетерозигот хоѐр биеийг хооронд нь эрлийзжүүлж
  3. хоѐрдугаар удмыг гаргаж авах тул энэ эрлийзжүүлгийн генотип томьѐог дараах байдлаарбичнэ. Аа х Аа =АА; Аа; Аа; аа Эндээс үзэхэд гарсан дөрвөн удмын гурав нь ягаан цэцэгтэй, нэг нь цагаан цэцэгтэй байна. 3:1 энэ бол гадаад шинж тэмдгийн буюу фенотипийн харьцаа юм. Энэ дөрвөн удмын агуулж байгаа генийн бүрдлийг харьцуулж үзэхэд гомозигот ягаан цэцэгтэй ургамал BB-1, ягаан цэцгтэй ургамал Bb-2, гомозигот цагаан цэцэгтэй ургамал aa-1 байгаа тул генотипийн харьцаа 1:2:1 байна. Хоѐр юм уу түүнээс дээш тооны хос шинж тэмдгийн удамших байдалд судалгаа явуулснаар Мендель нэг шинж тэмдэг нөгөө шинж тэмдгээс шалтгаалахгүй бие даасан байдлаар удамшдаг болохыг илрүүлсэн. Үүнийг Менделийн хоѐрдугаар хууль буюу шинж тэмдгүүд харилцан шалтгаалахгүй удамшихзүй тогтол гэнэ. Энэ зүй тогтлыг батлахад Мендель хоѐр хос шинж тэмдгээрээ ялгаатайгомозигот биеүдийг эрлийзжүүлсэн. Үүнийг дигибрид эрлийзжүүлэг гэнэ. Менделийн III хууль, хоѐр буюу түүнээс олон генийн удамших зүй тогтлын тухайхууль юм. Мендель дигибридийн нийлүүлэгт вандуйн үрийн өнгө, гадаргуугийн байдалгэсэн хоѐр хос шинж тэмдгийг сонгон авч эрлийзжүүлсэн. Шар өнгийн, гөлгөргадаргуутай үртэй ургамлыг ногоон өнгийн, хорчгор гадаргуутай үртэй ургамалтайэрлийзжүүлжээ. Нэгдүгээр үеийн эрлийз F1 шар өнгийн гөлгөр үртэй ургажээ. Өөрөөрхэлбэл шар өнгө нь ногоондоо, гөлгөр нь хорчгордоо давамгайлж удамшсан байна. Тэгвэлшар өнгийг тодорхойлогч аллелийг У гэвэл ногоон өнгийг у, үрийн гөлгөр гадаргууг Rгэвэл, хорчгор гадаргууг r нэж тэмдэглэнэ. Үрийн өнгийг тодорхойлогч У, у өөрхоорондоо аллель, үрийн гадаргуугийн байдлыг тодорхойлогч R, r, хоорондоо аллель
  4. генүүд юм. Харин У,R, ген нь хоорондоо аллель бус бөгөөд өөр өөр хромосомд байрлана.Нийлүүлэгт орсон шар, гөлгөр үртэй (УУRR) ургамал, УR, ногоон хорчгор үртэй (ууrr)ургамал уr гэсэн бэлгийн эсээр үр тогтож, түүнээс Iүеийн эрлийз F1 – УуRr гэсэндигетерзигот үүснэ. F1 өөх хоорондоо нийлүүлэгт ороход II үед тухайн 2 шинж ямархарьцаатай ялгарахыг Пеннетийн аргыг ашиглан тооцоолно. Фенотипийн харьцааг авчүзвэл:- Шар, гөлгөр үртэй – 9- Ногоон, гөлгөр үртэй -3- Шар, хорчгор үртэй – 3- Ногоон, хорчгор үртэй – 1Бүгд 16 буюу 9:3:3:1 гэсэн харьцаагаар задарна. Нэг шинж тэмдгийг нөхцөлдүүлэгч генөөр шинж тэмдгийг тодорхойлогч генээс хамаарахгүй чөлөөт байдлаар удамшихыг аллельбус генүүдийн бие биеэс үл хамааран удамших хууль буюу Менделийн III хууль гэнэ. Өөрөөр хромосомд байрласан шинж тэмдгүүд бие биеэс үл хамааран чөлөөт хоршлоорудамшдаг. Нэг хромосомд байрласан шинж тэмдгүүд хамтдаа удамшдаг. Үүнийг хамудамшил гэнэ. Хувьсал: Бие махбодын хөгжлийн явцад удамшлын нэгж болох генүүд гадаад орчны нөлөөгөөр өөрчлөгдсөнөөс үр удамд шинэ шинж чанар үүсэж бий болохыг хувьсал гэнэ. Хувьсалыг - Удамшдаг буюу генотипийн - Удамшдаггүй буюу модификаци хувьсал гэж ангилна. Удамшдаг (генотип) хувьсал: Дарвин удамшдаг хувьслыг харьцангуй цөөн тохиолдлын чанартайүүсдэг учраас тодорхой бус хувьсал гэж нэрлэсэн. Бие махбодид бий болсон хувьсалгенотипээр тодорхойлогдож үр удамд хадгалагдахыг удамших хувьсал гэнэ. Жишээ нь:богино хөлтэй хонь, өдгүй тахиа гэх мэт. Удамшлын нэгж генийн хувьслыг мутаци гэнэ.Де-Фриз
  5. мутаци гэдэг нэр томъѐог анх шинжлэх ухаанд дэвшүүлсэн. Мутаци бол генотипийгзаавал өөрчилдөг учраас удам дамждаг.Мутацийг - Хромосомын - Генийн мутаци гэж ангилж үздэг. Хромосомын мутаци нь хромосомын бүтцийн өөрчлөлттэй салшгүй холбоотой.Хомосомын тоо өөрчлөгдөх нь мутаци юм. Хромосомын тоо өөрчлөгдөхийг гетероплоидгэнэ. Энэ үед эсийн хромосомын тоо нэг хоѐр гурваар нэмэгдэх буюу нэг хромосомоорбагасаж болно. Хромосомын зарим өөрчлөлтүүд генийн үйл ажиллагааг эвдэж үхэлдхүргэж болно. Генийн мутаци генийн бүтцийг өөрчилж улмаар бие махбодын шинж чанарт нөлөөлнө.Гемофили, дальтонизм, альбинизм, цэцгийн дэлбийн өнгө өөрчлөгдөх зэрэг үзэгдэлгенийн мутацитай холбоотой. Генийн мутаци их биеийн ба бэлгийн эсийн дотор үүснэ.Генийн мутаци бие махбодид ашигтай, ашиггүй нөлөө үзүүлж амьдрах чадварыгбууруулж үхэлд хүргэж болно.Мутацийн шинж чанар: - Мутаци үсрэлтийн байдлаар үүсэж бий болно - Мутаци удамшина. - Ямар ч локусыг өөрчилж болно(амьдралын чухал ба чухал биш үл мэдэг жижиг шинж чанарыг өөрчилж мутаци үүсгэж болно.) - Ямар нэгэн мутацийг дахин давтан үүсгэж болно. - Мутаци, өөрийн шинж чанараар ашигтай, ашиггүй, хортой давамгайлах, нуугдмал байж болно. Мутаци бол гадаад орчны өөрчлөлттэй салшгүй холбоотой. Гадаад орчны температур, рентген ба хэтягаан туяа ионын цацраг туяа, химийн бодисын нөлөөг ашиглаж ямар ч мутацийг бий бологж болно.Удамшдаггүй (модификаци буюу фенотип) хувьсал: Гадаад орчны нөлөөнд генотипийгөөрчлөхгүйгээр хувьсах хувьслыг фенотип хувьсал гэнэ. Зөвхөн сайн арчилгаа ба сайнтэжээлийн нөхцөлд малын сүүний гарц, махны жин нэмэгдэх нь фенотип хувьсал юм.Фенотип хувьсал тодорхой хэмжээнд явагдана. Фенотип хувьсал нь гадаад орчны хүчин
  6. зүйл ба генотипийн харилцан үйлчилгээний үр дүнд бий болох тул эцэг эхээс үр удамддамжихгүй. Энэ нь зөвхөн нэгэн биеийн хувьсал юм. Фенотип хувьсал дараах шинжчанартай. - Үр удам дамждаггүй - Хувьслын бүлэглэлийн шинжтэй байна. - Гадаад орчны тодорхой нөхцөлд хувьсана. - Хувьслын чиглэл нь ижил боловч бие махбод тус бүрд хувьсах хэмжээ нь харилцан адилгүй байна. Ашигласан хэвлэл: 1. Гүрбадам ба бусад “ Биологи “ 2. Ц. Жанчив “Генетик” 1988 он 3. Peter H.Raven, George B. Johnson Undersanding Biology 1988 4. www.google.com
Свадебные платья киев цены www.salon-svadebny.com.ua
еще по теме gss.com.ua

паровой котел

×