Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Зохиолч  Данигайн  Давааням

1973 онд Марксизм Ленинизмын  оройн дээд                сургууль
1980 онд А.М.Горькийн  нэрэмжит утга зохиолын  дээд  сургууль
1960 оноос уран бүтээлээ  эхэлсэн
1993 онд ‘Мөлхөө ангийнхан’ шүлгийн номоороо Д.Нацагдоржийн шагнал хүртсэн Хүүхдийн зохиолч   яруу найрагч юм.

Зо...
зохиолч  данигайн  давааням
зохиолч  данигайн  давааням
зохиолч  данигайн  давааням
зохиолч  данигайн  давааням
зохиолч  данигайн  давааням
зохиолч  данигайн  давааням
зохиолч  данигайн  давааням
зохиолч  данигайн  давааням
Upcoming SlideShare
Loading in …5

зохиолч данигайн давааням

4,613 views

Published on

Published in: Education
• Be the first to comment

• Be the first to like this

зохиолч данигайн давааням

1. 1. Зохиолч Данигайн Давааням

1973 онд Марксизм Ленинизмын оройн дээд сургууль
2. 1980 онд А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль
3. 1960 оноос уран бүтээлээ эхэлсэн
4. 1993 онд ‘Мөлхөө ангийнхан’ шүлгийн номоороо Д.Нацагдоржийн шагнал хүртсэн Хүүхдийн зохиолч яруу найрагч юм.

Зохиолчийн өчил
Тэртээ 1943 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг (Доод цэцүүх) хэмээх Хангайн сайхан нуруунаас эх авсан Идрийн сайхан голын хөвөө газарт эгэлгүй ачтан эхийн хэвлийгээс хүй тасран мэндэлсэн ажээ. Халхын өндөр Гонгорын ач болох миний бие 11 насандаа ардын сургуульд орж эрдмийн мөр хөөх аян замаа эхлэв. 35 үсэг гадарлах болсон цагаасаа номын амтыг мэдэрч уншихын дон шүглэсэн хөдөө нутгийн хөдсөн дээлтэй жаал явлаа. Бага сургуулийн 3-р ангид байхад Дагийрагчаа багш намайг дуудаж сургуулийн ханын сонинд шүлэг бичих даалгавар өгөв. Тэр үед газар сайгүй хөдөө аж ахуйн нэгдэл байгуулагдан их л хөл хөгжөөн болж байсан санагдана. Манай нутагт л гэхэд “Идэр цэцэг” нэртэй нэгдэл шинээр буй болж аав минь 100 гаруй ямаа хотноосоо тууж гишүүнээр элсэв. Нэгдлийн дарга Дашренчин гуай сайн малчдын зөвлөгөөнд оролцож “Алтан гадас” гэдэг одонгоор шагнуулаад ирдэг юм байна. Үүнээс сэдэв болгон Нэгдэл нэртэй нэг бадаг шүлэг бичээд Дагийрагчаа багшдаа өгөв. Миний бичсэн:
“Идэр цэцэг нэртэй
Энгэрээ цоолсон даргатай
Ямаа голдуу хөрөнгөтэй
Ядарсан муу нэгдэл...” гэсэн бадгийг багш минь уншиж үзсэнээ толгой сэгсрэн “Баян тансаг” нэгдэл гэхийн оронд ядарсан муу нэгдэл гэж бичдэг чинь буруу байна. Одоохон засаад ир гэлээ. Цагийн дараа засаж залруулсан шүлгээ багшдаа аваачиж барихдаа өвдөг минь чичирч байв. Миний бичсэн нь:
“Идэр цэцэг нэртэй
Энгэрээ цоолсон даргатай
Ямаа голдуу хөрөнгөтэй
Янзын гоё сүртэй
Баян тансаг нэгдэл минь
Бадартугай мандтугай” гэсэн бадгийг багш минь уншиж үзсэнээ толгой дохин зөв хө одоо л болж байна гэсэн урамшлын үгээр намайг шагнав. Ийнхүү миний анхны шүлэг батлагдаж ханын сонинд гарч билээ. Энэ цагаас эхлэн зохиол бичих нэгэн хүсэл хөтлөн дуудаж давын өмнө жинхэнэ зохиолчтой уулзаж бараа сүрийг нь харахсан гэж боддог боллоо. Аз болж Туяа сэтгүүлийн нэг дугаарт Содномдорж зохиолчын “Эх орон” гэдэг шүлэг хэвлэгдсэнийг уншиж байтал түүний хаяг дурайж байлаа. Тэр дороо нөгөө хаягаар нь захиа бичиж “Нуур”, “Хавар” гэдэг 2 шүлгээ хүргүүллээ. Догдлон хүлээсэн 7 хоногууд арай ядан өнгөрч байтал захидалын хариу залраад ирлээ. Их зохиолчоос захиа авсан тэр мөч хамгийн мартагдашгүй цаг мөч байлаа. 5в-ийн Даваанямд том зохиолчоос захиа ирж гэнэ гэсэн сонин мэдээ сургууль даяар тарлаа. Захирал Доржсүрэн захидалын мөрөөр зохиолч Содномдорж гуайг сургуульдаа урилаа. Ингэж би анх удаа зохиолч хүний гэгээн дүрийг харж, гийх үгийг нь сонсох хувь оногдсон юм.Монгол улсын төрийн шагналт зохиолч Д.Гармаа хүүхдийн зохиолч Ж.Дашдондог бид 3-ын хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэж өгсөн хүн бол монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолын хөх сүмбэр оргилын тэргүүн Дамдинцоогийн Содномдорж мөнөөсөө мөн. 1975 оны намрын хонгор өдрүүдийг би хэзээ ч мартдаггүй юм. Москва хотноо Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцах томилолтыг хүлээн авлаа. Галт тэрэгний буудлаас Содномдорж багш минь гэргий Баасан эгчийн хамт үдэж өгөхдөө: - За Давааням минь хичээж үзээрэй. Энэ сургуулийг хүүхдийн утга зохиолоор урьд өмнө нь төгссөн хүнгүй юм шүү. Чамд аз тохиожээ гэж хэлээд хацрыг минь үнсэхэд халуун нулимсаараа хариу барьж билээ.
Зохиолч С.Пүрэв утга зохиолын орчуулагч Намбарын Энхбаяр, Хасбаатарын Мэргэн, Лувсанвандангийн Нарангэрэл, Бямбажавын Нарантуяа нарын 6 монгол нэг ангид суралцахаар нийслэл хотоос хөдлөв. Орос улсын төрийн шагналт нэрт яруу найрагч Лев Ошанины удирдлаганд намайг хуваарилсан байлаа. Хаалга сэвхийн онгойж гялалзсан хөдөлгөөнтэй эр орж ирсэн нь Лев Ошанин багш байлаа. Багш минь хүн бүхэнтэй гар барина. Намайг балмагдан зогсож байтал дэргэд минь хүрч ирээд хаанаас ирсэн бэ? гэв. Монголоос ирлээ гэхэд мөрөн дээр минь гараа тавьж их л найрсгаар маш таатай байна, монголоос би хоёр дахь шавиа хүлээж авлаа. Явуухулангийн маань бие сайн уу гэж анхныхаа шавийг асууж билээ. Багш минь миний шүлгийг сонсох бүрийдээ чиний шүлэгнээс монгол тал нутгийн хүүхдийн эрэмгий цог золбоо, моринд гарамгай тэр сайхан давтагдашгүй дүр төрх харагдах ёстой. Зохиол бүхнээ хөнгөн хөгжөөнтэй хошин шог наргианаар цалгиулах учиртай юм шүү гэж байнга зөвлөнө. Багшийн маань тэр сургамж яваандаа ёгт үлгэрт хүч сорих тэнхээ өгснийг би даанч үгүйсгэж чадахгүй билээ хэмээн өгүүлжээ.
Нацагдоржийн шагналт зохиолч Данигайн Давааням
Түүний ном болон хэвлэгдсэн бүтээлээс:
1964 он“Ойн субботник”
1966 он“Өндөр өвөө”
1969 он“Жирийн түүх”
1970 он“Чихэр”,“Шинэ айл”
1973 он“Найман жаал”
1974 он“Зуун даага”
1980 он“Амьтадын үлгэр”
1981 он“Жаргалтай нутгийн хүүдүүд”
“Өвөө хэдэн намтай вэ?”
1982 он“Цаасан хүү”
1999 он“Илжигний уралдаан” гэх мэт хүүхдэд зориулсан гайхалтай бүтээлүүдээ туурвижээ.
Зохиол бүтээлийн тухайд
Түүний илжигний уралдаан ном нь хошин шог, инээдтэй, хөгжилтэй ёгтлол маягаар бичсэн шүлэг үлгэрүүдийн түүвэр зохиол болжээ. Уг номыг яруу найрагч О.Дашбалбар Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, утга зохиолын судлагч шүүмжлэгч яруу найрагч Ч.Дагвадорж нар редакторлан хэвлэлтэнд бэлтгэжээ. Түүний бичсэн амьтадын үлгэр өгүүллэгүүдийг уншихад бяцхан уншигчид нь сэтгэл нь хөөрч баярлаж гялайснаа илэрхийлдэг. Д.Даваанямтай уншигчид уулзах болгондоо “Өлгийтэй ангийнхан”-ийг нь өөрөөр нь уншуулж “Мөлхөө ангийнхан”-ийг нь өхөөрдөн сонсохыг хүсдэг. Тийнхүү мянга мянган уншигчдын халуун сэтгэл, утга зохиолын өндөр үнэлэлтээр 1990-ээд оны эхэнд Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж билээ. Түүний “Илжигний уралдаан” номоос үзвэл их намуухан хүн дотроо яаж шатаж явдагийг, хэн хүний нүдэн дээр өдөр болгон харагдах болсон таагүй явдлыг их авъяастан инээдмээр яаж шавхуурддагийг олж харах байх.
...Халамцуу байсан харлаг хонийг
Харсаар байтал чоно үнсэв
Халуу дүүгсэн амьсгалд нь мансуурч
Хажуу тийшээ хонь налав...
Найман удаа ихэр төрүүлсэн
Надад чи дурлалаа гэж үү
Навс буусан сул биенд
Найз минь чи шуналаа гэж үү
Согтуу хонийг ингэж хэлэхэд
Соргог чихээ чоно хөдөлгөв
Баярлалаа... тэгвэл чи минь бас дахиад үнсээч гэв.
Бахим шүдээрээ харлаг хонины
Багалзуурыг чоно тас хазав. гэсэн ёгт үлгэрийг уншихад сэтгэлд нэг зүйл бодогдоно байх аа. Д.Даваанямын номыг уншихад хамгийн их авъяас нь ёгт үлгэрч болох байсан байх гэж эрхгүй бодогдоно.
Түүний ёгт шүлгүүдээс дурдвал:
Нүдний эмч
Хорь хоногийн дамжаа дүүргээд
Хон хэрээ эмч болжээ.
Нүүр чих хамрыг орхиод
Нүдийг зөвхөн эмчлэх ажээ.
Баримт үнэмлэх авсан хойно
Байр хүртэл гаргаж өгчээ.
Ташаагүй үнэн бичигтэй хойно
Тамга тэмдгийг бас олгожээ
Яая гэхэв ийм л хойно
Ямар боловч цөм итгэжээ.
Үнэн байдал ийм л хойно
Үүдийг нь татахаас аргагүйд хүрчээ.
Хараа нь муудсан хөөрхий үхэр
Хамгийн түрүүнд дэгдээд хүрчээ.
Хон хэрээ ,түүний нүдийг
Хоромхон зуур ухаж авчээ.
Шил толийг оронд нь суулгаж
Шинэлэг зүйл алзахгүй…гэжээ.
Дамжаа гэгчийг дүүргэсэнд нь
Даанч хэрээг сэжиглэдэггүй ажээ.
Албаны газраас томилогдсонд нь
Айл хотлоороо сэрддэггүй байжээ. гэсэн ёгтлол
хэлбэртэй бичигдсэн шүлгээс үзвэл өнөөгийн нийгмийн амьдралд байдаг дүр төрхийг хурц тодоор шүүмжлэн гаргасан байдаг. Үүнийг уншихад хошин маягийн боловч хүний сэтгэл эмзэглүүлсэн байдал харагдана.
Д.Даваанямын шүлгүүдээс ЕБС-ийн бага боловсролын монгол хэлний сурах бичигт хэд хэдэн шүлгүүдээс нь орсон байдаг. Жишээлбэл: 2;3-р ангийн сурах бичгийн эхний хуудсанд “Бид жаргалтай”, “Тэр миний найз”, “Баяр баясгалан”, “Миний нэр Тэмүүжин” шүлэг, “Бариул”, “Салаа зам”, “Үзүүлэх тоглолт” богино хэмжээний эхүүд оруулсан байдаг.
Бид жаргалтай
Гавартайгаа байхад үнэг жаргалтай
Ганьстайгаа байхад дорго жаргалтай
Хосоороо байхад хун жаргалтай
Хотлоороо байхад хүн жаргалтай
Надтайгаа байхад ээж аав жаргалтай
Нартайгаа байхад эх дэлхий жаргалтай
Баяр баясгалан
Уулнаас чи юу авч ирэв?
Ургаж гүйцсэн боргоцой авчирлаа
Ургаж гүйцсэн боргоцойгоор яах нь вэ?
Урнаа дүүгээ баярлуулах гэсэн юм
Талаас чи юу авч ирэв?
Таван шээзгий аргал авч ирлээ
Таван шээзгий аргалаар яах нь вэ?
Танай эмээг баярлуулах гэсэн юм
Холоос чи юу авч ирэв?
Ховор шинэ ном авч ирлээ
Ховор шинэ номоор яах нь вэ?
Хонгор эгчээ баярлуулах гэсэн юмаа
Өнөөдөр чи юу авч ирэв?
Өчнөөн их баяр авч ирлээ
Өчнөөн их баяраар яах нь вэ?
Өрх гэрээ жаргуулах гэсэн юм. гэсэн шүлгүүд нь балчир хүүхдийн оюунд хүрээлэн буй орчин, аав, ээж ,ахан дүү найз нөхдөө хайрлах ,тусч сайхан сэтгэлээр ханддаг байх нь аз жаргалтай байхын хамгийн чухал үндэс нь болдог юм шүү гэдгийг ойлгуулж чадсан шүлэг байдаг юм.
Мөн хүүхдэд ухаарал өгсөн бяцхан эхүүд сурах бичигт оруулсанаас онцлон дурдвал :
Бариул
Ямаа ишгэндээ шинэ байшин барив.Ишиг ирж үзээд .”Болох байлгүй дээ”гэснээр ажил дуусав. Эргэн тойронд дахин дахин явж үзэхэд нэг л зүйл ишгэнд таалагдаагүй гэнэ. “Энэ жаахан хаалганд ийм муухай бариул үзэмжгүй юм байна”гэсэн бодол төрөв.Тэгээд хаалганы бариулыг аваад хаячихжээ. Яг тэр үед ойгоос чоно гарч ирэв. Ишиг байшиндаа орох гэсэн боловч онгойлгож чадсангүй. гэж бичсэнийг ардын сайхан зүйр үгээрээ илэрхийлж ойлгуулъя гэвэл: Нуухыг нь авах гээд
Нүдийг нь сохлох
Долоо хэмжиж нэг огтол
Өөдөө хаясан чулуу
Өөрийн толгой дээр
Бардам зан
Балаг ихтэй. гэсэн санааг тэдэнд бүрэн ойлгуулж чадаж байгаа нь зохиолч Д.Давааням бүтээлээ бүх насныханд зориулж бичсэн байдаг. Түүний хөгжилтэй, гайхалтай ёгтлолууд нь цаашид улам их өрнөж ард олныхоо оюуны мэлмийг нээж баясгаж байх болтугай.
Ном зүй:
Д.Давааням Илжигний уралдаан 1999 он
Г.Бямбацэрэн, Б.Булган Монгол хэл II 2009 он
Г.Бямбацэрэн, Х.Мөнхжаргал Монгол хэл III 2010 он

https://velotime.com.ua

Этот интересный web-сайт на тематику купить Comanche Moto Six W20 velotime.com.ua
Поможем вам подобрать и Коллаген купить в любом городе.