Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
Далай гэдэг нь Дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний, өндөр
давсжилттай ус юм. ОйролцоогоорДэлхийн гад...
заримдаа Номхон, Атлантын, Энэтхэгийн далайн өмнөд хэсэг гэж үзэх нь бий), ба Умард
мөсөн далай (уг далайг мөн Атлантын да...
Усан цэргүүд, далайчид далайн ус гэрэлтэн туяардагийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Шөнийн
цагт энэ үзэгдэл алсаас тод ажигла...
Дэлхийн далайнууд
 Атлантын далай
 Номхон далай
 Өмнөд далай
 Умард мөсөн далай
 Энэтхэгийн далай
Номхон далай
Номхон...
Номхон далай дээр нар жаргаж буй байдал (Олон улсын сансрын станцаасавсан зураг).
Номхон далай нь Дэлхийн нийт гадаргуугий...
Нээсэн түүх[засварлах | edit source]
Номхон далай заримдаа Номхон дөлгөөн далайг дундад зууны үед америк тивийг испаничууд...
Энэтхэгийн далайн усны гүний зураг
Энэтхэгийн далайд хэд хэдэн томоохон мөрөн - Замбези, Шат-Эль-Араб, Инд, Ганга,
Брахмап...
Өмнөд далай нь өргөргийн 60 хэмээс өмнө зүгт, Антарктид тивийг хүрээлэн байдаг ба хойд
зүгтээ Атлантын далай, Энэтхэгийн д...
[нуух]
 1Мөрөн
 2Дэлхийн томоохон мөрөн
 3Мөн үзэх
 4Тайлбар
Мөрөн[засварлах | edit source]
Монгол хэлэнд олон цутгал ...
Нэр Урт (км)
Сав газрын талбай
(мян. км²)
Хаана цутгадаг
2. Нил 6852[3] 3349 Газрын дундад тэнгис
3. Хөх мөрөн 6300 1800 Д...
Нэр Урт (км)
Сав газрын талбай
(мян. км²)
Хаана цутгадаг
14. Ла Плата - Парана 3998 3100 Атлантын далай
15. Ижил (Волга) 3...
Mongol ornii gazriin zurag
Upcoming SlideShare
Loading in …5
×

Mongol ornii gazriin zurag

6,311 views

Published on

Daraaah zurag deer aimguudiig nerlene uu

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Mongol ornii gazriin zurag

  1. 1. Далай гэдэг нь Дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний, өндөр давсжилттай ус юм. ОйролцоогоорДэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлнэ. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай, мөн жижиг тэнгисүүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3,000 метрээс илүү гүнтэй, усны давсжилт нь 30 - 38 ппт-д (ppt) хэлбэлзэх ба дунджаар 35 ппт (3.5%) байна. Гарчиг [нуух]  1Ерөнхий шинж  2Физик шинж чанар o 2.1Өнгө o 2.2Туяарал  3Судалгаа  4Уур амьсгалд нөлөөлөх нь  5Эдийн засгийн ач холбогдол  6Мөн үзэх  7Ишлэл  8Гадаад холбоос Ерөнхий шинж[засварлах | edit source] Дээр дурьдсан хэд хэдэн далайгаас бүрдэх, хоорондоо холбоотой өндөр давсжилттай усны биетыг бүгдийг нэгтгэн Дэлхийн далай эсвэл Гадаад далай гэж нэрлэнэ.[1][2] Хоорондоо харьцангуй чөлөөтэй усан солилцоо хийдэг, тасралтгүй үргэлжилсэн Дэлхийн далай гэдэг энэ ойлголт нь далай судлалын үндсэн тулгуур ойлголт болно. [3] Тив, арлуудын тогтолцоо (архипелаги) зэрэг нь Дэлхийн далайг хуваах үндсэн шалгуур болно. Дэлхийн далай нь Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Өмнөд мөсөн далай (уг далайг
  2. заримдаа Номхон, Атлантын, Энэтхэгийн далайн өмнөд хэсэг гэж үзэх нь бий), ба Умард мөсөн далай (уг далайг мөн Атлантын далайн нэг тэнгис гэж тооцдог) гэсэн далайнуудад хуваагдана. Номхон далай ба Атлантын далайг экваторын бүсээр хойд ба өмнөд гэж хуваадаг байна. Далайн жижгэвтэр хэсгийг тэнгис, булан, тохой гэх мэтээр нэрлэнэ. Эх газар дээр, далайтай холбогдоогүй давсжилттай, жижиг хэмжээний усны биетүүд байх ба үүнийг тэнгис, нуур гэх мэтээр нэрлэнэ (Жишээлбэл,Арал тэнгис, Их давст нуур зэрэг). Эдгээрийн заримыг тэнгис гэж нэрлэдэг боловч, үнэндээ давст нуур юм. Далай нь Дэлхийн гадаргуугийн ¾-ийг бүрхэх тул биомандалд их хэмжээгээр нөлөөлнө. Далайн усны ууршилт нь хур тунадсын эх үүсвэр ба улмаар энэ нь уур амьсгал, салхины чиглэлд онцгой нөлөөтэй. 3 гаруй тэрбум жилийн өмнө далайд амьдрал үүссэн байна. Физик шинж чанар[засварлах | edit source] Дэлхийн далайнууд  Атлантын далай  Номхон далай  Өмнөд далай  Умард мөсөн далай  Энэтхэгийн далай Дэлхийн далайн эзлэх талбай нь 361 сая кв. км[4], эзэлхүүн нь ойролцоогоор 1.3 тэрбум куб км.[5], дундаж гүн нь 3,790 метр болно.[4] Далайн тэн хагасаас илүү нь 3,000 метрээс илүү гүн.[2] Дэлхийн гадаргуугийн 66%-ийг 200 метрээс илүү гүнтэй ус хучиж байдаг байна[6] Энэ тоондКаспийн тэнгис зэрэг далайтай холбогдоогүй тэнгисүүдийг тооцоогүй болно. Дэлхийн усан мандлын нийт масс нь 1.4 ∙ 1021 киллограмм, Дэлхийн нийт массын 0.023%-ыг эзлэнэ. Усан мандлын 2% нь цэвэр ус бөгөөд үлдэх хэсэг нь давстай ус (дийлэнх нь далайн ус)юм. Өнгө[засварлах | edit source] Тэнгэрийн хөх өнгө далайн усанд туссанаас далай цэнхэр өнгөтэй харагддаг гэж хүмүүс боддог байна. Ус нь цайвар цэнхэр өнгөтэй боловч ихээхэн хэмжээний ус байгаа тохиолдолд уг цэнхэр өнгийг харах боломжтой байна. Тэнгэрийн өнгө усны өнгөнд нөлөөлөх боловч, гол шалтгаан биш юм.[7] Гол шалтгаан нь усны молекул нарныгэрлийн улаан фотоныг шингээдэгтэй холбоотой байна.[8] Туяарал[засварлах | edit source]
  3. Усан цэргүүд, далайчид далайн ус гэрэлтэн туяардагийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Шөнийн цагт энэ үзэгдэл алсаас тод ажиглагдана. 2005 онд эрдэмтэд анх удаа энэ үзэгдлийг гэрэл зурагт буулган авсан ба[9] үүнийг биолюмнесценцийн үзэгдлээр тайлбарлаж байна. Судалгаа[засварлах | edit source] Далайн ёроолын онцлог. (1995, АНУ-ын Далай, агаар мандал судлалын байгууллага) Далайн ёроол, усан доорхи орчны судалгаа хийх боломж орчин үед бүрдэж байна. Далайн хамгийн гүн хэсэг Номхон далайн Марианы хотгор юм. Гүн нь 10,923 метр хүрнэ.[10] Уг хотгорын судалгааг 1951 онд Английн "Чалленжер II" хөлгийнхөн хийсэн ба 1960 онд хоёр хүн жолоодсон "Трести" шумбагч ("Trieste") хотгорын ёроолд хүрсэн байна. Далайн ёроолын ихэнх хэсэг судлагдаагүй, зураглагдаагүй байна. 1995 онд хийгдсэн геофизикийн хүндийн хүчний судалгаагааны үр дүнд Дэлхийн далайн 10 км-с их гүнтэй хотгоруудыг зурагласан байна. Уур амьсгалд нөлөөлөх нь[засварлах | edit source] Далайн урсгал нь Дэлхийн уур амьсгалд гол нөлөө үзүүлнэ. Далайн ус нь дулаан болон хүйтэн агаар, хур тундасыг эх газрын эрэгт хүргэнэ. Антарктидын циклт урсгал нь хэд хэдэн далайн усны урсгалыг уулзвар болно. Эдийн засгийн ач холбогдол[засварлах | edit source] Далайн тээвэр нь дэлхийн худалдаанд гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна далай нь хүнсний маш том эх үүсвэр юм. Үүний нэг жишээ нь загас агнуурын аж ахуй болно. Мөн үзэх[засварлах | edit source] Номхондалай [засварлах | edit source] Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
  4. Дэлхийн далайнууд  Атлантын далай  Номхон далай  Өмнөд далай  Умард мөсөн далай  Энэтхэгийн далай Номхон далай Номхон далай (лат. Mare Pacificum, "номхон тэнгис"), нь Дэлхийн хамгийн том далай юм. Уг далайн нэрийг Португалийн далайчин, судлаач Фердинанд Магеллан өгсөн байна. Номхон далай нь хойд талаараа Умард мөсөн далай, өмнөд талаараа Антарктид, баруун талаараа Ази,Австрали, зүүн талаараа Америк тивээр хүрээлэгдэнэ. 169.2 сая хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн усан гадаргуугийн 46%, нийт гадаргуугийн 32%-ийг эзлэнэ[1]. Экваторийн дагуу Хойд Номхон далай, Урд Номхон далай гэж хуваагдана. Марианы хонхор хамгийн гүн цэг нь бөгөөд 10,911 метр болно[2]. Гарчиг [нуух]  1Тойм  2Усны шинж чанар  3Нээсэн түүх  4Нэмэр  5Ишлэл  6Гадагш холбоос Тойм[засварлах | edit source]
  5. Номхон далай дээр нар жаргаж буй байдал (Олон улсын сансрын станцаасавсан зураг). Номхон далай нь Дэлхийн нийт гадаргуугийн 1/3-ийг буюу 179.7 сая кв.км талбай эзлэнэ. Энэ нь Дэлхийн бүх хуурай газраас илүү гардаг байна. Хойноос урагш 15,500 км, баруунаас зүүн тийш 19,800 км өргөн болно. Хамгийн гүн цэг нь Марианы хотгор, 10,911 м гүн. Далайн дундаж гүн 4,280 метр байдаг байна[1]. Номхон далайд нийтдээ 25,000 аралтай. Энэ нь Дэлхийн бусад бүх далайн арлуудаас тооны хувьд илүү гарна. Уг арлуудын ихэнх нь экватороос өмнө зүгт байрлана. Номхон далайн хэмжээ хавтангийн хөдөлгөөнөөс хамааран жилд 2-3 см-ээр буюу ойролцоогоор 0.5 км.кв-р багасаж байгаа ба Атлантын далайн хэмжээ эсрэгээр нэмэгдэж байгаа болно. Номхон далайн баруун эргийн зөв биш хэлбэрээс үүдэн олон тооны тэнгисүүд байрлах үүнд: Селебесийн тэнгис, Шүрэн тэнгис,Дорнод Хятадын тэнгис, Филиппинийн тэнгис, Япон тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Сулу тэнгис, Тасманы тэнгис, Шар тэнгис зэрэг багтана. Номхон далай нь Малаккийн хоолойгоор Энэтхэгийн далайтай, Магелланы хоолойгоор Атлантын далайтай, Берингийн хоолойгоор Умард мөсөн далайтай холбогдоно. Номхон далайг 180-р голдчийн дагуу Баруун ба Зүүн Номхон далай гэж хуваана. Баруун Номхон далай нь Дэлхийн бөмбөрцөгийн зүүн хэсэгт буюу Ази тивийн орчим, харин Зүүн Номхон далай нь Америк тивийн орчим, Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст байрлана. Усны шинж чанар[засварлах | edit source] Далайн шуурга, АНУ-ынКалифорни Усны хэм нь өргөргийн дагуу өөрчлөгдөх бөгөөд экватор орчимд 25-30 °C, Хойд, болон Өмнөд мөсөн далай орчимд зарим хэсэгтээ хөлдүү байна. Давсжилт нь мөн өргөргийн дагуу өөрчлөгдөнө. Экватор орчимын ус нь дунд өргөргийн усыг бодвол бага давсжилттай байна. Учир нь экватор орчимд их хэмжээний хур тунадас унадаг байна. Туйл орчимд давсжилт мөн бага байдаг нь ууршилт бага явагддагтай холбоотой. Номхон далайн ус нь Атлантын далайгаас илүү дулаан байна. Бөмбөрцгийн хойд хагаст Номхон далайн урсгал цагийн зүүний дагуу, урд хагаст цагийн зүүний эсрэг байна.
  6. Нээсэн түүх[засварлах | edit source] Номхон далай заримдаа Номхон дөлгөөн далайг дундад зууны үед америк тивийг испаничууд колоничлож байх үеийн эхэнд Испаний зоригт далайчин Бильбао анх нээж түүний давстай гашуун усыг амссан гэж үздэг. Атлантын далай - Номхон далайн удаах хоёрдугаар том далай. 91,6 сая км² талбайд, дэлхийн далайн усны 25% болох 329.7 сая км³ эзлэхүүнтэй. Дундаж гүн - 3736 м, гүнзгийдээ - 8742 метр (Пуэрто Рикогийн хонхор). Грек домогийн Атлас (Аталанта) гэхдүрээс юм уу Атлантида гэх домгийн арлын нэрийн аль нэгнээс үүсэж нэрлэгджээ. Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог. Экваторын шугамаар Умард ба Өмнөд Атлантын далай болж хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Умард мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно. Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар Номхон далайтай холбогдоно. Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоохтэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ. Энэ өгүүлэл хэт богино байна. Үүнийг өргөжүүлж Википедиад туслаарай. Энэтхэгийн далай нь Дэлхийн гурав дахь том далай бөгөөд дэлхийн усан гадаргуугийн 20%- ийг эзлэнэ. Уг далай нь хойд талаараа Ази, баруун талаараа Африк, зүүн талаараа Малайзын хойг, Австрали, урд талаараа Өмнөд мөсөн далайгаар (Антарктидаар) хүрээлэгдэнэ. Энэтхэгийн далай нь зүүн уртрагийн 20°-аар Атлантын далайгаас [1], зүүн уртрагийн 147°-аар Номхон далайгаас тус тус тусгаарлагдана. Хамгийн хойд цэг нь хойд өргөргийн 30° буюу Персийн булан юм. Энэтхэгийн далайн урт, өргөн нь ойролцоо бөгөөд 10,000 км өргөн, нийт талбай нь 73,556,000 км² (Улаан тэнгис, Персийн буланг оролцуулаад), усны нийт эзэлхүүн нь 292,131,000 км³ болно. Далайн дундаж гүн 3,890 м.
  7. Энэтхэгийн далайн усны гүний зураг Энэтхэгийн далайд хэд хэдэн томоохон мөрөн - Замбези, Шат-Эль-Араб, Инд, Ганга, Брахмапутра, Иравади зэрэг цутгана. Уг далайд 2 том урсгал урсгал байна. Эхнийх буюу хойд урсгал нь цагийн зүүний дагуу, дараагийнх нь экваторийн өмнөд хэсэгт цагийн зүүний эсрэг чиглэлд урсана. Далайн гүний урсгал нь Атлантын далай, Улаан тэнгисээс ирэх урсгалаас хамаарна. Хойд өргөргийн 20° орчимд гадаргуугийн усны хэм 22 °C, түүнээс зүүн тийш 28 °C- аас давна. Өмнөд туйл руу ойртоход далайн усны гадаргуугийн хэм огцом буурна. Өмнөд өргөргийн 65° орчимд мөсөн уул тааралдана. Давсжилт нь 3,2 - 3,7% байх бөгөөд Арабын тэнгис, баруун өмнөд Австрали орчимд ус хамгийн өндөр давсжилттай байна. Умард мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Умард туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм[1]. Умард мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг байна[2]. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болонНомхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50% нь хайлдаг байна[1]. Өмнөд далай нь 5805 метр хүртэл гүнзгий, 20,327 сая км² талбайг эзэлдэг бөгөөд Өмнөд туйлын далай, Өмнөд мөсөн далай,Антарктикийн далай (Антарктидтай андуурч болохгүй) гэх мэтээр бас нэрлэгддэг. Газар зүйн байрлал[засварлах | edit source]
  8. Өмнөд далай нь өргөргийн 60 хэмээс өмнө зүгт, Антарктид тивийг хүрээлэн байдаг ба хойд зүгтээ Атлантын далай, Энэтхэгийн далай болонНомхон далайтай нийлдэг юм. Антарктид тивийн гүний ус, мөсөн уул, хайлсан давсгүй гадаргын ус болоод далайн гүний дулаан ус нэг дор байдгаас Өмнөд далай нь далайчдын дунд хамгийн их шуургатай далайгаар тодорсон байдаг. Өмнөд далайд хэд хэдэн арал байдаг байна. Үүлээр бүрхэгдсэн Өмнөд далайн сансрын зураг. НАСА Уур амьсгал Тэнгисийн агаарын температур ойролцоогоор -2 10 ° С (28 50 ° F) нь өөр өөр байдаг. Циклон шуурга тивийн зүүн эргэн тойронд аялж, байнга Учир нь мөс, нээлттэй далай хоёрын хооронд температурын эсрэгээр нь хүчтэй болж байна. Антарктикийн Circle урд талаар өргөргийн 40-аас далайн бүсийн хаана ч дэлхий дээр байдаг хамгийн хүчтэй дундаж салхины байна. [52] Өвлийн улиралд Атлантын далайн салбарт 65 градус Номхон далайн салбарт өмнөд өргөргийн 55 градус өмнөд өргөрөг нь гадагшаа хөлддөг сайн 0 градусаас доош гадаргуугийн температурыг бууруулах. Зарим эргийн оноо Гэсэн хэдий ч дотоод нь байнга хүчтэй салхи ус зайлуулах мөсгүй өвлийн турш эрэг орчмын хог хаягдлыг хадгална. Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал усюм. Мөрнөөс бага, горхиос их урсгал усыг гол гэдэг. Онц цөөн тохиолдолд ямар нэгэн мөрөн болон горхийг гол гэх нь байдаг. Гол мөрөн нь усан солилцооны (эргэлтийн) салшгүй нэг хэсэг болно. Голын ус нь хур тунадас, газрын доорхи ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг. Дунай мөрөн дээгүүрхУнгар,Словакийгхолбосон гүүр Гарчиг
  9. [нуух]  1Мөрөн  2Дэлхийн томоохон мөрөн  3Мөн үзэх  4Тайлбар Мөрөн[засварлах | edit source] Монгол хэлэнд олон цутгал голтой, арвин урсац бүхий өргөн сав газарт голыг мөрөн гэж нэрлэдэг. Монгол улсад гагц 924 километр урт Сэлэнгийг мөрөн гэж үздэг. Дэлхийн томоохон мөрөн[засварлах | edit source] Байгалийн усны эргэлт Тивийг ялгах өнгө Африк Ази Европ Өмнөд Америк Хойд Америк Нэр Урт (км) Сав газрын талбай (мян. км²) Хаана цутгадаг 1. Амазон[1][2] 6992[3] 6915 Атлантын далай
  10. Нэр Урт (км) Сав газрын талбай (мян. км²) Хаана цутгадаг 2. Нил 6852[3] 3349 Газрын дундад тэнгис 3. Хөх мөрөн 6300 1800 Дорнод Хятадын тэнгис 4. Миссисипи[4] 6275 2980 Мексикийн булан 5. Енисей[5] 5539 2580 Карын тэнгис 6. Хатан гол (Шар мөрөн) 5464 745 Бохайн булан 7. Обь[6] 5410 2990 Карын тэнгис 8. Хар[7] (Амар) 5052 1855 Агнуурын тэнгис 9. Конго[8] 4700 3680 Атлантын далай 10. Лена 4400 2490 Лаптевийн тэнгис 11. Меконг 4350 810 Өмнөд Хятадын тэнгис 12. Маккензи[9] 4241 1790 Бофортын тэнгис 13. Нигер 4200 2090 Гвинейн булан
  11. Нэр Урт (км) Сав газрын талбай (мян. км²) Хаана цутгадаг 14. Ла Плата - Парана 3998 3100 Атлантын далай 15. Ижил (Волга) 3645 1380 Каспийн тэнгис
установка гбо левый берег

http://e-kirpich.kiev.ua

купить майнер киев

×