Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
БМДИ. Д.Нарантуяа
2013 он
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ
ТУХАЙ ХУУЛЬ
Хvvхэд тоглох эрхтэй, эцэг эх нь
тоглоомоор хангах vvрэгтэйг
ѐсчлон заажээ. Энэ нь
т...
Ардын сурган хүмүүжүүлэх 10
зарчим
1. Хүүхдээ зөв хайрла
2. Хүүхдээ хамгаалж яв
3. Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ
4. Хүүхэдтэйг...
АРГА БИЛИГ
Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун,
сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой
гурван хэсгээс бүрддэг хэмээн ...
Ардын тоглоомыг:
Ардын тоглоомыг:
1. Үгэн тоглоом: хул
тоолох, зэндмэнэ, хөх бух, цагаан
тэмээцэх, сүмбэр
уул, дэмбээдэх, асуух
хуруу, дайр...
Зэндмэнэ
•
Үлгэр домогт гардаг, хүссэн болгоныг бүтээдэг нэгэн чухал зүйл.
•
зэндмэнэ тоглоомын үүсэл, товч тайлбар
Зэндмэ...
Ардын тоглоомыг:
3. Хөлөгт тоглоом: алаг

мэлхий, үүчүүр, дөрвөн
бэрх, шатар, даам
4. Хөдөлгөөнт тоглоом: цүү
хаях, шагайн...
Хумбарай:
Дөрвөн морь 100 лан, дөрвөн тэмээ 90
лан, гурван морь, нэг хонь 75
лан, гурван тэмээ, нэг ямаа 65
лан, гурван хо...
Дадлага ажил

2 Баг болон
хуваагдаж, хумба
арайг тоглуулна.
Ач холбогдол нь:
Сэтгэхүйг хөгжүүлэх, хараа
сайжруулах, тоо
тоолох, бодох, хамтач үзлийг
төлөвшүүлнэ.
Алаг мэлхий өрөх
Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс
нааш тоглосоор ирсэн юм.
Эртний уламжлалт энэ тоглоомоор ...
Алаг мэлхий өрөх
Алаг мэлхий өрөх
Яст мэлхийн эрхтэн
•
•
•
•
•
•
•
•

Давсаг 1 шагай,
зvрх 1 шагай,
нvд 2 шагай,
чих 2 шаг...
Алаг мэлхий өрөх
Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж
тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орх...
Шагайгаар таалцах
Хоѐроос гурван хүүхэд оролцох бөгөөд тэд тоглох шагайг
хуваан авч түүнээс нөгөө тоглогчдодоо мэдэгдэхгүй...
Морь уралдуулах
Морь уралдуулах тоглоомыг өвөл, хавар, намар жилийн
3-н улиралд тасралтгүй тоглодог. Энэхүү тоглоомыг
хэдэ...
Дөрвөн шагайгаар олон морь буулгаж чадсан нь түрүүлэн
мориныхоо цолыг дуудаж тоглно.
- Тод магнай
- Торгон жолоо
- Төрийн ...
Бөгцөг няслах
Шагай орхиж адил дүрсээр нясалж наадна.
1.
2.
3.
4.
5.

Орон зайн мэдрэмж хөгжинө.
Гарын булчингууд хөгжинө....
Дөрвөн бэрх
Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй
болгон хүмүүжүүлдэг.
Малчдын хүүхэд өдөр малаа хариула...
• Дөрвөн бэрх минийх

- Түмэн сүрэг манайх гэж хожсон
хүндээ хэлээд дөрвөн шагайгаа
авдаг журамтай. Энэ тоглолт нь
малыг э...
Шагай шүүрэх
• Шагай шүүрэх. Шагайцах, шагалцах (зарим
газар шагай мацах гэдэг ч бий).

• Энэ нь гарын хөдөлгөөнийг чангар...
Дадлага ажил

2 Баг болон
хуваагдаж, шагай
шүүрэх тоглоомыг
тоглуулна.
Шагай харвах
• Усан годил тавьж харвах, хашлага сумаар хасан
харвах зэрэг олон төрөлтэй. Олон хүн нийлж
шагайг өрж, сах су...
Шагайн наадгай нь хүүхдийг дэг
журамтай болгож,нүдний харааг
хөгжүүлж, ажигч гярхай болгох гэх мэтээр
маш олон төрлийн ач ...
Аман тоглоом
Аман тоглоомын үндэс нь: харилцан
яриа, мэтгэлцээн, дайралцаан зэрэг
орно.
Аман тоглоомд:
1. Хул тоолох
3. Жо...
Дэмбээ мэдэх үү хө
Хоѐр хүн хоорондоо талцан: "Дэмбээ мэдэх үү, чи?" гэж
аялгуулан эхлээд
• Ганган ганцаа
• Хоѐрын холбоо
...
• Хоѐр хүний гаргасан нийт хуруунуудын
тоотой аль нэгийх нь хэлсэн тоо таарвал
нэг оноо авна. Оноо авах бүртээ нэг гарын
н...
• Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа
гаргах ѐстой. Гаргахгүй бол бууж өглөө
гэсэн үг.
• Тоглохдоо тоо таана, тоогоо ш...
Дадлага ажил

2 Баг болон
хуваагдаж, дэмбээ
тоглуулна.
Тааварт бодлого
•

Урьд цагт, баяны хүү барлагийн хүү 2 ном
заалгах гэж мэргэн багшид очжээ. Мэргэн багш
тэдэнд хэлсэн нь:...
•

Урьд цагт гэнэ билээ. Монголын элч
зуут (морьт зуун цэрэг) баруун газар
явж байхдаа их намгийн дунд
буудаллажээ. Тэд мо...
Монгол ардын тоглоомд дараах ач
холбогдол бүхий зүйлс байна.
1. Хүүхдийн амьдралын онцгой
хэлбэр, хүн болох ухааны цагаан
толгойн хичээл, хүрэх алс ирээдүйн
чиг баримжааг тогтоох хэрэ...
3. Хүүхдийн төрөлх авьяас, нуугдмал
удамшлын сэрүүлэг, маргаашийнх нь
хувь тавилангийн бэлтгэл алба, олон
тогтолцоот үйл х...
5. Хүүхдийн зохион бүтээх, эвдэн сүйтгэх, даван
туулах, бултан зайлах, эвийг олох, өөрөө
өөрийгөө хамгаалах ухаан нь өөөрө...
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь

44,216 views

Published on

Д.Нарантуяа

Published in: Education

Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь

  1. 1. БМДИ. Д.Нарантуяа 2013 он
  2. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Хvvхэд тоглох эрхтэй, эцэг эх нь тоглоомоор хангах vvрэгтэйг ѐсчлон заажээ. Энэ нь тоглоомын ач холбогдлыг тєрийн бодлогын хэмжээнд дэвшvvлэн тавьсны нотолгоо юм.
  3. Ардын сурган хүмүүжүүлэх 10 зарчим 1. Хүүхдээ зөв хайрла 2. Хүүхдээ хамгаалж яв 3. Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ 4. Хүүхэдтэйгээ цуг үйл хий 5. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад 6. Хүүхдэдээ амьдрах ухаан заа 7. Хүүхдэдээ өөрөө хийх хүслийг хэл 8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө 9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу 10. Хүүхдээ дурсах юмтай амьдралд сурга
  4. АРГА БИЛИГ
  5. Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай. Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бий болгох юм. Хүүхдийн хөгжилд тухайн улс үндэстний зан заншил, зан үйл, соѐл, хүүхдийн өсөн торниж буй орчин, эцэг эх асран хамгаалагчдын харилцаа гэх мэтээр олон олон хүчин зүйлсүүд тасралтгүйгээр нөлөө үзүүлж байдаг. Монголчууд бид бүхэн хүүхдээ хүмүүжүүлэн хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, арвин туршлагатай ард түмэн.
  6. Ардын тоглоомыг:
  7. Ардын тоглоомыг: 1. Үгэн тоглоом: хул тоолох, зэндмэнэ, хөх бух, цагаан тэмээцэх, сүмбэр уул, дэмбээдэх, асуух хуруу, дайралцаан гэх мэт. 2. Зангилаа, эвлүүлэх, зохион бүтээх тоглоом: модон оньс, гархин цоож, утсаар үхрийн нүд, гэрийн хаалга зангидах, гарын хуруугаар сүмбэр уул босгох зэрэг
  8. Зэндмэнэ • Үлгэр домогт гардаг, хүссэн болгоныг бүтээдэг нэгэн чухал зүйл. • зэндмэнэ тоглоомын үүсэл, товч тайлбар Зэндмэнэ тоглоом нь Эртний монголчуудын уламжлалт тоглоом болох "Хорол" тоглоомоос гаралтай. нийт 60 ширхэг бүхий зэндмэнэ , өлзий, арслан, тэргүүтэй арван хоѐр жилийн амьтнаас бүрдэнэ. хамгийн хүчирхэг нь зэндмэнэ. дараа нь өлзий, тэгээд арслан орно. дээрх гурван хүчтэнийг арван хоѐр жилийн аль н ѐ дийлэхгүй. харин арван хоѐр жилийн хамгийн хүчтэй нь луу учир, луунаас эхлэн ахлан явсаар хамгийн муу нь туулай болно. учир нь луу нь арслангийн дараа орох хүчтэн тул луунаас эхлэн ахлуулж, байгаа юм. энэ тоглоомд гол нэг зүйл бий , тэр нь жил дуудах буюу жинг сонгох явдал юм. Энэ хүү жин нь арван хоѐр жилийн амьтдын дундаас зөвхөн найман амьтан л дуудагдана. луу, могой, морь, хонь жилүүд нь "гарын мод" хэмээн нэрлэгдэнэ. тоглоомын дүрмээр бол жин нь тоглох явцад хамгийн дээд хүчтэн нь болдог. жинг ямарч хүчтэн дийлэхгүй. тодруулбал зэндмэнэ, өлзий, арслан ч дийлэхгүй болно. тэгэхлээр хамгийн мууд тооцогдох туулай нь жинд сонгондвол тоглолтын явцад хамгийн хүчтэй нь болно. Тоглох аргачлал Зэнмэнэ тоглоом нь тэгш тоотой учир тоглох хүний тоо нь тэгш буюу 4 хүн байна. энэ хүү тоглоом нь ерөнхийдөө гэр барьж цай хураах журмаар тоглогдоно. тоглогчид нь цайгаа арван хоѐр жил бүрээс нэг нэгийг сонгон 4 хүн 3, 3-н цайтай тоглоно. тэгэхдээ морь жилээс цай авахгүй . учир нь морь нь "азын дөрвөн морь" хэмээн бэлэгдэнэ. хэрэд нэг хүнд 4 морь ирвэл түүгээрээ зэрэг 4 гэр барьж болно. таны 4 морыг хэнч идэхгүй .цайгаа авсны дараагаар бүх модоо 4 үетэй 12 овоо босгоно. тэгээд ахиад настай тоглочоороо мод хөндүүлнэ. мод хөндүүлнэ гэдэг маань эхлэн овоо авна гэсэн үг.
  9. Ардын тоглоомыг: 3. Хөлөгт тоглоом: алаг мэлхий, үүчүүр, дөрвөн бэрх, шатар, даам 4. Хөдөлгөөнт тоглоом: цүү хаях, шагайн тоглоом, чоно тарвагацах, сур харвах, бөх барилдах, жанч чулуу цохих зэрэг авхаалж самбаа, эр чадал сорих тоглоом багтана.
  10. Хумбарай: Дөрвөн морь 100 лан, дөрвөн тэмээ 90 лан, гурван морь, нэг хонь 75 лан, гурван тэмээ, нэг ямаа 65 лан, гурван хонь, морь 25 лан, гурван ямаа, нэг тэмээ 15 лан гэж тохирч дөрвөн шагайг дэвжээнд ээлжлэн хаяж хэн олон лан авсан нь хожно. Энэ тоглоом нь лан, цэн бодох тоглоомтой ойролцоо.
  11. Дадлага ажил 2 Баг болон хуваагдаж, хумба арайг тоглуулна.
  12. Ач холбогдол нь: Сэтгэхүйг хөгжүүлэх, хараа сайжруулах, тоо тоолох, бодох, хамтач үзлийг төлөвшүүлнэ.
  13. Алаг мэлхий өрөх Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоѐр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн байдаг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай.
  14. Алаг мэлхий өрөх Алаг мэлхий өрөх Яст мэлхийн эрхтэн • • • • • • • • Давсаг 1 шагай, зvрх 1 шагай, нvд 2 шагай, чих 2 шагай, бөөр 2 шагай, толгой 3 шагай, сvvл 3 шагай, шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай • (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.
  15. Алаг мэлхий өрөх Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино. Энэ Алаг мэлхий өрөх шагайн тоглоом бол хүүхдүүдийн дүрслэн бодож зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Шагайн тоглоом бүхэн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх чухал зүйл гэж манай ард түмэн үзэж ирсэн учир гэртээ хүүхэд цуглуулан шагай авч тоглуулах, цагаан сарын битүүний шөнө шагайгаар (алаг мэлхий өрөх) тоглуулахыг бэлгэшээж айл гэрийн хийморийг бадраах мал сүргийн буяныг хураах их бэлэг дэмбэрэлтэй зүйл гэж үзсээр ирсэн уламжлалтай билээ.
  16. Шагайгаар таалцах Хоѐроос гурван хүүхэд оролцох бөгөөд тэд тоглох шагайг хуваан авч түүнээс нөгөө тоглогчдодоо мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагай (10-аас илүүгүй)г атгаж - Би хэдэн шагай атгав - Мэргэн юм бол мэдээд таагаач - Цэцэн юм бол цээжлээд хэлээч ! гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны нийлбэр тоог хэлж онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч тоглосоор бүх шагайг хураан авсан нь хожно. - Бүх шагай минийх - Бүгд мал манайх гэж хожсон хүүхэд хэлээд шагайгаа хамж авна. Энэ тоглоом бол хүүхдийг тоолж сургах тооны хэлийг сургах ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг арга юм.
  17. Морь уралдуулах Морь уралдуулах тоглоомыг өвөл, хавар, намар жилийн 3-н улиралд тасралтгүй тоглодог. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой. Хурданы морио сонгохдоо хурданы шинжийг нь харж сонгодог. Жишээ нь шагай их өргөн биш, бага зэргийн нарийнханыг нь сонгодог. Энэ нь морины тараг хүчийг харж байгаа хэрэг. Мөн шагайг жижиг,намхан биш, өндөр, биеэрхүүг нь сонгодог. Энэ нь Морины бие хааг нь харж буй хэрэг. Үүнээс харахад үр хүүхдэдээ морин эрдэнээ шинжих тэрхүү агуу ухааныг Морь уралдах тоглоомоор өвлүүлэн үлдээж, багаас нь морьтой ханьсах, морио хайрлах ухааныг төлөвшүүлж байгаа юм.
  18. Дөрвөн шагайгаар олон морь буулгаж чадсан нь түрүүлэн мориныхоо цолыг дуудаж тоглно. - Тод магнай - Торгон жолоо - Төрийн наадмын - Түмэн эх гэж цоллон тоглоно. Энэ бол хүүхдүүдийг ардын наадмын зан үйлтэй танилцуулахын хамт тэднийг моринд дуртай болгон хүмүүжүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухааны амьдралыг танин мэдүүлэх хүмүүжлийн нэгэн чухал арга мөн.
  19. Бөгцөг няслах Шагай орхиж адил дүрсээр нясалж наадна. 1. 2. 3. 4. 5. Орон зайн мэдрэмж хөгжинө. Гарын булчингууд хөгжинө. Сууж сурна. Сэтгэхүй хөгжинө. Бодол бодно.
  20. Дөрвөн бэрх Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг. Малчдын хүүхэд өдөр малаа хариулаад оройн цагаар, бас цагаан сар зэрэг баяр ѐслолын үеэр шагайгаараа тоглоно. Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв. Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш, зөөлөн талбайд орхино. Дөрвөн шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү бэрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэжээ. Дөрвөн бэрх орхиход 35 тохиолдол байна. Жишээ нь морь унахгүй бусад мал болох 15 тохиолдол, морь нэг удаа унаж бусад нь өөрчлөгдөх 10 тохиолдол, 2 морь унаж бусад нь өөрчлөгдөх 6 тохиолдол, гурван морь унаж бусад нь өөрчлөгдөх бусад өөрчлөгдөх 3 тохиолдол, дөрвөн морь унах нэг тохиолдол байдаг: Энэ гучин таван тохиолдол хонь, тэмээ, ямаа алинд ч адилхан байдаг.
  21. • Дөрвөн бэрх минийх - Түмэн сүрэг манайх гэж хожсон хүндээ хэлээд дөрвөн шагайгаа авдаг журамтай. Энэ тоглолт нь малыг эрхэмлэн үзэх, малч сэтгэлтэй болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны дасгал болно.
  22. Шагай шүүрэх • Шагай шүүрэх. Шагайцах, шагалцах (зарим газар шагай мацах гэдэг ч бий). • Энэ нь гарын хөдөлгөөнийг чангаруулах нүдний харцыг хурц болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдрын дасгал болно.
  23. Дадлага ажил 2 Баг болон хуваагдаж, шагай шүүрэх тоглоомыг тоглуулна.
  24. Шагай харвах • Усан годил тавьж харвах, хашлага сумаар хасан харвах зэрэг олон төрөлтэй. Олон хүн нийлж шагайг өрж, сах сумаар харван унагаж талцан нааддаг. Бас мөсөн дээр үхрийн шагай харваж нааддаг «Мөсөн шагай» гэдэг сонин цэнгээн байдаг. Шагай харвах нь нарийн дэгтэй, онолын уухай хийж, оносон эсэхээ илэрхийлдэг заншилтай. • Голцуу насанд хүрэгчид тоглодог.
  25. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож,нүдний харааг хөгжүүлж, ажигч гярхай болгох гэх мэтээр маш олон төрлийн ач холбогдолтой.
  26. Аман тоглоом Аман тоглоомын үндэс нь: харилцан яриа, мэтгэлцээн, дайралцаан зэрэг орно. Аман тоглоомд: 1. Хул тоолох 3. Жороо үг 2. 32Цагаан лонх 4. Дэмбээдэх 5. Хуруудах 6. Дайралцаан 7. Тааварт бодлого
  27. Дэмбээ мэдэх үү хө Хоѐр хүн хоорондоо талцан: "Дэмбээ мэдэх үү, чи?" гэж аялгуулан эхлээд • Ганган ганцаа • Хоѐрын холбоо • Гунан гурваа • Дөгөөтэй дөрвөө • Талын таваа • Зуравсын зургаа • Долоотой домбоо • Найзын наймаа • Есийн дэгээ • Арвын хангай гэж хоѐр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна.
  28. • Хоѐр хүний гаргасан нийт хуруунуудын тоотой аль нэгийх нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Оноо авах бүртээ нэг гарын нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь "Цацлаа" гэж мэдэгдээд хумисан байсан хуруунуудаа дэлгэнэ. Тав дахь оноог эхэлж авсан нь хождог. Хоѐр тал оноо авсанаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг.
  29. • Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа гаргах ѐстой. Гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг. • Тоглохдоо тоо таана, тоогоо шүлэглэн хэлнэ, шүлгээ аялгуулан айлдана, мөнхүү дундуур нь элдвийн заль ашиглана гээд маш олон чадвар зэрэг шаарддаг. Үүнээс үзэхэд, дэмбээг тогловол хэл яриа, авхаалж самбаа • маш их сайжрах нь яриангүй.
  30. Дадлага ажил 2 Баг болон хуваагдаж, дэмбээ тоглуулна.
  31. Тааварт бодлого • Урьд цагт, баяны хүү барлагийн хүү 2 ном заалгах гэж мэргэн багшид очжээ. Мэргэн багш тэдэнд хэлсэн нь: "Маргааш өглөө үнэгэн харанхуйгаар намайг ирэхэд энэ гэрийг дүүргэх юм бэлтгээд байцгаагаарай. Энэ гэрийг дүүргэж чадсан хүнд эрдэм ном зааж өгье" гэжээ. Баяны хүү гэрийг дүүргэх гэж баахан бяслаг, цагаан идээ, архи, мах зэрэг маш их юм авчирсан байжээ. Барлагийн хүү бага зэрэг аргал авчирсан байв. Мэргэн багшид баяны хүү гэрийг дүүргэж үзүүлэв. Барлагийн хүү ч бас л гэрийг дүүргэж үзүүлэв. Мэргэн багш алинд нь ном эрдэм заах болсон бол?
  32. • Урьд цагт гэнэ билээ. Монголын элч зуут (морьт зуун цэрэг) баруун газар явж байхдаа их намгийн дунд буудаллажээ. Тэд морь, биеэ түр амраагаад морджээ. Их намгийн дунд мориноосоо бууж амраад мордсон нэг ч цэрэг эрийн гутал хувцас шавар болсонгүй гэдэг. Энэ ямар учиртай вэ?
  33. Монгол ардын тоглоомд дараах ач холбогдол бүхий зүйлс байна.
  34. 1. Хүүхдийн амьдралын онцгой хэлбэр, хүн болох ухааны цагаан толгойн хичээл, хүрэх алс ирээдүйн чиг баримжааг тогтоох хэрэглүүр юм. 2. Хүүхдийг төлөвшүүлэх сурган, сэтгэлзүйн ухааны онцгой бүтээгдэхүүн, үндэстэн өөрийгөө үргэлжлүүлэх бодлогын нууц захиалга, нийгмийн эрүүл мэндийн урьдчилгаа мөн.
  35. 3. Хүүхдийн төрөлх авьяас, нуугдмал удамшлын сэрүүлэг, маргаашийнх нь хувь тавилангийн бэлтгэл алба, олон тогтолцоот үйл хэргийнх нь суурь дэвсгэр юм. 4. Хүүхдийн танин мэдэхүйн таван эрхтний / үнэрлэх, амтлах, үзэх, сонсох, мэдрэх / тохироог тааруулагч, хорвоог танин мэдэхүйн бие даасан дасгалжуулалт, хөрөх, өвдөх, баясах, гутахын сургамж мөн.
  36. 5. Хүүхдийн зохион бүтээх, эвдэн сүйтгэх, даван туулах, бултан зайлах, эвийг олох, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан нь өөөрөө болоод үе тэнгийнхээсээ албадлагагүйгээр суралцах онцгой хэлбэрийн сургууль болдог. 6. Хүүхдийн төрмөл ухааныг бэхжүүлэн баяжуулах, шинээр олж авах, хал үзэж хашир танихын "өөрөө сурах" анхны хамгийн том, мартагдашгүй, зугаатай, чөлөөтэй дамжаа нь болой. Хамгийн товчоор хэлэхэд хүний амьдралд тоглоомын ач холбогдол хэзээ ч бүр мөсөн үгүй болдоггүй онцгой үзэгдэл мөн.
babyforyou.org

www.steroid-pharm.com

читать дальше superstep.ua

×