Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads.
I АНГИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.
Багш : Б.Батдулам
I. Бие даалтын ажил гэж юу вэ?
Оюутны бие даах ажил гэдэг нь нэг
талаас сургалтын стандарт, хөтөлбөр
нөгөөтэйгүүр оюутны ...
Бие даалтын ажлын ач холбогдол:
 Бие даалтын ажил хийж гүйцэтгэснээр оюутан
лекц, семинарын хичээлийн явцад бүрэн
эзэмшээ...
II. Бие даалтын ажлын агуулга
 Бие даан гүйцэтгэх ажлын агуулга нь
оюутан тухайн сургалтаар эзэмшсэн
мэдлэгээ ижил болон ...
Бие даалтын ажлын агуулга
Бие даалтын ажил нь мэргэжлийн
онцлогоос хамаарч, янз бүрийн хэлбэртэй
байж болох бөгөөд сургал...
Бие даалтын ажлын агуулга
 Улирлын эхэнд багш болгон заадаг хичээлийнхээ
хүрээнд оюутнуудаар бие даалгаж хийлгэх
ажлын зо...
Бие даалтын ажлын агуулга
 Бие даалтын ажлыг боловсруулахдаа оюутан
лекцийн нэг цагийн хичээлээр 2-оос доошгүй
цаг бие да...
Бие даалтын ажлын бүтэц:
 Оршил хэсэгт оюутан энэ асуудлыг яагаад сонгож
авсан үндэслэл, түүний онолын болон практик ач
х...
O Дүгнэлт: хэсэгт дэвшүүлсэн зорилтыг
хэрхэн шийдсэн, анхаарууштай асуудлыг
судлан шийдэх явцад шинээр юу олж
тогтоосон, ц...
Бие даалтын ажлын агуулга нь:
А. Лекцийн хичээлийн агуулгаар:
Эх зохиол, сурвалж судалгааны
ном бүтээл, эрдэм шинжилгээни...
Бие даалтын ажлын төрөл хэлбэрүүд:
 Интернет болон бусад эх сурвалжаас мэдээлэл
боловсруулж, илтгэл сонсгол бэлтгэх
 Хар...
Б. Семинар дадлагын хичээлийн агуулгаар:
 Эх зохиолын тэмдэглэл хийх
 Эссе бичих гэх мэт бичлэгийн янз бүрийн төрлөөр
би...
Тест ажиллах
Асуудал дэвшүүлсэн даалгаврыг баг
бүлгээр гүйцэтгэж, хамгаалах
Төсөл зохиох
Компьютерийн лаборатори, каби...
 Төв, лабораторид туршилт хийх
 Зэхэц ажил бэлтгэх
 Дизайн, зохион бүтээх ажил хийх
 Уран бүтээлийн үзэсгэлэн гаргах
...
 Сурган, сэтгэл судлал, социологийн судалгаа
хийх
 Сэдвийн боловсруулалт хийх
 Хичээлийн конспект бичих
 Үзүүлэх таниу...
Оюутны бие даалтын ажлын сэдвийн
хувьд:
1. Оюутны заавал хийх ажлын сэдэв
2. Оюутны сонгож хийх ажлын сэдэв
3. Оюутан өөрө...
Бие даалтын ажлын төрөл
 Оюутны бие даалтын маш олон төрлүүд
байж болно. Тухайлбал: оюутан мэдээлэл
хайх, эсээ бичих, сан...
IV. Бие даалтын ажлыг үнэлэх
 Бие даалтын ажлыг үнэлэхэд өөрийн болон
хөндлөнгийн үнэлгээний арга хэлбэрийг ашиглах
нь үн...
 1. Оюутны өөрийн үнэлгээ
Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх
явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой
тал, засан сайжру...
Эргэцүүлэмжид дараах зүйлийг тусгавал зохистой:
 Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам
дарааллаар ажилласан.
 Бие даалтын...
Бие даалтын ажлыг үнэлэх
 Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү
байсан, түүнийг яаж шийдсэн, яаж
ажилласан?
 Аль хэсэг нь сэт...
 2. Бусад оюутны үнэлгээ
Бие даалтын ажлыг багшид хураалгахаас өмнө
мэргэжил нэгт оюутнуудад (2-оос доошгүй)
уншуулж, шүү...
O Үр дүнгээ хүснэгт, диаграмм, график зэргээр
ойлгомжтой, тодорхой илэрхийлж чадсан уу?
O Бүтээлч, үр дүнтэй хөдөлмөрлөсөн...
 3.Багшийн үнэлгээ.
Уг ажлын зорилго, зорилт биелсэн эсэх, хичээлээр
эзэмшсэн онол, арга зүйн мэдлэгээ ашигласан
байдал, ...
Бие даалтын ажлыг үнэлэх
Эцэст нь тэмдэглэхэд
мэргэжлийн онцлог болон
ажлын хэлбэрээс хамааран бие
даах ажилд тавих
шаард...
Анхааран уншсан оюутан та
бүхэнд амжилт хүсье..
Эх сурвалж: Судлаач багш нарын арга туршлагаас ишлэл авав.
Багш Б.Батдулам
Upcoming SlideShare
Loading in …5
×

Бие даалтын ажил хийх зөвлөмж

59,235 views

Published on

  • Hi My sweetheart friend.. you know who i am.
    i believe you and i lost everything....
    I want only your friendship.
    sorry you are not given it to me....today
    i am publish your photos....in Facebook
    if you want to delete those call me now
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

Бие даалтын ажил хийх зөвлөмж

  1. 1. I АНГИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ. Багш : Б.Батдулам
  2. I. Бие даалтын ажил гэж юу вэ? Оюутны бие даах ажил гэдэг нь нэг талаас сургалтын стандарт, хөтөлбөр нөгөөтэйгүүр оюутны сонирхол, чадавхи зэргийг харгалзсан хичээлийн болон хичээлийн бус цагаар багшийн шууд бус удирдлага дор явагддаг оюутны бие дааж суралцах бүтээлч үйл ажиллагаа юм. Багш : Б.Батдулам
  3. Бие даалтын ажлын ач холбогдол:  Бие даалтын ажил хийж гүйцэтгэснээр оюутан лекц, семинарын хичээлийн явцад бүрэн эзэмшээгүй зүйлээ бүрэн гүйцэд өөрийн болгох, мэдлэгээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, авъяас чадавхаа нээн хөгжүүлэх, бие дааж сэтгэн бодох, өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хянан жолоодох, бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх, зөрчилт байдлаас гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх, бусадтай хамтрах, цаг барих зэрэг олон талын арга барил эзэмших давуу талтай.Багш : Б.Батдулам
  4. II. Бие даалтын ажлын агуулга  Бие даан гүйцэтгэх ажлын агуулга нь оюутан тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд хэрэглэх замаар бататгах, гүнзгийрүүлэх, чадвар дадал эзэмших, улмаар бие даан сурч хөгжих, сурах үйлээ өөрөө удирдах арга барил эзэмшихэд чиглэсэн байдаг. Багш : Б.Батдулам
  5. Бие даалтын ажлын агуулга Бие даалтын ажил нь мэргэжлийн онцлогоос хамаарч, янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд сургалтын агуулга, цагийн хэмжээ, суралцагчийн ачаалал, сургалтын орчин нөхцөл зэргээс хамааруулан, агуулгын хүнд хөнгөнийг тохируулсан байдаг. Хугацааны хувьд дунджаар 14-21 хоног байдаг. Багш : Б.Батдулам
  6. Бие даалтын ажлын агуулга  Улирлын эхэнд багш болгон заадаг хичээлийнхээ хүрээнд оюутнуудаар бие даалгаж хийлгэх ажлын зорилго, тоо, төрлийг урьдчилан боловсруулж тэдэнд танилцуулан эдгээрийг яаж хийх заавар зөвлөгөө, ашиглах ном, бусад хэрэглэгдэхүүн, тавигдах шаардлага, оюутан багшид бие дааж хийсэн ажлаа хэдийд өгөх хугацаа /сар, өдөр/, оюутны бие даалтын ажлын явц, гүйцэтгэл зэргийг яаж хянан туслах талаар багш дэлгэрэнгүй бөгөөд тодорхой мэдээлэл өгч ажилладаг. /Үүнийг бие даалтын удирдамж гэж нэрлэдэг./ Багш : Б.Батдулам
  7. Бие даалтын ажлын агуулга  Бие даалтын ажлыг боловсруулахдаа оюутан лекцийн нэг цагийн хичээлээр 2-оос доошгүй цаг бие даан ажиллах, семинар дадлагын 2 цагийн хичээлээр 1-ээс доошгүй цаг бие даан ажиллахаар тооцно.  Оюутны бие даалтын ажил нь бүтцийн хувьд оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, хавсралт, ашигласан ном зохиолын жагсаалт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Багш : Б.Батдулам
  8. Бие даалтын ажлын бүтэц:  Оршил хэсэгт оюутан энэ асуудлыг яагаад сонгож авсан үндэслэл, түүний онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж ажиллах зорилт, ямар арга, аргазүйг хэрэглэсэн зэргээ тодорхой бичнэ.  Үндсэн хэсэгт асуудлын мөн чанарыг гаргах, тулгуур ухагдахууны утга санаа, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, асуудлын бүтэц, төрөл, хэлбэр, уг асуудал амьдрал практикт ямар байгааг судалж дүн шинжилгээ хийсэн байх, ололттой болон шүүмжлэлттэй ямар зүйлс байгаа зэргийг бүрэн тусгана. Багш : Б.Батдулам
  9. O Дүгнэлт: хэсэгт дэвшүүлсэн зорилтыг хэрхэн шийдсэн, анхаарууштай асуудлыг судлан шийдэх явцад шинээр юу олж тогтоосон, цаашид яах талаар тодорхой саналууд зэргийг тусгана. Бие даалтын ажлын бүтэц: Багш : Б.Батдулам
  10. Бие даалтын ажлын агуулга нь: А. Лекцийн хичээлийн агуулгаар: Эх зохиол, сурвалж судалгааны ном бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл судлах Судалгаа хийж, эрдэм шинжилгээний илтгэл, сонсгол хэлэлцүүлэх Реферат бичих Багш : Б.Батдулам
  11. Бие даалтын ажлын төрөл хэлбэрүүд:  Интернет болон бусад эх сурвалжаас мэдээлэл боловсруулж, илтгэл сонсгол бэлтгэх  Харьцуулсан судалгаа хийх  Баг бүлгээр ажиллаж, мэтгэлцээн зохион байгуулах  Төсөл боловсруулах  Тест ажиллах Багш : Б.Батдулам
  12. Б. Семинар дадлагын хичээлийн агуулгаар:  Эх зохиолын тэмдэглэл хийх  Эссе бичих гэх мэт бичлэгийн янз бүрийн төрлөөр бичих  Ур чадварын дадлага ажил хийх  Бүтээлийн сан байгуулж, өөрийн үнэлгээ хийх  Бодлого бодох Бие даалтын ажлын төрөл хэлбэрүүд: Багш : Б.Батдулам
  13. Тест ажиллах Асуудал дэвшүүлсэн даалгаврыг баг бүлгээр гүйцэтгэж, хамгаалах Төсөл зохиох Компьютерийн лаборатори, кабинетад дадлага хийх Ажил хэргийн тоглолт хийх Аялал, сурвалжлага хийж тайлагнах Бие даалтын ажлын төрөл хэлбэрүүд: Багш : Б.Батдулам
  14.  Төв, лабораторид туршилт хийх  Зэхэц ажил бэлтгэх  Дизайн, зохион бүтээх ажил хийх  Уран бүтээлийн үзэсгэлэн гаргах  Эх бэлтгэх  Мэдээ, сурвалжлага бэлтгэх  Тодорхой сэдвээр хичээл бэлтгэж заах  Орчуулга хийх Бие даалтын ажлын төрөл хэлбэрүүд: Багш : Б.Батдулам
  15.  Сурган, сэтгэл судлал, социологийн судалгаа хийх  Сэдвийн боловсруулалт хийх  Хичээлийн конспект бичих  Үзүүлэх таниулах материал бэлтгэх  Сургалтын стандарт судлах  Сургалтын сурах бичгийн агуулга, дидактик шийдлийг судлах  Туршлага судлах Бие даалтын ажлын төрөл хэлбэрүүд: Багш : Б.Батдулам
  16. Оюутны бие даалтын ажлын сэдвийн хувьд: 1. Оюутны заавал хийх ажлын сэдэв 2. Оюутны сонгож хийх ажлын сэдэв 3. Оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж судлах гэсэн хэлбэртэй байж болно. Багш : Б.Батдулам
  17. Бие даалтын ажлын төрөл  Оюутны бие даалтын маш олон төрлүүд байж болно. Тухайлбал: оюутан мэдээлэл хайх, эсээ бичих, санал, зөвлөмж боловсруулах, төслийн ажил гүйцэтгэх, түүний тайланг бичиж хамгаалах, ярилцлага, хэлэлцүүлэг хийх, маргаанд оролцох, илтгэл, реферат, ангийн ажил, дипломын ажил бичиж хамгаалах гэх мэт байна. Эдгээрээс багш оюутнууд чухам аль нь тухайн нөхцөлд илүү тохирохыг өөрсдөө сонгон авч хослуулан хэрэглэх хэрэгтэй. Багш : Б.Батдулам
  18. IV. Бие даалтын ажлыг үнэлэх  Бие даалтын ажлыг үнэлэхэд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний арга хэлбэрийг ашиглах нь үнэлгээг бодитой хийх, оюутан өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийж сурах ач холбогдолтой.  Бие даалтын ажлыг үнэлэхдээ өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний дараах арга хэлбэрийг харгалзан үзэхийг зөвлөж байна. Үүнд: 1. Оюутны өөрийн үнэлгээ 2. Бусад оюутны үнэлгээ 3. Багшийн үнэлгээ Багш : Б.Батдулам
  19.  1. Оюутны өөрийн үнэлгээ Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө үнэлнэ. Өөрийн үнэлгээ болон бусад оюутны шүүмжийг бие даалтын ажилд хавсаргана. Багш : Б.Батдулам
  20. Эргэцүүлэмжид дараах зүйлийг тусгавал зохистой:  Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам дарааллаар ажилласан.  Бие даалтын ажил гүйцэтгээд юу сурч мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал тань өмнөхөөсөө хэр ахисан?  Аль хэсэгт хамгийн их анхаарсан, түүний учир нь?  Хийсэн ажлын дотроос хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь алийг гэж үзэж байна, түүний учир?  Аль хэсгийг хангалттай сайн хийсэн, түүний учир? Багш : Б.Батдулам
  21. Бие даалтын ажлыг үнэлэх  Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байсан, түүнийг яаж шийдсэн, яаж ажилласан?  Аль хэсэг нь сэтгэлд хүрээгүй юмуу хангалтгүй болсон, түүний шалтгаан?  Багшийн зөвлөгөө болон бусад оюутны үнэлгээ, санал, шүүмжийг уг ажилд хэрхэн тусгаж ажилласан?  Бие даалтын ажлыг цаашид засаж сайжруулахын тулд юу хийвэл зохих?  Эцэст нь уг ажлыг ямар болсон гэж үнэлж байна? ( A, B, C, D, F) Багш : Б.Батдулам
  22.  2. Бусад оюутны үнэлгээ Бие даалтын ажлыг багшид хураалгахаас өмнө мэргэжил нэгт оюутнуудад (2-оос доошгүй) уншуулж, шүүмж авсан байна. Уншсан оюутан ажлын ололт, дутагдалтай талыг үнэлж, санал шүүмж бичиж өгөхдөө дараах зүйлийг тусгавал зохино. O Бие даалтын ажлыг уншихад ойлгомжтой байсан уу? O Уг ажлын ололттой давуу тал нь юугаар илэрч байна вэ? O Уг ажлын дутагдалтай тал нь юугаар илэрч байна вэ? Багш : Б.Батдулам
  23. O Үр дүнгээ хүснэгт, диаграмм, график зэргээр ойлгомжтой, тодорхой илэрхийлж чадсан уу? O Бүтээлч, үр дүнтэй хөдөлмөрлөсөн, эсэх нь юугаар илэрч байна вэ? O Ажлын бүтэц, хэлбэршил (эмх цэгц, уялдаа холбоо) нь аль хир болов? O Бие даалтын ажлын боловсруулалт, гүйцэтгэлийн чанар нь ямар түвшинд байна гэж үзэж байна вэ? O Уг ажлыг сайжруулахын тулд юу анхаарвал зохих вэ? O Эргэцүүлэмжээ бүтээлч байдлаар хийсэн эсэх нь юугаар илэрч байна вэ? Багш : Б.Батдулам
  24.  3.Багшийн үнэлгээ. Уг ажлын зорилго, зорилт биелсэн эсэх, хичээлээр эзэмшсэн онол, арга зүйн мэдлэгээ ашигласан байдал, мэдлэг, чадвар, дадлын ахиц дэвшил, холбогдох ном, материалыг уншиж судалсан эсэх, ажлын заавар, шалгуур үзүүлэлтийн дагуу ажилласан эсэх, оутны бүлгээс өгч буй үнэлгээ, шүүмжийг ажилдаа тусгаж хэрэгжүүлсэн байдал, өөрийн үнэлгээний бүтээлч шинж зэргийг харгалзан үнэлнэ. Мөн хөндлөнгийн үнэлгээ өгсөн оюутанд үнэлгээг хэр зэрэг бодитой хийсэн байдлыг нь үнэлгээний оноонд нь оруулж тооцож болно. Багш : Б.Батдулам
  25. Бие даалтын ажлыг үнэлэх Эцэст нь тэмдэглэхэд мэргэжлийн онцлог болон ажлын хэлбэрээс хамааран бие даах ажилд тавих шаардлага, үнэлгээний шалгуур нь ялгаатай байхыг анхаарах хэрэгтэй. Багш : Б.Батдулам
  26. Анхааран уншсан оюутан та бүхэнд амжилт хүсье.. Эх сурвалж: Судлаач багш нарын арга туршлагаас ишлэл авав. Багш Б.Батдулам
avto-poliv.com.ua

https://best-cooler.reviews/

http://designedby3d.com

×